Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Saturday, August 13, 2016

Бодол 2016 оны 1-6 сар

1.Санхүүгийн капитал биеийн капиталтай урвуу хамааралтай


Нас ахиад байдаг, human capital маань буураад байдаг есеед явах естой санхуугийн капитал маань хаана байна вэ хэ хэ хэ


















2. Хүүхдийн нүцгэн зургийг бүү хуваалцаарай

Нэг юм хэлэхгүй болохгүй санагдлаа. FB-ээр хөөрхөн монгол хүүхдүүдийн нүцгэн, ил юмаа гаргасан зургуудыг монголчууд маань их тавих юмаа. Үнэхээр өхөөрдөхгүй байхын аргагүй. Бид ч яахав өхөөрдөнө. Иймэрхүү зургуудыг буруугаар ашиглах гаж хүсэлтэй хүмүүс Америкт маш их байдаг. Хичнээн мундаг ажилтай, хичнээн мундаг од ч заримдаа буруу гаж сонирхолтой, муухай зүйл хийдэг нь баригдаж байгаа нь мэдээллийн хэрэгслэлээр гарч байдаг. Саяхан гэхэд л нөгөө Glee-д тоглодог залуу, мөн Subway-ийн рекламд тоглодог байсан жерри билүү баривчлагдсан. Зүгээр нүдэнд дулаахан жирийн залуу ч ийм сонирхолтой гарч ирэхийг хэн ч мэдэхгүй. Тэд нар хоорондоо зурагнуудаа дамжуулдаг гэж байгаа, зарим нь бүр бие биендээ зарна. Тэдний компьютерээс нь хэдэн мянган зурагнууд гарч ирлээ л гэж бичсэн байдаг. Энэ дотор монгол хөөрхөн хүүхдүүдийн минь зураг бүү байгаасай, бузар хүмүүсийн нүдний хор бүү ороосой гэж боддог тул би тийм зураг дээр like дардаггүй, share хийдэггүй. Үнэхээр хуваалцмаар байвал гэр доторх, эсвэл хаалттай групптэй хуваалцаж байвал зүгээр санагдана. Гэхдээ энэ миний хувийн бодол л доо.

3.   Зохион бичлэгийн уралдаан
High school-ийн юм сайн бичдэг, art сонирхдог хуухэдтэй хун байвал хуухэддээ егеерэй. Atlantic-д хэвлэгдэнэ гэдэг том зуйл. Сургуулиа соелд ороход нь том узуулэлт болно.






4.  Ахлах ангийгн хүүхдүүд зориулсан тэтгэлэг



Ахлах ангийн төгсөх ангийн сурагчдад зориулсан жижиг хэмжээний /1-2 мянган долларын/ тэтгэлэг байна. Иргэн эсвэл ногоон карттай байх ёстой юм байна. Дэлгэрэнгүйг доорх линкээр орж хараарай. бага гэлтгүй бөглөөрэй.

AT&T APCA Scholarship Program

Scholarship Deadline:
Sunday, January 31, 2016

APCA is offering 28 national scholarships worth $2,000 each to high school seniors who are planning to attend college in 2016. Besides the national scholarships, participating APCA chapters also are offering state scholarships worth either $1,000 or $2,000 each. Visit the APCA's Scholarship Program web site for additional details on scholarship award amounts, eligibility requirements and application submission instructions.
 
5. ZIKA вирусын талаар

WHO байгууллагаас Канад, Чилээс бусад бүх Америкийн тивийн орнуудад Zika гэдэг вирус шумуулаар дамжин маш хүчтэй тарж байгааг анхаарууллаа. Зарим латин америкийн орнуудын ЗГ-аас 2018 он хүртэл хүүхэд төрүүлэхгүй байх зөвлөгөөг хүртэл өгч байна. Уг вирус нь microcephaly гэдэг төрөлхийн гажгийг /жижиг толгойтой/ хүүхдэд өгч байгаа бөгөөд 40-өөд оны үеэс африкаас гаралтай энэ вирус Азид тархаж байсан ч дөнгөж өнгөрсөн жилийн 5-р сараас Америк тивд бүртгэгдсэн ч ялангуяа Бразилд маш хүчтэй тарж байгаагаас ийм төрөлхийн гажигтай 4000 гаруй хүүхэд төрөөд байна. Америкийн аялагчид энэ вирусаар халдварлагдсанаар америкт орж ирсэн гэж үзэж байна. Ийм виурстэй шумууланд хазуулсан жирэмсэн эхчүүд энэ виурсыг хүүхдэд халдварлуулдаг тул энэ өвчин тархалт ихтэй байгаа латин америкийн орнуудаас жирэмсэн эхчүүд хол байсан дээр юм.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЗГ-ийн сайтаас уншаарай.
http://www.cdc.gov/zika/pregnancy/question-answers.html
 
 6. Калифорнид марихуан хууль ёсны болох ойртож байх шиг байна.
Ойрын хэдэн сард хуулиар зөвшөөрсөнөөр мужид өгөх эдийн засгийн ач холбогдол, энэ мөнгийг боловсрол зэрэг хэрэгцээтэй газар яаж зарцуулж болох талаар, хаанаас худалдаж авахыг харуулдаг аппс гэх мэтийн шинэ төрлийн бизнесүүдийн талаар мэдээлэл үзэгдээд олшроод ирэх шив дээ. Одоогоор америкийн Колорада, Вашингтон, Орегон, Аласка гээд 4 мужид 21-ээс дээш насны хүн хэрэглэхийг нь зөвшөөрсөн байгаа. Үүнийг зөвшөөрснөөр мөн гэртээ хүртэл хүмүүс ургуулаад ирэх нь. /6ш хүртэл бут тарихыг нь зөвшөөрдөг/ Өнөөдрийн сонин дээр энэ хуулийг түлхэж өгч байгаа хүмүүсийн цаана саятангууд, эмч нар, мужийн лейтенант Гавин хүртэл байгаа гэж харлаа. Эцэг эхчүүд бид хичнээн дургүй байсан ч гарцаагүй болох зүйлийг яаж чадах билээ. Монголчууд бид ихэнх нь энэ өвсний талаар ямар ч ойлголт байхгүй тул одооноос энэ талаар ядаж мэдээлэлтэй болох хэрэгтэй санагдлаа. Үйлчлэл, шинж тэмдэг, үнэ гэхчилэн бүхий л мэдээлэл урьдчилан сэргийлэх, ухуулах гэхчилэн бидний тэмцэлд хэрэг болох нь гарцаагүй. дээрх мужуудад амьдардаг монголчуудаас асууж лавлая. Судалгаа энэ тэр олж уншъя. манай хүүхдүүд л лав тэгэхгүй гэж бодох аргагүй шүү. Эргэн тойрны хүүхдүүд, тэдний аав ээж, хөршүүд чинь ил хэрэглээд эхлэхээр сонирхож үзэх ид насандаа байгаа хүүхдүүдээс юу ч гарч болно шүү. Дээрх мужуудад амьдарч байгаа найзуудаа бидэнд зевлегее егеерэй. Be prepared.
 
7. Машин сэргээн засварлах мэргэжил

 
 Сан францискогийн арт сургуульд тийм анги нээгдсэн байна. Машин оролддог, сонирхдог, хуучны эд ангийг гараараа хийж угсрах сонирхолтой хумууст их зугээр санагдлаа. Дадлага энэ тэртэй л гэсэн байна. Ажил олдох нь ямар байдаг юм болдоо. Сайн болчихвол ч дандаа баячуудтай л харьцах юм даа тиймээ.
 
 8. 2013 онд бичсэн мэдээлэл

Америкт авьяас чадвар зэргээрээ мөнгө хийх, солилцох, туслах арга, санаануудыг дурдвал:
1. Олны өмнө гарах, авьяас чадвараа үзүүлэх, жүжиглэхийг хүсдэг хүмүүс телевизийн шоунд оролцохыг хүсвэл зуучилж өгдөг realitywanted.com мэтчилэн веб сайтуудад бүртгүүлснээр /бүртгүүлэхэд төлбөргүй боловч нэмэгдэл үйлчилгээ нь сарын төлбөртэй/ тэдгээр нь casting director-үүдтэй нь холбож өгдөг юм байна. Casting director-үүд мэдэгдэж байгаагаар эдгээр сайтуудаас гадна Craiglist, Facebook-ийн хуудсаар болон өөрсдийн мэдээллийн санг ашиглаж дараагийн шоунд оролцогсдыг олж авдаг байна. Ялангуяа New York, Los Angeles хотын Craiglist-д шоу, клип, кино зураг авалт зэрэгт оролцох, тоглох хүмүүс хэрэгтэй байгаа зар ихээр гардаг бол /”Gigs” хэсэгт/ зарим агентлагууд өөрсдийн Facebook-өөр зараа тараах нь бий. Ямар ч тохиолдолд тухайн байгууллага, хувь хүмүүсд хууль ёс, ёс зүйн талаас нь анхаарч хандахаа та бүхэн юу эс андах вэ.
2. Тухайн үед та мэргэжил, чадвараар ажиллаж мөнгө олох боломжгүй үед barter буюу харилцан солилцож хэрэгцээтэй үйлчилгээгээ авах боломжийг Craiglist.org, U-Exchange.com зэрэг сайтууд олгодог. Жишээ нь байрандаа засвар хийлгэх хүсэлтэй ч төлбөрийг нь төлөх боломжгүй зарим хүмүүс хүмүүсээр засвар хийлгэнгээ хөлсөнд нь үзэсгэлэнт байгальд байрлах байрандаа амрах эрх өгөх замаар солилцоо хийх нь бий. Хэдийгээр мөнгөн хэлбэрээр олсон орлого биш ч гэсэн barter орлогыг заавал мэдэгдэх ёстой гэж татварын газраас үздэгийг анхаарна бизээ.
3. Мөн л тухайн үед ажил олдохгүй байгаа үед сайн дурын байгууллагуудад нэгдэж бусдад туслах замаар /цалингүй, бага цалингаар эсвэл тэтгэмжээргээр/ өөрийн чадвар мэргэжил, удирдах чадвар, сэтгэл санаа, буянаа дээшлүүлэх боломж бий. Эдгээр томоохон байгууллагуудаас дурдвал:
Peace Corps. 27 сарын хугацаанд ажиллах ёстой. 70 гаруй оронд ажиллах программтай. Амьдрах хугацаандаа тэтгэмж авах ба гэртээ буцаж ирэхэд $7,425 доллар өгнө. /peacecorps.org/
AmeriCorps. Тус байгууллагаас нэгдсэн улсын хэмжээнд хэрэгжүүлдэг янз бүрийн хугцааны хэд хэдэн программтай ч бүгд ижил жилийн $ 5,550 боловсролын шагнал өгдөг.Жишээ нь The Vista программ нь 18 болон түүнээс дээш насныхан ашгийн бус байгууллага эсвэл орон нутгийн ЗГ-ын агентлагт жилийн хугцаанд бүтэн цагаар ажиллах программ бол The National Civilian Community Corps программ нь 18-24 насныханд зориулсан иргэдэд үйлчлэх 10 сарын хугацаатай программ байх жишээтэй.
Teach for America. Энэ байгууллагын гишүүн коллеж төгсөгчид 2 жилийн хугцаанд ядуу дүүргүүдийн сургуулиудад багшилна. Цалингийн хэмжээ 30-45 мянга, мөн AmeriCorps боловсролын шагналд өргөдөл өгөх /teachforamerica.org/ боломж бий.
City Year. Энэ байгууллагын гишүүд /17-24 насныхан/ жилийн турш хичээлийн дараах сургалтын программ /after school program/, удирдлагын сургалтын программ /leadership program/ зэрэгт багш /tutor/, сурган чиглүүлэгч /mentor/-ээр ажиллана. Амьдрах зардлын тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, дүрэмт хувцас, гар утас зэргийг олгоно. Cityyear.org
Түүнчлэн олон улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай холбож өгдөг Ideal.org, VolunteerInternational.org, WorldTeach.org, TravelAlive.com сайтууд болон богино хугацааны программыг volunteermatch.org сайтуудаас үзээрэй.
4. Гар урлал, хувцас хунар, чимэглэл зүйлт урладаг хүмүүс өөрсдийн бүтээлээ ebay, amazon-оос гадна www.etsy.com гэдэг онлайн зах дээр зарж борлуулаад хөөрхөн орлого олоод байх боломжтой. Үүний тулд худалдаач өөрийн гэсэн онлайн лангуугаа үүсгэх бөгөөд зарах зүйлийнхээ зурагнуудыг тайлбарын хамтаар байрлуулна /тус бүр нь 20 цент/. Зарим нь бүр загвар өмсөгчдийг хөлсөлж зураг авч байрлуулдаг аж.
5. Хоол унд, талх, нарийн боов хийдэг авьяастай хүмүүс хоол хүнсний компаниудаас зарладаг уралдаанд оролцож амжилт үзүүлэх боломжтой. Эдгээр компаниудын гол шаардлага нь өөрсдийн бүтээгдэхүүнийг нь ашиглан шинэ бөгөөд сайн, хүмүүст хийхэд хялбэр гэхчилэн нөхцөлтэй жорыг бүтээх явдал бөгөөд шагнал нь нэлээд өндөр байдаг. Жишээ нь Pillsbury гээд гэртээ жигнэж болгодог гурилан бүтээгдэхүүн үйлдэрлэдэг компани Pillsbury Bake Off тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг /www.bakeoff.com/ бөгөөд нийтдээ 1.1 сая долларыг 4 төрлөөр шалгарсан хүмүүст зарцуулдаг. Түүнчлэн төрөл бүрийн махны компаниуд, дэлгүүрүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр хоол хийх жор бүтээх олон уралдаанууд байдаг билээ.
6. Шинэ бараа бүтээгдэхүүнийг санааг бодит бизнес болгоход маш олон дамжлага, хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй болдог талаар өмнө бичиж байсан билээ. Тэгвэл олон зүйлийг зохион бүтээж амьдралд хэрэгжүүлсэн авьяаслаг залуу Ben Kaufman-ын вэб сайт www.quirky.com –ын ачаар хүмүүс шинэ санаагаа бодит бизнес болгоход хялбархан болжээ. Үүний тулд өөрийн санаагаа 10 доллар төлж сайтад байрлуулна. Ингэснээр гишүүд таны санааг тал талаас авч үзэж хэлэлцэнэ. Хэрэв таны санаа гишүүдээс дэмжигдсэний дараагийн алхам бол вэбээр зочлогчдоос үйлдвэрлэлийн зардлыг даах хэмжээний урьдчилсан захиалгыг авч чадах явдал юм. Уг сайтын эзний өгүүлснээр яг энэд л тухайн санаа үнэхээр сайн бүтээгдэхүүн болж чадах эсэх нь тодорхойлогддог гэжээ. Уг сайтад орсон санаануудаас 1/3-ээс бага хувь нь энэхүү шатыг давж чаддаг аж. Ингэж бараа бүтээгдэхүүн болсон санаа нь эзэндээ орлого авчирч эхэлнэ. Жишээ нь Jeff Scholen гэдэг хүн тогны утсыг ороодог бүтээгдэхүүний санааг 10 минутын дотор зурж сайтад байрлуулсан бол тэр санаа буюу The Powercurl нэртэй бүтээгдэхүүн нийтдээ 6500 гаруй зарагдаж 6 мянга орчим долларын орлого эзэндээ оруулаад байгаа гэж бичжээ.
 
9. Гар утасны хямд үйлчилгээ
 
4 утасны лайны сарын телбер бараг л машины телвертэй дехех юм. Утаснуудын телверийг дуусахаар ting гэдгийг нь судалж узнээ. Хэд хэдэн лайн сарын $32 гэнэ уу. Ямар ч байсан сулжээ америкийн ихэнх хэсгийг коверддог юм байна. Sounds good.
 
 
 

10. Баяраас төрсөн бодол
Саяхан болсон Мартын 8, одоо цэргийн баяр гээд, над шиг хуучны хүний сурсанаар бол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн баяр ойр ойрхон болохын хамт бага насандаа энэхүү баярыг гэр орондоо хэрхэн баяртай, ширээ дүүрэн хоол ундтай тэмдэглэдэг байснаа санадаг юм. Аав маань өглөө босоод л “үйлчилж өгнөө” гээд л эрэгтэй дүү нартай маань хамтраад гэр орон цэвэрлэж, хоол унд гээд чадлаараа л биднийг баярлуулдаг сан. Одоо ч гэсэн аав маань ээжид жилд нэг удаа бүтэн өдөр “үйлчилсээр” байна. Залуу хүүхдүүдийн FB-ийн хуудсаар эмэгтэйчүүдийн эрхийн баярыг ганц 2, набороор панаалдууллаа, байнга гэр орны ажилд туслахын оронд нэг өдөр ямар ч хэрэггүй л гэх мэт үгс жирэлзээд өнгөрөв. Суугуул нутагт минь эрэгтэйчүүд ажлаасаа гараад хүүхдээ харж, гэр орны ажлаа зохьцуулж, эмэгтэй нь ажил хийж мөнгө олох нь жирийн үзэгдэл, энэд хүлээн зөвшөөрөгдсөн соёл. Гэр орны ажлаа хэн нь хийж, хүүхдийн хичээл номыг хэн нь голлож хариуцах вэ гэдэг дээр монгол гэр бүлийн хувьд ойлгомжтой, эмэгтэйчүүд ихэвчлэн үүрдэг. Гэхдээ үүнд үнэндээ эрх, эрх чөлөөний асуудал огтхон ч хамаагүй зүйл байж болох юм. Би ч гэсэн залуу байхдаа дээрх охид залуучууд шиг л бодолтой байсан. Харин гол нь хэн нь ямар ажлыг хийхдээ сайн бэ, төрөлхийн /байгалийн/ зан чанар нь алинд нь тохиромжтой вэ гэдэг өнцгөөс харвал зүгээр гэж л залуу гэр бүлүүдэд хэлэх гэсэн юм. Би эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн төрөлхийн зан байдал, үйлдлийн ялгааны талаар судалгаа унших дуртай л даа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн төрөлхийн зан чанарыг харуулсан зарим судалгаанаас авсан мэдээллийг оруулья /жирийн бичлэг учраас эх үүсвэрийг нь дурдсангүй/. Хамгийн түрүүнд бага насны охид, хөвгүүдийн тоглож байх үед нь ажиглаарай. Хөвгүүд асуудлыг ихэвчлэн хүчээр шийдэх оролдлогыг хийдэг бол охид илүүтэй хэл яриагаараа зөвшилцөх, тохиролцох оролдлогыг хийдэг. Сагс, хөл бөмбөг зэрэг тоглоомын талбай дээр охидын хэн нэг нь бусдаасаа илүү гарч тоглохыг боддоггүй, охид алдаа гаргасан тохиолдолдоо тэгтлээ хүндээр хүлээж авдаггүй, үнэхээр өөрийгөө буруутай гэж бодоогүй ч уучлаарай гэдэг үгийг амархан хэлж орхидог тул багаар сайн тоглогчид байдаг. Харин хөвгүүдийн хувьд өөрийгөө харуулах нь их чухал, үүнээсээ болоод хэрэв тоглолтын явцад алдаа гаргасан бол үүнийгээ маш хүндээр тусгаж дуугаа хураах нь элбэг бөгөөд уучлаарай гэдэг үг нь тэдний хувьд маш их буруутай гэж бодсон үедээ л амнаасаа унагаана. Том болсон хойноо ч гэсэн тэгж бодох нь тун ховор гэдгийг хүүхнүүд бид андахгүй. Тэдний хувьд өөрийгөө харуулах, давуу талаа үзүүлэх нь хамгийн чухал асуудал. 10 жилийн хөвгүүд нэг нэгнээсээ дээр гарах гээд найзыгаа хүртэл доош хийж шоолдгийг санаж байгаа биз дээ. Ажлын байранд очоод эмэгтэйчүүд өөрийгөө харуулах оролдлого хийдэггүйгээс бусад цуг ажилладаг эрэгтэйчүүд, эрэгтэй дарга нартаа мэдлэг, чадвар муутай гэж харагдах нь элбэг байдаг. Харин эмэгтэй дарга нар ажилчдын хувьд хамгийн сайн дарга нар. Тэд хийх ёстой ажлыг нь даалгаж байж үүнийг ингээд өгөхийг бодоорой, ингэж болох уу зэргээр хүмүүсдээ хэлдэг. Эрэгтэй эмэгтэй 2 хүн ажлын талаар санал зөрөлдвөл эрэгтэй нь саналаа тулгаж, эмэгтэй нь бууж өгөх нь элбэг. Найз нөхдийн хувьд эмэгтэйчүүдийн нөхөрлөл хамаг юмаа элэн далангүй ярьж, дэлгэсэн итгэлцэл дээр тогтдог бол эрэгтэйчүүд олон жил найзалсан ч тэгтлээ хувийн асуудлаа дэлгээд байхгүй зөвхөн дур сонирхол нэг зүйлээ л голдуу ярилцдаг. Бусадтай ярилцахдаа ч биеэ өөр өөрөөр авч явдаг. Эмэгтэйчүүд ярилцагчаа анхааралтай сонсож, заримдаа сонирхолгүй байсан ч аан тийм үү, аанхан гэх мэтээр дэмжиж, хэрэв өөрөө хэт их ярьж, давамгайлж байгаа мэт санагдсан тохиолдолд нөгөө хүнээсээ асуулт асууж яриандаа татан оролцуулан яриагаа өрнүүлдэг, тэгээд ч бидний яриа 2,3 цаг үргэлжлэх нь энүүхэнд. Харин эрэгтэйчүүдийн хувьд яриа нь мэдлэг чадвараа харуулах үндэс гэж үздэг. Эрэгтэй, эмэгтэй хүний төрлхийн зан чанарыг ялгааг тэдэнд зориулсан зар сурталчилгаа дээр илүү харах боломжтой байдаг.
Жишээ нь эрэгтэй хүмүүст зориулж “docker” брэндийн өмдийг сурталчилсан рекламны амжилттай аяны талаар бүр 1997 онд бичигдсэн нэгэн артикл байдаг. Тансаг бараа биш жирийн хувцсыг яг эрэгтэйчүүдийн зах зээлд гаргахдаа тэдний төрөлхий зан чанарт тулгуурлаж рекламуудыг бүтээснээр маш амжилттай болж одоо бараг америк эрэгтэй хүний 4 хүний нэг нь ийм өмдтэй, түгээмлээрээ жинсний дараа орох хэмжээний брэнд болж чадсан юм. Хамгийн анхны реклам нь ийм өмдтэй жирийн хэдэн залуусын /царай нь бараг харагдахгүй/ хоорондоо холбоогүй хэсэг хэсэг яриаг /тал тал өгүүлбэр/ багтаасан жирийн нь л реклам. Гэвч эрэгтэйчүүдийн далд хүсэл /гэр бүлийн хэвийн амьдралаас гарч найз нөхөдтэйгээ байх/, тэдний толгойд нь байнгын орж ирдэг хүүхнүүдтэй холбоотой зурвас бодлууд /тасалдсан яриа нь илэрхийлж байгаа юм – энэ талаар нарийн яриад яахав хэ хэ/, Эр хүнлэг биш тул хэт гоё, цариалаг байх ёсгүй гэж үздэг /царайг нь нэг их харуулахгүй орхисон/ гэх зэргийг багтаасан учраас эрэгтэйчүүд маш сайн хүлээж авсан гэж үздэг. Эдгээрээс олонх эрэгтэйчүүд олон мэдээллийг зэрэг хүлээн авч чаддаггүй нь /аливаа зүйлийг өргөн хүрээнд олж хардаг, гол гэсэн зүйлээ аваад бусад зүйлсийг хэрэггүй гэж орхидог/, аливаа нэг зүйлийн нарийн ширийн бүх зүйлийг анхааралтай харж, олон мэдээлийг шүүж чаддаг эмэгтэй хүнээс ялгаатай байдгийг хэдүүлээ илүүтэй сонгож харья. Жишээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэг өрөөнд оруулаад доторх эд зүйлсийг тогтоо гээд дараа нь юу юу байсныг асуувал эмэгтэй хүн номын тавиур, түүнд өрсөн ном, аягүй бол юуны тухай номнууд харагдсаныг хэлж чадна. Харин эрэгтэй хүнээс асуувал ном өрсөн тавиур байсан л гэж хэлнэ. Ийм ч учраас тэд биднийг байдгаараа гоё өөрчлөлт хийчихсэн /өөртөө болон гэр орондоо/ байхад анзаардаггүй, хайсан юмаа олдоггүй. Манай том хүүгийн хэлснээр эрэгтэй хүн хөдөлгөөнтэй юмыг нүд нь сайн олж хардаг гэнэ. Тэгэхээр би авчруулах гэж байгаа зүйлээ өөрөө очиж олоод хөдөлгөж харуулаад тэднийг олсон болгохнээ дээ хэ хэ. Эдгээрт үндэслээд эрэгтэй эмэгтэй хүнд зориулсан рекламыг танихад амархан. Олон юм нуршсан байвал эмэгтэй хүнд, гол хэлэх зүйлээ л хэлсэн байвал эрэгтэй хүнд зориулсан реклам гэж үзэхэд болно. Хэрэв эрэгтэй хүнд зориулсан реклам дээр олон үг, эсвэл олон зүйл оруулсан байвал тэдний анхаарал уг бараа таваар дээр биш өөр зүйл үрүү сарнина гэж үздэгээс тэр юм. За ингээд нуршиж нуршиж юу хэлэх гэсэн юм бэ гэвэл нарийн чимхлүүр хүүхдийн зан төрх, хүмүүжил, хичээл ном, хоол унд зэрэгт эмэгтэйчүүд бид голлож анхаарахгүй бол манай нөхдүүд сэтгэл байв ч орхигдуулаад орхигдуулаад явчихна даа. Нөгөө онигоо юу гэдэг билээ. Эхнэр гэрийн санхүү эдийн засаг, гэр орны ажил гээд жижиг жижиг зүйлсээ хариуцаад, би дэлхий нийтийн энх тайван, ойрх дорнодын мөргөлдөөнийг зохицуулах гээд том том зүйлээ шийдээд явдаг гэдэг байхаа. Тэдэнд том том, ерөнхий зүйлээ даатгаад явахад алзахгүй. Жишээ нь аялалд явж байхдаа ерөнхий аль аль том замаар явж хүрэх боломжтойг нөхөр нь тодорхойлж (өөрийг нь жишээнд авлаа гээд дургүйцнээ хэ хэ хэ), ойр зуурын жижиг зам, эргэлт, зогсолтоо эхнэр нь хариуцвал үр ашигтай тусах нь. Тэгэхээр голлож хариуцдаг зүйлээс нь салгаж мартын 8-ээр эхнэрээ нэг өдөр баярлуулахад буруу зүйлгүй санагдана. Харин маргааш хүүхнүүдээ хэдүүлээ нэг өдөр ойрх дорнод, ерөнхийлөгчийн сонгууль энээ тэрээ чухал асуудлыг зохицуулж түр тэдний толгойг амраая даа.
Ингээд FB-ын найз залуустаа эрэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе !


 11. Эмийн зардлын асуудал тулгарвал хэрхэн шийдвэрлэх вэ.



2014 онд Америкт эмийн зардал өмнөх жилээсээ 12,2 хувиар нэмэгдсэн гэж Centers for Medicare & Medicaid Services байгууллагаас мэдэгджээ. Энэ нь брэндийн эмтэй ижил үйлчилгээтэй хямд үнэтэй generic drug-ийн үнэ 2010-2014 оны хооронд 373%-иар /OptumRx мэдээлснээр/ нэмэгдсэнтэй үүдэлтэй аж. Эмийн компаниуд нэгдсэнээр generic drug-ийн зах зээлийн 40 орчим хувийг 3-хан компани хянаж байгаагаас үүдэн өрсөлдөөн багаас тэд үнээ нэмэгдүүлж байна. Нөгөө талаас элэгний С вирусын Sovaldi гэдэг үнэтэй /нэг ширхэг нь $1000, 84 курс/ эм ч гэсэн бусад эмийн үнэнд нөлөөлж байна гэж Money сэтгүүлд бичжээ. Ийнхүү даатгалтай иргэд хүртэл зарим нь эмээ авч чадахгүй заримдаа алгасахад хүрч байгаа бичигдэж байгаа энэ үед даатгалгүй эсвэл бичиг баримтгүй монголчуудад маань эм худалдан авахад хүндрэл учирч байгаа талаар ихээр сонсож байна. Зарим гэр бүлд нэмэр болох байхаа хэмээн найдаж та бүхэндээ хэдэн сар цуглуулж, судалж бичсэн бичлэгээ хүргэе.
1/ Юуны түрүүнд эм бичиж байгаа эмчдээ даатгалгүй, эм худалдаж авахад санхүүгийн хүндрэлтэйгээ хэлж байх хэрэгтэй. Ингэснээр тэд ихэвчлэн брэндийн эмийн хямд хувилбар буюу generic drug ихэвчлэн бичиж өгөх болно. Мөн эмчээсээ үнэгүй sample байгаа эсэхийг асуугаарай. Ерөнхий зарим төрлийн эм эмчийн оффист эмийн компаниудаас өгсөн байдаг.
2/ Хэрэв онлайнээр эм худалдан авах гэж байгаа бол баталгаагүй эм явуулах хуурамч компаниудаас болгоомжлох хэрэгтэй. Хэрэв домайн .pharmacy төгсгөлтэй байвал National Association of Boards of Pharmacy байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн компани байх болно. http://www.legitscript.com/ сайтаас тухайн вэб сайтыг шалгаж үзэж болно.
3/ Санхүүгийн туслалцаа авах. Дараахь аргуудыг ашиглаж үзээрэй. Үүнд:
- Юуны түрүүнд эмчээсээ эм үйлдвэрлэгч компани, ашгийн бус байгууллагууд, эсвэд ЗГ-ийн туслалцааны программ талаар мэдээлэл өгөх, хамрагдахад туслах боломжтой эсэхийг нь асуугаарай.
- Купон ашиглах. Зарим эмийн компаниуд зарим хямдралыг өвчтөнд шууд үзүүлдэг. Иймд хэрэглэж байгаа эм үйлдвэрлэгч компаний вэб сайт уруу орж үзээрэй.
- Эмийн clinical trial-д /туршилтанд/ орох. Clinicaltrials.gov гэдэг ЗГ-ийн сайтаар туршилтууд болон хаана явагдаж байгааг хайж болно. Жишээ Hepatitis B гээд хайхад гадаад дотоодод зарим нь дууссан зарим нь явагдаж байгаа гэхчилэн 2000 гаруй жагсаалт гарч ирж байна. Аливаа туршилтанд орсоноор замын зардал, оролцсонд чинь зориулж тодорхой хэмжээний мөнгө олгодог. Мөн туршилтанд оролцоход гарах зардалд туслалцаа үзүүлдэг Lazarex Cancer Foundation (lazarex.org) зэрэг байгууллагууд байдаг. Гэхдээ хамгийг гол нь эм, эмчилгээний туршилтанд орсоноор энэ нь таньд тус болж ч магад үгүй ч байж магад. Учир нь туршилтанд орсон эмийн зөвхөн 12 хувь FDA-аар батлагддагаас гадна оролцогчдын заримд нь өөрт нь мэдэгдэхгүйгэр placebo буюу ямар ч ач холбогдолгүй хуурамч эм өгөх магадлалтай. Таньд нөгөө эмээ эсвэл placebo өгч байгаа эсэхийг өгч байгаа ажилтан ч мэдэхгүй. Гэхдээ л үнэхээр өөр арга байхгүй үед туршаад үзэхэд зүгээр санагдана.
- Түүнчлэн зарим эмийн компаниуд эмчлүүлэх санхүүгийн чадваргүй өвчтөнд туслах программ patient-assistance-аараа дамжуулан туслалцаа үзүүлдэг. Орлогын хязгаар болон бусад нөхцөлүүдтэй байж магад. Гол нь хайж олоход нэлээд судалгаа шаардагдах байх. Rxassist.org /эмийн нэрээ оруулж хайх/, patientadvocate.org /patient service хэсгээс financial-assistance гэдгийг сонгоход сайтууд гарч ирнэ. Тэндээс хямдралын карт, туслалцаа байгаа эсэхийг нь шалгаарай/, pparx.org сайтуудаас өөрийн эмд тохирох программыг хайгаарай. Needymeds.org сайтад GAP буюу Generic Assistance Program гэдэг үрүү нь орвол 20 ширхэг эмэнд туслалцаа авч болно гэжээ. Гэхдээ нөхцөлдөө орлогын хэмжээг зааснаас гадна иргэн, эсвэл амьдрах эсвэл ажиллах эрхтэй хүн байх ёстой гэж орсон байна.
Хамгийн өргөн мэдээллийг энэ сайтаас оллоо. http://www.needhelppayingbills.com/html/get_free_prescription_drugs.html хэсэгт ЗГ болон ашгийн бус байгуулагуудын туслалцааны байгуулагуудын мэдээлэл байна. Жишээ нь The HealthWell Foundation provides assistance with paying for prescription drugs. Some of the assistance they provide includes help with copayments, prescription drug coinsurance, as well as deductibles. Most of the aid is offered for patients with chronic or serious medical conditions гэх мэтээр мэдээллийг дэлгэрүүлж олж судлаарай.
Мөн эмийн компаниудын үнэгүй эмээр тусладаг программнуудыг энэ линкээр: http://www.needhelppayingbills.com/html/patient_assistance_programs_pr.html
Жишээ нь Abbot Abbott prescription assistance program helps tens of thousands of patients per year and provides numerous medications free of charge гэх мэтээр компаниудын нэрээр нь дарж ороод олгох нөхцөл, өргөдлийн процессыг нь үзээрэй.
Мөн эм, эмнэлгийн биллд туслалцаа үзүүлдэг топ буяны байгууллагууд. Тухайн өвчнөөсөө хамаарч эдгээр байгуулагуудад хандах нь зүйтэй байх.
• American Brain Tumor Association
• American Kidney Fund
• American Liver Foundation
• American Lung Association
• Arthritis Foundation
• Crohn's & Colitis Foundation of America
• Cystic Fibrosis Foundation
• Diabetes Research Institute Foundation
• Epilepsy Foundation & Research Foundation
• First Candle/SIDS Alliance
• Huntington's Disease Society of America
• Juvenile Diabetes Research Foundation International
• Lupus Foundation of America
• Lupus Research Institute
• Michael J. Fox Foundation for Parkinson's Research
• Muscular Dystrophy Association
• National Hemophilia Foundation N.O.
• National Jewish Health
• National Kidney Foundation
• National Organization for Rare Disorders
• Parkinson's Disease Foundation
Мөн уг сайтад бусад туслалцаа үйлчилгээний талаар мэдээллүүд байна. Жишээ нь хорт хавдартай хүмүүст төлбөрийн туслалцаа үзүүлдэг программын мэдээлэл CancerCare Co-Payment Assistance Foundation - This non-profit organization provides financial assistance and cash grants to people who need assistance with paying hospital and medical bills. A focus is on helping people that are hit with expenses that result from a cancer diagnosis. Read more on help with cancer bills , нүдээ үнэгүй үзүүлж шил тааруулахад туслах байгууллагууд гэхэд Eyeglasses and exams - Find a listing of several non-profits and charities that provide either free or low cost eye exams and prescription glasses. Some agencies will even provide contact lenses. More on free glasses and exams , шүдний туслалцааны талаар Dental Care - Assistance is coordinated by a national non-profit organization, and free dental programs are provided by thousands of dentists as part of the Dental Lifeline Network and other charities. Read more on free dental care линкүүдээр орж судлах жишээтэй. Маш их мэдээлэл байна. Яг хэрэгтэй хэсэг үрүүгээ цаг гаргаад сайн судлавал туслалцаа олж магад.
- Мөн мужуудад болон хотын эмнэлгүүдэд чинь туслалцаа үзүүлдэг программ байгаа эсэхийг шалгаарай. Жишээ Kaiser гэхэд өөрийн гишүүн биш ч гэсэн бага орлоготой хүмүүст тэдний эмнэлэг, эмээр үйчлүүлэх, эм санхүүгийн туслалцаа үзүүлдэг программтай байна. Дэлгэрэнгүйг
http://share.kaiserpermanente.org/article/subsidized-care-and-coverage-medical-financial-assistance-program/ Ямар ч байсан хойд, өмнөд Калифорни, Колорадо, Орегон, вашингтон зэрэг муж хотууд орсон байна. Энэ программд цагаачлалын статус гэж заагаагүй байна. Ямар ч тохиолдолд холбогдоод үзээрэй.
- Мөн Калифорнийн 35 коунтид амьдардаг хүмүүст зориулсан нэг сайхан программ CMSP https://cmsp.amm.cc/ дахин батлагдсаныг олон хүн сонсоогүй яваа байх. Орлого багатай ч цагаачлалын статусаасаа болоод MediCal авч чадахгүй байгаа бөгөөд Napa, Yoloь Yuba, El Dorado гэх мэтчилэн 35 коунтид /жагсаалтыг сайтаас үзээрэй/ амьдардаг хүн энэхүү программд хамрагдах боломжтой http://www.cmspcounties.org/counties/eligibility_manual.html . Хэдийгээр энэ нь бүтэн MediCal-ийг гүйцэхгүй ч хэд хэдэн удаа эмнэлэгт үзүүлэх, 1000 хүртэлх долларын эм авах зэрэг хязгаартай байх шиг байна лээ. Мөн энэхүү программд хамрагдсанаар нэмэлт программууд /http://www.cmspcounties.org/benefits/secondary_payer.html/ түүний дотор Drug Company Patient Assistance Programs (PAPs) for Hepatitis-C Medications программд /нөгөө үнэтэй эмийг авч уухад туслахнээ/ хамрагдах боломжтой.
- Мөн бичиг баримтгүй хүүхдүүд CA-д 2016 оны 5-р сараас MediCal-д хамрагдах боломжтой болсон хуульд Броун ах маань өнгөрсөн жил гарын үсэг зурсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнийг шинэ ирсэн хүүхдүүдтэй хүмүүст хэлээрэй.
Дашрамд дурдахад хорт хавдар мэтийн хүнд биш, оношлоход амар өвчинөө /ханиад, тууралт, алерги гэх мэт/ онлайнээр мэргэжлийн эмчид үзүүлж эмийн бичиг авах боломжтой. Эмчийн бичгээс эмч гэртэй чинь ойр эмийн сан уруу онлайнээр явуулж өгдөг. Иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг компаниуд гэвэл Teladoc, Doctor on Demand, MDLive. Даатгалгүй бол ойролцоогоор зөвлөгөө авахад 40-50 доллар юм байна.
За та бүхэндээ эрүүл энхийг хүсье.


12.  200 мянган IT мэргэжилтэн
 Дараагийн 10-н жилд CA-d шаардлагатай болох /магадлалтай/ IT мэргэжилтнүүдийн тоо.

13. Хүнсний хэрэглээ гентэй холбоотой

 Molecular Biology and Evolution сэтгүүлд өнгөрсөн 7 хоногт нийтлэгдсэн судалгааны дүнгээр тархины хэрэгцээт бодисыг махнаас авалгүйгээр зарим ногоон хоолтонгууд өвчлөхгүй эрүүл байдаг нь тэдний /Энэтхэг, Африк, Өмнөд Азийн зарим хэсгүүд/ олон зуун жилийн туршид өөрчлдөгдсөн генийн хувиралтай холбоотой гэжээ. Үүнийг vegetarian allete /Өмнөд азийн хүн амын 70 хувь, Африкийн 53, Зүүн азийн 29, Европын 17 хувьд нь/ төрлийн гентэй хүмүүс идэж байгаа хүнс ногооноосоо тархины хэрэгцээт бодисоо боловсруулж авч чадах "чадварлаг" мехнанизмтай юм байна. Монгол ногоон хоолтонгууд үүнийг анхаараарай. Бидэнд тийм ген байхгүй тул мэргэжлийн хүмүүсийн /nutritionist/ туслалцаатайгаар бие махбодийн хэрэгцээт бодисоо хэрхэн нөхөж авч байхаа судалж олоорой. Түүнээс өмнөд азийн улсаас гаралтай зарим хүнийг дагаад иддэг юмыг нь идээд яваад байвал бие чинь дийлэхгүй шүү.

14.  Хүнээс хуулбарлах нь хууль бус
Эндхий сургуульд суралцагчид сургуулийнхаа судалгааны томоохон сан уруу ороод /сургууль нь захиалдаг/ хэрэгтэй судалгаануудаа олоод авчихдаг. Монголд байгаа оюутнууд үүнээс юм олж уншиж судалгаандаа ашиглавал ямар вэ. Гэхдээ хулгай хийхгүйгээр /шууд хуулахгүй, хэрэв хүний санаа, үг бол иш татаж дурдаж оруулах, эх үүсвэрээ жагсаалтанд багтаах/ гэх мэт. Мэргэн дүү нар надаар хэлүүлтгүй мэднэ буй за. Эндхийн коллежид нэг ч гэсэн өгүүлбэр хүнээс авсан, түүнийгээ өөрийн гэж бичсэн байвал /шалгадаг сайтууд байгаа/ тухайн хичээл дээр шууд муу тавьж тухайн хичээлээс хасдаг. Хулгай хийсэн, худлаа хэлсэн хүмүүс өөдөлдөггүй билээ. Унгарын ерөнхийлөгч Pál Schmitt /2010-12/ Будапештийн нэгэн их сургуульд докторын зэргээ англи хэл дээрх хүний -бүтээлийг орчуулж хамгаалсан нь баригдаж ерөнхийлөгчийнхөө ажлаа өгөхөд хүрсэн байдаг. New Republic гээд гайгүй сэтгүүлийн газар ажилладаг байсан залуу Glass бичсэн ихэнх материалууд нь бүхэлдээ эсвэл хагас нь худлаа санаанаасаа зохиосон байсан нь баригдаж дахин сэтгүүл зүйн салбарт ажиллах нүүргүй болсон билээ. Тэрээр 2010 онд Georgetown-ын хуулийн сургуулийг төгсөөд Нью Йоркийн хуулийн bar шалгалтад /хуульч болох эрх авах/ тэнцэх боломжгүйгээ мэдээд өгсөн өргөдлөө буцааж татсан ба 2005 он Калифорний bar комисс түүнийг хуульч болох моралгүй гэж үзээд өргөдлийг зөвшөөрөөгүй байна. Иймээс тэрээр Калифорн мужийн дээд шүүхэд хандсан боловч дээд шүүх түүнд тус мужид хуульчаар ажиллах эрхийг олгоогүй байна.
Энэ талаар болон ёс зүйн талаар оюутнуудад багш нар нь сайн зааж өгдөг бизээ. Харин вэб сайтууд, FB-ын хуудаснууд энэ талаар бодох ёстой. Үнэт цаг, хөдөлмөр, толгойгоо ашиглан бусдад хэрэг болох буй за гээд бичсэн хүний мэдээлэл, судалгаа таалагдсан, хэрэглэсэн, тус болсон бол like дарах, шууд copy, paste хийлгүйгээр share хийх /хэн бичсэн нь харагдах тул/, хэрэв copy, paste хийсэн бол эхэнд эсвэл эцэст нь бичсэн хүний нэрийг оруулах ёстой билээ. Энэд байдаг олон хүний бичлэг монголын сайтууд дээр нэргүйгээр тавигдсан явдал олонтоо гардаг. Үнэхээр хүмүүст хэрэгтэй, сонирхолтой байвал бусадтай хуваалц л даа. Гэхдээ зохиогчийн нэр, хуудас, блогийг нь дурдах үүрэгтэй шүү.


15.  Цалингийн доод хэмжээ нэмэгдэнэ.
Мужийн захирагч Jerry Brown маань СА-ийн ажилчдад хамааралтай 2 хуульд гарын үсэг зурлаа. Эхнийх нь 2022 он гэхэд ажилчдын цалингийн доод хэмжээг 15 доллар болгох /жил бүр бага багаар нэмэгдэнэ/, нөгөө нь гэр бүлийн гишүүнээ асрах чөлөөний авах мөнгийг нэмэгдүүлэх (одоогоор алдагдсан цалингийхаа 55, 2018 он гэхэд 60 хувь, цалингийн доод хэмжээгээр цалинждаг бол 70 хүртэлх хувь), CSDI программ буюу мужийн гэмтэл, тахир дутуугийн даатгалд хамрагддаг (ихэнх бизнесүүд ажилчдадаа заавал хамруулах ёстой, ажилчдаас мөнгө гардаггүй, бизнес эхрлэгчид төлдөг) ажилчид ажилтай хамааралгүй гэмтэл бэртэл, согог, жирэмслэлт холбоотойгоор олгогддог цалинтай чөлөө 6 долоо хоног хүртэл, гэр бүлээ асрах цалинтай чөлөөний хугацааг 52 долоо хоног хүртэл болгож нэмэгдүүлэх юм байна. Үүнээс гадна SF-хот нэгдсэн улсад төдийгүй (New York гэх мэт зарим хотоос бусад), муж дотроо "тасарчихсан" явна. 2014 онд цалингийн доод хэмжээ 2018 он гэхэд 15 доллар /өнгөрсөн 5-р сард 12.5 доллар болсон/ болгохоор, саяхан 20-оос дээш ажилчидтай бизнесүүд шинээр төрсөн хүүхэдтэй эцэг, эхчүүд 6 хүртэлх сарын бүтэн цалинтай чөлөө өгөхөөр /50-аас дээш ажилчидтай бол 2017 оны 1-р сараас, 35-49 бол 2017 оны 7-р сараас, 20-34 ажилчидтай бол 2018 оны 1-р сараас/ баталсан. Одоогоор технологийн компаниуд 20 долоо хоног гэх мэтчилэн харьцангуй урт хугацааны хүүхдээ асрах цалинтай чөлөөг ажилчдын benefit-д оруулсан байдаг. Нэгдсэн улсын хуулиар ажилчид 12 долоо хоног хүртэлх цалингүй чөлөө авахыг зөвшөөрдөг. Цалингийн доод хэмжээ нэмэгдэх нь 2 талтай билээ. Инфляцийн хурдтай дөхөж цалин нэмэгдэх нь олон монголчуудын маань амжиргаанд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй, нөгөө талаас бизнес эрхлэгчид монголчуудын маань хувьд бизнесийн зардал /бизнесийн зардлын 70 орчим хувь цалингийн зардал байдаг/ нь огцом өсөх болно. Тэгэхээр өсөлттэй холбогдуулж үнээ хуваарийн дагуу нэмж явахаа бүүр мартаарай.

16.  FB ирэх 10 жилийн зорилтоо дэлгэлээ.

 https://www.facebook.com/zuck/posts/10102776390418141

Гайхамшгийг узуулэх нь дээ. Залуучууд маань шуурээд шуурээд авах боломжууд гарах нь байна. Бизнес харилцаа ч шинэ тувшинд гарах нь ойлгомжтой. Алслагдсан улсуудыг Интернеттэй холбох "онгоц" бутээчихэж, платформ тусламжтайгаар нэгдсэн хэрэглээнд хэмнэлт гаргаад уунээсээ телберийн чадваргуй хумууст дата хэрэглээгээ шилжуулэх нь, зарим улсуудад хэрэгцээтэй мэдээлэл авахад нь зориулж унэгуй интернэт аппс хэрэглуулж байгаа гэж ойлголоо. Еер бусад зендее зуйл телевлечихеж.
Give everyone the power to share anything with anyone.
Хун бурт хэнтэй ч юуг ч хуваалцах боломжийг егех. 10 жилийнх нь зорилт нь.
Love it.

17. Гифт карт хямдаар
Gift card арай хямдаар авч хямдаар зарж болдог сайтууд зендее л байгаа байх. Cardcash.com сайт л лав bad card зарагдсан тохиолдолд хэрэглэгчийг хохиролгуй болгодог гэсэн байна. Тухайн дэлгуурээс яг юм авахаар телевлесен уед, эсвэл байнга ордог дэлгуурийнхээ гифт картыг нь 1-30% хуртэл хямдралтай авчихад гайгуй л хэмнэх юм байна.

18. Үг
Чамд цаг байгаа гэж бодох нь алдаа болдог.



19. Калифорни мужийн хүүхдүүд цагаачлалын статусаас үл хамааран Medi-Cal авах эрхтэй боллоо.

 Starting May 1, roughly 170,000 undocumented children in California will gain access to not just emergency coverage but dental care, check-ups, mental health treatment and other vital services following an unprecedented Medi-Cal expansion that provides full coverage to all low-income children in the state, regardless of immigration status.
 http://www.sacbee.com/news/local/article72944547.html

20. Саахарын өвчин 
Diabets type 2 буюу 2-р төрлийн /удамшлаар аваагүй/ сахарын өвчин гэж нэрлэгддэг өвчинг тусах магадлал Азиуд дунд өндөр байдаг гэдгийг би саяхан л олж мэдлээ. Түргэн хоол их иддэг, сода уудаг, жин ихтэй дундаж насны америкчууд хамгийн их тусдаг гэсэн ерөнхий ойлголт байдаг ч харьцангуй бага жинтэй, бие тамир дасгал сургууль, бие хөдөлмөр хийдэг, бүр зарим ногоо хоолтой Америкийн азиуд нэлээд залуугаасаа энэ өвчинд өртөгдөх нь их байгаа нь гентэй холбоотой гэж бичсэн байна. Жишээ нь ЛА коунтигийн цагаануудын 7 хувь нь ийм өвчтэй бол азиудийн 10 хувь байна /мэдээд африкан болон мексикан америкчуудын дунд өндөр хувьтай/. Учир нь азиуд ижил жин, өндөртэй Европ гаралтай америкчуудын бодвол булчин бага, skinny fat нэрлэгддэг өөх ихтэй байдгаас гадна бусад этнек группуудыг бодвол гуя гар гэх мэт хэсгүүдээс илүүтэй гэдсээрээ ихэвчлэн таргалдаг нь эрсдэлийг нь улам нэмэгдүүлдэг байна. Иймээс ч азиудын санаанд нь орохгүй явсаар хожуу оношлогдох нь /сохрох, мөчөө тайруулах, цус харвах гэх мэт аюултай/ их байдаг гэж бичжээ. Нэгдсэн улсын хэмжээгээр нас баралтын шалтгааны 7-д жагсдаг энэ өвчнөөс сэргийлэх талаар том жижиггүй бодож явах ёстой байхаа. Ингэхээр өөрсдийгөө цагаануудтай харьцуулаад гайгүй гэж бодоод явж болохгүй нь байна шүү. Мэдмээр юм байна.

21. Гэрээт ажил
Applause компани технологийн компаниудын шинэ аппс тест хийх хүмүүстэй гэрээ хийж /нийт 140 мянган гэрээт тестерүүдтэй гэсэн байна/ ажилуулдаг юм байна. Тэдний компанийн сайт уруу ороод profile-ийг нь /амьдардаг газар, хэл, техникийн туршлага гэх мэт/ бөглөнө. Компаний тохирох хүнийг сонгох алгоритмаар хэрэв сонгогдвол эхний удаад үнэгүй хийж өгөөд цаашид боломжийн үнээр /ойролцоогоор 20 хувь сонгодож төлбөртэй ажил гүйцэтгэдэг/ тестүүдийг нь гүйцэтгэж болно. Бүтэн цагийн тестерүүд сард 10 мянга /ойролцоогоор 2% нь авдаг аж/, тийм ч идэвхтэй биш нь 1 мянгыг сард хийх жишээтэй. Заавал америкт амьдардаг байх шаардлагагүй тул компьютер программ сонирхдог залуучууд, оюутнуудад их зүгээр санагдлаа.
 
 22. Сонин хачин
Атлантик сэтгүүлд дээр бичсэнэээр Тайландад аз, амжилт, мөнгө авчирдаг хүүхэлдэй модонд орж байгаа гэсэн байна. гудамжаар нь luk thep гэж нэрлэгдэх хүүхэлдэй нэг, хоёроор тэвэрсэн эсвэл гэртээ олноор овоолсон дунд насны эмэгтэйчүүд харагдана. Тэднийг эзэд нь хоолонд оруулж, үсийг нь засч онгоцонд хүртэл тусгай билет авч суулгадаг гэсэн нь хачин жигтэй санагдав. Зарим нь бүр ирээдүйд гарах амжилтын төлөө зээлээр худалдаж авдаг гэснийг бодоход хямд биш бололтой. Хүүхэд цөөхөнтэй улс болохоор нөлөөлсөн байж магад. Одоогоор нэг айлд 1.5 хан хүүхэд ноогддог гэсэн байна.
Монголд минь орж ирээгүй л байгаасай. Бас л айл гэрийн хэдэн төгрөгөөс зулгаана.

23. Шинэ техик хэрэгсэл үйлдвэрлэхээр санхүүжилт авч болно.
 Сликон хөндийн томчуудын нэг Peter Thiel-ийн "Thiel foundation"-ийн Breakout labs программаас "hard tech" буюу вэб сайт, сошиал медиа, программ биш үнэхээр хэрэгцээтэй шинэ техникийн бүтээл үйлдвэрлэлд нэвтрүүлж босоход нь зориулж $250,000- $350,000 санхүүжилтыг өгдөг. Монголд маань өчнөөн мундаг бүтээл хийлээ л гэж сонсох юм. Энэд ирээд бүтээлээ бөглөөд үзвэд яадаг бол. Эсвэл эндхийн техник бүтээл хийж оролддог хүмүүс сонирхоорой.

breakoutlabs.org
 
24.  Панамын цаасыг дэлгэсэн хүний захи

Панамын мэдээллийг ил болгосон зоригт шүгэл үлээгч John Doe /жирийн дундаж хүнийг ингэж нэрлэдэг, жинхэнэ нэрээ нууцалсан/ дараахь мэдэгдлийг хийсэн байна. Үнэхээр огшоохоор сайхан бичиж. Гоё бичдэг хүмүүсээс маань орчуулаад түгээх байгаа.

Хувьсгал дижиталчлагдана.
... Дээрхийн улмаас этик стандарт бүрэн хэмжээгээр зэвэрч, улмаар бидний өнөөг хүртэл капитализм гэж нэрлэх энэхүү систем үрүү, үнэндээ бол эдийн засгийн боолчлол уруу чирэх бөлгөө. Энэхүү системд, бидний энэ системд боолууд өөрсдийнхөө нөхцөл байдлын талаар болон нүдэнд үл үзэгдэх гавыг тэдний хүрэх боломжгүй хуулийн зузаан бичиг баримтанд нуусан өөрсдийн эздийн талаар ямар ч ойлголтгүй амьдрана. Маш аймшигт сүйрэл л биднийг чичрээж сэрээх болно. Харин шүгэл үлээгч сэрүүлгийг дуугаргах үед дээрхээс ч илүү хүчтэйгээр асуудлыг гаргаж ирж чадна. Энэхүү шүгэлийн дуу ардчиллын үнэлгээ баланс бүтэлгүйтэж ирсэнийг, уналт нь системийнх болохыг, ихээхэн тогтворгүй байдал үүсэхэд энүүхэнд байгааг мэдрүүлэх болно. Иймд одоо бол жинхэнэ хийх цаг. Үүний тулд ийм юм болж гэж өнгөрөөх биш хүн бүр асуултуудыг гаргаж тавьж, хариултыг шаардахаар эхэлж болно.
Татвар, эрх мэдлийн тэгш биш байдалтай холбоотой асуудлууд хувьсгалд хүргэдэг талаарх жишээг түүхчид зөндөөг гаргаж харуулж чадна. Өмнө нь хүмүүсийг хянахад цэргийн хүч шаардлагатай байсан бол одоо үед зөвхөн мэдээллийг хянаж, хасах замаар тэднийг хяналтандаа барих боломжтой. Учир нь энэ нь нүдэнд үл үзэгдэх тул илүү ч үр дүнтэй арга болдог. Гэвч бид улс орны хувьд хил хязгаар үгүй хямд, хязгааргүй дижитал /мэдээллийн/ хадгаламж, асар хурдтай интернэтийн зуунд амьдарч байна. Цэгүүдийг холбоход тийм ч их зүйл шаардагдахгүй: Эхнээс нь дуустал, эх үүсвэрээс дэлхий дахины түгэх хүртэл, дараагийн хувьсгал дижитал /мэдээллийн/ байх болно.
Магадгүй, аль хэдийн эхэлжээ.

Read more here: http://www.sacbee.com/news/nation-world/article76048342.html#storylink=cpy

No comments:

Post a Comment