30. Бүх нохой монгол, түвдийн нохойноос гаралтай
Емне нь нохойны гарал ууслийг европ, хятад, Сибирь гэх зэргээр таамаглаж байсан бол Cornell их сургууль болон бусад олон улсын эрдэмтдийн багийн судалгааны дунгээр монгол, тувдээс гаралтай болж байх шиг байна.
31. Baby boomer талаарх статистик
Энэ talaar statistic zondoo l harj baisan biz. Gehdee
ened CA too orson bolohoor oruulj baina. Too barimtiig ireeduin Ajil,
businesstei holboj harval zugeer baidag yum.
32. Хөхний хавдрын шинжилгээ хийлгэх хугацааны шинэ зааварчилгаа
Hohnii havdar tusah dundaj magadlaltai emegteichuuded screen hiih
shinechlegdsen zaavarchilgaa. Mammogramiig 40-oos bish 45 nasnaas, ooroo
bolon doctoroor hohondoo hiideg shalgaltiig ur dungui gej uzsen
bololtoi. Amerikt Emegteichuudiin uhliin #2 shaltgaan hohnii hort
havdar.
33. DACA хүүхдүүд мужийн зардлаар сурах бололцоотой мужуудын газрын зураг
DACA хуухэд залуучууд коллежийн мужийн оршин суугчийн төлдөг үнээр сурах
бололцоотой болон тэдэнд санхуугийн туслалцаа узуулдэг мужуудын зургийг
хараарай. Department of Education-ийн гаргасан гарын авлагаас авав. СА ч
буянтай сайхан муж даа.
34. Бүргэдчин охины талаар гадаадын хэвлэлд
http://nytlive.nytimes.com/womenintheworld/2015/10/16/ashol-pan-eagle-hunter/
Community Leadership programmd tsug hamragdaj baisan naiz maani uruu
yavuuljee. Mongol gesen ug orson yum bolgoniig nadtai holboj oilgodog
yum kkk.
35. Чулууны англи нэрнүүд
Энэ 7 хоногт ах нь field tript 7 хоногоор яваад, аав нь ажилд яваад
багатайгаа тулж енргеесен болохоор бичмээр байгаа юм байлгуй. Kkk
5-хан хоногт юу эс болов. Гадаа замаа шуурдуулсэн биш нудэн дээр нь евдег гарах гээд, би нулимсны нухийг нь хатгаж онгойлгох гээд хойноос элдэж гуйгээд, найзынх хадгалсан менгений тоо нь еерийхеес нь бага байсанд тэнцуулэх гэж туруувчнээсээ менге авч яваад надад баригдаж лекц сонсоод хеерхий бид 2 нэг тэврэлдэж нэг муудалцаад kkk.
Чулуу судладаг хун болох юм уу, Том чулуу евертелдег хун болох юм уу, ямар ч л байсан их сонирхдог юм. Енеедер номын сангаасаа ном авчрахаар нь юм узээгуй ээж нь баахан гуйлгэж узээд яаж зугээр байхав бусадтайгаа хуваалцаж байна. Quartz-ийн терелд ордог кристаллууд: Эхнийх нь бидний нэрлэдгээр манан, дараагийнх нь гартаам (agate) тэгээд барын нуд, хаш (jasper), цэнхрийг нь мэдэхгуй юмаа.

36. Оюутнууд үнэгүй жимс ногоо сургууль дээрээсээ авч болно.
Sac
State их сургууль хоол муутай байгаа оюутнуудад зориулж food pantry 9-р
сарын 15-аас ажиллуулж эхэлсэн байна. Фарм, дэлгүүрүүдээс хандивласан
шинэхэн жимс, ногоо, салад, бусад бүтээгдэхүүн, төдийгүй органик хүнс ч
байдаг гэсэн. Одоогоор 8 CSU, 9 UC -ууд ийм программтай юм билээ. Бусад
мужид ч ийм программтай коллежууд байгаа. Залуу хүмүүсийг мэдэхгүй биш.
Тэд мөнгөө буруу зохицуулаад хоолоо алгасаад, эсвэл гоймон энэ тэр эрүүл
бус хүнс идэж яваа бол хааяа pantry ороод шинэ жимс ногоо үнэгүй аваад
хөргөгч уруугаа хийчих гэж хэлэхэд илүүдэх юм байхав.
37. Фийлд трип
Манай
борын анги энэ сард дээр үеийн фармын амьдралын талаар хичээл үзэж, 2 ч
удаа фарм дээр field trip хийчихлээ. Зургийг нь үзсэн чинь /би цуг
яваагүй/ хөөрхөн юм. Нидрүүлгээр юм угааж, ногоо тарьж, модоор багажны
сав хийж, дээс, утас зэрэг зүйлээр тоглож үзэж, тэр үеийн байдлаар
хичээл хийж туршсан байна. Монголд хүүхдүүдийг малчны хотхонд аваачиж
ажил амьдралтай танилцуулах аялал хийдэг болов уу. Намайг бага байхад
тэгж байгаагүй санагдана.
38. Арьсны хавдрыг устгадаг эм FDA -ээр батлагджээ.
Skin cancer virus ustgadag em FDA batlagdjee.
https://www.thestreet.com/story/13338890/1/amgen-wins-approval-for-cancer-killing-virus-drug.html?puc=yahoo&cm_ven=YAHOO
39. Монгол уяач Америкт
https://www.youtube.com/watch?v=AhdmYs_18pc&feature=share&app=desktop
Монгол хүний уясан морь нэлээд нэртэйд орох тэмцээнд түрүүлсэн нь сайхан
мэдээ байлаа. Ганбат гэдэг уяач англиар сайхан чөлөөтэй ярьж байна.
Монголчууд чадалтай ч болж байна, мөнгөтэй ч болж.
Монголчууд олон улсын мэргэжлийн олон арга хэмжээнд оролцож нэрээ цаашид ч зөндөө гаргах байх.
Ямар нэгэн томоохон Event буюу үйл ажиллагаанд оролцохын өмнө бэлтгэлтэй байх /PR мэргэжилтэн хөлслөх, яриагаа бэлдэх, орчуулагчаа сайн сонгох, хэн нь ямар асуултанд хариулах, буруу ярьж магадгүй нэгийгээ хариулахыг нь хориглох гэх мэт/ нь өөрсдийгөө мэргэжлийн харагдуулах, буруу зүйл ярих, буруу утгаар илэрхийлэх зэргээр зарим нэгэн улс орны зан заншил, зарим бүлэглэл /эмэгтэйчүүд гэх мэт/-ийг доромжилсон /offend/ мэт ойлголтыг өгөхгүй, гайхуулж онгирсон байдал үзүүлэхгүй байх зэргээр өөсрдийн болон төлөөлж улс орныхоо нэр төрийг сайхан аваад гарахад хэрэгтэй байдаг. Арга хэмжээ том байх тусам улам сайн бэлтгэл хэрэгтэй. Олон улсын хэмжээний хэвлэлийн бага хурал зэрэг үйл ажиллагаанд санаанд орж ирсэн үг болгоноо хэлэх албагүй, бие биеийн хариулт дундуур тас цохиж орж болохгүй, ухаалаг л хошин яриа биш бол найзуунд дунд ярьдаг шог яриаг ийм арга хэмжээн дээр ярьвал хэн ч инээхгүй.
Жишээ нь, хамгийн сүүлд тавьсан асуултанд ямар ч шаардлагагүй байхад нэмж ярьсан охин ерөнхийдөө гайхуулах өнгө аястай хариулт хэлснийг мэргэжлийн сэтгүүлчид гэлтгүй жирийн үзэгч би анзаараад л авлаа. Тэгээд ч KFC зэрэг франчайз монголд л том гэж тооцож магадгүй америкт бидэн шиг жижиг гарууд л эзэмшдэг тул хэнд ч инээдтэй сонсогдоно. Эндхийн мундаг тамирчдын тэмцээний дараахь хурал дээрх хариултууд ямар байдаг билээ. Энэ бүгдийг PR мэргэжилтнүүд заагаад зохицуулаад өгдөг байх шүү.
За тэгээд дараа дараанаас мэргэжлийн хүмүүс шиг гоё хариулт хэлээд суухыг нь удахгүй үзэх байхаа.

40. Байр худалдан авахад туслах программууд
Sacmongolians group deer tavisan medeellees Hun asuusan tul oruulj baina.
Анх удаа байр авч байгаа хумууст байрны унийн 5% хуртэлх хувиар down payment, closing cost -оор туслалцаа узуулдэг шинэ программ байна.
MyHome Assistance Program
Www.calhfa.ca.gov
http://www.calhfa.ca.gov/
Энэ байгууллагаас байрны зээл авбал хавсаргаад энэ программд хамрагдах боломжтой гэсэн байна. Еренхийдее энэ агентлаг байр авахад туслах программ хэрэгжуулдэг Газар гэдгийг та бухэн мэдэж байгаа байх.
Аль зэрэг шаардлага ендертэйг нь сайт уруу нь орж хараарай.
Энэ программыг бусад туслалцааны CalPLUS, ZIP программуудтай хавсаргаж хэрэглэх боломжтой.
41. Америкийн сургууль
Тусдаа мундаг эсвэл дуртай хүүхдүүд зориулсан хоор, бүжиг, найрал хөгжим, гитарын үдээш хойш хичээлдэг үнэгүй клуб, дугуйлантай. Мөн авьяаслаг, эсвэл өөрсдөө орохыг хүсч бэлдсэн хүүхдүүд орж болдог музикал, talent show, жүжиг байсхийгээд зохиогддог. Эдгээр нь тэгтлээ тэдний хичээлд саад болохооргүй зориулалтынхаа хичээл дээрээ бэлдчихдэг, тэгээд ч хүүхдүүдийг тайзан дээр олны өмнө нүүрийг нь хагалаад сургачихдаг, дээр нь хөгжим, урлагийн бага ч гэсэн мэдрэмжтэй болгоод авна. Мань мэт шиг хүүхдэд тусад нь хөгжмийн боловсрол олгох гэж зүтгэдэггүй залхуу хүмүүст сургууль дээр нь бага ч гэсэн бэлдүүлээд авчихаар дуртай шүү. Хүүхдүүд ч гэсэн зөвхөн хичээл хийх гэж биш өөр хөгжилтэй юм хийж болдог болохоор сургуульдаа хайртай гэж жигтэйхэн. Хөгжим, урлагийн ийм олон программтай ч сургалтын тусгай программтай ангитай, сурлагын үзүүлэлтээрээ райондоо дээгүүр ордог сургууль юм.
Монголд маань тусгай сургалттай ялангуяа тооны сургуулиуд байдаг ч бусад "үнэт" зүйлсийг орхигдуулж зөвхөн хичээлээр бөмбөгдөөд зарим хүүхдүүдийг уйдуулж орхидог талтай. Хичээлдээ хэдий мундаг ч бусадтай харилцах нийгмийн харилцаанд бэлтгэгдээгүй, өөрийгөө олны өмнө илэрхийлэх чадваргүй төгсдөгсөн. Одоо хэр өөрчдөгдсөн бол? Энэд сайн зүйлтэй тааралдахаараа Монголд минь хэрэгжээсэй гэж дандаа боддог юм.
42. Хүний тархин дахв бодлыг өөрчилж болно.
Кино дээр гардаг хуний тархин дахь бодлыг еерчлех нь зегнел биш болжээ. Хуучин серег бодлыг шинжлэх ухааны аргаар засаж еерчлеед тэр уйл явдал, тэр хуний тухай зевхен сайхан дурсамж улдээх боломжтойг эрдэмтэд гаргасан байна. Уг нь бол баясалгал, ухаарлаар гэгээлэг бодлыг авчирч болно гэдгийг "томчууд" олж мэдээд бидэнд заагаад байдаг. Энэ ч амар биш л дээ.
Ямар нэгэн муу зуйлээс болоод оюун ухааны еерчлелт орсон хуний тархин дахь тэр дурсамжийг ингээд еерчилбел сайханаа. Гол асуудал нь сэтгэцийн еерчлелттэй хуний тархинаас тэр бодлыг нь олох гэж хэцуу байх байх даа. За за тэр ч эрдэмтдийн асуудал хэ хэ. Бур теереед явчихлаа. Энэхуу эрдэмтдийн ярианы тегсгелд хэлсэн уг нь их таалагдлаа. Эрдэмтэд дурслэн бодохдоо хязгаар тавихгуй бол юунд ч хурч болно гэсэн утгатай хэлчихлээ. Imagination гэж...
Еглее жаахан дасгал хийдэг бол завгуй узэж сонсож амжихгуй байсан зуйлээ цуг амжуулбал зугээр юм байна щуу хумуусээ.
http://www.ted.com/talks/steve_ramirez_and_xu_liu_a_mouse_a_laser_beam_a_manipulated_memory?utm_campaign=social&utm_medium=referral&utm_source=facebook.com&utm_content=talk&utm_term=technology
43. Хятадад цөмийн станцууд нэмэгдэж байна.
Урд херш Хятадын ЗГ-аас clean energy буюу цаг агаарын болон байгалийн бохирдол багатай энерги уйлдвэрлэх бодлогын хурээнд Зуун эрэг хавиараа голчлон байршиж байгаа 30 гаруй цемийн цахилгаан станцууд дээрээ нэмж их газар дээрээ дунд хэсэгтээ Henan province хавьцаа барьж эхэлсэн нь тэр хэсэгт амьдардаг иргэдийн айдас болгоомжлолыг туруулж байна гэнээ. японы цемийн станц дэлбэрснээс хойш дэлхий даяар цемийн энергийн асуудалд дэлхий даяар маш болгоомжтой ханддаг болсон билээ. Газрын зураг уруу орж харлаа. Монголоос минь жаахан холхон юм байна. Гэхдээ олдоогийн байдлаар цемийн цахилгаан станцууд тус улсын нийт цахилгааны 2.4 % хувийг уйлдвэрлэж байгааг 10% болтол нэмэгдуулнэ гэж байгаа. Барина нь л гэсэн бол босгоно доо тэд нар. Монголоос минь л хол байгаасаа.
44. Сүлжээгүй газар газрын зураг хэрэглэх боломж
Google offline map гээд үнэгүй сайхан app гарчихжээ. Эсвэл би денгеж сая л мэдлээ. Татаж суулгасныхаа дараа интернэттэй газар байхдаа очих газрынхаа map-ийг "+" дарж татаад нэтгүй газар очихоороо нээгээд хэрэглээд байж болох юм байна. Монголын маань лав л 6 зураг байгаас улаанбаатарыг татаж узлээ. Тэгээд үзвэр үйлчилгээ, үзэх газрууд зэрэг ангиллаар нь харж болж Байна. Архангай, хевсгел, тев, булган , хэнтий гээд 5 аймгийн газрын зураг Байна. Энэд ч гэсэн аяллаж явахад нетгүй газраас айхгүй боллоо.
Ер нь google map өргөжихнээ.
Google map Local Guide гээд хүмүүсийг үзэж харсан газрынхаа талаар мэдээлэл, зургаа тавьж бичиж хуваалцвал оноо өгдөг шагналын систем бий болгожээ. Мөн google map дээр заримдаа очиж үзэх үзвэрийн газрын чинь ажиллах цаг, хүн ихтэй байдаг цагууд зэргийг харуулсан графикийг мэдээлэл хангалттай үед гаргаж харуулдаг болж байна.
45. Түши ерөнхийлөгч
3-р ангийн хуугийн маань ангид еренхийлегч сонгогдох процессийг узсэн байх юм. Еерее сайн ярихаас гадна бусдыг сайн сонсох, аль зэрэг удаан ямар шаттай явагддаг процесс гэх мэт. Хэрэв еренхийлегч болбол яах вэ гэдэг дээр манай хун сайн еренхийлегч болохын тулд маш их хичээнэ, бараанд аятайхан унэ тогтооно, ядууст еглег егне гэжээ. Одоогийн сонгуульд дэвшээд явж байгаа социалист гэгдэх сенатийн гишуун Bernie шиг л сонсогдож байна хэ хэ.
46. Хямд зүү тавьдаг газрууд
Сактод орчимд байдаг зүү тавьдаг харьцангуй хямд үнэтэй (орлогоос чинь хамаарч нэг удаад 15-30$) Sacramento Acupuncture Project гээд коммунити клиникууд байдаг юм байна. Доор хаягийг оруулав. Бусад хувийн эмнэлгүүдэд үнэ нь нэг удаагийнх нь $65-$250 байдаг гэжээ. 8-10 удаа курс тавиулна гэхээр явж егехнээ.
Гэхдээ манай хотод Alta Tsog эмч эгч зүү тавьдаг шуу. Зүү тавьдаг хумуус сонирхолтой узвэл яасан юм бэ. Нэлээд ашигтай бизнес модел гэж бичсэн байна.
Бусад хотод гэсэн ийм хямд үйлчилгээтэй клиникууд байгаа юм Байна шуу. СА-д нийтдээ 30 орчим байгаа гэж байна. Доорх линкээр ороод зип кодоороо ойрхныг нь олоод аваарай.
https://www.pocacoop.com/clinics/
47. Нөгөө талаас ярьсан хэлсэн чинь биш, хийж бүтээсэн чинь чиний амьдралыг харуулна
Let your life speak.
Өнөөдөр өглөөхөн олж хараад баярлаж тэмдэглэж авсан үг. Уг утга нь олон хүмүүсийн өмнө үзэж харуулах юмтай, амжилттай амьдар гэж буух байх. Эд хөрөнгө биш л дээ. Хүн төрөлхтөн эсвэл байгаль орчиндоо сайн сайхан зүйл хийж дуурсагдахаар амьдар гэсэн үг гэж би ойлгож байгаа. Барууны сэтгэлгээгээр хийж бүтээсэн зүйлээ олны өмнө сайн тайлагнадаг, сайхан ярьж, ухаалаг хошигнол хэлдэг сайн илтгэгч нар нэр хүнд өндөртэй, тэгээд ч амжилттай байгаа хүмүүс ярих юмтай учраас энэд тэнд лекц, яриа /speak/ хийгээд яваад байдаг.
Нөгөө талаас ярьсан хэлсэн чинь биш, хийж бүтээсэн чинь чиний амьдралыг харуулна гээд монголчилж болох байх.
Сүүлийн хэдэн өдөр FB-ээр инээдэм наргиан болоод байгаа үгний учрыг сая л Nominchimed Baasan постоос олоод дээрх үгтэй холбогдож байхаар бичиж сууна.
Монголын төр маань хийх ёстой зүйлээ /зарим хэсгийг нь/ хийчихээд тэгээд тэр "хийсэн бүтээсэн зүйл"-ийг нь ард түмэн нь олж харахгүй болохоор маркетингийн ""уран ухаанаар" хэлж ойлгуулахаар оролдоод доог тохуу болж байгаа энэ юм байна. Really???
48. Калифорний сургуулиудын үзүүлэлт
Калифорнийн
болон бусад мужийн бүх сургуулиудын үзүүлэлт, харьцуулалт, эцэг эхийн
зүгээс өгсөн үнэлгээ, тоо баримтууд бүхий вэб сайтууд.
www.edsource.org/ (Калифорний багш, эцэг эхчүүдийн холбооноос гаргадаг сайт. Ерөнхий дата мэдээлэл, сургууль тус бүрээр тоо баримт графикийг нэг дор гаргаж авч болно. Мөн сургалтын шинэ арга зүй, мэдээлэл, тулгарч байгаа асуудлуудын талаар мэдээлэл авах боломжтой.)
www.ed-data.k12.ca.us (Калифорни мужийн боловсролын албан ёсны тоо баримтыг энэ сайтаас олж авна. Сургуулийн нэр, дистрикт, зип кодоор тоо мэдээллийг харьцуулах боломжтой.)
edresults.cloudapp.net (тухайн муж, дистриктэд аль сургууль сайн байгааг, танай хүүхдийн сургуулиас аль сургууль сайн явж байгааг тоо баримт, графикаар харьцуулан харж болно)
www.greatschools.net
Би хүмүүст ихэвчлэн Greatschools.net хаягийг их хэлж өгдөг. Учир нь өөрийн оршин сууж байгаа хаягаар тодорхой радиуст байгаа сургуулиудын жагсаалтыг гаргаж ирээд тестийн оноо, багш нарын боловсрол, хүүхдүүдийн арьс өнгөний хувь, анги дахь хүүхдийн тоо зэргийг сургууль тус бүрд эсвэл хэд хэдийг харьцуулан харах боломжийг олгодог. Мөн эцэг эхчүүдийн санал, сэтгэгдлийг унших боломжтой.

Миний
дуртай FB хуудас. Энэхүү хуудсыг Like дарж харж эхэлсэнээс хойш хуудсан
дээр зураг нь тавигдсан, түүхээ өгүүлсэн Нью Уоркэд амьдардаг /сүүлийн
үед дүрвэгсдийн амьдралаар цуврал хийж байгаа/ жирийн хэдэн зуун хүн,
гэр бүлийн амьдрал сайн тал уруугаа өөрчлөгдөхийг харж бишрэв. Мянга
мянган хүмүүсийн commet-ууд нь хичнээн сайхан, урам өгсөн зүйлээр
дүүрэн. Хүнийг шүүмжилсэн, буруутгасан ганц ч коммет
олж хараагүй. Амьдрал дээрээ бодитоор тус болгож хүмүүсийн амьралыг
өөрчилсөн ч их. Энэ бүгдийгн харж уншихаар сайн сайханд итгэх итгэл
урмыг өгнө. Энэ хуудсыг анх санаачилсан хүн нь Hony. Ганцхан хүн ийм их
өөрчлөлтийг авчрахыг харсан сайн сайхан зүйл хийж байгаа хүмүүст бүү
шантраарай, чи чадна шүү гэсэн урмыг өгнө. Жирийн уншигч хүмүүсийн
түүхийг уншаад би ганцаараа биш юм байна, надтай адил хүмүүс байдаг юм
байна, эсвэл би дэмий юманд санаа зовдог байж, ийм их зовлон үзсэн хүн
ингээд явж байхад гээд бас урам авна. Доор нь ерөнхийлөгч Обама коммет
бичсэн энэ сирийн эрдэмтэний талаар 7 цуврал түүх өгүүлэгдсэн юм. Дайны
үеэр байшингаа бөмбөгдүүлж маш их зовлон үзсэн тэрээр Туркэд дүрвэж
очсон бөгөөд ходооны хавдартай өвчиндөө шаналан байгаа нэгэн. Америкт
орогнол хүссэн хүсэлт нь батлагдаж Америкт ирэхээр болсон бөгөөд хэдий
өвчтэй ч хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулах зөндөө сайхан зүйл хийнэ
гэдэгтээ итгэлтэй байгаагаа өгүүлсэн юм. Үүнийг уншсан Обама Америкт
тавтай морил хэмээн коммет үлдээжээ.
50. Гэрийн хоол чухал
Эрүүл хүнс, энэрэнгүй үзэл баримтлал, хэрэглэгчдийн эрх ашгийг дээгүүрт
тавьдаг Америкчуудын дунд болон миний зүгээс үнэхээр үнэлж явдаг
ресторан болох Chipotle болон дэлгүүр Costco-ийн бэлтгэсэн хоолноос
хордлого авсан тохиолдлууд гарсныг та бүхэн уншсан байх. Chipotle дөнгөж
саяхан E-coli бактерийн асуудлаас болж олон мянган салбараа хаагаад
нээгээд байтал Бостонд тэдний ресторонд хоол идсэн 80-аад оюутнууд өвдсөн нь norovirus болж таарлаа.
Өчигдөр хүүдээ захиад л сууж байна. Монголчуудын ихэнх нь ресторонтай холбоотой ажил хийгээд авсан, одоо ч хийж байгаа. Эндхийн мэргэжлийн гал тогоонд ямархуу өндөр шаардлага тавигдаж хянагддагийг мэдэж байгаа. Үүнийг хэрэгжүүлдэг газар нь ч бий, хэрэгжүүлдэггүй газар ч бий. Гэхдээ хичнээн тансаг, хичнээн өндөр шаардлагатай байлаа ч human error гарч л таарлаа. Энэ нь дээрх жишээ. Бид ч яахав гэрийн хоолоо нэгдүгээрт тавьдаг хүмүүс. Одоо үр хүүхдүүдээ л хичнэээн завгүй ажиллаж амьдарсан ч гэрийн хоолоо л голлож хийж идэж байхад сургах нь чухал байна. Энэ нь цаашдаа маш чухал survival skill болно шүү. Залуу хүмүүс ч яахав нэг, хоёр хоолны хордлогыг даваад л гарна. Хэрэв гадуур идээд заншвал эрүүл мэндээ тодорхойгүй олон хүмүүсийн гарт өгсөнтэй юуны ялгаа байх вэ. Сэтгэл шингэсэн гэрийн хоолны амт, чанарыг гадны хоолтой жишиж амтлуулж, дээр нь аюулгүйн үүднээс анхааруулж сануулах нь эцэг эх бидний үүрэг билээ.

51. Ганжавхлан хүүгийн үеийхэн
Өглөө босоод зөв зүгээр төлөвлсөн зүйлээ бичээд сууж байсан нь ч хальт хазаймаар санагдлаа.
Бидний дараачийн үе буюу "Y" generation тодотголтой залуучуудаа магтахгүй бол болохгүйнээ. Мэдээж үе үеийхэн онцлогтой. Миний үе буюу дэлхийн дахинаа "X" үеийхэн гэж тодорхойлогдсон хүмүүс /65-76 оны хооронд төрсөн/ -ийг бодвол "Y" үеийхэн илүү либерал, уужуу, чөлөөтэй сэтгэдэг, арьс өнгө, шашин шүтлэг зэрэг ялгаатай байдлыг баяртайгаар хүлээн авдаг, өөдрөг, хүсэл сонирхол, тав тухтай байдлаа илүүд тавьж сонголт хийдэг, техник технологийн ашиглалтын хувьд өмнөх бүх үеэсээ хол давсан гэж тодорхойлогддог. Үүн дотроос хамгийн сайхан нь Y үеийхэн мөнгийг урьтал болголгүй олон сайхан зүйл хийж байгааг бид бүхэн нүдээрээ харж байна. Наад захын жишээ 29 настай Mark Zuckerbaerg хийсэн бүтээсэн зүйл нь хэдэн сая хүмүүсийг хооронд нь холбож дэлхийг өөрчилсөн төдийгүй буяны өглөг, сэтгэлгээгээрээ бас л дээгүүр давхиж явна. Монголын залуучууд маань бас л сайн байна шүү. Сүүлийн хэдэн өдөр шинэ жилийн баярын зурагнууд гэхээсээ Монголд маань зодуулж нүдүүлж, томчуудад дээрэлхүүлж байгаа хүүхдүүдийг хамгаалах, энэ талаар мэдээлэхийг монголчуудад хэлж ойлгуулж өгсөн Ээлтэй хөрш аян ажиллуулсан Ganjavkhlan Chadraabal, түүний Лантуу төвийнхөн Ид шидийн уут аянаараа бэлэг цуглуулж хөөрхөн хүүхдүүдийг баярлуулж яваа болон урьд нь ядарсан нэгэн эмээг өвөл даах орон байртай болгох ажлыг зохион байгуулсан, одоо 50 хүүхдийн цэцэрлэг барих ажилд идэвхтэй зүтгэж байгаа Tsevegdorj Suvderdene охины постуудыг харж баяр баясал авч сууна даа. Тэдний монголд хийж байгаа өөрчлөлт, хичнээн хүүхдийн амь насыг аварч, хичнээн хүүхдүүд баяр баясал бэлэглэж байгаа болоо гэж бодохоос ёстой л баярламаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг л гэдэг шиг хааяа нулимс унагаах юм.
Энэ үеийнхэнд хальт багтаж байгаа миний том хүү хэдийгээр надад шүүмжлүүлж, үглүүлээд явж байгаа ч 18-хан настай мөртлөө дэлхий дахинд болж байгаа шударга бус байдал, арьс өнгө ялгаварал, хүний эрх, хүүхэд цэргүүд гээд л олон зүйлийн талаар байнгын мэдээлэлтэй, олон ч ном уншиж, дэлхийд сайн сайхан өөрчлөлт хийхэд хувь нэмэр оруулах талаараа надад хэлж ярьдаг хүн дээ. Би 18 насандаа ангайчхаад бусдыг бодох нь битгий хэл өөрийнхөө ч учрыг сайн олоогүй юм давхиж явсан даа.
Үе үеийн хүмүүс л өмнөх үеэ шүүмжилдэг. Бид ч гэсэн сүүлийн үеийн залуучууд залхуу, бэлэн юманд дуртай, улс төрийн идэвхгүй, шүтэх бишрэх зүйлгүй гэх мэтээр шүүмжилсээр байна. Гэхдээ тэд чинь бидний болон нийгмийн бүтээгдэхүүн гэдгийг мартаж болохгүй. Тэднийг эд зүйлсээр хангачихаад хэлж ярих, зааж сургалгүй хаяснаас тэд залхуу гэдэг үгийг сонсоод явж байж болно. Дэлхий нийтийн зохион байгуулалттай шашинууд хүнийг ялгаварлан гадуургах, шударга биш үйл ажиллагаа хийж байгааг хараад итгэл алдуурсан байж болно. Эсвэл бидний төсөөлөн боддог шиг гудамжинд гарч жагсаад орооцолдсон тор шиг болсон улс төрийн асуудлыг шийднэ гэдэг ойлголт тэдний хувьд хэт будилаантай, төвөгтэй санагддаг байж болно. Гэхдээ сошиал медиаг хамгийн мундаг ашигладаг энэ үеийн залуучууд л нийгмийг, нийгмийн асуудлыг сайн тал уруу нь өөрчилнө гэдэгт би итгэдэг. Сошиал медиан ачаар том, хүчирхэг хүмүүсийн муу үйлдэл нуугдах газаргүй болсон өнөө үед хэрэв тэд сайн зохион байгуулж чадвал нийгмийн ямар ч өөрчлөлтийг, түүний дотор төр, засгийг солих бол энүүхэнд болж байна. Саяхан америкт цагдаа, багш нарын үйлдлийг харуулсан богино бичлэг хүүхдүүд интернэтээр тарааснаар ямар их өөрчлөлтийг авчирч байгааг бид харж байна. Мексикийн томоохон даргын охин нэгэн рестороны үйл ажиллагаанд дурамжхан байснаас аав нь тэр газрыг хаалгаж, тэр нь медиагаар цацагдсанаар тэр хүн ажлаасаа халагдсан гээд... Энэ бол зөвхөн эхлэл.
Доорх зураг, тайлбарыг Ganjavkhlan Chadraabal хуудаснаас copy-дав.
"Монголчуудаа эдийн засаг хямарсан гэх авч эх орноо гэх залуусын сэтгэл хямраагүй шүү
Эд бараа ховордсон гэх ч, хүүхдэд сунгах та бүхний өгөөмөр гар хямраагүй шүү
Энэ бол та бүхний бүтээсэн, хамтдаа бий болгосон ИД ШИД шүү !"

52. Зах зээлийгн хүү 0.25 хувиар нэмэгдлээ
Нэмэгдэнэ
гээд жил гаруй яригдаад байсны дагуу өнөөдөр л Fed-ийхан (Federal
Reserve Bank, манайхаар бол Монгол банк) зах зээлийн хүүгээ (Federal
fund rate) харьцангуй багаар буюу 0.25 хувиар нэмлээ. Эдийн засгийн
үзүүлэлт сайжирсантай холбогдож 2008 оны 12-р сараас хойш анх удаа
нэмсэн нь энэ юм. Цаашид ч аажмаар нэмэгдэх байх. Зах зээлийн хүү гэдэг
үзүүлэлт нь Fed улсын нөөцөөсөө банкнуудэд олгодог
богино хэмжээний зээлд хамаарах хүү юм. Хэдийгээр энэ өсөлт нь
хадгаламж зэрэгт сайнаар нөлөөлөх боловч богино хэмжээний зээлүүд болох
кредит карт, машины зээл, байрны equity line зээлийн хүүг өсгөх нь
дамжиггүй. Ялангуяа бүхэл тоогоор нэмэгдэх үед хэрэглэгчид хүчтэй мэдэрч
эхэлдэг. Харин урт хугацааны зээлүүд, түүний дотор байрны зээлэнд шууд
нөлөөлөх нь бага боловч байрны зээлийн хүү Fed-ийн үйл ажлилагаатай
холбогдож аль хэдийн бага багаар өссөөр байгаа билээ. Ингээд бага хүүтэй
зээлүүд баяртай болж байх шиг байна даа.
53. Космо охидын талаар
За төлөвлөсөн ажлаасаа жаахан хазайгаадахяа.
Өглөө миний үед манайдаа л нэртэй байсан загвар зохион бүтээгчтэй хийсэн ярилцлагыг уншлаа. Би урьд нь ярилцлага унших дуртай гэж хэлсэн байхаа хэ хэ. Түүн дээр "мөнхийн залуу" гэгддэг Одгэрэлийн талаар амьдралдаа ажил хийж үзээгүй, хариуцлага гэж мэдэхгүй гэх мэтчилэн сайхан биш хэдэн өгүүлбэр оржээ. Би урд нь монголоос ирүүлсэн нэгэн сэтгүүл дээр энэ загвар өмсөгчийн ярилцлагыг хальт уншаад л ямархуу хүнийг нь ойлгоод авчихсан байсан. 10 цагийн үед босоод жим үрүү явж дасгал хийгээд гоо сайханд суугаад үдээс хойш зураг авалтанд явдаг ч гэлүү иймэрхүү л цагийн хуваариар амьдардаг юм билээ. Миний бие хувь хүний амьдралыг шүүмжлэнэ гэж юу байхав. Хүн бүр л өөрийн гэсэн сонгосон замаараа амьдардгаас хойш. Сурвалжлагч нь монголын нөхцөл дэх ийм хэцүү уур амьсгалд өөрийгөө ийм гоё аргаар авч яваад байгаа хөдөлмөрч энэ тэр гээд магтаж. Монголд зураг авалтын мөнгө ийм тансаг амьдрал өгөхгүй гэдгийг би битгий хэл жаахан охид ч гэсэн олж харж байгаа. Гол нь ийм хүмүүсийг магтаж сайшаасан зүйлийг дэлгэрүүлэхгүй байх нь бидний үеийнхний залуу охидын өмнө хүлээсэн үүрэг гэж хэлж болно. Энэ бүгд 3 жилийн өмнө билүү дээ cosmoliton сэтгүүлийн эрхлэгчээр олон жил ажилласан cosmo girl гэж нэрлэгдсэн Хелен гэдэг алдартай эмэгтэй 90 орчим наслаад нас барахад түүний талаар энэ тэнд тийм ч таатай биш зүйл хэвлэгдэж байсныг санагдууллаа. Та бүгдийн зарим нь ч хальт санаж байгаа байх. Хэрэв энэдхийн Glamour, Cosmo сэтгүүлүүдийг сөхөж үзвэл хэрхэн сайхан секс хийх вэ гэсэн зөвлөгөө нэлээд хэдэн хуудсыг эзэлсэн байхыг харах магадлалтай. Cosmopolitan сэтгүүл монголд гаргадаг болсон байна лээ. Дашрамд хэлэхэд бидний насныхан ч яахав мэдээлийг шүүлтүүртэй хүлээж авна, залуу охидуудад үлгэр дууриал болохоор сэтгүүл биш шүү. Дээрх эмэгтэйг эрхлэгчээр томилогдохоос өмнө уг сэтгүүл өөрийн бие, гоо сайхан, хүүхэд, хоол ундандаа анхаардаг хотын хүүхнүүдэд зориулагдсан жирийн сэтгүүл байсан аж. Удалгүй мөнгө, албан тушаал, сексийг дээгүүр тавьдаг түүний үзэл баримтлал уг хэвлэлд чигээ олж уг сэтгүүл үндсээрээ өөрчлөгдөж хүүхэд, хоол ундны талаар биш бараг нүцгэн шахуу хүүхнүүд бүхий зурагтай /гоо сайхныг би эсэргүүцээгүй шүү kkk/, яаж эрэгтэй хүний татах вэ, эрэгтэй хүнийг хангах 50 арга гэх мэт гарчигтай материал буюу ерөнхийдөө энэ аргаар эмэгтэй хүн бүгдийг олж болно /секст дандаа за гэж хэл, өгсөн мөнгөнд нь хэзээ ч үгүй гэж бүү хэл гэх мэт/ утгатай зүйлээр дүүрч энэ нь хэдэн зуун мянгаар хэвлэлтийг нь нэмэгдүүлжээ. Түүний урт хугацааны турш дэмжиж, дэлгэрүүлж байсан үзэл нь эмэгтэй хүнийг бусдыг уургалах, өөрийнхөө гоо сайхан, өөртөө хэт анхаарал тавих үзэл, мэдлэг боловсрол ухаантай байх албагүй зэргээр бүсгүй хүнийг секс обжект болгон хувиргасан байдаг. Тэрээр 73 насандаа хиймэл хөх суулгуулж, 85 насандаа гэдэснийхээ өөхийг авахуулж, “өөрийн цаг мөнгө, хайраа гарзадахыг хүсээгүй тул хүүхэдтэй болоогүй гэсэн үзэлтэйгээр амьдралаа өнгөрөөсөн байх юм. Би "женшина друг человека" зэрэг хэллэгийг кино дээрээс хараад уурлаж биш инээгээд өнгөрөөдөг, тэгтлээ айхтар феминист хүн биш шүү.
Миний гол хэлэх гэж байгаа зүйл бол бидний өдий насалтал олж мэдсэн зүйл гэвэл сайхан амьдрал хүний биеийн гоо үзэмж, царай зүс, мөнгөөр хэмжигдэхгүй, зөвхөн өөрийгөө бодож амьдардаг үзэл бодол дэлхий дахинаа хуучирсан үзэл болсныг л хэлэх гэсэн юм. Гэтэл монголд маань эдгээрийг магтан дуулсан хэвээрээ. Өсөж яваа жаахан охид маань энэ хэдэн моделуудыг магтан дуулсныг хараад сургааль ном, зам гэж ойлгоод хоосон зүйлийн хойноос дагаад гүйчэхвий л гэж.
54. Хуримд чинь зориулж мөнгө өгнө.
Саяхан шинээр байгуулагдсан Сиаттлийн компани хосуудын хуримын зардалд
10 мянган долла өгч санхүүжүүлах аж. Гэвч хэрэв салбал хүүтэйгээр буцааж
төлөх болно. Америкт анх удаа гэрлэсэн хосуудын 40 орчим хувь нь, 2
дахь гэрлэлтийн 2/3 хувь, 3 дахь гэрлэлтийн 3/4 нь салалтаар төгсдөг
статистик байдаг тул гайгүу бизнесийн санаа байж болох юм. Хэрэв гэрлэлт
дарангуйлал зэрэг тодорхой нөхцөлөөс болж салсан бол үүнд тооцогдохгүй
зэрэг нөхцөлүүд гэрээнд тусгагдах юм байна. SwanLuv нэртэй энэ компани
ирэх 2-сараас албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэжээ. Хурим
төлөвлөж байгаа хүмүүс байвал болохгүй юм юу ч байхав дээ тийм ээ.
55. Obamacare хууль бизнест
1/1/2016-аа эхлэн 50-100 ажилчидтай /хуучин зөвхөн том бизнесүүд/ бизнес
эрхлэгчид Obamacare хуулийн дагуу ажилчиддаа эрүүл мэндийн даатгал
заавал санал болгох ёстой үгүй бол дараагийн жил нь торгуулиулах болно.
Тухайлбал бүтэн цагийн нийт ажилчдынхаа /дээр хүүхдүүдэд, харин эхнэр
нөхрийн заавал хамруулах албагүй/ ядаж 95 хувьд эрүүл мэндийн даатгал
олгохгүй бол хуулийн зөрчсөн хэрэг болох нь. Хуулийн тодорхойлолтоор 7 хоногт дунджаар 30-аас дээш цаг ажилладаг ажилчдыг бүтэн цагийн ажилчид гэнэ.
Монголчууд дотор 50-аас дээш ажилчидтай бизнес байдаг эсэхийг мэдэхгүй юм. Энэ хуулийн сайн тал нь хуучнаар жижиг гэж тодорхойлогдож байсан одоо том гэдэгт багтах ийм тооны ажилчидтай газар ажилладаг хүмүүс эрүүл мэндийн боломжийн даатгал өөртөө болон хүүхэддээ /хүсвэл эхнэр, нөхөртөө/ авч болохнээ. Гэхдээ өөрөөс чинь гарах сарын төлбөр хэд болохыг сайн мэдэхгүй байна. Ялангуяа ямар нэгэн өвчний шинж тэмдэгтэй бөгөөд даатгалгүй хүмүүс бол шүүрээд л авах нь зөв байхаа.

56. Монголын тухай хотын сонин дээр
57. Сувилагчийн хурдавчилсан программ SAC State-д
CA-d nurse busad mujiinhiig bodvol tsalin endertei. Dundaj tsalin Sactod $105k, SF-d $128k
Community college-g togsson havraa sac state-d elsej orood 12-r sar gehed nursing diploma avah bolomjtoi bolson baina.
Community college-g togsson havraa sac state-d elsej orood 12-r sar gehed nursing diploma avah bolomjtoi bolson baina.
http://www.sacbee.com/news/local/health-and-medicine/healthy-choices/article51993840.html
58. Шинэ онын мэнд!
Шинэ он гарах дөхөхийн алдад хүн бүр л 12-хан сартай, дээрээс нь жилээс
жилд богинохон болоод байгаа өнгөрч буй жилдээ алдсан, оносоноо,
мөрөөдөж төлөвлөж байснаас маань бодит байдал хэр зөрөв хэмээн харж
дүгнэх гэж амсхийдэг. Миний хувьд өнгөрсөн он гэлтгүй сүүлийн 3 жил
бужигнасан жил байлаа. Бүтэн цагийн ажил, бизнес, нөхрийнхөө ажлын
санхүү, customer харилцаа, 3 хүүхэд, гэр орон, ах дүү, төрөл
садан, найз нөхөд болон америк дахь монгол коммуниттигийнхаа өмнө сайн
дураараа хүлээсэн үүргүүд, ТУС клубын үйл ажилагаа, төсөл хэрэгжүүлэлт,
ашгийн бус зарим байгууллагын ажилд чадах чинээгээрээ туслах гэх
мэтчилэн зүтгэж гүйсээр биеийн эрүүл мэнд жаахан гулсаад ирэнгүүт нэг юм
ухаан орж өнгөрсөн 6-р сараас түр амсхийхэд хүрсэн билээ. Энэ их ажлын
хажуугаар өөрийгөө аз жаргалтай байлгадаг зүйлсээ хийхээ бас мартаагүй
ээ. Төгс төгөлдөр байгалийн гоо сайхныг бишрэн алхах ч юм уу, урдаа
жаахан юм тавьчихаад найуудтайгаа инээгээд, чалчаад сууж байх гээд л
намайг аз жаргалтай байлгадаг юм ихээ.
Таньдаг мэддэг хүмүүс одоо юу хийж байна л гэж асуух юм. Хүнд хэлэхээр олигтой хийсэн бүтээсэн зүйлгүй хэрнээ урдаа төлөвлсөн зарим зүйлээ амжуулахгүй л онд орж байна. Үүнд миний унтамхай, идэмхий байдал ихээхэн цагийг минь аваад байгаад шүүмжлэлтэй хандаж ирэх оноос тулж ажиллахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил миний толгойд хийсэн өөр нэг зүйл бол эрүүл мэндээ сүрхий бодож анхаарах цаг иржээ гэдгийг ойлгож авлаа. Эрүүл явбал улсын наадам үзнээ гэж. Даатгалгүй энээ тэрээ гэдгээр далимдуулаад биеэ бид чинь гаргуунд нь хаяж. Техникээр бол бидний бие их засвар, үйлчилгээ авах болж. Өөрсдөдөө арчаатай байя, биеэ үзүүлье, шинжилгээ өгье, бие тамираар хичээлье, ядаж л өглөө 16 тоотоо хийцгээе. Элдэв хортой зуршил байвал бага багаар хаяцгаая хэдүүлээ.
Ингээд та бүхнийг шинэ ондоо өөрсдийнхөө дуртай, сонирхдог, бодож яваа, хүсч байгаа, аз жаргалтай байлгадаг зүйлээ аль болох их хийж, "солиотойоо" шинэ сонин зүйлтэй байнга учирч, шинэ ондоо эрүүл энх байхыг хүсэн ерөөе!

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481
ReplyDelete