Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Saturday, August 13, 2016

Бодол 2013 он

1. Үг

 Мэдлэг гэдэг нь өдөр бүр ямар нэгэн зүйл сурахыг хэлнэ. Ухаалаг гэдэг нь өдөр бүр ямар нэг зүйлийг зүгээр орхиж чадахыг хэлнэ.


2. Үг
Хүн нүцгэн ирээд нүцгэн буцнаа гэж.
Тоглоом дууссаны дараа хүү, ноён хоёулаа нэг хайрцагт орно. Итали цэцэн үг.



3. Үг

 Өөрийн дотоод мэдрэмжиндээ итгэ. Хэрэв сэтгэл зүрхэнд чинь ямар нэг буруу зүйл санагдаж байвал тэр нь үнэн шүү. 



4. Үг.
Дахиж эхлэхээс бүү ай. Харин дахин шинээр илүү сайн, өөрийн хүссэнээр босгох боломжийг олгоно. 



5. Үг
100 найзтай болох амархан. Харин 100 хүний эсрэг чамайг хамгаалан зогсон нэгхэн найзтай байна гэдэг бол гайхамшиг.















 6. Үг
Нулимс: 1 хувь нь ус
99 хувь нь сэтгэл




















 7. Үг:
Дунд нас:
Арай гэж толгойгоо цэгцэлтэл бие чинь самираад ирэх нас.


8. Үг
Өдрөө хайр, инээдээр дүүргэ. Боломжгүй бол хөгжмөөр дүүргэ.



 9. Үг
 Миний дуртай үг.
Сайн санаж хийсэн бүхэн сэтгэл зүрхэнд маань харамсал авчрахгүй.


 10. Үг
Хэн ч болоход хэзээ ч оройтохгүй.



 11. Үг
Амьдралынхаа жижиг зүйлд баясаж яв. Олон жилийн дараа эргээд харахад тэдгээр зүйлс хамгийн том зүйлс байсныг ухаарах болно.


 12. Үг
Бидэнд муу, сайн амьдрал өгдөггүй. Зүгээр л амьдрал өгдөг. түүнийг муу, сайн байлгах нь биднээс шалтгаална.



13. Үг

Өөрсдийн аз жаргалын төлөө хүн бүр л өөр өөрийн замаа сонгодог. Тэд чамтай нэг замаар явахгүй байна гэдэг нь тэд төөрсөн гэсэн үг биш.  Далай багш.



14. Үг
Төрсөн өдрийг тодорхойл:
Чамайг уйлж байхад ээж чинь инээсэн цорын ганц өдөр. 



15. Үг
Чи үүнийг буурал үс гэх юм. Миний хувьд стрессний сор.



 16. Үг
Аз жаргалтай болгодог зүйлээ хий.
Чамайг инээмсэглүүлдэг хүнтэйгээ цуг бай.
Амьсгалах хэмжээгээрээ инээ.
Амьдрах хэмжээгээрээ хайрла.



17. Үг
 Хүний үйлдэл түүний тухай бүгдийг хэлээд өгнө.



18. Үг
Ээж гэрийн бүгдийг тогтоож байдаг цавуу.


19.  Үг
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй зүйл бол аав ээжийгээ инээмсэглэхийг харах. Инээмсэглэлийн эзэн нь чи байх үед.



20.  Үг
Хамгийн аз жаргалтай хүмүүст бүх зүйлийн хамгийн сайнууд байдаггүй ч байгаа зүйлээсээ хамгийн сайныг гаргаж чаддаг хүмүүс юм. 



21. Үг
Данхыг ямагт сана. Хүзүүгээр нь татсан халуу устай ч дуусахаа зогсоодоггүй.



22. Үг

Амьдарч байгаа амьдралаа хайрла. Хайртай амьдралаа бүрэн дүүрэн амьдар. 


 23. Үг
Өөрчлөлтийн салхи үлээх үед зарим хүмүүс хана босгодог, харин зарим нь салхин сэнс босгоно.

24. Үг
Хүүхнүүд эрчүүдийг бодвол 2 дахин үг хэлдэг нь батлагдсан. Гэхдээ энэ нь эрчүүдэдэ бид үгээ дандаа давтаж хэлдгээс болдог.



25.  Үг
Урьд бид залуу бөгөөд үзэсгэлэнтэй байсан. Одоо бол бид зүгээр л үзэсгэлэнтэй. :)


26. Үг

 3 зүйлийг амьдралд буцааж болдоггүй:
Хэлсэн үг
Алдсан момент
Үрэгдсэн цаг хугацаа



 27. Үг
Үйлийн үр:
Шувуу амьд байхдаа шоргоолжийг иднэ.
Шувууг үхэх үед шоргоолж шувууг иднэ
Цаг хугацаа, нөхцөл байдал хэзээ ч өөрчлөгдөж болно.
Ямар ч хүнийг битгий дорд үз, бүү өвтгө.
Магадгүй чи өнөөдөр хүчирхэг байж болно.
Гэхдээ үүрд санаж яв: Цаг хугацаа чамаас илүү хүчтэй.
Нэг мод хэдэн мянган шүдэнцний мод болно.
Гэвч зөвхөн ганц шүдэнцний мод мянган модыг шатааж чадна.
Иймээс сайн хүн байж, сайн үйл хий.



28. Үг
Аз жаргалын нэг үүд хаагдавч нэг нь онгойно. Бид хаагдсан хаалга уруу харсаар байгаад өөр хаалга бидэнд онгойсныг хардаггүй.



29. Үг
Эцсийн эцэст 3 зүйл л хамаатай: хэр зэрэг хайрлагдсан, хэр зэрэг зөөлөн амьдарсан,  чамд зориулаагүй зүйлийг хэр зэрэг амжилттай орхиж чадсан.


30.  Үг
Заримдаа маш жижиг зүйлс чамайг өдөржингөө баяр байсгалантай явах шалтгааныг өгнө.



31. Үг
Хүн бүр өөрийн гэсэн тулаанд тулалдаж яваа. Иймээс ямагт найрсаг бай. 













32.  Үг
Би "Wonder" "Гайхамшигт" хүүхэн биш байж болно.
Гэхдээ чиний гайхшралыг чинь түрүүлэх зүйлсийг хийж чадна.



33. Үг
Өөртөө хийж чадах эсэхдээ эргэлзэх үедээ ямар их тулааныг давж гарсанаа, ямар их айдсаа ялж өнөөг хүрсэнээ сана.   
 

34. үг












MY DEAR SWEET GRANDMOTHER ALWAYS SAID IT TAKES YOU TILL YOUR 30 to get any brains and 40 TO USE THEM .. I'VE LIVED LONG ENOUGH TO KNOW ITS TRUE .

 
















































































 

 






No comments:

Post a Comment