Thursday, August 18, 2016
Алдарт хүмүүсээс хичээл авах боломж
MasterClass онлайн хичээлээс алдартай жүжигчдийн хичээлийг авч болно. Жишээ нь "Dustin Hoffman Teaches Acting" гэсэн түүний заасан 24 хичээлээс түүний жүжиглэлтийн төрөл бүрийн техник, аль дээр нь тэрээр хүндрэлтэй тулгарч байсан, хувийн туршлагууд, сэтгэлд үлдсэн дүр бүтээх, үгсээ тогтоох, хошин шогийн мэдрэмжээ дээшлүүлэх зэргийг олж суралцах боломжтой аж. 90 долларын үнэтэй энэ хичээл нь сургалтын материал, ангийн бусад хүмүүстэй харилцах хичээлүүд, мөн хязгааргүй орж үзэх эрх багтана гэжээ. Түүнчлэн Kevin Spacey жүжиглэлт, алдарт найруулагч Werner Herzog кино хийх талаар, зохиолч James Patterson зохиол бичих талаар, алдарт теннисчин Serena Williams теннисийн хичээл, зөвлөгөө, voice шүүгч Christina Aguilera дууны хичээл, дуучин, дуу зохиогч, бүжигчин, жүжигчин Usher art of live performance, оскарын шагналт screenwriter Aaron Sorkin, фото зурагчин Annie Leibovitz гэх мэтчилэн хүмүүсийн хичээлүүд байна. Эндхийн болон Монголд дээрх чиглэлээр хичээлдэг, эсвэл хувийн сонирхлолоор оролдохыг хүсдэг хүмүүст сайхан боломж санагдлаа.
Saturday, August 13, 2016
Бодол 2016 оны 6-8 сар
1.Эрэгтэйчуудэд: эруул мэндийн шинжилгээ егч байх хугацааны зааварчилгаа
Холестролын шинжилгээ: 35 наснаас. Хэрэв тамхинаасаа татдаг, илуудэл жинтэй, ендер даралттай, емне нь еерее эсвэл гэр булийг гишуудээс хэн нэг нь зурхний евчнеер болон артерийн судасны беглерел, зурхний аттак авч байсан бол 20 наснаас...
Уушигны хавдарын шинжилгээ: Хэрэв та 55-80 хооронд настай, жилд 30 хайрцаг тамхи татдаг, эсвэл суулийн 15 жил дотор гарсан бол шинжилгээ егех
Будуун гэдэсний хавдрын: 50 насандаа. Гэхдээ гэр булийн гишуудээс энэ евчнеер евдеж байсан туухтэй бол эрт шинжилгээ егех...
2. Илүүдэл цагийн мөнгө
U.S Labor Department-аас өнгөрсөн сард гаргасан 12-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх шинэ дүрмээр бизнес эрхлэгчид жилд $47,476 хүртэлх цалинтай ажилчдад илүүдэл цагийн мөнгө /1.5 дахин/ заавал төлөх ёстой боллоо. Хуучин $23,660 болон түүнээс цалинтай ажилчид 40-ээс дээш цаг ажилласан ч илүүдэл цагийн мөнгө авах эрхгүй байсан.
3. Енеегийн дайн самуунтай нь зуйрлэхийг бодоход евег дээдэс маань бужигнуулж дээ тэнд.
4. Манай хотоос Панамын цаастай ххолбогдсон хүмүүс
Манай хотын Панамын папертэй холбогдсон 6 оффшор буртгэлтэй компани байгаагаас Аргентины ЗГ-аас менге идсэн гэж шижиглэгддэг хун, мен Ecuador-ийн экс еренхийлегчийн 4 охинтой холбоотой компаниуд давхиж явна.
"Манай" хэдийг санагдуулав.
5. Тархинд цус харвах шинж тэмдэг
Тархинд цус харвахад цаг алдалгуй эмнэлэгт очвол 6 цагийн дотор л stent retriever гэдэг шинэ аргаар биеийн доод хэсгээс темер утас оруулаад тархин дахь беглеесийг гаргадаг юм байна. Цус харвасны эхний шинж тэмдэгт нүүр ам мурийх, ярьж алхаж чадахгүй байх, утгагүй зүйл ярих, биеийн нэг тал мэдээгүй болох, нүд юм үзэхгүй болох, толгой хүчтэй өвдөх аж. эдгээр шинж тэмдгүүд шууд түргэнд очоорой. Алдсан 30 минут тутам эмчлэгдэх магадлалийг 10 хувиар бууруулдаг гэж доктор хэлжээ. Томоохон судас бөглөрсөн үед хүн минут тутамд тархины 1.8 сая неороноо алддаг.
Хэвийн биш зүрхний хэмнэл, артерийн судас дахь наалданга, зарим эмийн давхар нөлөөнөөс үүсч болно. Хэрэв өндөр даралттай, гэр бүл чинь ийм өвчний түүхтэй, нас /55 наснаас хойш эрсдэл нь 10 жил тутамд 2 дахин нэмэгддэг/ тамхи татдаг бол дээр нь доор дурдсан 2 өвчинтэй бол Цус харвалтын эрсдэлтэй хүнд тооцогдоно гэсэн байна.
6. Yellowstone Country паркт хоноглох газар олох 5 зөвлөгөө
7. Хуурамч захиа болгоомжил
Өнгөрсөн 7 хоногт бизнесийн нэрээ сунгуулах Fictitious Business Name Renewal захиа хүлээн авсан юм. Сунгах болчихож дээ гэж бодоод өнөөдөр задалсан чинь захианы доод талд энэ бол ЗГ-ийн байгууллагын захиа биш гэсэн бичиг харагдахаар нь шалгасан чинь хулхи газраас ирсэн юм байна. Калифорни мужаас ирдэг албан захианы адил хэлбэрээр хэвлэсэн, дугтуй дээрх хаяг нь юм адил тул хүмүүс анзааралгүй төлчихдөг бололтой. Өмнө нь бас нэг удаа, олон жилийн өмнө бизнес нэрээ сунгуулах захианы төлбөр төлчихөөд байтал дахиад ирэхээр утастаад асуусан чинь төлөөгүй гэж гараад дахин төлж байсан дэн дун санаад орлоо. Яг аль нь хулхи байсныг мэдэхгүй.
Fictitious Business Name Renewal захиа хүлээн авсан бол мужийн албан ёсны л захиа л биш бол скам шүү. Манайд ирсэн захиа 2740 Fulton Ave Ste. 203 Sacramento, CA 95821 хаягтай байна лээ. CA-д иймэрхүү захиа явуулж байгаа газрууд өөр байж магадгүй.
Your BBB was notified this week by a local BBB Accredited business who unfortunately fell victim of this scam. Our local business owner responded to a letter she received from Compliance Filings, Inc. who also does business as “Fictitious Business Name Renewal Center” located at 2740 Fulton Ave Ste. 203 Sacramento, CA 95821. The notice asked our local business owner to complete the form right away and send them $150 to their Sacramento location.
8. Урт наслах төвд зөвлөгөө
Эрүүл бөгөөд урт наслах нууц:
Талыг нь ид.
2 дахин их алх
3 дахин их инээ.
Хязгааргүй хайрла.
9. Хиймэл хүн захиалгаар
Хуугийнхээ
захиалсан сэтгуулийг эргуулээд сууж байтал энэ артикли сонирхол татав.
Хун шиг хайрладаг (ядаж сээтгэнэдэг) робот бутээхийн телее зутгэж байгаа
тухай юм. Сэтгэл зуйчдийг уздэгээр Чи еерийгее хунийг хайрлаж чадах
эсэхийг тест нь сээтгэнэх аж. Сээтгэнэж (flirt) чадаж байвал хунд
хайртай болж чадахнээ. Энэ ч яахав. Эхнэрийнхээ терхеер бутээсэн 2015
онд "сэрээсэн" Софиа, негеедех нь нэг хун
эхнэрийгээ дууриалгаж захиалгаар бутээлгэсэн BINA48. Чочмоор хунтэй
адил терхтэй байгаа биз. Нээрээ л хунийг "хайрладаг" робот гарлаа гэвэл
еер хэн нэгнийг орлуулахаар менге телеед бутээлгэх л байх даа. Гэхдээ
буртгэгдсэн судлагдсан хичнээн ч сэтгэл хедлелуудийг программчлаад
роботод суулгалаа ч жинхэнэ хунийг орлоно гэж би л лав бодохгуй байна.
10. Хамгийн нууцлал сайтай мессаж апп.
Vkontakte буюу VK сошиал нэтворкийн уусгэгч оросын Zuckerberg гэгдэх Павол Дуров кремлийнхэнтэй таараагуйгээс компаниасаа 2014 шахандаж гарсан гэгдэх тэрээр 2013 хамгийн нууцлал бухий мессежийн апп Telegram-ийг зохион бутээсэн билээ. Энэ аппаар явсан Мессежийг ямар ч байгууллага тайлж чаддаггуй гэлцэх юм. Туунд уунийгээ зарах саналыг ЗГ-ууд, алдартай компаниуд тавьсан ч дэлхийн иргэдэд эрх челеег эдлуулэх хусэлтэй тэрээр зардаггуй ажээ. Тууний херенгийг Forbes сэтгуулийн енгерсен сарын дугаарт 300 сая доллар гэжээ.
11.Бизнест үзүүлэх зээлийн үйлчилгээ
Орлого багатай коммунити болон disadvantaged бизнесуудэд санхуу зээлийн уйлчилгээ узуулдэг улсын сан. Эдгээр уйлчилгээг узуулэхээр энэ сангаас менге авсан байгууллагууд, банк, санхуугийн газруудын талаар мэдээллийг дараахь линкээр орж узээрэй. Уламжлалт зээлд хамрагдаж чадахгуй байгаа disadvantaged коммунитид зориулж уйлчилгээ узуулдэг учраас монголчууд уунд багтаад зээл авах боломжтой. Мен еер мужуудын мэдээллийг уг сайтын хайлтад мужаа оруулаад узээрэй. Магадгуй танай банк ч гэсэн ийм зээл егдег байж магад. Зарим газрууд уйлчилгээ нь дууссан байж магад. Байгууллагын веб уруу ороод шалгаарай.
CDFI community development financial institutions гэж нэрлэдэг.
12. Мөнгө шилжүүлгийн шинэ үйлчилгээ
14. Сонин хачин
Одуудын жилд хийсэн мөнгөний хэмжээ
Forbes-ийн энэ сарын дугаарыг эргуулжээн байсан чинь негее Kim Kardashian чинь гар утасны тоглоомноосоо 45 саяыг хийсэн бна. Kim Kardashian Hollywood гэдэг тогооом гэнэ. Тоглогч кимтэй найзалж од шиг зугаалж шопинг хийж, зугаацдаг тоглоом бегеед нийтдээ 45 сая удаа доунлоад хийгдэж 160 сая орлого авчирсан гэжээ. Уунээс 2 зуйлийг олж харав. 1/ олон дагагчидтай хумуус менге хийх шинэ аргатай болж. Бид ч Кимээс ч меддее салахгуйн дээ. 2/ ядаж тоглоомын ертенцед ч гэсэн ким шиг хенген бегеед баян амьдрахыг хусдэг хумуус хэдэн саяараа байдаг бх нь.
Бодвол монголд сайн мэддэг байлгуй солонгосын Bigbang гэдэг хамтлаг дэлхийн хамгийн их менге хийсэн одуудын А жагсаалтанд дээгуур ( бур Maroon-ийн емне) 44 сая хийсэн гэж орсон байна. Дэлхийн хаанаас ч хегжмеер менге хийж болдог болжээ.
15. Ардчилсан намын конвеншин дээр тэргүүн хатагтай Mishelle-ийн хэлсэн үг
16. Сонгуульд саналаа өгөөрэй.
Холестролын шинжилгээ: 35 наснаас. Хэрэв тамхинаасаа татдаг, илуудэл жинтэй, ендер даралттай, емне нь еерее эсвэл гэр булийг гишуудээс хэн нэг нь зурхний евчнеер болон артерийн судасны беглерел, зурхний аттак авч байсан бол 20 наснаас...
Уушигны хавдарын шинжилгээ: Хэрэв та 55-80 хооронд настай, жилд 30 хайрцаг тамхи татдаг, эсвэл суулийн 15 жил дотор гарсан бол шинжилгээ егех
Будуун гэдэсний хавдрын: 50 насандаа. Гэхдээ гэр булийн гишуудээс энэ евчнеер евдеж байсан туухтэй бол эрт шинжилгээ егех...
2. Илүүдэл цагийн мөнгө
U.S Labor Department-аас өнгөрсөн сард гаргасан 12-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх шинэ дүрмээр бизнес эрхлэгчид жилд $47,476 хүртэлх цалинтай ажилчдад илүүдэл цагийн мөнгө /1.5 дахин/ заавал төлөх ёстой боллоо. Хуучин $23,660 болон түүнээс цалинтай ажилчид 40-ээс дээш цаг ажилласан ч илүүдэл цагийн мөнгө авах эрхгүй байсан.
3. Енеегийн дайн самуунтай нь зуйрлэхийг бодоход евег дээдэс маань бужигнуулж дээ тэнд.
4. Манай хотоос Панамын цаастай ххолбогдсон хүмүүс
Манай хотын Панамын папертэй холбогдсон 6 оффшор буртгэлтэй компани байгаагаас Аргентины ЗГ-аас менге идсэн гэж шижиглэгддэг хун, мен Ecuador-ийн экс еренхийлегчийн 4 охинтой холбоотой компаниуд давхиж явна.
"Манай" хэдийг санагдуулав.
5. Тархинд цус харвах шинж тэмдэг
Тархинд цус харвахад цаг алдалгуй эмнэлэгт очвол 6 цагийн дотор л stent retriever гэдэг шинэ аргаар биеийн доод хэсгээс темер утас оруулаад тархин дахь беглеесийг гаргадаг юм байна. Цус харвасны эхний шинж тэмдэгт нүүр ам мурийх, ярьж алхаж чадахгүй байх, утгагүй зүйл ярих, биеийн нэг тал мэдээгүй болох, нүд юм үзэхгүй болох, толгой хүчтэй өвдөх аж. эдгээр шинж тэмдгүүд шууд түргэнд очоорой. Алдсан 30 минут тутам эмчлэгдэх магадлалийг 10 хувиар бууруулдаг гэж доктор хэлжээ. Томоохон судас бөглөрсөн үед хүн минут тутамд тархины 1.8 сая неороноо алддаг.
Хэвийн биш зүрхний хэмнэл, артерийн судас дахь наалданга, зарим эмийн давхар нөлөөнөөс үүсч болно. Хэрэв өндөр даралттай, гэр бүл чинь ийм өвчний түүхтэй, нас /55 наснаас хойш эрсдэл нь 10 жил тутамд 2 дахин нэмэгддэг/ тамхи татдаг бол дээр нь доор дурдсан 2 өвчинтэй бол Цус харвалтын эрсдэлтэй хүнд тооцогдоно гэсэн байна.
6. Yellowstone Country паркт хоноглох газар олох 5 зөвлөгөө
5 Tips for Where to Stay in Yellowstone Country
http://www.yellowstonepark.com/no-reservations/7. Хуурамч захиа болгоомжил
Өнгөрсөн 7 хоногт бизнесийн нэрээ сунгуулах Fictitious Business Name Renewal захиа хүлээн авсан юм. Сунгах болчихож дээ гэж бодоод өнөөдөр задалсан чинь захианы доод талд энэ бол ЗГ-ийн байгууллагын захиа биш гэсэн бичиг харагдахаар нь шалгасан чинь хулхи газраас ирсэн юм байна. Калифорни мужаас ирдэг албан захианы адил хэлбэрээр хэвлэсэн, дугтуй дээрх хаяг нь юм адил тул хүмүүс анзааралгүй төлчихдөг бололтой. Өмнө нь бас нэг удаа, олон жилийн өмнө бизнес нэрээ сунгуулах захианы төлбөр төлчихөөд байтал дахиад ирэхээр утастаад асуусан чинь төлөөгүй гэж гараад дахин төлж байсан дэн дун санаад орлоо. Яг аль нь хулхи байсныг мэдэхгүй.
Fictitious Business Name Renewal захиа хүлээн авсан бол мужийн албан ёсны л захиа л биш бол скам шүү. Манайд ирсэн захиа 2740 Fulton Ave Ste. 203 Sacramento, CA 95821 хаягтай байна лээ. CA-д иймэрхүү захиа явуулж байгаа газрууд өөр байж магадгүй.
Your BBB was notified this week by a local BBB Accredited business who unfortunately fell victim of this scam. Our local business owner responded to a letter she received from Compliance Filings, Inc. who also does business as “Fictitious Business Name Renewal Center” located at 2740 Fulton Ave Ste. 203 Sacramento, CA 95821. The notice asked our local business owner to complete the form right away and send them $150 to their Sacramento location.
8. Урт наслах төвд зөвлөгөө
Эрүүл бөгөөд урт наслах нууц:
Талыг нь ид.
2 дахин их алх
3 дахин их инээ.
Хязгааргүй хайрла.
9. Хиймэл хүн захиалгаар
10. Хамгийн нууцлал сайтай мессаж апп.
Vkontakte буюу VK сошиал нэтворкийн уусгэгч оросын Zuckerberg гэгдэх Павол Дуров кремлийнхэнтэй таараагуйгээс компаниасаа 2014 шахандаж гарсан гэгдэх тэрээр 2013 хамгийн нууцлал бухий мессежийн апп Telegram-ийг зохион бутээсэн билээ. Энэ аппаар явсан Мессежийг ямар ч байгууллага тайлж чаддаггуй гэлцэх юм. Туунд уунийгээ зарах саналыг ЗГ-ууд, алдартай компаниуд тавьсан ч дэлхийн иргэдэд эрх челеег эдлуулэх хусэлтэй тэрээр зардаггуй ажээ. Тууний херенгийг Forbes сэтгуулийн енгерсен сарын дугаарт 300 сая доллар гэжээ.
11.Бизнест үзүүлэх зээлийн үйлчилгээ
Орлого багатай коммунити болон disadvantaged бизнесуудэд санхуу зээлийн уйлчилгээ узуулдэг улсын сан. Эдгээр уйлчилгээг узуулэхээр энэ сангаас менге авсан байгууллагууд, банк, санхуугийн газруудын талаар мэдээллийг дараахь линкээр орж узээрэй. Уламжлалт зээлд хамрагдаж чадахгуй байгаа disadvantaged коммунитид зориулж уйлчилгээ узуулдэг учраас монголчууд уунд багтаад зээл авах боломжтой. Мен еер мужуудын мэдээллийг уг сайтын хайлтад мужаа оруулаад узээрэй. Магадгуй танай банк ч гэсэн ийм зээл егдег байж магад. Зарим газрууд уйлчилгээ нь дууссан байж магад. Байгууллагын веб уруу ороод шалгаарай.
CDFI community development financial institutions гэж нэрлэдэг.
Information For The General Public: Frequently Asked Questions
www.cdfifund.gov
12. Мөнгө шилжүүлгийн шинэ үйлчилгээ
Улс
хооронд менгений шилжуулэг хямд хийдэг TransferWise гэдэг нэгэн шинэ
компани байгуулагдаад удаагуй нэлээд амжилттай явж байгаа талаар уншлаа.
технологийн Peter thiel аль хэдийн, магадгуй mark Zuckerberg гэх мэтийн
A листийн томчуул херенге оруулж эхэлж байгаа юм байна. Эстонийн
Skype-ийн инженер залуучуудын байгуулсан бегеед тэдний 1 нь Лондонгоос
фунтээр цалингаа авдаг евро болгож, негее нь еврогоор
цалин авдаг ч фунт болгож амьдралдаа хэрэглэх шаардлагатайгаас Улс
хоорондын банкны шилжуулэгт нэлээд менгее суутгуулж байснаас ийм санаа
олсон юм байна. Тэд хэрэгцээтэй газар нь менге нь байгаа тул хоорондоо
тохиролцоход л хангалттайг олжээ. (Бид нар мэднее :)
) Олон найз нар нь ингэхийг хуссэн тул ийнхуу компаний уусгэсэн аж.
Жишээ нь UK-ees евро зон уруу менге 17 сек дотор шилжинэ гэж Байна.
Америкаас евро зон уруу 30 мин хулээх хуультай тул арай удах аж.
Одоохондоо монгол уруу уйлчилгээ алга. Би хусэлт бичээд явуулчихлаа.
Уйлчилгээтэй болмогц имэйлээр мэдэгдэнэ гэнээ. Харин Европ энэтхэг зэрэг
Улс уруу менге харилцан шилжуулэх бол энэ уйлчилгээг ашиглаарай. Мэдээж
уйлчилгээний телбер дээр менгений ханшны зеруу орно. Гэхдээ л яаж ч
байсан бусад уйлчилгээнээс хямд болохыг естони уруу америкаас 1000 евро
шилжуулэх ханшаас жишээ болгож харна уу. Мен энэтхэг уруу нэлээд
хямдралтай явуулдаг гэж бичсэн байна. Олон хун явуулна гэж тооцоолсон
биз.
13. Хотын маань сонины енеедрийн дугаарт банхрыг маань магтаж дээ.
Одуудын жилд хийсэн мөнгөний хэмжээ
Forbes-ийн энэ сарын дугаарыг эргуулжээн байсан чинь негее Kim Kardashian чинь гар утасны тоглоомноосоо 45 саяыг хийсэн бна. Kim Kardashian Hollywood гэдэг тогооом гэнэ. Тоглогч кимтэй найзалж од шиг зугаалж шопинг хийж, зугаацдаг тоглоом бегеед нийтдээ 45 сая удаа доунлоад хийгдэж 160 сая орлого авчирсан гэжээ. Уунээс 2 зуйлийг олж харав. 1/ олон дагагчидтай хумуус менге хийх шинэ аргатай болж. Бид ч Кимээс ч меддее салахгуйн дээ. 2/ ядаж тоглоомын ертенцед ч гэсэн ким шиг хенген бегеед баян амьдрахыг хусдэг хумуус хэдэн саяараа байдаг бх нь.
Бодвол монголд сайн мэддэг байлгуй солонгосын Bigbang гэдэг хамтлаг дэлхийн хамгийн их менге хийсэн одуудын А жагсаалтанд дээгуур ( бур Maroon-ийн емне) 44 сая хийсэн гэж орсон байна. Дэлхийн хаанаас ч хегжмеер менге хийж болдог болжээ.
15. Ардчилсан намын конвеншин дээр тэргүүн хатагтай Mishelle-ийн хэлсэн үг
Хамгийн гоё нь болсон гэгдсэн Ардчилсан намын конвеншин дээр Mishelle-ийн хэлсэн үгийг өнөөдөр олж сонслоо.
If they go low We go high... Хүүхдүүд хэлж байгаа үг, аашилж байгаа занг чинь бүгдийг харж байгаа. Хүүхдүүдэд маань 4 жилийн дотор дууриал, нөлөө үзүүлэх хүнийг сонгох гэж байна гэж байна. Нээрээ бодоод байсан чинь Монгол хүүхэд залуучууд том болоод Их хурлын гишүүд, сайд, ерөнхийлөгч болно гэж боддог, мөрөөддөг гэдэг. Тэд нарын үйлдлийг бүгдийг харж л байгаа. Тэгж байхад нь тиймээ би хоцордог юм гээд зогсоож байж болохгүй нь дээ |
16. Сонгуульд саналаа өгөөрэй.
Иргэн
болсон найз нар, ах дүү монголчуудаа сонгуульд заавал оролцоорой.
Цагаачдын эсрэг, коммунитигийн бусад хүмүүс, тэдний гэр бүл, үр
хүүхдийнх нь эсрэг маш аюултай бодлого бүхий orange нехер еренхийлегч
болохоор ерселдэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Түүнийг сонгуулахгүйн
тулд нэг санал ч илүүдэхгүй шүү. Энэ нь та бүхний суугуул нутгийнхаа
емне хүлээсэн үүрэг, монгол коммунитигийн емне хүлээсэн
үүрэг гэж хүлээн авна уу. Сонгуульд бүртгүүлэхэд амархан. Доорх линк
эсвэл мужийнхаа сонгуулийг сайт уруу ороод нэр овог, Ssn-ийнхээ сүүлийн 4
дугаараа хийгээд л бараг болно. Тэгээд сонгуулийн едер 11 сард егдег
газар нь очоод саналаа егеерэй. Ажилтай бол санал егех едер ажлын
газраас челее авахад боломжтой гэж бодож Байна. Мен энэ талаар
холбоодууд хүмүүст мэдээлэл егех, сурталчлахад анхаарлаа тевлерүүлнэ
гэдэгт итгэж байна. Томоохон хотуудад ялангуяа сонгуульд хүмүүсийг
идэвхтэй оролцуулах чиглэлд коммунитигийн байгууллагыг арга хэмжээнүүдэд
зориулж орон нутгийн сонгуулийн албанаас бага зэргийн grant-уудыг авах
боломжтой байдгийг ашиглаж болно. Please share.
|
17. Ажлын зах зээлиын хуваарилалт мэргэжлийн чадварын хэмжээгээр
1992-2010 оны хооронд ажлын зах зээлийн хуваарилалт мэргэжлийн чадамжийн хэмжээгээр.
Ендер чадвартай (мэргэжилтэй), эсвэл доогуур чадвар шаардах ажил олдохоос дунд зэргийн чадвар шаардах ажил зах зээлээс шахагдаж байна гэсэн уг байхнээ. Хуухдуудэд жирийн (улсад онц шаардлагатай байгаагаас бусад) мэргэжлийн бакалавр зэрэг ч хангалтгуй болно.

18. Илүү өдөр
Жилийн
емне TED talk дээр нэг хуухний ярианаас едер хийдэг зуйл дээр хэдэн
минут хэмнэх арга олоод сард нэг едер, насан туршдаа хэдэн илуу жил
еертее гаргах тухай idea олж сонсож билээ. Тэгээд тэгтээ тэргуй ургэдэх
байсныг еертее гаргасан учраас дуртай юм хийж енгереех юм л даа. Харин
би енеедер нэг едер санамсаргуй олдог байгаа. 4 дэхийг 5 дахь едер гээд л
долоо хоногийн ажлын суулийн едер ирэх 7
хоногоос хуухдийн хичээл, еерийн ажил, энээ тэрээ эхлэхээр завгуй болно
гээд л сандраад утастах, явуулах зуйлс, эмнэлгийн аппойнтмент гэж
баахан гуйв. Тэгээд енеедер хагас сайн гээд л хагас сайныхаа ажлуудаа
хийж эхлээд байтал том хуу 5 дахь гэлээ. Нээрээ он сар едрее зев бодож
явсан ч едрее буруу бодоод яваад байж. Бур 2 дахиас л толгой нь эргэсэн
юм шиг бгаа юм. Ингээд зев зугээр байж байгаад илуу едер олчихсон хун
чинь яахав беен баяр. Номын сангаас аваад харж ч чадахгуй яваад бсан
номоо эргуулж сууна. Олзтой. Гое уг оллоо.
Хуний аз жаргалгуй байдал ганцхан зуйлээс л болдог: ереенд хэрхэн амар тайван суухаа мэддэггуй.

Бодол 2016 оны 1-6 сар
1.Санхүүгийн капитал биеийн капиталтай урвуу хамааралтай
Нас ахиад байдаг, human capital маань буураад байдаг есеед явах естой санхуугийн капитал маань хаана байна вэ хэ хэ хэ
2. Хүүхдийн нүцгэн зургийг бүү хуваалцаарай
3. Зохион бичлэгийн уралдаан
High school-ийн юм сайн бичдэг, art сонирхдог хуухэдтэй хун байвал хуухэддээ егеерэй. Atlantic-д хэвлэгдэнэ гэдэг том зуйл. Сургуулиа соелд ороход нь том узуулэлт болно.
4. Ахлах ангийгн хүүхдүүд зориулсан тэтгэлэг
10. Баяраас төрсөн бодол
Саяхан болсон Мартын 8, одоо цэргийн баяр гээд, над шиг хуучны хүний сурсанаар бол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн баяр ойр ойрхон болохын хамт бага насандаа энэхүү баярыг гэр орондоо хэрхэн баяртай, ширээ дүүрэн хоол ундтай тэмдэглэдэг байснаа санадаг юм. Аав маань өглөө босоод л “үйлчилж өгнөө” гээд л эрэгтэй дүү нартай маань хамтраад гэр орон цэвэрлэж, хоол унд гээд чадлаараа л биднийг баярлуулдаг сан. Одоо ч гэсэн аав маань ээжид жилд нэг удаа бүтэн өдөр “үйлчилсээр” байна. Залуу хүүхдүүдийн FB-ийн хуудсаар эмэгтэйчүүдийн эрхийн баярыг ганц 2, набороор панаалдууллаа, байнга гэр орны ажилд туслахын оронд нэг өдөр ямар ч хэрэггүй л гэх мэт үгс жирэлзээд өнгөрөв. Суугуул нутагт минь эрэгтэйчүүд ажлаасаа гараад хүүхдээ харж, гэр орны ажлаа зохьцуулж, эмэгтэй нь ажил хийж мөнгө олох нь жирийн үзэгдэл, энэд хүлээн зөвшөөрөгдсөн соёл. Гэр орны ажлаа хэн нь хийж, хүүхдийн хичээл номыг хэн нь голлож хариуцах вэ гэдэг дээр монгол гэр бүлийн хувьд ойлгомжтой, эмэгтэйчүүд ихэвчлэн үүрдэг. Гэхдээ үүнд үнэндээ эрх, эрх чөлөөний асуудал огтхон ч хамаагүй зүйл байж болох юм. Би ч гэсэн залуу байхдаа дээрх охид залуучууд шиг л бодолтой байсан. Харин гол нь хэн нь ямар ажлыг хийхдээ сайн бэ, төрөлхийн /байгалийн/ зан чанар нь алинд нь тохиромжтой вэ гэдэг өнцгөөс харвал зүгээр гэж л залуу гэр бүлүүдэд хэлэх гэсэн юм. Би эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн төрөлхийн зан байдал, үйлдлийн ялгааны талаар судалгаа унших дуртай л даа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн төрөлхийн зан чанарыг харуулсан зарим судалгаанаас авсан мэдээллийг оруулья /жирийн бичлэг учраас эх үүсвэрийг нь дурдсангүй/. Хамгийн түрүүнд бага насны охид, хөвгүүдийн тоглож байх үед нь ажиглаарай. Хөвгүүд асуудлыг ихэвчлэн хүчээр шийдэх оролдлогыг хийдэг бол охид илүүтэй хэл яриагаараа зөвшилцөх, тохиролцох оролдлогыг хийдэг. Сагс, хөл бөмбөг зэрэг тоглоомын талбай дээр охидын хэн нэг нь бусдаасаа илүү гарч тоглохыг боддоггүй, охид алдаа гаргасан тохиолдолдоо тэгтлээ хүндээр хүлээж авдаггүй, үнэхээр өөрийгөө буруутай гэж бодоогүй ч уучлаарай гэдэг үгийг амархан хэлж орхидог тул багаар сайн тоглогчид байдаг. Харин хөвгүүдийн хувьд өөрийгөө харуулах нь их чухал, үүнээсээ болоод хэрэв тоглолтын явцад алдаа гаргасан бол үүнийгээ маш хүндээр тусгаж дуугаа хураах нь элбэг бөгөөд уучлаарай гэдэг үг нь тэдний хувьд маш их буруутай гэж бодсон үедээ л амнаасаа унагаана. Том болсон хойноо ч гэсэн тэгж бодох нь тун ховор гэдгийг хүүхнүүд бид андахгүй. Тэдний хувьд өөрийгөө харуулах, давуу талаа үзүүлэх нь хамгийн чухал асуудал. 10 жилийн хөвгүүд нэг нэгнээсээ дээр гарах гээд найзыгаа хүртэл доош хийж шоолдгийг санаж байгаа биз дээ. Ажлын байранд очоод эмэгтэйчүүд өөрийгөө харуулах оролдлого хийдэггүйгээс бусад цуг ажилладаг эрэгтэйчүүд, эрэгтэй дарга нартаа мэдлэг, чадвар муутай гэж харагдах нь элбэг байдаг. Харин эмэгтэй дарга нар ажилчдын хувьд хамгийн сайн дарга нар. Тэд хийх ёстой ажлыг нь даалгаж байж үүнийг ингээд өгөхийг бодоорой, ингэж болох уу зэргээр хүмүүсдээ хэлдэг. Эрэгтэй эмэгтэй 2 хүн ажлын талаар санал зөрөлдвөл эрэгтэй нь саналаа тулгаж, эмэгтэй нь бууж өгөх нь элбэг. Найз нөхдийн хувьд эмэгтэйчүүдийн нөхөрлөл хамаг юмаа элэн далангүй ярьж, дэлгэсэн итгэлцэл дээр тогтдог бол эрэгтэйчүүд олон жил найзалсан ч тэгтлээ хувийн асуудлаа дэлгээд байхгүй зөвхөн дур сонирхол нэг зүйлээ л голдуу ярилцдаг. Бусадтай ярилцахдаа ч биеэ өөр өөрөөр авч явдаг. Эмэгтэйчүүд ярилцагчаа анхааралтай сонсож, заримдаа сонирхолгүй байсан ч аан тийм үү, аанхан гэх мэтээр дэмжиж, хэрэв өөрөө хэт их ярьж, давамгайлж байгаа мэт санагдсан тохиолдолд нөгөө хүнээсээ асуулт асууж яриандаа татан оролцуулан яриагаа өрнүүлдэг, тэгээд ч бидний яриа 2,3 цаг үргэлжлэх нь энүүхэнд. Харин эрэгтэйчүүдийн хувьд яриа нь мэдлэг чадвараа харуулах үндэс гэж үздэг. Эрэгтэй, эмэгтэй хүний төрлхийн зан чанарыг ялгааг тэдэнд зориулсан зар сурталчилгаа дээр илүү харах боломжтой байдаг.
Жишээ нь эрэгтэй хүмүүст зориулж “docker” брэндийн өмдийг сурталчилсан рекламны амжилттай аяны талаар бүр 1997 онд бичигдсэн нэгэн артикл байдаг. Тансаг бараа биш жирийн хувцсыг яг эрэгтэйчүүдийн зах зээлд гаргахдаа тэдний төрөлхий зан чанарт тулгуурлаж рекламуудыг бүтээснээр маш амжилттай болж одоо бараг америк эрэгтэй хүний 4 хүний нэг нь ийм өмдтэй, түгээмлээрээ жинсний дараа орох хэмжээний брэнд болж чадсан юм. Хамгийн анхны реклам нь ийм өмдтэй жирийн хэдэн залуусын /царай нь бараг харагдахгүй/ хоорондоо холбоогүй хэсэг хэсэг яриаг /тал тал өгүүлбэр/ багтаасан жирийн нь л реклам. Гэвч эрэгтэйчүүдийн далд хүсэл /гэр бүлийн хэвийн амьдралаас гарч найз нөхөдтэйгээ байх/, тэдний толгойд нь байнгын орж ирдэг хүүхнүүдтэй холбоотой зурвас бодлууд /тасалдсан яриа нь илэрхийлж байгаа юм – энэ талаар нарийн яриад яахав хэ хэ/, Эр хүнлэг биш тул хэт гоё, цариалаг байх ёсгүй гэж үздэг /царайг нь нэг их харуулахгүй орхисон/ гэх зэргийг багтаасан учраас эрэгтэйчүүд маш сайн хүлээж авсан гэж үздэг. Эдгээрээс олонх эрэгтэйчүүд олон мэдээллийг зэрэг хүлээн авч чаддаггүй нь /аливаа зүйлийг өргөн хүрээнд олж хардаг, гол гэсэн зүйлээ аваад бусад зүйлсийг хэрэггүй гэж орхидог/, аливаа нэг зүйлийн нарийн ширийн бүх зүйлийг анхааралтай харж, олон мэдээлийг шүүж чаддаг эмэгтэй хүнээс ялгаатай байдгийг хэдүүлээ илүүтэй сонгож харья. Жишээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэг өрөөнд оруулаад доторх эд зүйлсийг тогтоо гээд дараа нь юу юу байсныг асуувал эмэгтэй хүн номын тавиур, түүнд өрсөн ном, аягүй бол юуны тухай номнууд харагдсаныг хэлж чадна. Харин эрэгтэй хүнээс асуувал ном өрсөн тавиур байсан л гэж хэлнэ. Ийм ч учраас тэд биднийг байдгаараа гоё өөрчлөлт хийчихсэн /өөртөө болон гэр орондоо/ байхад анзаардаггүй, хайсан юмаа олдоггүй. Манай том хүүгийн хэлснээр эрэгтэй хүн хөдөлгөөнтэй юмыг нүд нь сайн олж хардаг гэнэ. Тэгэхээр би авчруулах гэж байгаа зүйлээ өөрөө очиж олоод хөдөлгөж харуулаад тэднийг олсон болгохнээ дээ хэ хэ. Эдгээрт үндэслээд эрэгтэй эмэгтэй хүнд зориулсан рекламыг танихад амархан. Олон юм нуршсан байвал эмэгтэй хүнд, гол хэлэх зүйлээ л хэлсэн байвал эрэгтэй хүнд зориулсан реклам гэж үзэхэд болно. Хэрэв эрэгтэй хүнд зориулсан реклам дээр олон үг, эсвэл олон зүйл оруулсан байвал тэдний анхаарал уг бараа таваар дээр биш өөр зүйл үрүү сарнина гэж үздэгээс тэр юм. За ингээд нуршиж нуршиж юу хэлэх гэсэн юм бэ гэвэл нарийн чимхлүүр хүүхдийн зан төрх, хүмүүжил, хичээл ном, хоол унд зэрэгт эмэгтэйчүүд бид голлож анхаарахгүй бол манай нөхдүүд сэтгэл байв ч орхигдуулаад орхигдуулаад явчихна даа. Нөгөө онигоо юу гэдэг билээ. Эхнэр гэрийн санхүү эдийн засаг, гэр орны ажил гээд жижиг жижиг зүйлсээ хариуцаад, би дэлхий нийтийн энх тайван, ойрх дорнодын мөргөлдөөнийг зохицуулах гээд том том зүйлээ шийдээд явдаг гэдэг байхаа. Тэдэнд том том, ерөнхий зүйлээ даатгаад явахад алзахгүй. Жишээ нь аялалд явж байхдаа ерөнхий аль аль том замаар явж хүрэх боломжтойг нөхөр нь тодорхойлж (өөрийг нь жишээнд авлаа гээд дургүйцнээ хэ хэ хэ), ойр зуурын жижиг зам, эргэлт, зогсолтоо эхнэр нь хариуцвал үр ашигтай тусах нь. Тэгэхээр голлож хариуцдаг зүйлээс нь салгаж мартын 8-ээр эхнэрээ нэг өдөр баярлуулахад буруу зүйлгүй санагдана. Харин маргааш хүүхнүүдээ хэдүүлээ нэг өдөр ойрх дорнод, ерөнхийлөгчийн сонгууль энээ тэрээ чухал асуудлыг зохицуулж түр тэдний толгойг амраая даа.
Ингээд FB-ын найз залуустаа эрэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе !
11. Эмийн зардлын асуудал тулгарвал хэрхэн шийдвэрлэх вэ.
2014 онд
Америкт эмийн зардал өмнөх жилээсээ 12,2 хувиар нэмэгдсэн гэж Centers
for Medicare & Medicaid Services байгууллагаас мэдэгджээ. Энэ нь
брэндийн эмтэй ижил үйлчилгээтэй хямд үнэтэй generic drug-ийн үнэ
2010-2014 оны хооронд 373%-иар /OptumRx мэдээлснээр/ нэмэгдсэнтэй
үүдэлтэй аж. Эмийн компаниуд нэгдсэнээр generic drug-ийн зах зээлийн
40 орчим хувийг 3-хан компани хянаж байгаагаас үүдэн өрсөлдөөн багаас
тэд үнээ нэмэгдүүлж байна. Нөгөө талаас элэгний С вирусын Sovaldi гэдэг
үнэтэй /нэг ширхэг нь $1000, 84 курс/ эм ч гэсэн бусад эмийн үнэнд
нөлөөлж байна гэж Money сэтгүүлд бичжээ. Ийнхүү даатгалтай иргэд хүртэл
зарим нь эмээ авч чадахгүй заримдаа алгасахад хүрч байгаа бичигдэж
байгаа энэ үед даатгалгүй эсвэл бичиг баримтгүй монголчуудад маань эм
худалдан авахад хүндрэл учирч байгаа талаар ихээр сонсож байна. Зарим
гэр бүлд нэмэр болох байхаа хэмээн найдаж та бүхэндээ хэдэн сар
цуглуулж, судалж бичсэн бичлэгээ хүргэе.
1/ Юуны түрүүнд эм бичиж байгаа эмчдээ даатгалгүй, эм худалдаж авахад санхүүгийн хүндрэлтэйгээ хэлж байх хэрэгтэй. Ингэснээр тэд ихэвчлэн брэндийн эмийн хямд хувилбар буюу generic drug ихэвчлэн бичиж өгөх болно. Мөн эмчээсээ үнэгүй sample байгаа эсэхийг асуугаарай. Ерөнхий зарим төрлийн эм эмчийн оффист эмийн компаниудаас өгсөн байдаг.
2/ Хэрэв онлайнээр эм худалдан авах гэж байгаа бол баталгаагүй эм явуулах хуурамч компаниудаас болгоомжлох хэрэгтэй. Хэрэв домайн .pharmacy төгсгөлтэй байвал National Association of Boards of Pharmacy байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн компани байх болно. http://www.legitscript.com/ сайтаас тухайн вэб сайтыг шалгаж үзэж болно.
3/ Санхүүгийн туслалцаа авах. Дараахь аргуудыг ашиглаж үзээрэй. Үүнд:
- Юуны түрүүнд эмчээсээ эм үйлдвэрлэгч компани, ашгийн бус байгууллагууд, эсвэд ЗГ-ийн туслалцааны программ талаар мэдээлэл өгөх, хамрагдахад туслах боломжтой эсэхийг нь асуугаарай.
- Купон ашиглах. Зарим эмийн компаниуд зарим хямдралыг өвчтөнд шууд үзүүлдэг. Иймд хэрэглэж байгаа эм үйлдвэрлэгч компаний вэб сайт уруу орж үзээрэй.
- Эмийн clinical trial-д /туршилтанд/ орох. Clinicaltrials.gov гэдэг ЗГ-ийн сайтаар туршилтууд болон хаана явагдаж байгааг хайж болно. Жишээ Hepatitis B гээд хайхад гадаад дотоодод зарим нь дууссан зарим нь явагдаж байгаа гэхчилэн 2000 гаруй жагсаалт гарч ирж байна. Аливаа туршилтанд орсоноор замын зардал, оролцсонд чинь зориулж тодорхой хэмжээний мөнгө олгодог. Мөн туршилтанд оролцоход гарах зардалд туслалцаа үзүүлдэг Lazarex Cancer Foundation (lazarex.org) зэрэг байгууллагууд байдаг. Гэхдээ хамгийг гол нь эм, эмчилгээний туршилтанд орсоноор энэ нь таньд тус болж ч магад үгүй ч байж магад. Учир нь туршилтанд орсон эмийн зөвхөн 12 хувь FDA-аар батлагддагаас гадна оролцогчдын заримд нь өөрт нь мэдэгдэхгүйгэр placebo буюу ямар ч ач холбогдолгүй хуурамч эм өгөх магадлалтай. Таньд нөгөө эмээ эсвэл placebo өгч байгаа эсэхийг өгч байгаа ажилтан ч мэдэхгүй. Гэхдээ л үнэхээр өөр арга байхгүй үед туршаад үзэхэд зүгээр санагдана.
- Түүнчлэн зарим эмийн компаниуд эмчлүүлэх санхүүгийн чадваргүй өвчтөнд туслах программ patient-assistance-аараа дамжуулан туслалцаа үзүүлдэг. Орлогын хязгаар болон бусад нөхцөлүүдтэй байж магад. Гол нь хайж олоход нэлээд судалгаа шаардагдах байх. Rxassist.org /эмийн нэрээ оруулж хайх/, patientadvocate.org /patient service хэсгээс financial-assistance гэдгийг сонгоход сайтууд гарч ирнэ. Тэндээс хямдралын карт, туслалцаа байгаа эсэхийг нь шалгаарай/, pparx.org сайтуудаас өөрийн эмд тохирох программыг хайгаарай. Needymeds.org сайтад GAP буюу Generic Assistance Program гэдэг үрүү нь орвол 20 ширхэг эмэнд туслалцаа авч болно гэжээ. Гэхдээ нөхцөлдөө орлогын хэмжээг зааснаас гадна иргэн, эсвэл амьдрах эсвэл ажиллах эрхтэй хүн байх ёстой гэж орсон байна.
Хамгийн өргөн мэдээллийг энэ сайтаас оллоо. http://www.needhelppayingbills.com/html/ get_free_prescription_drugs.html
хэсэгт ЗГ болон ашгийн бус байгуулагуудын туслалцааны байгуулагуудын
мэдээлэл байна. Жишээ нь The HealthWell Foundation provides assistance
with paying for prescription drugs. Some of the assistance they provide
includes help with copayments, prescription drug coinsurance, as well as
deductibles. Most of the aid is offered for patients with chronic or
serious medical conditions гэх мэтээр мэдээллийг дэлгэрүүлж олж
судлаарай.
Мөн эмийн компаниудын үнэгүй эмээр тусладаг программнуудыг энэ линкээр: http://www.needhelppayingbills.com/html/ patient_assistance_programs_pr.html
Жишээ нь Abbot Abbott prescription assistance program helps tens of thousands of patients per year and provides numerous medications free of charge гэх мэтээр компаниудын нэрээр нь дарж ороод олгох нөхцөл, өргөдлийн процессыг нь үзээрэй.
Мөн эм, эмнэлгийн биллд туслалцаа үзүүлдэг топ буяны байгууллагууд. Тухайн өвчнөөсөө хамаарч эдгээр байгуулагуудад хандах нь зүйтэй байх.
• American Brain Tumor Association
• American Kidney Fund
• American Liver Foundation
• American Lung Association
• Arthritis Foundation
• Crohn's & Colitis Foundation of America
• Cystic Fibrosis Foundation
• Diabetes Research Institute Foundation
• Epilepsy Foundation & Research Foundation
• First Candle/SIDS Alliance
• Huntington's Disease Society of America
• Juvenile Diabetes Research Foundation International
• Lupus Foundation of America
• Lupus Research Institute
• Michael J. Fox Foundation for Parkinson's Research
• Muscular Dystrophy Association
• National Hemophilia Foundation N.O.
• National Jewish Health
• National Kidney Foundation
• National Organization for Rare Disorders
• Parkinson's Disease Foundation
Мөн уг сайтад бусад туслалцаа үйлчилгээний талаар мэдээллүүд байна. Жишээ нь хорт хавдартай хүмүүст төлбөрийн туслалцаа үзүүлдэг программын мэдээлэл CancerCare Co-Payment Assistance Foundation - This non-profit organization provides financial assistance and cash grants to people who need assistance with paying hospital and medical bills. A focus is on helping people that are hit with expenses that result from a cancer diagnosis. Read more on help with cancer bills , нүдээ үнэгүй үзүүлж шил тааруулахад туслах байгууллагууд гэхэд Eyeglasses and exams - Find a listing of several non-profits and charities that provide either free or low cost eye exams and prescription glasses. Some agencies will even provide contact lenses. More on free glasses and exams , шүдний туслалцааны талаар Dental Care - Assistance is coordinated by a national non-profit organization, and free dental programs are provided by thousands of dentists as part of the Dental Lifeline Network and other charities. Read more on free dental care линкүүдээр орж судлах жишээтэй. Маш их мэдээлэл байна. Яг хэрэгтэй хэсэг үрүүгээ цаг гаргаад сайн судлавал туслалцаа олж магад.
- Мөн мужуудад болон хотын эмнэлгүүдэд чинь туслалцаа үзүүлдэг программ байгаа эсэхийг шалгаарай. Жишээ Kaiser гэхэд өөрийн гишүүн биш ч гэсэн бага орлоготой хүмүүст тэдний эмнэлэг, эмээр үйчлүүлэх, эм санхүүгийн туслалцаа үзүүлдэг программтай байна. Дэлгэрэнгүйг
http://share.kaiserpermanente.org/ article/ subsidized-care-and-coverage-medical-fina ncial-assistance-program/
Ямар ч байсан хойд, өмнөд Калифорни, Колорадо, Орегон, вашингтон зэрэг
муж хотууд орсон байна. Энэ программд цагаачлалын статус гэж заагаагүй
байна. Ямар ч тохиолдолд холбогдоод үзээрэй.
- Мөн Калифорнийн 35 коунтид амьдардаг хүмүүст зориулсан нэг сайхан программ CMSP https://cmsp.amm.cc/ дахин батлагдсаныг олон хүн сонсоогүй яваа байх. Орлого багатай ч цагаачлалын статусаасаа болоод MediCal авч чадахгүй байгаа бөгөөд Napa, Yoloь Yuba, El Dorado гэх мэтчилэн 35 коунтид /жагсаалтыг сайтаас үзээрэй/ амьдардаг хүн энэхүү программд хамрагдах боломжтой http://www.cmspcounties.org/counties/ eligibility_manual.html
. Хэдийгээр энэ нь бүтэн MediCal-ийг гүйцэхгүй ч хэд хэдэн удаа
эмнэлэгт үзүүлэх, 1000 хүртэлх долларын эм авах зэрэг хязгаартай байх
шиг байна лээ. Мөн энэхүү программд хамрагдсанаар нэмэлт программууд /http://www.cmspcounties.org/benefits/ secondary_payer.html/
түүний дотор Drug Company Patient Assistance Programs (PAPs) for
Hepatitis-C Medications программд /нөгөө үнэтэй эмийг авч уухад
туслахнээ/ хамрагдах боломжтой.
- Мөн бичиг баримтгүй хүүхдүүд CA-д 2016 оны 5-р сараас MediCal-д хамрагдах боломжтой болсон хуульд Броун ах маань өнгөрсөн жил гарын үсэг зурсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнийг шинэ ирсэн хүүхдүүдтэй хүмүүст хэлээрэй.
Дашрамд дурдахад хорт хавдар мэтийн хүнд биш, оношлоход амар өвчинөө /ханиад, тууралт, алерги гэх мэт/ онлайнээр мэргэжлийн эмчид үзүүлж эмийн бичиг авах боломжтой. Эмчийн бичгээс эмч гэртэй чинь ойр эмийн сан уруу онлайнээр явуулж өгдөг. Иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг компаниуд гэвэл Teladoc, Doctor on Demand, MDLive. Даатгалгүй бол ойролцоогоор зөвлөгөө авахад 40-50 доллар юм байна.
За та бүхэндээ эрүүл энхийг хүсье.
12. 200 мянган IT мэргэжилтэн
Дараагийн 10-н жилд CA-d шаардлагатай болох /магадлалтай/ IT мэргэжилтнүүдийн тоо.
13. Хүнсний хэрэглээ гентэй холбоотой
Molecular Biology and Evolution сэтгүүлд өнгөрсөн 7 хоногт нийтлэгдсэн судалгааны дүнгээр тархины хэрэгцээт бодисыг махнаас авалгүйгээр зарим ногоон хоолтонгууд өвчлөхгүй эрүүл байдаг нь тэдний /Энэтхэг, Африк, Өмнөд Азийн зарим хэсгүүд/ олон зуун жилийн туршид өөрчлдөгдсөн генийн хувиралтай холбоотой гэжээ. Үүнийг vegetarian allete /Өмнөд азийн хүн амын 70 хувь, Африкийн 53, Зүүн азийн 29, Европын 17 хувьд нь/ төрлийн гентэй хүмүүс идэж байгаа хүнс ногооноосоо тархины хэрэгцээт бодисоо боловсруулж авч чадах "чадварлаг" мехнанизмтай юм байна. Монгол ногоон хоолтонгууд үүнийг анхаараарай. Бидэнд тийм ген байхгүй тул мэргэжлийн хүмүүсийн /nutritionist/ туслалцаатайгаар бие махбодийн хэрэгцээт бодисоо хэрхэн нөхөж авч байхаа судалж олоорой. Түүнээс өмнөд азийн улсаас гаралтай зарим хүнийг дагаад иддэг юмыг нь идээд яваад байвал бие чинь дийлэхгүй шүү.
14. Хүнээс хуулбарлах нь хууль бус
Эндхий сургуульд суралцагчид сургуулийнхаа судалгааны томоохон сан уруу ороод /сургууль нь захиалдаг/ хэрэгтэй судалгаануудаа олоод авчихдаг. Монголд байгаа оюутнууд үүнээс юм олж уншиж судалгаандаа ашиглавал ямар вэ. Гэхдээ хулгай хийхгүйгээр /шууд хуулахгүй, хэрэв хүний санаа, үг бол иш татаж дурдаж оруулах, эх үүсвэрээ жагсаалтанд багтаах/ гэх мэт. Мэргэн дүү нар надаар хэлүүлтгүй мэднэ буй за. Эндхийн коллежид нэг ч гэсэн өгүүлбэр хүнээс авсан, түүнийгээ өөрийн гэж бичсэн байвал /шалгадаг сайтууд байгаа/ тухайн хичээл дээр шууд муу тавьж тухайн хичээлээс хасдаг. Хулгай хийсэн, худлаа хэлсэн хүмүүс өөдөлдөггүй билээ. Унгарын ерөнхийлөгч Pál Schmitt /2010-12/ Будапештийн нэгэн их сургуульд докторын зэргээ англи хэл дээрх хүний -бүтээлийг орчуулж хамгаалсан нь баригдаж ерөнхийлөгчийнхөө ажлаа өгөхөд хүрсэн байдаг. New Republic гээд гайгүй сэтгүүлийн газар ажилладаг байсан залуу Glass бичсэн ихэнх материалууд нь бүхэлдээ эсвэл хагас нь худлаа санаанаасаа зохиосон байсан нь баригдаж дахин сэтгүүл зүйн салбарт ажиллах нүүргүй болсон билээ. Тэрээр 2010 онд Georgetown-ын хуулийн сургуулийг төгсөөд Нью Йоркийн хуулийн bar шалгалтад /хуульч болох эрх авах/ тэнцэх боломжгүйгээ мэдээд өгсөн өргөдлөө буцааж татсан ба 2005 он Калифорний bar комисс түүнийг хуульч болох моралгүй гэж үзээд өргөдлийг зөвшөөрөөгүй байна. Иймээс тэрээр Калифорн мужийн дээд шүүхэд хандсан боловч дээд шүүх түүнд тус мужид хуульчаар ажиллах эрхийг олгоогүй байна.
Энэ талаар болон ёс зүйн талаар оюутнуудад багш нар нь сайн зааж өгдөг бизээ. Харин вэб сайтууд, FB-ын хуудаснууд энэ талаар бодох ёстой. Үнэт цаг, хөдөлмөр, толгойгоо ашиглан бусдад хэрэг болох буй за гээд бичсэн хүний мэдээлэл, судалгаа таалагдсан, хэрэглэсэн, тус болсон бол like дарах, шууд copy, paste хийлгүйгээр share хийх /хэн бичсэн нь харагдах тул/, хэрэв copy, paste хийсэн бол эхэнд эсвэл эцэст нь бичсэн хүний нэрийг оруулах ёстой билээ. Энэд байдаг олон хүний бичлэг монголын сайтууд дээр нэргүйгээр тавигдсан явдал олонтоо гардаг. Үнэхээр хүмүүст хэрэгтэй, сонирхолтой байвал бусадтай хуваалц л даа. Гэхдээ зохиогчийн нэр, хуудас, блогийг нь дурдах үүрэгтэй шүү.
15. Цалингийн доод хэмжээ нэмэгдэнэ.
Мужийн захирагч Jerry Brown маань СА-ийн ажилчдад хамааралтай 2 хуульд гарын үсэг зурлаа. Эхнийх нь 2022 он гэхэд ажилчдын цалингийн доод хэмжээг 15 доллар болгох /жил бүр бага багаар нэмэгдэнэ/, нөгөө нь гэр бүлийн гишүүнээ асрах чөлөөний авах мөнгийг нэмэгдүүлэх (одоогоор алдагдсан цалингийхаа 55, 2018 он гэхэд 60 хувь, цалингийн доод хэмжээгээр цалинждаг бол 70 хүртэлх хувь), CSDI программ буюу мужийн гэмтэл, тахир дутуугийн даатгалд хамрагддаг (ихэнх бизнесүүд ажилчдадаа заавал хамруулах ёстой, ажилчдаас мөнгө гардаггүй, бизнес эхрлэгчид төлдөг) ажилчид ажилтай хамааралгүй гэмтэл бэртэл, согог, жирэмслэлт холбоотойгоор олгогддог цалинтай чөлөө 6 долоо хоног хүртэл, гэр бүлээ асрах цалинтай чөлөөний хугацааг 52 долоо хоног хүртэл болгож нэмэгдүүлэх юм байна. Үүнээс гадна SF-хот нэгдсэн улсад төдийгүй (New York гэх мэт зарим хотоос бусад), муж дотроо "тасарчихсан" явна. 2014 онд цалингийн доод хэмжээ 2018 он гэхэд 15 доллар /өнгөрсөн 5-р сард 12.5 доллар болсон/ болгохоор, саяхан 20-оос дээш ажилчидтай бизнесүүд шинээр төрсөн хүүхэдтэй эцэг, эхчүүд 6 хүртэлх сарын бүтэн цалинтай чөлөө өгөхөөр /50-аас дээш ажилчидтай бол 2017 оны 1-р сараас, 35-49 бол 2017 оны 7-р сараас, 20-34 ажилчидтай бол 2018 оны 1-р сараас/ баталсан. Одоогоор технологийн компаниуд 20 долоо хоног гэх мэтчилэн харьцангуй урт хугацааны хүүхдээ асрах цалинтай чөлөөг ажилчдын benefit-д оруулсан байдаг. Нэгдсэн улсын хуулиар ажилчид 12 долоо хоног хүртэлх цалингүй чөлөө авахыг зөвшөөрдөг. Цалингийн доод хэмжээ нэмэгдэх нь 2 талтай билээ. Инфляцийн хурдтай дөхөж цалин нэмэгдэх нь олон монголчуудын маань амжиргаанд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй, нөгөө талаас бизнес эрхлэгчид монголчуудын маань хувьд бизнесийн зардал /бизнесийн зардлын 70 орчим хувь цалингийн зардал байдаг/ нь огцом өсөх болно. Тэгэхээр өсөлттэй холбогдуулж үнээ хуваарийн дагуу нэмж явахаа бүүр мартаарай.
16. FB ирэх 10 жилийн зорилтоо дэлгэлээ.
https://www.facebook.com/zuck/posts/10102776390418141
Гайхамшгийг узуулэх нь дээ. Залуучууд маань шуурээд шуурээд авах боломжууд гарах нь байна. Бизнес харилцаа ч шинэ тувшинд гарах нь ойлгомжтой. Алслагдсан улсуудыг Интернеттэй холбох "онгоц" бутээчихэж, платформ тусламжтайгаар нэгдсэн хэрэглээнд хэмнэлт гаргаад уунээсээ телберийн чадваргуй хумууст дата хэрэглээгээ шилжуулэх нь, зарим улсуудад хэрэгцээтэй мэдээлэл авахад нь зориулж унэгуй интернэт аппс хэрэглуулж байгаа гэж ойлголоо. Еер бусад зендее зуйл телевлечихеж.
Give everyone the power to share anything with anyone.
Хун бурт хэнтэй ч юуг ч хуваалцах боломжийг егех. 10 жилийнх нь зорилт нь.
Love it.
17. Гифт карт хямдаар
Gift card арай хямдаар авч хямдаар зарж болдог сайтууд зендее л байгаа байх. Cardcash.com сайт л лав bad card зарагдсан тохиолдолд хэрэглэгчийг хохиролгуй болгодог гэсэн байна. Тухайн дэлгуурээс яг юм авахаар телевлесен уед, эсвэл байнга ордог дэлгуурийнхээ гифт картыг нь 1-30% хуртэл хямдралтай авчихад гайгуй л хэмнэх юм байна.
18. Үг
Чамд цаг байгаа гэж бодох нь алдаа болдог.
19. Калифорни мужийн хүүхдүүд цагаачлалын статусаас үл хамааран Medi-Cal авах эрхтэй боллоо.
Starting May 1, roughly 170,000 undocumented children in California will gain access to not just emergency coverage but dental care, check-ups, mental health treatment and other vital services following an unprecedented Medi-Cal expansion that provides full coverage to all low-income children in the state, regardless of immigration status.
http://www.sacbee.com/news/local/article72944547.html
20. Саахарын өвчин
Diabets type 2 буюу 2-р төрлийн /удамшлаар аваагүй/ сахарын өвчин гэж нэрлэгддэг өвчинг тусах магадлал Азиуд дунд өндөр байдаг гэдгийг би саяхан л олж мэдлээ. Түргэн хоол их иддэг, сода уудаг, жин ихтэй дундаж насны америкчууд хамгийн их тусдаг гэсэн ерөнхий ойлголт байдаг ч харьцангуй бага жинтэй, бие тамир дасгал сургууль, бие хөдөлмөр хийдэг, бүр зарим ногоо хоолтой Америкийн азиуд нэлээд залуугаасаа энэ өвчинд өртөгдөх нь их байгаа нь гентэй холбоотой гэж бичсэн байна. Жишээ нь ЛА коунтигийн цагаануудын 7 хувь нь ийм өвчтэй бол азиудийн 10 хувь байна /мэдээд африкан болон мексикан америкчуудын дунд өндөр хувьтай/. Учир нь азиуд ижил жин, өндөртэй Европ гаралтай америкчуудын бодвол булчин бага, skinny fat нэрлэгддэг өөх ихтэй байдгаас гадна бусад этнек группуудыг бодвол гуя гар гэх мэт хэсгүүдээс илүүтэй гэдсээрээ ихэвчлэн таргалдаг нь эрсдэлийг нь улам нэмэгдүүлдэг байна. Иймээс ч азиудын санаанд нь орохгүй явсаар хожуу оношлогдох нь /сохрох, мөчөө тайруулах, цус харвах гэх мэт аюултай/ их байдаг гэж бичжээ. Нэгдсэн улсын хэмжээгээр нас баралтын шалтгааны 7-д жагсдаг энэ өвчнөөс сэргийлэх талаар том жижиггүй бодож явах ёстой байхаа. Ингэхээр өөрсдийгөө цагаануудтай харьцуулаад гайгүй гэж бодоод явж болохгүй нь байна шүү. Мэдмээр юм байна.
21. Гэрээт ажил
Applause компани технологийн компаниудын шинэ аппс тест хийх хүмүүстэй гэрээ хийж /нийт 140 мянган гэрээт тестерүүдтэй гэсэн байна/ ажилуулдаг юм байна. Тэдний компанийн сайт уруу ороод profile-ийг нь /амьдардаг газар, хэл, техникийн туршлага гэх мэт/ бөглөнө. Компаний тохирох хүнийг сонгох алгоритмаар хэрэв сонгогдвол эхний удаад үнэгүй хийж өгөөд цаашид боломжийн үнээр /ойролцоогоор 20 хувь сонгодож төлбөртэй ажил гүйцэтгэдэг/ тестүүдийг нь гүйцэтгэж болно. Бүтэн цагийн тестерүүд сард 10 мянга /ойролцоогоор 2% нь авдаг аж/, тийм ч идэвхтэй биш нь 1 мянгыг сард хийх жишээтэй. Заавал америкт амьдардаг байх шаардлагагүй тул компьютер программ сонирхдог залуучууд, оюутнуудад их зүгээр санагдлаа.
22. Сонин хачин
Атлантик сэтгүүлд дээр бичсэнэээр Тайландад аз, амжилт, мөнгө авчирдаг хүүхэлдэй модонд орж байгаа гэсэн байна. гудамжаар нь luk thep гэж нэрлэгдэх хүүхэлдэй нэг, хоёроор тэвэрсэн эсвэл гэртээ олноор овоолсон дунд насны эмэгтэйчүүд харагдана. Тэднийг эзэд нь хоолонд оруулж, үсийг нь засч онгоцонд хүртэл тусгай билет авч суулгадаг гэсэн нь хачин жигтэй санагдав. Зарим нь бүр ирээдүйд гарах амжилтын төлөө зээлээр худалдаж авдаг гэснийг бодоход хямд биш бололтой. Хүүхэд цөөхөнтэй улс болохоор нөлөөлсөн байж магад. Одоогоор нэг айлд 1.5 хан хүүхэд ноогддог гэсэн байна.
Монголд минь орж ирээгүй л байгаасай. Бас л айл гэрийн хэдэн төгрөгөөс зулгаана.
23. Шинэ техик хэрэгсэл үйлдвэрлэхээр санхүүжилт авч болно.
Сликон хөндийн томчуудын нэг Peter Thiel-ийн "Thiel foundation"-ийн Breakout labs программаас "hard tech" буюу вэб сайт, сошиал медиа, программ биш үнэхээр хэрэгцээтэй шинэ техникийн бүтээл үйлдвэрлэлд нэвтрүүлж босоход нь зориулж $250,000- $350,000 санхүүжилтыг өгдөг. Монголд маань өчнөөн мундаг бүтээл хийлээ л гэж сонсох юм. Энэд ирээд бүтээлээ бөглөөд үзвэд яадаг бол. Эсвэл эндхийн техник бүтээл хийж оролддог хүмүүс сонирхоорой.
Нас ахиад байдаг, human capital маань буураад байдаг есеед явах естой санхуугийн капитал маань хаана байна вэ хэ хэ хэ
2. Хүүхдийн нүцгэн зургийг бүү хуваалцаарай
Нэг
юм хэлэхгүй болохгүй санагдлаа. FB-ээр хөөрхөн монгол хүүхдүүдийн
нүцгэн, ил юмаа гаргасан зургуудыг монголчууд маань их тавих юмаа.
Үнэхээр өхөөрдөхгүй байхын аргагүй. Бид ч яахав өхөөрдөнө. Иймэрхүү
зургуудыг буруугаар ашиглах гаж хүсэлтэй хүмүүс Америкт маш их байдаг.
Хичнээн мундаг ажилтай, хичнээн мундаг од ч заримдаа буруу гаж
сонирхолтой, муухай зүйл хийдэг нь баригдаж байгаа нь мэдээллийн
хэрэгслэлээр гарч байдаг. Саяхан гэхэд л нөгөө Glee-д тоглодог залуу,
мөн Subway-ийн рекламд тоглодог байсан жерри билүү баривчлагдсан. Зүгээр
нүдэнд дулаахан жирийн залуу ч ийм сонирхолтой гарч ирэхийг хэн ч
мэдэхгүй. Тэд нар хоорондоо зурагнуудаа дамжуулдаг гэж байгаа, зарим нь
бүр бие биендээ зарна. Тэдний компьютерээс нь хэдэн мянган зурагнууд
гарч ирлээ л гэж бичсэн байдаг. Энэ дотор монгол хөөрхөн хүүхдүүдийн
минь зураг бүү байгаасай, бузар хүмүүсийн нүдний хор бүү ороосой гэж
боддог тул би тийм зураг дээр like дардаггүй, share хийдэггүй. Үнэхээр
хуваалцмаар байвал гэр доторх, эсвэл хаалттай групптэй хуваалцаж байвал
зүгээр санагдана. Гэхдээ энэ миний хувийн бодол л доо.
3. Зохион бичлэгийн уралдаан
High school-ийн юм сайн бичдэг, art сонирхдог хуухэдтэй хун байвал хуухэддээ егеерэй. Atlantic-д хэвлэгдэнэ гэдэг том зуйл. Сургуулиа соелд ороход нь том узуулэлт болно.
4. Ахлах ангийгн хүүхдүүд зориулсан тэтгэлэг
Ахлах
ангийн төгсөх ангийн сурагчдад зориулсан жижиг хэмжээний /1-2 мянган
долларын/ тэтгэлэг байна. Иргэн эсвэл ногоон карттай байх ёстой юм
байна. Дэлгэрэнгүйг доорх линкээр орж хараарай. бага гэлтгүй бөглөөрэй.
AT&T APCA Scholarship Program Scholarship Deadline: Sunday, January 31, 2016 APCA is offering 28 national scholarships worth $2,000 each to high school seniors who are planning to attend college in 2016. Besides the national scholarships, participating APCA chapters also are offering state scholarships worth either $1,000 or $2,000 each. Visit the APCA's Scholarship Program web site for additional details on scholarship award amounts, eligibility requirements and application submission instructions.
5. ZIKA вирусын талаар
WHO
байгууллагаас Канад, Чилээс бусад бүх Америкийн тивийн орнуудад Zika
гэдэг вирус шумуулаар дамжин маш хүчтэй тарж байгааг анхаарууллаа. Зарим
латин америкийн орнуудын ЗГ-аас 2018 он хүртэл хүүхэд төрүүлэхгүй байх
зөвлөгөөг хүртэл өгч байна. Уг вирус нь microcephaly гэдэг төрөлхийн
гажгийг /жижиг толгойтой/ хүүхдэд өгч байгаа бөгөөд 40-өөд оны үеэс
африкаас гаралтай энэ вирус Азид тархаж байсан
ч дөнгөж өнгөрсөн жилийн 5-р сараас Америк тивд бүртгэгдсэн ч ялангуяа
Бразилд маш хүчтэй тарж байгаагаас ийм төрөлхийн гажигтай 4000 гаруй
хүүхэд төрөөд байна. Америкийн аялагчид энэ вирусаар халдварлагдсанаар
америкт орж ирсэн гэж үзэж байна. Ийм виурстэй шумууланд хазуулсан
жирэмсэн эхчүүд энэ виурсыг хүүхдэд халдварлуулдаг тул энэ өвчин тархалт
ихтэй байгаа латин америкийн орнуудаас жирэмсэн эхчүүд хол байсан дээр
юм.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЗГ-ийн сайтаас уншаарай. http://www.cdc.gov/zika/pregnancy/
6. Калифорнид марихуан хууль ёсны болох ойртож байх шиг байна.
Ойрын хэдэн сард хуулиар зөвшөөрсөнөөр мужид өгөх эдийн засгийн ач холбогдол, энэ мөнгийг боловсрол зэрэг хэрэгцээтэй газар яаж зарцуулж болох талаар, хаанаас худалдаж авахыг харуулдаг аппс гэх мэтийн шинэ төрлийн бизнесүүдийн талаар мэдээлэл үзэгдээд олшроод ирэх шив дээ. Одоогоор америкийн Колорада, Вашингтон, Орегон, Аласка гээд 4 мужид 21-ээс дээш насны хүн хэрэглэхийг нь зөвшөөрсөн байгаа. Үүнийг зөвшөөрснөөр мөн гэртээ хүртэл хүмүүс ургуулаад ирэх нь. /6ш хүртэл бут тарихыг нь зөвшөөрдөг/ Өнөөдрийн сонин дээр энэ хуулийг түлхэж өгч байгаа хүмүүсийн цаана саятангууд, эмч нар, мужийн лейтенант Гавин хүртэл байгаа гэж харлаа. Эцэг эхчүүд бид хичнээн дургүй байсан ч гарцаагүй болох зүйлийг яаж чадах билээ. Монголчууд бид ихэнх нь энэ өвсний талаар ямар ч ойлголт байхгүй тул одооноос энэ талаар ядаж мэдээлэлтэй болох хэрэгтэй санагдлаа. Үйлчлэл, шинж тэмдэг, үнэ гэхчилэн бүхий л мэдээлэл урьдчилан сэргийлэх, ухуулах гэхчилэн бидний тэмцэлд хэрэг болох нь гарцаагүй. дээрх мужуудад амьдардаг монголчуудаас асууж лавлая. Судалгаа энэ тэр олж уншъя. манай хүүхдүүд л лав тэгэхгүй гэж бодох аргагүй шүү. Эргэн тойрны хүүхдүүд, тэдний аав ээж, хөршүүд чинь ил хэрэглээд эхлэхээр сонирхож үзэх ид насандаа байгаа хүүхдүүдээс юу ч гарч болно шүү. Дээрх мужуудад амьдарч байгаа найзуудаа бидэнд зевлегее егеерэй. Be prepared.
7. Машин сэргээн засварлах мэргэжил
Сан францискогийн арт сургуульд тийм анги нээгдсэн байна. Машин
оролддог, сонирхдог, хуучны эд ангийг гараараа хийж угсрах сонирхолтой
хумууст их зугээр санагдлаа. Дадлага энэ тэртэй л гэсэн байна. Ажил
олдох нь ямар байдаг юм болдоо. Сайн болчихвол ч дандаа баячуудтай л
харьцах юм даа тиймээ.
8. 2013 онд бичсэн мэдээлэл
Америкт авьяас чадвар зэргээрээ мөнгө хийх, солилцох, туслах арга, санаануудыг дурдвал: 1. Олны өмнө гарах, авьяас чадвараа үзүүлэх, жүжиглэхийг хүсдэг хүмүүс телевизийн шоунд оролцохыг хүсвэл зуучилж өгдөг realitywanted.com мэтчилэн веб сайтуудад бүртгүүлснээр /бүртгүүлэхэд төлбөргүй боловч нэмэгдэл үйлчилгээ нь сарын төлбөртэй/ тэдгээр нь casting director-үүдтэй нь холбож өгдөг юм байна. Casting director-үүд мэдэгдэж байгаагаар эдгээр сайтуудаас гадна Craiglist, Facebook-ийн хуудсаар болон өөрсдийн мэдээллийн санг ашиглаж дараагийн шоунд оролцогсдыг олж авдаг байна. Ялангуяа New York, Los Angeles хотын Craiglist-д шоу, клип, кино зураг авалт зэрэгт оролцох, тоглох хүмүүс хэрэгтэй байгаа зар ихээр гардаг бол /”Gigs” хэсэгт/ зарим агентлагууд өөрсдийн Facebook-өөр зараа тараах нь бий. Ямар ч тохиолдолд тухайн байгууллага, хувь хүмүүсд хууль ёс, ёс зүйн талаас нь анхаарч хандахаа та бүхэн юу эс андах вэ. 2. Тухайн үед та мэргэжил, чадвараар ажиллаж мөнгө олох боломжгүй үед barter буюу харилцан солилцож хэрэгцээтэй үйлчилгээгээ авах боломжийг Craiglist.org, U-Exchange.com зэрэг сайтууд олгодог. Жишээ нь байрандаа засвар хийлгэх хүсэлтэй ч төлбөрийг нь төлөх боломжгүй зарим хүмүүс хүмүүсээр засвар хийлгэнгээ хөлсөнд нь үзэсгэлэнт байгальд байрлах байрандаа амрах эрх өгөх замаар солилцоо хийх нь бий. Хэдийгээр мөнгөн хэлбэрээр олсон орлого биш ч гэсэн barter орлогыг заавал мэдэгдэх ёстой гэж татварын газраас үздэгийг анхаарна бизээ. 3. Мөн л тухайн үед ажил олдохгүй байгаа үед сайн дурын байгууллагуудад нэгдэж бусдад туслах замаар /цалингүй, бага цалингаар эсвэл тэтгэмжээргээр/ өөрийн чадвар мэргэжил, удирдах чадвар, сэтгэл санаа, буянаа дээшлүүлэх боломж бий. Эдгээр томоохон байгууллагуудаас дурдвал: Peace Corps. 27 сарын хугацаанд ажиллах ёстой. 70 гаруй оронд ажиллах программтай. Амьдрах хугацаандаа тэтгэмж авах ба гэртээ буцаж ирэхэд $7,425 доллар өгнө. /peacecorps.org/ AmeriCorps. Тус байгууллагаас нэгдсэн улсын хэмжээнд хэрэгжүүлдэг янз бүрийн хугцааны хэд хэдэн программтай ч бүгд ижил жилийн $ 5,550 боловсролын шагнал өгдөг.Жишээ нь The Vista программ нь 18 болон түүнээс дээш насныхан ашгийн бус байгууллага эсвэл орон нутгийн ЗГ-ын агентлагт жилийн хугцаанд бүтэн цагаар ажиллах программ бол The National Civilian Community Corps программ нь 18-24 насныханд зориулсан иргэдэд үйлчлэх 10 сарын хугацаатай программ байх жишээтэй. Teach for America. Энэ байгууллагын гишүүн коллеж төгсөгчид 2 жилийн хугцаанд ядуу дүүргүүдийн сургуулиудад багшилна. Цалингийн хэмжээ 30-45 мянга, мөн AmeriCorps боловсролын шагналд өргөдөл өгөх /teachforamerica.org/ боломж бий. City Year. Энэ байгууллагын гишүүд /17-24 насныхан/ жилийн турш хичээлийн дараах сургалтын программ /after school program/, удирдлагын сургалтын программ /leadership program/ зэрэгт багш /tutor/, сурган чиглүүлэгч /mentor/-ээр ажиллана. Амьдрах зардлын тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, дүрэмт хувцас, гар утас зэргийг олгоно. Cityyear.org Түүнчлэн олон улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай холбож өгдөг Ideal.org, VolunteerInternational.org, WorldTeach.org, TravelAlive.com сайтууд болон богино хугацааны программыг volunteermatch.org сайтуудаас үзээрэй. 4. Гар урлал, хувцас хунар, чимэглэл зүйлт урладаг хүмүүс өөрсдийн бүтээлээ ebay, amazon-оос гадна www.etsy.com гэдэг онлайн зах дээр зарж борлуулаад хөөрхөн орлого олоод байх боломжтой. Үүний тулд худалдаач өөрийн гэсэн онлайн лангуугаа үүсгэх бөгөөд зарах зүйлийнхээ зурагнуудыг тайлбарын хамтаар байрлуулна /тус бүр нь 20 цент/. Зарим нь бүр загвар өмсөгчдийг хөлсөлж зураг авч байрлуулдаг аж. 5. Хоол унд, талх, нарийн боов хийдэг авьяастай хүмүүс хоол хүнсний компаниудаас зарладаг уралдаанд оролцож амжилт үзүүлэх боломжтой. Эдгээр компаниудын гол шаардлага нь өөрсдийн бүтээгдэхүүнийг нь ашиглан шинэ бөгөөд сайн, хүмүүст хийхэд хялбэр гэхчилэн нөхцөлтэй жорыг бүтээх явдал бөгөөд шагнал нь нэлээд өндөр байдаг. Жишээ нь Pillsbury гээд гэртээ жигнэж болгодог гурилан бүтээгдэхүүн үйлдэрлэдэг компани Pillsbury Bake Off тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг /www.bakeoff.com/ бөгөөд нийтдээ 1.1 сая долларыг 4 төрлөөр шалгарсан хүмүүст зарцуулдаг. Түүнчлэн төрөл бүрийн махны компаниуд, дэлгүүрүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр хоол хийх жор бүтээх олон уралдаанууд байдаг билээ. 6. Шинэ бараа бүтээгдэхүүнийг санааг бодит бизнес болгоход маш олон дамжлага, хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй болдог талаар өмнө бичиж байсан билээ. Тэгвэл олон зүйлийг зохион бүтээж амьдралд хэрэгжүүлсэн авьяаслаг залуу Ben Kaufman-ын вэб сайт www.quirky.com –ын ачаар хүмүүс шинэ санаагаа бодит бизнес болгоход хялбархан болжээ. Үүний тулд өөрийн санаагаа 10 доллар төлж сайтад байрлуулна. Ингэснээр гишүүд таны санааг тал талаас авч үзэж хэлэлцэнэ. Хэрэв таны санаа гишүүдээс дэмжигдсэний дараагийн алхам бол вэбээр зочлогчдоос үйлдвэрлэлийн зардлыг даах хэмжээний урьдчилсан захиалгыг авч чадах явдал юм. Уг сайтын эзний өгүүлснээр яг энэд л тухайн санаа үнэхээр сайн бүтээгдэхүүн болж чадах эсэх нь тодорхойлогддог гэжээ. Уг сайтад орсон санаануудаас 1/3-ээс бага хувь нь энэхүү шатыг давж чаддаг аж. Ингэж бараа бүтээгдэхүүн болсон санаа нь эзэндээ орлого авчирч эхэлнэ. Жишээ нь Jeff Scholen гэдэг хүн тогны утсыг ороодог бүтээгдэхүүний санааг 10 минутын дотор зурж сайтад байрлуулсан бол тэр санаа буюу The Powercurl нэртэй бүтээгдэхүүн нийтдээ 6500 гаруй зарагдаж 6 мянга орчим долларын орлого эзэндээ оруулаад байгаа гэж бичжээ.
4 утасны лайны сарын телбер бараг л машины телвертэй дехех юм.
Утаснуудын телверийг дуусахаар ting гэдгийг нь судалж узнээ. Хэд хэдэн
лайн сарын $32 гэнэ уу. Ямар ч байсан сулжээ америкийн ихэнх хэсгийг
коверддог юм байна. Sounds good.
|
Саяхан болсон Мартын 8, одоо цэргийн баяр гээд, над шиг хуучны хүний сурсанаар бол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн баяр ойр ойрхон болохын хамт бага насандаа энэхүү баярыг гэр орондоо хэрхэн баяртай, ширээ дүүрэн хоол ундтай тэмдэглэдэг байснаа санадаг юм. Аав маань өглөө босоод л “үйлчилж өгнөө” гээд л эрэгтэй дүү нартай маань хамтраад гэр орон цэвэрлэж, хоол унд гээд чадлаараа л биднийг баярлуулдаг сан. Одоо ч гэсэн аав маань ээжид жилд нэг удаа бүтэн өдөр “үйлчилсээр” байна. Залуу хүүхдүүдийн FB-ийн хуудсаар эмэгтэйчүүдийн эрхийн баярыг ганц 2, набороор панаалдууллаа, байнга гэр орны ажилд туслахын оронд нэг өдөр ямар ч хэрэггүй л гэх мэт үгс жирэлзээд өнгөрөв. Суугуул нутагт минь эрэгтэйчүүд ажлаасаа гараад хүүхдээ харж, гэр орны ажлаа зохьцуулж, эмэгтэй нь ажил хийж мөнгө олох нь жирийн үзэгдэл, энэд хүлээн зөвшөөрөгдсөн соёл. Гэр орны ажлаа хэн нь хийж, хүүхдийн хичээл номыг хэн нь голлож хариуцах вэ гэдэг дээр монгол гэр бүлийн хувьд ойлгомжтой, эмэгтэйчүүд ихэвчлэн үүрдэг. Гэхдээ үүнд үнэндээ эрх, эрх чөлөөний асуудал огтхон ч хамаагүй зүйл байж болох юм. Би ч гэсэн залуу байхдаа дээрх охид залуучууд шиг л бодолтой байсан. Харин гол нь хэн нь ямар ажлыг хийхдээ сайн бэ, төрөлхийн /байгалийн/ зан чанар нь алинд нь тохиромжтой вэ гэдэг өнцгөөс харвал зүгээр гэж л залуу гэр бүлүүдэд хэлэх гэсэн юм. Би эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн төрөлхийн зан байдал, үйлдлийн ялгааны талаар судалгаа унших дуртай л даа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн төрөлхийн зан чанарыг харуулсан зарим судалгаанаас авсан мэдээллийг оруулья /жирийн бичлэг учраас эх үүсвэрийг нь дурдсангүй/. Хамгийн түрүүнд бага насны охид, хөвгүүдийн тоглож байх үед нь ажиглаарай. Хөвгүүд асуудлыг ихэвчлэн хүчээр шийдэх оролдлогыг хийдэг бол охид илүүтэй хэл яриагаараа зөвшилцөх, тохиролцох оролдлогыг хийдэг. Сагс, хөл бөмбөг зэрэг тоглоомын талбай дээр охидын хэн нэг нь бусдаасаа илүү гарч тоглохыг боддоггүй, охид алдаа гаргасан тохиолдолдоо тэгтлээ хүндээр хүлээж авдаггүй, үнэхээр өөрийгөө буруутай гэж бодоогүй ч уучлаарай гэдэг үгийг амархан хэлж орхидог тул багаар сайн тоглогчид байдаг. Харин хөвгүүдийн хувьд өөрийгөө харуулах нь их чухал, үүнээсээ болоод хэрэв тоглолтын явцад алдаа гаргасан бол үүнийгээ маш хүндээр тусгаж дуугаа хураах нь элбэг бөгөөд уучлаарай гэдэг үг нь тэдний хувьд маш их буруутай гэж бодсон үедээ л амнаасаа унагаана. Том болсон хойноо ч гэсэн тэгж бодох нь тун ховор гэдгийг хүүхнүүд бид андахгүй. Тэдний хувьд өөрийгөө харуулах, давуу талаа үзүүлэх нь хамгийн чухал асуудал. 10 жилийн хөвгүүд нэг нэгнээсээ дээр гарах гээд найзыгаа хүртэл доош хийж шоолдгийг санаж байгаа биз дээ. Ажлын байранд очоод эмэгтэйчүүд өөрийгөө харуулах оролдлого хийдэггүйгээс бусад цуг ажилладаг эрэгтэйчүүд, эрэгтэй дарга нартаа мэдлэг, чадвар муутай гэж харагдах нь элбэг байдаг. Харин эмэгтэй дарга нар ажилчдын хувьд хамгийн сайн дарга нар. Тэд хийх ёстой ажлыг нь даалгаж байж үүнийг ингээд өгөхийг бодоорой, ингэж болох уу зэргээр хүмүүсдээ хэлдэг. Эрэгтэй эмэгтэй 2 хүн ажлын талаар санал зөрөлдвөл эрэгтэй нь саналаа тулгаж, эмэгтэй нь бууж өгөх нь элбэг. Найз нөхдийн хувьд эмэгтэйчүүдийн нөхөрлөл хамаг юмаа элэн далангүй ярьж, дэлгэсэн итгэлцэл дээр тогтдог бол эрэгтэйчүүд олон жил найзалсан ч тэгтлээ хувийн асуудлаа дэлгээд байхгүй зөвхөн дур сонирхол нэг зүйлээ л голдуу ярилцдаг. Бусадтай ярилцахдаа ч биеэ өөр өөрөөр авч явдаг. Эмэгтэйчүүд ярилцагчаа анхааралтай сонсож, заримдаа сонирхолгүй байсан ч аан тийм үү, аанхан гэх мэтээр дэмжиж, хэрэв өөрөө хэт их ярьж, давамгайлж байгаа мэт санагдсан тохиолдолд нөгөө хүнээсээ асуулт асууж яриандаа татан оролцуулан яриагаа өрнүүлдэг, тэгээд ч бидний яриа 2,3 цаг үргэлжлэх нь энүүхэнд. Харин эрэгтэйчүүдийн хувьд яриа нь мэдлэг чадвараа харуулах үндэс гэж үздэг. Эрэгтэй, эмэгтэй хүний төрлхийн зан чанарыг ялгааг тэдэнд зориулсан зар сурталчилгаа дээр илүү харах боломжтой байдаг.
Жишээ нь эрэгтэй хүмүүст зориулж “docker” брэндийн өмдийг сурталчилсан рекламны амжилттай аяны талаар бүр 1997 онд бичигдсэн нэгэн артикл байдаг. Тансаг бараа биш жирийн хувцсыг яг эрэгтэйчүүдийн зах зээлд гаргахдаа тэдний төрөлхий зан чанарт тулгуурлаж рекламуудыг бүтээснээр маш амжилттай болж одоо бараг америк эрэгтэй хүний 4 хүний нэг нь ийм өмдтэй, түгээмлээрээ жинсний дараа орох хэмжээний брэнд болж чадсан юм. Хамгийн анхны реклам нь ийм өмдтэй жирийн хэдэн залуусын /царай нь бараг харагдахгүй/ хоорондоо холбоогүй хэсэг хэсэг яриаг /тал тал өгүүлбэр/ багтаасан жирийн нь л реклам. Гэвч эрэгтэйчүүдийн далд хүсэл /гэр бүлийн хэвийн амьдралаас гарч найз нөхөдтэйгээ байх/, тэдний толгойд нь байнгын орж ирдэг хүүхнүүдтэй холбоотой зурвас бодлууд /тасалдсан яриа нь илэрхийлж байгаа юм – энэ талаар нарийн яриад яахав хэ хэ/, Эр хүнлэг биш тул хэт гоё, цариалаг байх ёсгүй гэж үздэг /царайг нь нэг их харуулахгүй орхисон/ гэх зэргийг багтаасан учраас эрэгтэйчүүд маш сайн хүлээж авсан гэж үздэг. Эдгээрээс олонх эрэгтэйчүүд олон мэдээллийг зэрэг хүлээн авч чаддаггүй нь /аливаа зүйлийг өргөн хүрээнд олж хардаг, гол гэсэн зүйлээ аваад бусад зүйлсийг хэрэггүй гэж орхидог/, аливаа нэг зүйлийн нарийн ширийн бүх зүйлийг анхааралтай харж, олон мэдээлийг шүүж чаддаг эмэгтэй хүнээс ялгаатай байдгийг хэдүүлээ илүүтэй сонгож харья. Жишээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэг өрөөнд оруулаад доторх эд зүйлсийг тогтоо гээд дараа нь юу юу байсныг асуувал эмэгтэй хүн номын тавиур, түүнд өрсөн ном, аягүй бол юуны тухай номнууд харагдсаныг хэлж чадна. Харин эрэгтэй хүнээс асуувал ном өрсөн тавиур байсан л гэж хэлнэ. Ийм ч учраас тэд биднийг байдгаараа гоё өөрчлөлт хийчихсэн /өөртөө болон гэр орондоо/ байхад анзаардаггүй, хайсан юмаа олдоггүй. Манай том хүүгийн хэлснээр эрэгтэй хүн хөдөлгөөнтэй юмыг нүд нь сайн олж хардаг гэнэ. Тэгэхээр би авчруулах гэж байгаа зүйлээ өөрөө очиж олоод хөдөлгөж харуулаад тэднийг олсон болгохнээ дээ хэ хэ. Эдгээрт үндэслээд эрэгтэй эмэгтэй хүнд зориулсан рекламыг танихад амархан. Олон юм нуршсан байвал эмэгтэй хүнд, гол хэлэх зүйлээ л хэлсэн байвал эрэгтэй хүнд зориулсан реклам гэж үзэхэд болно. Хэрэв эрэгтэй хүнд зориулсан реклам дээр олон үг, эсвэл олон зүйл оруулсан байвал тэдний анхаарал уг бараа таваар дээр биш өөр зүйл үрүү сарнина гэж үздэгээс тэр юм. За ингээд нуршиж нуршиж юу хэлэх гэсэн юм бэ гэвэл нарийн чимхлүүр хүүхдийн зан төрх, хүмүүжил, хичээл ном, хоол унд зэрэгт эмэгтэйчүүд бид голлож анхаарахгүй бол манай нөхдүүд сэтгэл байв ч орхигдуулаад орхигдуулаад явчихна даа. Нөгөө онигоо юу гэдэг билээ. Эхнэр гэрийн санхүү эдийн засаг, гэр орны ажил гээд жижиг жижиг зүйлсээ хариуцаад, би дэлхий нийтийн энх тайван, ойрх дорнодын мөргөлдөөнийг зохицуулах гээд том том зүйлээ шийдээд явдаг гэдэг байхаа. Тэдэнд том том, ерөнхий зүйлээ даатгаад явахад алзахгүй. Жишээ нь аялалд явж байхдаа ерөнхий аль аль том замаар явж хүрэх боломжтойг нөхөр нь тодорхойлж (өөрийг нь жишээнд авлаа гээд дургүйцнээ хэ хэ хэ), ойр зуурын жижиг зам, эргэлт, зогсолтоо эхнэр нь хариуцвал үр ашигтай тусах нь. Тэгэхээр голлож хариуцдаг зүйлээс нь салгаж мартын 8-ээр эхнэрээ нэг өдөр баярлуулахад буруу зүйлгүй санагдана. Харин маргааш хүүхнүүдээ хэдүүлээ нэг өдөр ойрх дорнод, ерөнхийлөгчийн сонгууль энээ тэрээ чухал асуудлыг зохицуулж түр тэдний толгойг амраая даа.
Ингээд FB-ын найз залуустаа эрэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе !
11. Эмийн зардлын асуудал тулгарвал хэрхэн шийдвэрлэх вэ.
1/ Юуны түрүүнд эм бичиж байгаа эмчдээ даатгалгүй, эм худалдаж авахад санхүүгийн хүндрэлтэйгээ хэлж байх хэрэгтэй. Ингэснээр тэд ихэвчлэн брэндийн эмийн хямд хувилбар буюу generic drug ихэвчлэн бичиж өгөх болно. Мөн эмчээсээ үнэгүй sample байгаа эсэхийг асуугаарай. Ерөнхий зарим төрлийн эм эмчийн оффист эмийн компаниудаас өгсөн байдаг.
2/ Хэрэв онлайнээр эм худалдан авах гэж байгаа бол баталгаагүй эм явуулах хуурамч компаниудаас болгоомжлох хэрэгтэй. Хэрэв домайн .pharmacy төгсгөлтэй байвал National Association of Boards of Pharmacy байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн компани байх болно. http://www.legitscript.com/ сайтаас тухайн вэб сайтыг шалгаж үзэж болно.
3/ Санхүүгийн туслалцаа авах. Дараахь аргуудыг ашиглаж үзээрэй. Үүнд:
- Юуны түрүүнд эмчээсээ эм үйлдвэрлэгч компани, ашгийн бус байгууллагууд, эсвэд ЗГ-ийн туслалцааны программ талаар мэдээлэл өгөх, хамрагдахад туслах боломжтой эсэхийг нь асуугаарай.
- Купон ашиглах. Зарим эмийн компаниуд зарим хямдралыг өвчтөнд шууд үзүүлдэг. Иймд хэрэглэж байгаа эм үйлдвэрлэгч компаний вэб сайт уруу орж үзээрэй.
- Эмийн clinical trial-д /туршилтанд/ орох. Clinicaltrials.gov гэдэг ЗГ-ийн сайтаар туршилтууд болон хаана явагдаж байгааг хайж болно. Жишээ Hepatitis B гээд хайхад гадаад дотоодод зарим нь дууссан зарим нь явагдаж байгаа гэхчилэн 2000 гаруй жагсаалт гарч ирж байна. Аливаа туршилтанд орсоноор замын зардал, оролцсонд чинь зориулж тодорхой хэмжээний мөнгө олгодог. Мөн туршилтанд оролцоход гарах зардалд туслалцаа үзүүлдэг Lazarex Cancer Foundation (lazarex.org) зэрэг байгууллагууд байдаг. Гэхдээ хамгийг гол нь эм, эмчилгээний туршилтанд орсоноор энэ нь таньд тус болж ч магад үгүй ч байж магад. Учир нь туршилтанд орсон эмийн зөвхөн 12 хувь FDA-аар батлагддагаас гадна оролцогчдын заримд нь өөрт нь мэдэгдэхгүйгэр placebo буюу ямар ч ач холбогдолгүй хуурамч эм өгөх магадлалтай. Таньд нөгөө эмээ эсвэл placebo өгч байгаа эсэхийг өгч байгаа ажилтан ч мэдэхгүй. Гэхдээ л үнэхээр өөр арга байхгүй үед туршаад үзэхэд зүгээр санагдана.
- Түүнчлэн зарим эмийн компаниуд эмчлүүлэх санхүүгийн чадваргүй өвчтөнд туслах программ patient-assistance-аараа дамжуулан туслалцаа үзүүлдэг. Орлогын хязгаар болон бусад нөхцөлүүдтэй байж магад. Гол нь хайж олоход нэлээд судалгаа шаардагдах байх. Rxassist.org /эмийн нэрээ оруулж хайх/, patientadvocate.org /patient service хэсгээс financial-assistance гэдгийг сонгоход сайтууд гарч ирнэ. Тэндээс хямдралын карт, туслалцаа байгаа эсэхийг нь шалгаарай/, pparx.org сайтуудаас өөрийн эмд тохирох программыг хайгаарай. Needymeds.org сайтад GAP буюу Generic Assistance Program гэдэг үрүү нь орвол 20 ширхэг эмэнд туслалцаа авч болно гэжээ. Гэхдээ нөхцөлдөө орлогын хэмжээг зааснаас гадна иргэн, эсвэл амьдрах эсвэл ажиллах эрхтэй хүн байх ёстой гэж орсон байна.
Хамгийн өргөн мэдээллийг энэ сайтаас оллоо. http://www.needhelppayingbills.com/html/
Мөн эмийн компаниудын үнэгүй эмээр тусладаг программнуудыг энэ линкээр: http://www.needhelppayingbills.com/html/
Жишээ нь Abbot Abbott prescription assistance program helps tens of thousands of patients per year and provides numerous medications free of charge гэх мэтээр компаниудын нэрээр нь дарж ороод олгох нөхцөл, өргөдлийн процессыг нь үзээрэй.
Мөн эм, эмнэлгийн биллд туслалцаа үзүүлдэг топ буяны байгууллагууд. Тухайн өвчнөөсөө хамаарч эдгээр байгуулагуудад хандах нь зүйтэй байх.
• American Brain Tumor Association
• American Kidney Fund
• American Liver Foundation
• American Lung Association
• Arthritis Foundation
• Crohn's & Colitis Foundation of America
• Cystic Fibrosis Foundation
• Diabetes Research Institute Foundation
• Epilepsy Foundation & Research Foundation
• First Candle/SIDS Alliance
• Huntington's Disease Society of America
• Juvenile Diabetes Research Foundation International
• Lupus Foundation of America
• Lupus Research Institute
• Michael J. Fox Foundation for Parkinson's Research
• Muscular Dystrophy Association
• National Hemophilia Foundation N.O.
• National Jewish Health
• National Kidney Foundation
• National Organization for Rare Disorders
• Parkinson's Disease Foundation
Мөн уг сайтад бусад туслалцаа үйлчилгээний талаар мэдээллүүд байна. Жишээ нь хорт хавдартай хүмүүст төлбөрийн туслалцаа үзүүлдэг программын мэдээлэл CancerCare Co-Payment Assistance Foundation - This non-profit organization provides financial assistance and cash grants to people who need assistance with paying hospital and medical bills. A focus is on helping people that are hit with expenses that result from a cancer diagnosis. Read more on help with cancer bills , нүдээ үнэгүй үзүүлж шил тааруулахад туслах байгууллагууд гэхэд Eyeglasses and exams - Find a listing of several non-profits and charities that provide either free or low cost eye exams and prescription glasses. Some agencies will even provide contact lenses. More on free glasses and exams , шүдний туслалцааны талаар Dental Care - Assistance is coordinated by a national non-profit organization, and free dental programs are provided by thousands of dentists as part of the Dental Lifeline Network and other charities. Read more on free dental care линкүүдээр орж судлах жишээтэй. Маш их мэдээлэл байна. Яг хэрэгтэй хэсэг үрүүгээ цаг гаргаад сайн судлавал туслалцаа олж магад.
- Мөн мужуудад болон хотын эмнэлгүүдэд чинь туслалцаа үзүүлдэг программ байгаа эсэхийг шалгаарай. Жишээ Kaiser гэхэд өөрийн гишүүн биш ч гэсэн бага орлоготой хүмүүст тэдний эмнэлэг, эмээр үйчлүүлэх, эм санхүүгийн туслалцаа үзүүлдэг программтай байна. Дэлгэрэнгүйг
http://share.kaiserpermanente.org/
- Мөн Калифорнийн 35 коунтид амьдардаг хүмүүст зориулсан нэг сайхан программ CMSP https://cmsp.amm.cc/ дахин батлагдсаныг олон хүн сонсоогүй яваа байх. Орлого багатай ч цагаачлалын статусаасаа болоод MediCal авч чадахгүй байгаа бөгөөд Napa, Yoloь Yuba, El Dorado гэх мэтчилэн 35 коунтид /жагсаалтыг сайтаас үзээрэй/ амьдардаг хүн энэхүү программд хамрагдах боломжтой http://www.cmspcounties.org/counties/
- Мөн бичиг баримтгүй хүүхдүүд CA-д 2016 оны 5-р сараас MediCal-д хамрагдах боломжтой болсон хуульд Броун ах маань өнгөрсөн жил гарын үсэг зурсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнийг шинэ ирсэн хүүхдүүдтэй хүмүүст хэлээрэй.
Дашрамд дурдахад хорт хавдар мэтийн хүнд биш, оношлоход амар өвчинөө /ханиад, тууралт, алерги гэх мэт/ онлайнээр мэргэжлийн эмчид үзүүлж эмийн бичиг авах боломжтой. Эмчийн бичгээс эмч гэртэй чинь ойр эмийн сан уруу онлайнээр явуулж өгдөг. Иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг компаниуд гэвэл Teladoc, Doctor on Demand, MDLive. Даатгалгүй бол ойролцоогоор зөвлөгөө авахад 40-50 доллар юм байна.
За та бүхэндээ эрүүл энхийг хүсье.
12. 200 мянган IT мэргэжилтэн
Дараагийн 10-н жилд CA-d шаардлагатай болох /магадлалтай/ IT мэргэжилтнүүдийн тоо.
13. Хүнсний хэрэглээ гентэй холбоотой
Molecular Biology and Evolution сэтгүүлд өнгөрсөн 7 хоногт нийтлэгдсэн судалгааны дүнгээр тархины хэрэгцээт бодисыг махнаас авалгүйгээр зарим ногоон хоолтонгууд өвчлөхгүй эрүүл байдаг нь тэдний /Энэтхэг, Африк, Өмнөд Азийн зарим хэсгүүд/ олон зуун жилийн туршид өөрчлдөгдсөн генийн хувиралтай холбоотой гэжээ. Үүнийг vegetarian allete /Өмнөд азийн хүн амын 70 хувь, Африкийн 53, Зүүн азийн 29, Европын 17 хувьд нь/ төрлийн гентэй хүмүүс идэж байгаа хүнс ногооноосоо тархины хэрэгцээт бодисоо боловсруулж авч чадах "чадварлаг" мехнанизмтай юм байна. Монгол ногоон хоолтонгууд үүнийг анхаараарай. Бидэнд тийм ген байхгүй тул мэргэжлийн хүмүүсийн /nutritionist/ туслалцаатайгаар бие махбодийн хэрэгцээт бодисоо хэрхэн нөхөж авч байхаа судалж олоорой. Түүнээс өмнөд азийн улсаас гаралтай зарим хүнийг дагаад иддэг юмыг нь идээд яваад байвал бие чинь дийлэхгүй шүү.
14. Хүнээс хуулбарлах нь хууль бус
Эндхий сургуульд суралцагчид сургуулийнхаа судалгааны томоохон сан уруу ороод /сургууль нь захиалдаг/ хэрэгтэй судалгаануудаа олоод авчихдаг. Монголд байгаа оюутнууд үүнээс юм олж уншиж судалгаандаа ашиглавал ямар вэ. Гэхдээ хулгай хийхгүйгээр /шууд хуулахгүй, хэрэв хүний санаа, үг бол иш татаж дурдаж оруулах, эх үүсвэрээ жагсаалтанд багтаах/ гэх мэт. Мэргэн дүү нар надаар хэлүүлтгүй мэднэ буй за. Эндхийн коллежид нэг ч гэсэн өгүүлбэр хүнээс авсан, түүнийгээ өөрийн гэж бичсэн байвал /шалгадаг сайтууд байгаа/ тухайн хичээл дээр шууд муу тавьж тухайн хичээлээс хасдаг. Хулгай хийсэн, худлаа хэлсэн хүмүүс өөдөлдөггүй билээ. Унгарын ерөнхийлөгч Pál Schmitt /2010-12/ Будапештийн нэгэн их сургуульд докторын зэргээ англи хэл дээрх хүний -бүтээлийг орчуулж хамгаалсан нь баригдаж ерөнхийлөгчийнхөө ажлаа өгөхөд хүрсэн байдаг. New Republic гээд гайгүй сэтгүүлийн газар ажилладаг байсан залуу Glass бичсэн ихэнх материалууд нь бүхэлдээ эсвэл хагас нь худлаа санаанаасаа зохиосон байсан нь баригдаж дахин сэтгүүл зүйн салбарт ажиллах нүүргүй болсон билээ. Тэрээр 2010 онд Georgetown-ын хуулийн сургуулийг төгсөөд Нью Йоркийн хуулийн bar шалгалтад /хуульч болох эрх авах/ тэнцэх боломжгүйгээ мэдээд өгсөн өргөдлөө буцааж татсан ба 2005 он Калифорний bar комисс түүнийг хуульч болох моралгүй гэж үзээд өргөдлийг зөвшөөрөөгүй байна. Иймээс тэрээр Калифорн мужийн дээд шүүхэд хандсан боловч дээд шүүх түүнд тус мужид хуульчаар ажиллах эрхийг олгоогүй байна.
Энэ талаар болон ёс зүйн талаар оюутнуудад багш нар нь сайн зааж өгдөг бизээ. Харин вэб сайтууд, FB-ын хуудаснууд энэ талаар бодох ёстой. Үнэт цаг, хөдөлмөр, толгойгоо ашиглан бусдад хэрэг болох буй за гээд бичсэн хүний мэдээлэл, судалгаа таалагдсан, хэрэглэсэн, тус болсон бол like дарах, шууд copy, paste хийлгүйгээр share хийх /хэн бичсэн нь харагдах тул/, хэрэв copy, paste хийсэн бол эхэнд эсвэл эцэст нь бичсэн хүний нэрийг оруулах ёстой билээ. Энэд байдаг олон хүний бичлэг монголын сайтууд дээр нэргүйгээр тавигдсан явдал олонтоо гардаг. Үнэхээр хүмүүст хэрэгтэй, сонирхолтой байвал бусадтай хуваалц л даа. Гэхдээ зохиогчийн нэр, хуудас, блогийг нь дурдах үүрэгтэй шүү.
15. Цалингийн доод хэмжээ нэмэгдэнэ.
Мужийн захирагч Jerry Brown маань СА-ийн ажилчдад хамааралтай 2 хуульд гарын үсэг зурлаа. Эхнийх нь 2022 он гэхэд ажилчдын цалингийн доод хэмжээг 15 доллар болгох /жил бүр бага багаар нэмэгдэнэ/, нөгөө нь гэр бүлийн гишүүнээ асрах чөлөөний авах мөнгийг нэмэгдүүлэх (одоогоор алдагдсан цалингийхаа 55, 2018 он гэхэд 60 хувь, цалингийн доод хэмжээгээр цалинждаг бол 70 хүртэлх хувь), CSDI программ буюу мужийн гэмтэл, тахир дутуугийн даатгалд хамрагддаг (ихэнх бизнесүүд ажилчдадаа заавал хамруулах ёстой, ажилчдаас мөнгө гардаггүй, бизнес эхрлэгчид төлдөг) ажилчид ажилтай хамааралгүй гэмтэл бэртэл, согог, жирэмслэлт холбоотойгоор олгогддог цалинтай чөлөө 6 долоо хоног хүртэл, гэр бүлээ асрах цалинтай чөлөөний хугацааг 52 долоо хоног хүртэл болгож нэмэгдүүлэх юм байна. Үүнээс гадна SF-хот нэгдсэн улсад төдийгүй (New York гэх мэт зарим хотоос бусад), муж дотроо "тасарчихсан" явна. 2014 онд цалингийн доод хэмжээ 2018 он гэхэд 15 доллар /өнгөрсөн 5-р сард 12.5 доллар болсон/ болгохоор, саяхан 20-оос дээш ажилчидтай бизнесүүд шинээр төрсөн хүүхэдтэй эцэг, эхчүүд 6 хүртэлх сарын бүтэн цалинтай чөлөө өгөхөөр /50-аас дээш ажилчидтай бол 2017 оны 1-р сараас, 35-49 бол 2017 оны 7-р сараас, 20-34 ажилчидтай бол 2018 оны 1-р сараас/ баталсан. Одоогоор технологийн компаниуд 20 долоо хоног гэх мэтчилэн харьцангуй урт хугацааны хүүхдээ асрах цалинтай чөлөөг ажилчдын benefit-д оруулсан байдаг. Нэгдсэн улсын хуулиар ажилчид 12 долоо хоног хүртэлх цалингүй чөлөө авахыг зөвшөөрдөг. Цалингийн доод хэмжээ нэмэгдэх нь 2 талтай билээ. Инфляцийн хурдтай дөхөж цалин нэмэгдэх нь олон монголчуудын маань амжиргаанд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй, нөгөө талаас бизнес эрхлэгчид монголчуудын маань хувьд бизнесийн зардал /бизнесийн зардлын 70 орчим хувь цалингийн зардал байдаг/ нь огцом өсөх болно. Тэгэхээр өсөлттэй холбогдуулж үнээ хуваарийн дагуу нэмж явахаа бүүр мартаарай.
16. FB ирэх 10 жилийн зорилтоо дэлгэлээ.
https://www.facebook.com/zuck/posts/10102776390418141
Гайхамшгийг узуулэх нь дээ. Залуучууд маань шуурээд шуурээд авах боломжууд гарах нь байна. Бизнес харилцаа ч шинэ тувшинд гарах нь ойлгомжтой. Алслагдсан улсуудыг Интернеттэй холбох "онгоц" бутээчихэж, платформ тусламжтайгаар нэгдсэн хэрэглээнд хэмнэлт гаргаад уунээсээ телберийн чадваргуй хумууст дата хэрэглээгээ шилжуулэх нь, зарим улсуудад хэрэгцээтэй мэдээлэл авахад нь зориулж унэгуй интернэт аппс хэрэглуулж байгаа гэж ойлголоо. Еер бусад зендее зуйл телевлечихеж.
Give everyone the power to share anything with anyone.
Хун бурт хэнтэй ч юуг ч хуваалцах боломжийг егех. 10 жилийнх нь зорилт нь.
Love it.
17. Гифт карт хямдаар
Gift card арай хямдаар авч хямдаар зарж болдог сайтууд зендее л байгаа байх. Cardcash.com сайт л лав bad card зарагдсан тохиолдолд хэрэглэгчийг хохиролгуй болгодог гэсэн байна. Тухайн дэлгуурээс яг юм авахаар телевлесен уед, эсвэл байнга ордог дэлгуурийнхээ гифт картыг нь 1-30% хуртэл хямдралтай авчихад гайгуй л хэмнэх юм байна.
18. Үг
Чамд цаг байгаа гэж бодох нь алдаа болдог.
19. Калифорни мужийн хүүхдүүд цагаачлалын статусаас үл хамааран Medi-Cal авах эрхтэй боллоо.
Starting May 1, roughly 170,000 undocumented children in California will gain access to not just emergency coverage but dental care, check-ups, mental health treatment and other vital services following an unprecedented Medi-Cal expansion that provides full coverage to all low-income children in the state, regardless of immigration status.
http://www.sacbee.com/news/local/article72944547.html
20. Саахарын өвчин
Diabets type 2 буюу 2-р төрлийн /удамшлаар аваагүй/ сахарын өвчин гэж нэрлэгддэг өвчинг тусах магадлал Азиуд дунд өндөр байдаг гэдгийг би саяхан л олж мэдлээ. Түргэн хоол их иддэг, сода уудаг, жин ихтэй дундаж насны америкчууд хамгийн их тусдаг гэсэн ерөнхий ойлголт байдаг ч харьцангуй бага жинтэй, бие тамир дасгал сургууль, бие хөдөлмөр хийдэг, бүр зарим ногоо хоолтой Америкийн азиуд нэлээд залуугаасаа энэ өвчинд өртөгдөх нь их байгаа нь гентэй холбоотой гэж бичсэн байна. Жишээ нь ЛА коунтигийн цагаануудын 7 хувь нь ийм өвчтэй бол азиудийн 10 хувь байна /мэдээд африкан болон мексикан америкчуудын дунд өндөр хувьтай/. Учир нь азиуд ижил жин, өндөртэй Европ гаралтай америкчуудын бодвол булчин бага, skinny fat нэрлэгддэг өөх ихтэй байдгаас гадна бусад этнек группуудыг бодвол гуя гар гэх мэт хэсгүүдээс илүүтэй гэдсээрээ ихэвчлэн таргалдаг нь эрсдэлийг нь улам нэмэгдүүлдэг байна. Иймээс ч азиудын санаанд нь орохгүй явсаар хожуу оношлогдох нь /сохрох, мөчөө тайруулах, цус харвах гэх мэт аюултай/ их байдаг гэж бичжээ. Нэгдсэн улсын хэмжээгээр нас баралтын шалтгааны 7-д жагсдаг энэ өвчнөөс сэргийлэх талаар том жижиггүй бодож явах ёстой байхаа. Ингэхээр өөрсдийгөө цагаануудтай харьцуулаад гайгүй гэж бодоод явж болохгүй нь байна шүү. Мэдмээр юм байна.
21. Гэрээт ажил
Applause компани технологийн компаниудын шинэ аппс тест хийх хүмүүстэй гэрээ хийж /нийт 140 мянган гэрээт тестерүүдтэй гэсэн байна/ ажилуулдаг юм байна. Тэдний компанийн сайт уруу ороод profile-ийг нь /амьдардаг газар, хэл, техникийн туршлага гэх мэт/ бөглөнө. Компаний тохирох хүнийг сонгох алгоритмаар хэрэв сонгогдвол эхний удаад үнэгүй хийж өгөөд цаашид боломжийн үнээр /ойролцоогоор 20 хувь сонгодож төлбөртэй ажил гүйцэтгэдэг/ тестүүдийг нь гүйцэтгэж болно. Бүтэн цагийн тестерүүд сард 10 мянга /ойролцоогоор 2% нь авдаг аж/, тийм ч идэвхтэй биш нь 1 мянгыг сард хийх жишээтэй. Заавал америкт амьдардаг байх шаардлагагүй тул компьютер программ сонирхдог залуучууд, оюутнуудад их зүгээр санагдлаа.
22. Сонин хачин
Атлантик сэтгүүлд дээр бичсэнэээр Тайландад аз, амжилт, мөнгө авчирдаг хүүхэлдэй модонд орж байгаа гэсэн байна. гудамжаар нь luk thep гэж нэрлэгдэх хүүхэлдэй нэг, хоёроор тэвэрсэн эсвэл гэртээ олноор овоолсон дунд насны эмэгтэйчүүд харагдана. Тэднийг эзэд нь хоолонд оруулж, үсийг нь засч онгоцонд хүртэл тусгай билет авч суулгадаг гэсэн нь хачин жигтэй санагдав. Зарим нь бүр ирээдүйд гарах амжилтын төлөө зээлээр худалдаж авдаг гэснийг бодоход хямд биш бололтой. Хүүхэд цөөхөнтэй улс болохоор нөлөөлсөн байж магад. Одоогоор нэг айлд 1.5 хан хүүхэд ноогддог гэсэн байна.
Монголд минь орж ирээгүй л байгаасай. Бас л айл гэрийн хэдэн төгрөгөөс зулгаана.
23. Шинэ техик хэрэгсэл үйлдвэрлэхээр санхүүжилт авч болно.
Сликон хөндийн томчуудын нэг Peter Thiel-ийн "Thiel foundation"-ийн Breakout labs программаас "hard tech" буюу вэб сайт, сошиал медиа, программ биш үнэхээр хэрэгцээтэй шинэ техникийн бүтээл үйлдвэрлэлд нэвтрүүлж босоход нь зориулж $250,000- $350,000 санхүүжилтыг өгдөг. Монголд маань өчнөөн мундаг бүтээл хийлээ л гэж сонсох юм. Энэд ирээд бүтээлээ бөглөөд үзвэд яадаг бол. Эсвэл эндхийн техник бүтээл хийж оролддог хүмүүс сонирхоорой.
breakoutlabs.org
24. Панамын цаасыг дэлгэсэн хүний захи
Панамын
мэдээллийг ил болгосон зоригт шүгэл үлээгч John Doe /жирийн дундаж
хүнийг ингэж нэрлэдэг, жинхэнэ нэрээ нууцалсан/ дараахь мэдэгдлийг
хийсэн байна. Үнэхээр огшоохоор сайхан бичиж. Гоё бичдэг хүмүүсээс маань
орчуулаад түгээх байгаа.
Хувьсгал дижиталчлагдана. ... Дээрхийн улмаас этик стандарт бүрэн хэмжээгээр зэвэрч, улмаар бидний өнөөг хүртэл капитализм гэж нэрлэх энэхүү систем үрүү, үнэндээ бол эдийн засгийн боолчлол уруу чирэх бөлгөө. Энэхүү системд, бидний энэ системд боолууд өөрсдийнхөө нөхцөл байдлын талаар болон нүдэнд үл үзэгдэх гавыг тэдний хүрэх боломжгүй хуулийн зузаан бичиг баримтанд нуусан өөрсдийн эздийн талаар ямар ч ойлголтгүй амьдрана. Маш аймшигт сүйрэл л биднийг чичрээж сэрээх болно. Харин шүгэл үлээгч сэрүүлгийг дуугаргах үед дээрхээс ч илүү хүчтэйгээр асуудлыг гаргаж ирж чадна. Энэхүү шүгэлийн дуу ардчиллын үнэлгээ баланс бүтэлгүйтэж ирсэнийг, уналт нь системийнх болохыг, ихээхэн тогтворгүй байдал үүсэхэд энүүхэнд байгааг мэдрүүлэх болно. Иймд одоо бол жинхэнэ хийх цаг. Үүний тулд ийм юм болж гэж өнгөрөөх биш хүн бүр асуултуудыг гаргаж тавьж, хариултыг шаардахаар эхэлж болно. Татвар, эрх мэдлийн тэгш биш байдалтай холбоотой асуудлууд хувьсгалд хүргэдэг талаарх жишээг түүхчид зөндөөг гаргаж харуулж чадна. Өмнө нь хүмүүсийг хянахад цэргийн хүч шаардлагатай байсан бол одоо үед зөвхөн мэдээллийг хянаж, хасах замаар тэднийг хяналтандаа барих боломжтой. Учир нь энэ нь нүдэнд үл үзэгдэх тул илүү ч үр дүнтэй арга болдог. Гэвч бид улс орны хувьд хил хязгаар үгүй хямд, хязгааргүй дижитал /мэдээллийн/ хадгаламж, асар хурдтай интернэтийн зуунд амьдарч байна. Цэгүүдийг холбоход тийм ч их зүйл шаардагдахгүй: Эхнээс нь дуустал, эх үүсвэрээс дэлхий дахины түгэх хүртэл, дараагийн хувьсгал дижитал /мэдээллийн/ байх болно. Магадгүй, аль хэдийн эхэлжээ. Read more here: http://www.sacbee.com/news/nation-world/ |
Бодол 2015 он 7-12 сар
30. Бүх нохой монгол, түвдийн нохойноос гаралтай
Емне нь нохойны гарал ууслийг европ, хятад, Сибирь гэх зэргээр таамаглаж байсан бол Cornell их сургууль болон бусад олон улсын эрдэмтдийн багийн судалгааны дунгээр монгол, тувдээс гаралтай болж байх шиг байна.
31. Baby boomer талаарх статистик
Энэ talaar statistic zondoo l harj baisan biz. Gehdee
ened CA too orson bolohoor oruulj baina. Too barimtiig ireeduin Ajil,
businesstei holboj harval zugeer baidag yum.
32. Хөхний хавдрын шинжилгээ хийлгэх хугацааны шинэ зааварчилгаа
Hohnii havdar tusah dundaj magadlaltai emegteichuuded screen hiih
shinechlegdsen zaavarchilgaa. Mammogramiig 40-oos bish 45 nasnaas, ooroo
bolon doctoroor hohondoo hiideg shalgaltiig ur dungui gej uzsen
bololtoi. Amerikt Emegteichuudiin uhliin #2 shaltgaan hohnii hort
havdar.
33. DACA хүүхдүүд мужийн зардлаар сурах бололцоотой мужуудын газрын зураг
DACA хуухэд залуучууд коллежийн мужийн оршин суугчийн төлдөг үнээр сурах
бололцоотой болон тэдэнд санхуугийн туслалцаа узуулдэг мужуудын зургийг
хараарай. Department of Education-ийн гаргасан гарын авлагаас авав. СА ч
буянтай сайхан муж даа.
34. Бүргэдчин охины талаар гадаадын хэвлэлд
http://nytlive.nytimes.com/womenintheworld/2015/10/16/ashol-pan-eagle-hunter/
Community Leadership programmd tsug hamragdaj baisan naiz maani uruu
yavuuljee. Mongol gesen ug orson yum bolgoniig nadtai holboj oilgodog
yum kkk.
35. Чулууны англи нэрнүүд
Энэ 7 хоногт ах нь field tript 7 хоногоор яваад, аав нь ажилд яваад
багатайгаа тулж енргеесен болохоор бичмээр байгаа юм байлгуй. Kkk
5-хан хоногт юу эс болов. Гадаа замаа шуурдуулсэн биш нудэн дээр нь евдег гарах гээд, би нулимсны нухийг нь хатгаж онгойлгох гээд хойноос элдэж гуйгээд, найзынх хадгалсан менгений тоо нь еерийхеес нь бага байсанд тэнцуулэх гэж туруувчнээсээ менге авч яваад надад баригдаж лекц сонсоод хеерхий бид 2 нэг тэврэлдэж нэг муудалцаад kkk.
Чулуу судладаг хун болох юм уу, Том чулуу евертелдег хун болох юм уу, ямар ч л байсан их сонирхдог юм. Енеедер номын сангаасаа ном авчрахаар нь юм узээгуй ээж нь баахан гуйлгэж узээд яаж зугээр байхав бусадтайгаа хуваалцаж байна. Quartz-ийн терелд ордог кристаллууд: Эхнийх нь бидний нэрлэдгээр манан, дараагийнх нь гартаам (agate) тэгээд барын нуд, хаш (jasper), цэнхрийг нь мэдэхгуй юмаа.

36. Оюутнууд үнэгүй жимс ногоо сургууль дээрээсээ авч болно.
Sac
State их сургууль хоол муутай байгаа оюутнуудад зориулж food pantry 9-р
сарын 15-аас ажиллуулж эхэлсэн байна. Фарм, дэлгүүрүүдээс хандивласан
шинэхэн жимс, ногоо, салад, бусад бүтээгдэхүүн, төдийгүй органик хүнс ч
байдаг гэсэн. Одоогоор 8 CSU, 9 UC -ууд ийм программтай юм билээ. Бусад
мужид ч ийм программтай коллежууд байгаа. Залуу хүмүүсийг мэдэхгүй биш.
Тэд мөнгөө буруу зохицуулаад хоолоо алгасаад, эсвэл гоймон энэ тэр эрүүл
бус хүнс идэж яваа бол хааяа pantry ороод шинэ жимс ногоо үнэгүй аваад
хөргөгч уруугаа хийчих гэж хэлэхэд илүүдэх юм байхав.
37. Фийлд трип
Манай
борын анги энэ сард дээр үеийн фармын амьдралын талаар хичээл үзэж, 2 ч
удаа фарм дээр field trip хийчихлээ. Зургийг нь үзсэн чинь /би цуг
яваагүй/ хөөрхөн юм. Нидрүүлгээр юм угааж, ногоо тарьж, модоор багажны
сав хийж, дээс, утас зэрэг зүйлээр тоглож үзэж, тэр үеийн байдлаар
хичээл хийж туршсан байна. Монголд хүүхдүүдийг малчны хотхонд аваачиж
ажил амьдралтай танилцуулах аялал хийдэг болов уу. Намайг бага байхад
тэгж байгаагүй санагдана.
38. Арьсны хавдрыг устгадаг эм FDA -ээр батлагджээ.
Skin cancer virus ustgadag em FDA batlagdjee.
https://www.thestreet.com/story/13338890/1/amgen-wins-approval-for-cancer-killing-virus-drug.html?puc=yahoo&cm_ven=YAHOO
39. Монгол уяач Америкт
https://www.youtube.com/watch?v=AhdmYs_18pc&feature=share&app=desktop
Монгол хүний уясан морь нэлээд нэртэйд орох тэмцээнд түрүүлсэн нь сайхан
мэдээ байлаа. Ганбат гэдэг уяач англиар сайхан чөлөөтэй ярьж байна.
Монголчууд чадалтай ч болж байна, мөнгөтэй ч болж.
Монголчууд олон улсын мэргэжлийн олон арга хэмжээнд оролцож нэрээ цаашид ч зөндөө гаргах байх.
Ямар нэгэн томоохон Event буюу үйл ажиллагаанд оролцохын өмнө бэлтгэлтэй байх /PR мэргэжилтэн хөлслөх, яриагаа бэлдэх, орчуулагчаа сайн сонгох, хэн нь ямар асуултанд хариулах, буруу ярьж магадгүй нэгийгээ хариулахыг нь хориглох гэх мэт/ нь өөрсдийгөө мэргэжлийн харагдуулах, буруу зүйл ярих, буруу утгаар илэрхийлэх зэргээр зарим нэгэн улс орны зан заншил, зарим бүлэглэл /эмэгтэйчүүд гэх мэт/-ийг доромжилсон /offend/ мэт ойлголтыг өгөхгүй, гайхуулж онгирсон байдал үзүүлэхгүй байх зэргээр өөсрдийн болон төлөөлж улс орныхоо нэр төрийг сайхан аваад гарахад хэрэгтэй байдаг. Арга хэмжээ том байх тусам улам сайн бэлтгэл хэрэгтэй. Олон улсын хэмжээний хэвлэлийн бага хурал зэрэг үйл ажиллагаанд санаанд орж ирсэн үг болгоноо хэлэх албагүй, бие биеийн хариулт дундуур тас цохиж орж болохгүй, ухаалаг л хошин яриа биш бол найзуунд дунд ярьдаг шог яриаг ийм арга хэмжээн дээр ярьвал хэн ч инээхгүй.
Жишээ нь, хамгийн сүүлд тавьсан асуултанд ямар ч шаардлагагүй байхад нэмж ярьсан охин ерөнхийдөө гайхуулах өнгө аястай хариулт хэлснийг мэргэжлийн сэтгүүлчид гэлтгүй жирийн үзэгч би анзаараад л авлаа. Тэгээд ч KFC зэрэг франчайз монголд л том гэж тооцож магадгүй америкт бидэн шиг жижиг гарууд л эзэмшдэг тул хэнд ч инээдтэй сонсогдоно. Эндхийн мундаг тамирчдын тэмцээний дараахь хурал дээрх хариултууд ямар байдаг билээ. Энэ бүгдийг PR мэргэжилтнүүд заагаад зохицуулаад өгдөг байх шүү.
За тэгээд дараа дараанаас мэргэжлийн хүмүүс шиг гоё хариулт хэлээд суухыг нь удахгүй үзэх байхаа.

40. Байр худалдан авахад туслах программууд
Sacmongolians group deer tavisan medeellees Hun asuusan tul oruulj baina.
Анх удаа байр авч байгаа хумууст байрны унийн 5% хуртэлх хувиар down payment, closing cost -оор туслалцаа узуулдэг шинэ программ байна.
MyHome Assistance Program
Www.calhfa.ca.gov
http://www.calhfa.ca.gov/
Энэ байгууллагаас байрны зээл авбал хавсаргаад энэ программд хамрагдах боломжтой гэсэн байна. Еренхийдее энэ агентлаг байр авахад туслах программ хэрэгжуулдэг Газар гэдгийг та бухэн мэдэж байгаа байх.
Аль зэрэг шаардлага ендертэйг нь сайт уруу нь орж хараарай.
Энэ программыг бусад туслалцааны CalPLUS, ZIP программуудтай хавсаргаж хэрэглэх боломжтой.
41. Америкийн сургууль
Тусдаа мундаг эсвэл дуртай хүүхдүүд зориулсан хоор, бүжиг, найрал хөгжим, гитарын үдээш хойш хичээлдэг үнэгүй клуб, дугуйлантай. Мөн авьяаслаг, эсвэл өөрсдөө орохыг хүсч бэлдсэн хүүхдүүд орж болдог музикал, talent show, жүжиг байсхийгээд зохиогддог. Эдгээр нь тэгтлээ тэдний хичээлд саад болохооргүй зориулалтынхаа хичээл дээрээ бэлдчихдэг, тэгээд ч хүүхдүүдийг тайзан дээр олны өмнө нүүрийг нь хагалаад сургачихдаг, дээр нь хөгжим, урлагийн бага ч гэсэн мэдрэмжтэй болгоод авна. Мань мэт шиг хүүхдэд тусад нь хөгжмийн боловсрол олгох гэж зүтгэдэггүй залхуу хүмүүст сургууль дээр нь бага ч гэсэн бэлдүүлээд авчихаар дуртай шүү. Хүүхдүүд ч гэсэн зөвхөн хичээл хийх гэж биш өөр хөгжилтэй юм хийж болдог болохоор сургуульдаа хайртай гэж жигтэйхэн. Хөгжим, урлагийн ийм олон программтай ч сургалтын тусгай программтай ангитай, сурлагын үзүүлэлтээрээ райондоо дээгүүр ордог сургууль юм.
Монголд маань тусгай сургалттай ялангуяа тооны сургуулиуд байдаг ч бусад "үнэт" зүйлсийг орхигдуулж зөвхөн хичээлээр бөмбөгдөөд зарим хүүхдүүдийг уйдуулж орхидог талтай. Хичээлдээ хэдий мундаг ч бусадтай харилцах нийгмийн харилцаанд бэлтгэгдээгүй, өөрийгөө олны өмнө илэрхийлэх чадваргүй төгсдөгсөн. Одоо хэр өөрчдөгдсөн бол? Энэд сайн зүйлтэй тааралдахаараа Монголд минь хэрэгжээсэй гэж дандаа боддог юм.
42. Хүний тархин дахв бодлыг өөрчилж болно.
Кино дээр гардаг хуний тархин дахь бодлыг еерчлех нь зегнел биш болжээ. Хуучин серег бодлыг шинжлэх ухааны аргаар засаж еерчлеед тэр уйл явдал, тэр хуний тухай зевхен сайхан дурсамж улдээх боломжтойг эрдэмтэд гаргасан байна. Уг нь бол баясалгал, ухаарлаар гэгээлэг бодлыг авчирч болно гэдгийг "томчууд" олж мэдээд бидэнд заагаад байдаг. Энэ ч амар биш л дээ.
Ямар нэгэн муу зуйлээс болоод оюун ухааны еерчлелт орсон хуний тархин дахь тэр дурсамжийг ингээд еерчилбел сайханаа. Гол асуудал нь сэтгэцийн еерчлелттэй хуний тархинаас тэр бодлыг нь олох гэж хэцуу байх байх даа. За за тэр ч эрдэмтдийн асуудал хэ хэ. Бур теереед явчихлаа. Энэхуу эрдэмтдийн ярианы тегсгелд хэлсэн уг нь их таалагдлаа. Эрдэмтэд дурслэн бодохдоо хязгаар тавихгуй бол юунд ч хурч болно гэсэн утгатай хэлчихлээ. Imagination гэж...
Еглее жаахан дасгал хийдэг бол завгуй узэж сонсож амжихгуй байсан зуйлээ цуг амжуулбал зугээр юм байна щуу хумуусээ.
http://www.ted.com/talks/steve_ramirez_and_xu_liu_a_mouse_a_laser_beam_a_manipulated_memory?utm_campaign=social&utm_medium=referral&utm_source=facebook.com&utm_content=talk&utm_term=technology
43. Хятадад цөмийн станцууд нэмэгдэж байна.
Урд херш Хятадын ЗГ-аас clean energy буюу цаг агаарын болон байгалийн бохирдол багатай энерги уйлдвэрлэх бодлогын хурээнд Зуун эрэг хавиараа голчлон байршиж байгаа 30 гаруй цемийн цахилгаан станцууд дээрээ нэмж их газар дээрээ дунд хэсэгтээ Henan province хавьцаа барьж эхэлсэн нь тэр хэсэгт амьдардаг иргэдийн айдас болгоомжлолыг туруулж байна гэнээ. японы цемийн станц дэлбэрснээс хойш дэлхий даяар цемийн энергийн асуудалд дэлхий даяар маш болгоомжтой ханддаг болсон билээ. Газрын зураг уруу орж харлаа. Монголоос минь жаахан холхон юм байна. Гэхдээ олдоогийн байдлаар цемийн цахилгаан станцууд тус улсын нийт цахилгааны 2.4 % хувийг уйлдвэрлэж байгааг 10% болтол нэмэгдуулнэ гэж байгаа. Барина нь л гэсэн бол босгоно доо тэд нар. Монголоос минь л хол байгаасаа.
44. Сүлжээгүй газар газрын зураг хэрэглэх боломж
Google offline map гээд үнэгүй сайхан app гарчихжээ. Эсвэл би денгеж сая л мэдлээ. Татаж суулгасныхаа дараа интернэттэй газар байхдаа очих газрынхаа map-ийг "+" дарж татаад нэтгүй газар очихоороо нээгээд хэрэглээд байж болох юм байна. Монголын маань лав л 6 зураг байгаас улаанбаатарыг татаж узлээ. Тэгээд үзвэр үйлчилгээ, үзэх газрууд зэрэг ангиллаар нь харж болж Байна. Архангай, хевсгел, тев, булган , хэнтий гээд 5 аймгийн газрын зураг Байна. Энэд ч гэсэн аяллаж явахад нетгүй газраас айхгүй боллоо.
Ер нь google map өргөжихнээ.
Google map Local Guide гээд хүмүүсийг үзэж харсан газрынхаа талаар мэдээлэл, зургаа тавьж бичиж хуваалцвал оноо өгдөг шагналын систем бий болгожээ. Мөн google map дээр заримдаа очиж үзэх үзвэрийн газрын чинь ажиллах цаг, хүн ихтэй байдаг цагууд зэргийг харуулсан графикийг мэдээлэл хангалттай үед гаргаж харуулдаг болж байна.
45. Түши ерөнхийлөгч
3-р ангийн хуугийн маань ангид еренхийлегч сонгогдох процессийг узсэн байх юм. Еерее сайн ярихаас гадна бусдыг сайн сонсох, аль зэрэг удаан ямар шаттай явагддаг процесс гэх мэт. Хэрэв еренхийлегч болбол яах вэ гэдэг дээр манай хун сайн еренхийлегч болохын тулд маш их хичээнэ, бараанд аятайхан унэ тогтооно, ядууст еглег егне гэжээ. Одоогийн сонгуульд дэвшээд явж байгаа социалист гэгдэх сенатийн гишуун Bernie шиг л сонсогдож байна хэ хэ.
46. Хямд зүү тавьдаг газрууд
Сактод орчимд байдаг зүү тавьдаг харьцангуй хямд үнэтэй (орлогоос чинь хамаарч нэг удаад 15-30$) Sacramento Acupuncture Project гээд коммунити клиникууд байдаг юм байна. Доор хаягийг оруулав. Бусад хувийн эмнэлгүүдэд үнэ нь нэг удаагийнх нь $65-$250 байдаг гэжээ. 8-10 удаа курс тавиулна гэхээр явж егехнээ.
Гэхдээ манай хотод Alta Tsog эмч эгч зүү тавьдаг шуу. Зүү тавьдаг хумуус сонирхолтой узвэл яасан юм бэ. Нэлээд ашигтай бизнес модел гэж бичсэн байна.
Бусад хотод гэсэн ийм хямд үйлчилгээтэй клиникууд байгаа юм Байна шуу. СА-д нийтдээ 30 орчим байгаа гэж байна. Доорх линкээр ороод зип кодоороо ойрхныг нь олоод аваарай.
https://www.pocacoop.com/clinics/
47. Нөгөө талаас ярьсан хэлсэн чинь биш, хийж бүтээсэн чинь чиний амьдралыг харуулна
Let your life speak.
Өнөөдөр өглөөхөн олж хараад баярлаж тэмдэглэж авсан үг. Уг утга нь олон хүмүүсийн өмнө үзэж харуулах юмтай, амжилттай амьдар гэж буух байх. Эд хөрөнгө биш л дээ. Хүн төрөлхтөн эсвэл байгаль орчиндоо сайн сайхан зүйл хийж дуурсагдахаар амьдар гэсэн үг гэж би ойлгож байгаа. Барууны сэтгэлгээгээр хийж бүтээсэн зүйлээ олны өмнө сайн тайлагнадаг, сайхан ярьж, ухаалаг хошигнол хэлдэг сайн илтгэгч нар нэр хүнд өндөртэй, тэгээд ч амжилттай байгаа хүмүүс ярих юмтай учраас энэд тэнд лекц, яриа /speak/ хийгээд яваад байдаг.
Нөгөө талаас ярьсан хэлсэн чинь биш, хийж бүтээсэн чинь чиний амьдралыг харуулна гээд монголчилж болох байх.
Сүүлийн хэдэн өдөр FB-ээр инээдэм наргиан болоод байгаа үгний учрыг сая л Nominchimed Baasan постоос олоод дээрх үгтэй холбогдож байхаар бичиж сууна.
Монголын төр маань хийх ёстой зүйлээ /зарим хэсгийг нь/ хийчихээд тэгээд тэр "хийсэн бүтээсэн зүйл"-ийг нь ард түмэн нь олж харахгүй болохоор маркетингийн ""уран ухаанаар" хэлж ойлгуулахаар оролдоод доог тохуу болж байгаа энэ юм байна. Really???
48. Калифорний сургуулиудын үзүүлэлт
Калифорнийн
болон бусад мужийн бүх сургуулиудын үзүүлэлт, харьцуулалт, эцэг эхийн
зүгээс өгсөн үнэлгээ, тоо баримтууд бүхий вэб сайтууд.
www.edsource.org/ (Калифорний багш, эцэг эхчүүдийн холбооноос гаргадаг сайт. Ерөнхий дата мэдээлэл, сургууль тус бүрээр тоо баримт графикийг нэг дор гаргаж авч болно. Мөн сургалтын шинэ арга зүй, мэдээлэл, тулгарч байгаа асуудлуудын талаар мэдээлэл авах боломжтой.)
www.ed-data.k12.ca.us (Калифорни мужийн боловсролын албан ёсны тоо баримтыг энэ сайтаас олж авна. Сургуулийн нэр, дистрикт, зип кодоор тоо мэдээллийг харьцуулах боломжтой.)
edresults.cloudapp.net (тухайн муж, дистриктэд аль сургууль сайн байгааг, танай хүүхдийн сургуулиас аль сургууль сайн явж байгааг тоо баримт, графикаар харьцуулан харж болно)
www.greatschools.net
Би хүмүүст ихэвчлэн Greatschools.net хаягийг их хэлж өгдөг. Учир нь өөрийн оршин сууж байгаа хаягаар тодорхой радиуст байгаа сургуулиудын жагсаалтыг гаргаж ирээд тестийн оноо, багш нарын боловсрол, хүүхдүүдийн арьс өнгөний хувь, анги дахь хүүхдийн тоо зэргийг сургууль тус бүрд эсвэл хэд хэдийг харьцуулан харах боломжийг олгодог. Мөн эцэг эхчүүдийн санал, сэтгэгдлийг унших боломжтой.

Миний
дуртай FB хуудас. Энэхүү хуудсыг Like дарж харж эхэлсэнээс хойш хуудсан
дээр зураг нь тавигдсан, түүхээ өгүүлсэн Нью Уоркэд амьдардаг /сүүлийн
үед дүрвэгсдийн амьдралаар цуврал хийж байгаа/ жирийн хэдэн зуун хүн,
гэр бүлийн амьдрал сайн тал уруугаа өөрчлөгдөхийг харж бишрэв. Мянга
мянган хүмүүсийн commet-ууд нь хичнээн сайхан, урам өгсөн зүйлээр
дүүрэн. Хүнийг шүүмжилсэн, буруутгасан ганц ч коммет
олж хараагүй. Амьдрал дээрээ бодитоор тус болгож хүмүүсийн амьралыг
өөрчилсөн ч их. Энэ бүгдийгн харж уншихаар сайн сайханд итгэх итгэл
урмыг өгнө. Энэ хуудсыг анх санаачилсан хүн нь Hony. Ганцхан хүн ийм их
өөрчлөлтийг авчрахыг харсан сайн сайхан зүйл хийж байгаа хүмүүст бүү
шантраарай, чи чадна шүү гэсэн урмыг өгнө. Жирийн уншигч хүмүүсийн
түүхийг уншаад би ганцаараа биш юм байна, надтай адил хүмүүс байдаг юм
байна, эсвэл би дэмий юманд санаа зовдог байж, ийм их зовлон үзсэн хүн
ингээд явж байхад гээд бас урам авна. Доор нь ерөнхийлөгч Обама коммет
бичсэн энэ сирийн эрдэмтэний талаар 7 цуврал түүх өгүүлэгдсэн юм. Дайны
үеэр байшингаа бөмбөгдүүлж маш их зовлон үзсэн тэрээр Туркэд дүрвэж
очсон бөгөөд ходооны хавдартай өвчиндөө шаналан байгаа нэгэн. Америкт
орогнол хүссэн хүсэлт нь батлагдаж Америкт ирэхээр болсон бөгөөд хэдий
өвчтэй ч хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулах зөндөө сайхан зүйл хийнэ
гэдэгтээ итгэлтэй байгаагаа өгүүлсэн юм. Үүнийг уншсан Обама Америкт
тавтай морил хэмээн коммет үлдээжээ.
50. Гэрийн хоол чухал
Эрүүл хүнс, энэрэнгүй үзэл баримтлал, хэрэглэгчдийн эрх ашгийг дээгүүрт
тавьдаг Америкчуудын дунд болон миний зүгээс үнэхээр үнэлж явдаг
ресторан болох Chipotle болон дэлгүүр Costco-ийн бэлтгэсэн хоолноос
хордлого авсан тохиолдлууд гарсныг та бүхэн уншсан байх. Chipotle дөнгөж
саяхан E-coli бактерийн асуудлаас болж олон мянган салбараа хаагаад
нээгээд байтал Бостонд тэдний ресторонд хоол идсэн 80-аад оюутнууд өвдсөн нь norovirus болж таарлаа.
Өчигдөр хүүдээ захиад л сууж байна. Монголчуудын ихэнх нь ресторонтай холбоотой ажил хийгээд авсан, одоо ч хийж байгаа. Эндхийн мэргэжлийн гал тогоонд ямархуу өндөр шаардлага тавигдаж хянагддагийг мэдэж байгаа. Үүнийг хэрэгжүүлдэг газар нь ч бий, хэрэгжүүлдэггүй газар ч бий. Гэхдээ хичнээн тансаг, хичнээн өндөр шаардлагатай байлаа ч human error гарч л таарлаа. Энэ нь дээрх жишээ. Бид ч яахав гэрийн хоолоо нэгдүгээрт тавьдаг хүмүүс. Одоо үр хүүхдүүдээ л хичнэээн завгүй ажиллаж амьдарсан ч гэрийн хоолоо л голлож хийж идэж байхад сургах нь чухал байна. Энэ нь цаашдаа маш чухал survival skill болно шүү. Залуу хүмүүс ч яахав нэг, хоёр хоолны хордлогыг даваад л гарна. Хэрэв гадуур идээд заншвал эрүүл мэндээ тодорхойгүй олон хүмүүсийн гарт өгсөнтэй юуны ялгаа байх вэ. Сэтгэл шингэсэн гэрийн хоолны амт, чанарыг гадны хоолтой жишиж амтлуулж, дээр нь аюулгүйн үүднээс анхааруулж сануулах нь эцэг эх бидний үүрэг билээ.

51. Ганжавхлан хүүгийн үеийхэн
Өглөө босоод зөв зүгээр төлөвлсөн зүйлээ бичээд сууж байсан нь ч хальт хазаймаар санагдлаа.
Бидний дараачийн үе буюу "Y" generation тодотголтой залуучуудаа магтахгүй бол болохгүйнээ. Мэдээж үе үеийхэн онцлогтой. Миний үе буюу дэлхийн дахинаа "X" үеийхэн гэж тодорхойлогдсон хүмүүс /65-76 оны хооронд төрсөн/ -ийг бодвол "Y" үеийхэн илүү либерал, уужуу, чөлөөтэй сэтгэдэг, арьс өнгө, шашин шүтлэг зэрэг ялгаатай байдлыг баяртайгаар хүлээн авдаг, өөдрөг, хүсэл сонирхол, тав тухтай байдлаа илүүд тавьж сонголт хийдэг, техник технологийн ашиглалтын хувьд өмнөх бүх үеэсээ хол давсан гэж тодорхойлогддог. Үүн дотроос хамгийн сайхан нь Y үеийхэн мөнгийг урьтал болголгүй олон сайхан зүйл хийж байгааг бид бүхэн нүдээрээ харж байна. Наад захын жишээ 29 настай Mark Zuckerbaerg хийсэн бүтээсэн зүйл нь хэдэн сая хүмүүсийг хооронд нь холбож дэлхийг өөрчилсөн төдийгүй буяны өглөг, сэтгэлгээгээрээ бас л дээгүүр давхиж явна. Монголын залуучууд маань бас л сайн байна шүү. Сүүлийн хэдэн өдөр шинэ жилийн баярын зурагнууд гэхээсээ Монголд маань зодуулж нүдүүлж, томчуудад дээрэлхүүлж байгаа хүүхдүүдийг хамгаалах, энэ талаар мэдээлэхийг монголчуудад хэлж ойлгуулж өгсөн Ээлтэй хөрш аян ажиллуулсан Ganjavkhlan Chadraabal, түүний Лантуу төвийнхөн Ид шидийн уут аянаараа бэлэг цуглуулж хөөрхөн хүүхдүүдийг баярлуулж яваа болон урьд нь ядарсан нэгэн эмээг өвөл даах орон байртай болгох ажлыг зохион байгуулсан, одоо 50 хүүхдийн цэцэрлэг барих ажилд идэвхтэй зүтгэж байгаа Tsevegdorj Suvderdene охины постуудыг харж баяр баясал авч сууна даа. Тэдний монголд хийж байгаа өөрчлөлт, хичнээн хүүхдийн амь насыг аварч, хичнээн хүүхдүүд баяр баясал бэлэглэж байгаа болоо гэж бодохоос ёстой л баярламаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг л гэдэг шиг хааяа нулимс унагаах юм.
Энэ үеийнхэнд хальт багтаж байгаа миний том хүү хэдийгээр надад шүүмжлүүлж, үглүүлээд явж байгаа ч 18-хан настай мөртлөө дэлхий дахинд болж байгаа шударга бус байдал, арьс өнгө ялгаварал, хүний эрх, хүүхэд цэргүүд гээд л олон зүйлийн талаар байнгын мэдээлэлтэй, олон ч ном уншиж, дэлхийд сайн сайхан өөрчлөлт хийхэд хувь нэмэр оруулах талаараа надад хэлж ярьдаг хүн дээ. Би 18 насандаа ангайчхаад бусдыг бодох нь битгий хэл өөрийнхөө ч учрыг сайн олоогүй юм давхиж явсан даа.
Үе үеийн хүмүүс л өмнөх үеэ шүүмжилдэг. Бид ч гэсэн сүүлийн үеийн залуучууд залхуу, бэлэн юманд дуртай, улс төрийн идэвхгүй, шүтэх бишрэх зүйлгүй гэх мэтээр шүүмжилсээр байна. Гэхдээ тэд чинь бидний болон нийгмийн бүтээгдэхүүн гэдгийг мартаж болохгүй. Тэднийг эд зүйлсээр хангачихаад хэлж ярих, зааж сургалгүй хаяснаас тэд залхуу гэдэг үгийг сонсоод явж байж болно. Дэлхий нийтийн зохион байгуулалттай шашинууд хүнийг ялгаварлан гадуургах, шударга биш үйл ажиллагаа хийж байгааг хараад итгэл алдуурсан байж болно. Эсвэл бидний төсөөлөн боддог шиг гудамжинд гарч жагсаад орооцолдсон тор шиг болсон улс төрийн асуудлыг шийднэ гэдэг ойлголт тэдний хувьд хэт будилаантай, төвөгтэй санагддаг байж болно. Гэхдээ сошиал медиаг хамгийн мундаг ашигладаг энэ үеийн залуучууд л нийгмийг, нийгмийн асуудлыг сайн тал уруу нь өөрчилнө гэдэгт би итгэдэг. Сошиал медиан ачаар том, хүчирхэг хүмүүсийн муу үйлдэл нуугдах газаргүй болсон өнөө үед хэрэв тэд сайн зохион байгуулж чадвал нийгмийн ямар ч өөрчлөлтийг, түүний дотор төр, засгийг солих бол энүүхэнд болж байна. Саяхан америкт цагдаа, багш нарын үйлдлийг харуулсан богино бичлэг хүүхдүүд интернэтээр тарааснаар ямар их өөрчлөлтийг авчирч байгааг бид харж байна. Мексикийн томоохон даргын охин нэгэн рестороны үйл ажиллагаанд дурамжхан байснаас аав нь тэр газрыг хаалгаж, тэр нь медиагаар цацагдсанаар тэр хүн ажлаасаа халагдсан гээд... Энэ бол зөвхөн эхлэл.
Доорх зураг, тайлбарыг Ganjavkhlan Chadraabal хуудаснаас copy-дав.
"Монголчуудаа эдийн засаг хямарсан гэх авч эх орноо гэх залуусын сэтгэл хямраагүй шүү
Эд бараа ховордсон гэх ч, хүүхдэд сунгах та бүхний өгөөмөр гар хямраагүй шүү
Энэ бол та бүхний бүтээсэн, хамтдаа бий болгосон ИД ШИД шүү !"

52. Зах зээлийгн хүү 0.25 хувиар нэмэгдлээ
Нэмэгдэнэ
гээд жил гаруй яригдаад байсны дагуу өнөөдөр л Fed-ийхан (Federal
Reserve Bank, манайхаар бол Монгол банк) зах зээлийн хүүгээ (Federal
fund rate) харьцангуй багаар буюу 0.25 хувиар нэмлээ. Эдийн засгийн
үзүүлэлт сайжирсантай холбогдож 2008 оны 12-р сараас хойш анх удаа
нэмсэн нь энэ юм. Цаашид ч аажмаар нэмэгдэх байх. Зах зээлийн хүү гэдэг
үзүүлэлт нь Fed улсын нөөцөөсөө банкнуудэд олгодог
богино хэмжээний зээлд хамаарах хүү юм. Хэдийгээр энэ өсөлт нь
хадгаламж зэрэгт сайнаар нөлөөлөх боловч богино хэмжээний зээлүүд болох
кредит карт, машины зээл, байрны equity line зээлийн хүүг өсгөх нь
дамжиггүй. Ялангуяа бүхэл тоогоор нэмэгдэх үед хэрэглэгчид хүчтэй мэдэрч
эхэлдэг. Харин урт хугацааны зээлүүд, түүний дотор байрны зээлэнд шууд
нөлөөлөх нь бага боловч байрны зээлийн хүү Fed-ийн үйл ажлилагаатай
холбогдож аль хэдийн бага багаар өссөөр байгаа билээ. Ингээд бага хүүтэй
зээлүүд баяртай болж байх шиг байна даа.
53. Космо охидын талаар
За төлөвлөсөн ажлаасаа жаахан хазайгаадахяа.
Өглөө миний үед манайдаа л нэртэй байсан загвар зохион бүтээгчтэй хийсэн ярилцлагыг уншлаа. Би урьд нь ярилцлага унших дуртай гэж хэлсэн байхаа хэ хэ. Түүн дээр "мөнхийн залуу" гэгддэг Одгэрэлийн талаар амьдралдаа ажил хийж үзээгүй, хариуцлага гэж мэдэхгүй гэх мэтчилэн сайхан биш хэдэн өгүүлбэр оржээ. Би урд нь монголоос ирүүлсэн нэгэн сэтгүүл дээр энэ загвар өмсөгчийн ярилцлагыг хальт уншаад л ямархуу хүнийг нь ойлгоод авчихсан байсан. 10 цагийн үед босоод жим үрүү явж дасгал хийгээд гоо сайханд суугаад үдээс хойш зураг авалтанд явдаг ч гэлүү иймэрхүү л цагийн хуваариар амьдардаг юм билээ. Миний бие хувь хүний амьдралыг шүүмжлэнэ гэж юу байхав. Хүн бүр л өөрийн гэсэн сонгосон замаараа амьдардгаас хойш. Сурвалжлагч нь монголын нөхцөл дэх ийм хэцүү уур амьсгалд өөрийгөө ийм гоё аргаар авч яваад байгаа хөдөлмөрч энэ тэр гээд магтаж. Монголд зураг авалтын мөнгө ийм тансаг амьдрал өгөхгүй гэдгийг би битгий хэл жаахан охид ч гэсэн олж харж байгаа. Гол нь ийм хүмүүсийг магтаж сайшаасан зүйлийг дэлгэрүүлэхгүй байх нь бидний үеийнхний залуу охидын өмнө хүлээсэн үүрэг гэж хэлж болно. Энэ бүгд 3 жилийн өмнө билүү дээ cosmoliton сэтгүүлийн эрхлэгчээр олон жил ажилласан cosmo girl гэж нэрлэгдсэн Хелен гэдэг алдартай эмэгтэй 90 орчим наслаад нас барахад түүний талаар энэ тэнд тийм ч таатай биш зүйл хэвлэгдэж байсныг санагдууллаа. Та бүгдийн зарим нь ч хальт санаж байгаа байх. Хэрэв энэдхийн Glamour, Cosmo сэтгүүлүүдийг сөхөж үзвэл хэрхэн сайхан секс хийх вэ гэсэн зөвлөгөө нэлээд хэдэн хуудсыг эзэлсэн байхыг харах магадлалтай. Cosmopolitan сэтгүүл монголд гаргадаг болсон байна лээ. Дашрамд хэлэхэд бидний насныхан ч яахав мэдээлийг шүүлтүүртэй хүлээж авна, залуу охидуудад үлгэр дууриал болохоор сэтгүүл биш шүү. Дээрх эмэгтэйг эрхлэгчээр томилогдохоос өмнө уг сэтгүүл өөрийн бие, гоо сайхан, хүүхэд, хоол ундандаа анхаардаг хотын хүүхнүүдэд зориулагдсан жирийн сэтгүүл байсан аж. Удалгүй мөнгө, албан тушаал, сексийг дээгүүр тавьдаг түүний үзэл баримтлал уг хэвлэлд чигээ олж уг сэтгүүл үндсээрээ өөрчлөгдөж хүүхэд, хоол ундны талаар биш бараг нүцгэн шахуу хүүхнүүд бүхий зурагтай /гоо сайхныг би эсэргүүцээгүй шүү kkk/, яаж эрэгтэй хүний татах вэ, эрэгтэй хүнийг хангах 50 арга гэх мэт гарчигтай материал буюу ерөнхийдөө энэ аргаар эмэгтэй хүн бүгдийг олж болно /секст дандаа за гэж хэл, өгсөн мөнгөнд нь хэзээ ч үгүй гэж бүү хэл гэх мэт/ утгатай зүйлээр дүүрч энэ нь хэдэн зуун мянгаар хэвлэлтийг нь нэмэгдүүлжээ. Түүний урт хугацааны турш дэмжиж, дэлгэрүүлж байсан үзэл нь эмэгтэй хүнийг бусдыг уургалах, өөрийнхөө гоо сайхан, өөртөө хэт анхаарал тавих үзэл, мэдлэг боловсрол ухаантай байх албагүй зэргээр бүсгүй хүнийг секс обжект болгон хувиргасан байдаг. Тэрээр 73 насандаа хиймэл хөх суулгуулж, 85 насандаа гэдэснийхээ өөхийг авахуулж, “өөрийн цаг мөнгө, хайраа гарзадахыг хүсээгүй тул хүүхэдтэй болоогүй гэсэн үзэлтэйгээр амьдралаа өнгөрөөсөн байх юм. Би "женшина друг человека" зэрэг хэллэгийг кино дээрээс хараад уурлаж биш инээгээд өнгөрөөдөг, тэгтлээ айхтар феминист хүн биш шүү.
Миний гол хэлэх гэж байгаа зүйл бол бидний өдий насалтал олж мэдсэн зүйл гэвэл сайхан амьдрал хүний биеийн гоо үзэмж, царай зүс, мөнгөөр хэмжигдэхгүй, зөвхөн өөрийгөө бодож амьдардаг үзэл бодол дэлхий дахинаа хуучирсан үзэл болсныг л хэлэх гэсэн юм. Гэтэл монголд маань эдгээрийг магтан дуулсан хэвээрээ. Өсөж яваа жаахан охид маань энэ хэдэн моделуудыг магтан дуулсныг хараад сургааль ном, зам гэж ойлгоод хоосон зүйлийн хойноос дагаад гүйчэхвий л гэж.
54. Хуримд чинь зориулж мөнгө өгнө.
Саяхан шинээр байгуулагдсан Сиаттлийн компани хосуудын хуримын зардалд
10 мянган долла өгч санхүүжүүлах аж. Гэвч хэрэв салбал хүүтэйгээр буцааж
төлөх болно. Америкт анх удаа гэрлэсэн хосуудын 40 орчим хувь нь, 2
дахь гэрлэлтийн 2/3 хувь, 3 дахь гэрлэлтийн 3/4 нь салалтаар төгсдөг
статистик байдаг тул гайгүу бизнесийн санаа байж болох юм. Хэрэв гэрлэлт
дарангуйлал зэрэг тодорхой нөхцөлөөс болж салсан бол үүнд тооцогдохгүй
зэрэг нөхцөлүүд гэрээнд тусгагдах юм байна. SwanLuv нэртэй энэ компани
ирэх 2-сараас албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэжээ. Хурим
төлөвлөж байгаа хүмүүс байвал болохгүй юм юу ч байхав дээ тийм ээ.
55. Obamacare хууль бизнест
1/1/2016-аа эхлэн 50-100 ажилчидтай /хуучин зөвхөн том бизнесүүд/ бизнес
эрхлэгчид Obamacare хуулийн дагуу ажилчиддаа эрүүл мэндийн даатгал
заавал санал болгох ёстой үгүй бол дараагийн жил нь торгуулиулах болно.
Тухайлбал бүтэн цагийн нийт ажилчдынхаа /дээр хүүхдүүдэд, харин эхнэр
нөхрийн заавал хамруулах албагүй/ ядаж 95 хувьд эрүүл мэндийн даатгал
олгохгүй бол хуулийн зөрчсөн хэрэг болох нь. Хуулийн тодорхойлолтоор 7 хоногт дунджаар 30-аас дээш цаг ажилладаг ажилчдыг бүтэн цагийн ажилчид гэнэ.
Монголчууд дотор 50-аас дээш ажилчидтай бизнес байдаг эсэхийг мэдэхгүй юм. Энэ хуулийн сайн тал нь хуучнаар жижиг гэж тодорхойлогдож байсан одоо том гэдэгт багтах ийм тооны ажилчидтай газар ажилладаг хүмүүс эрүүл мэндийн боломжийн даатгал өөртөө болон хүүхэддээ /хүсвэл эхнэр, нөхөртөө/ авч болохнээ. Гэхдээ өөрөөс чинь гарах сарын төлбөр хэд болохыг сайн мэдэхгүй байна. Ялангуяа ямар нэгэн өвчний шинж тэмдэгтэй бөгөөд даатгалгүй хүмүүс бол шүүрээд л авах нь зөв байхаа.

56. Монголын тухай хотын сонин дээр
57. Сувилагчийн хурдавчилсан программ SAC State-д
CA-d nurse busad mujiinhiig bodvol tsalin endertei. Dundaj tsalin Sactod $105k, SF-d $128k
Community college-g togsson havraa sac state-d elsej orood 12-r sar gehed nursing diploma avah bolomjtoi bolson baina.

http://www.sacbee.com/news/local/health-and-medicine/healthy-choices/article51993840.html
58. Шинэ онын мэнд!
Шинэ он гарах дөхөхийн алдад хүн бүр л 12-хан сартай, дээрээс нь жилээс
жилд богинохон болоод байгаа өнгөрч буй жилдээ алдсан, оносоноо,
мөрөөдөж төлөвлөж байснаас маань бодит байдал хэр зөрөв хэмээн харж
дүгнэх гэж амсхийдэг. Миний хувьд өнгөрсөн он гэлтгүй сүүлийн 3 жил
бужигнасан жил байлаа. Бүтэн цагийн ажил, бизнес, нөхрийнхөө ажлын
санхүү, customer харилцаа, 3 хүүхэд, гэр орон, ах дүү, төрөл
садан, найз нөхөд болон америк дахь монгол коммуниттигийнхаа өмнө сайн
дураараа хүлээсэн үүргүүд, ТУС клубын үйл ажилагаа, төсөл хэрэгжүүлэлт,
ашгийн бус зарим байгууллагын ажилд чадах чинээгээрээ туслах гэх
мэтчилэн зүтгэж гүйсээр биеийн эрүүл мэнд жаахан гулсаад ирэнгүүт нэг юм
ухаан орж өнгөрсөн 6-р сараас түр амсхийхэд хүрсэн билээ. Энэ их ажлын
хажуугаар өөрийгөө аз жаргалтай байлгадаг зүйлсээ хийхээ бас мартаагүй
ээ. Төгс төгөлдөр байгалийн гоо сайхныг бишрэн алхах ч юм уу, урдаа
жаахан юм тавьчихаад найуудтайгаа инээгээд, чалчаад сууж байх гээд л
намайг аз жаргалтай байлгадаг юм ихээ.
Таньдаг мэддэг хүмүүс одоо юу хийж байна л гэж асуух юм. Хүнд хэлэхээр олигтой хийсэн бүтээсэн зүйлгүй хэрнээ урдаа төлөвлсөн зарим зүйлээ амжуулахгүй л онд орж байна. Үүнд миний унтамхай, идэмхий байдал ихээхэн цагийг минь аваад байгаад шүүмжлэлтэй хандаж ирэх оноос тулж ажиллахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил миний толгойд хийсэн өөр нэг зүйл бол эрүүл мэндээ сүрхий бодож анхаарах цаг иржээ гэдгийг ойлгож авлаа. Эрүүл явбал улсын наадам үзнээ гэж. Даатгалгүй энээ тэрээ гэдгээр далимдуулаад биеэ бид чинь гаргуунд нь хаяж. Техникээр бол бидний бие их засвар, үйлчилгээ авах болж. Өөрсдөдөө арчаатай байя, биеэ үзүүлье, шинжилгээ өгье, бие тамираар хичээлье, ядаж л өглөө 16 тоотоо хийцгээе. Элдэв хортой зуршил байвал бага багаар хаяцгаая хэдүүлээ.
Ингээд та бүхнийг шинэ ондоо өөрсдийнхөө дуртай, сонирхдог, бодож яваа, хүсч байгаа, аз жаргалтай байлгадаг зүйлээ аль болох их хийж, "солиотойоо" шинэ сонин зүйлтэй байнга учирч, шинэ ондоо эрүүл энх байхыг хүсэн ерөөе!

Subscribe to:
Posts (Atom)