Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Saturday, August 13, 2016

Бодол 2016 оны 6-8 сар

1.Эрэгтэйчуудэд: эруул мэндийн шинжилгээ егч байх хугацааны зааварчилгаа
Холестролын шинжилгээ: 35 наснаас. Хэрэв тамхинаасаа татдаг, илуудэл жинтэй, ендер даралттай, емне нь еерее эсвэл гэр булийг гишуудээс хэн нэг нь зурхний евчнеер болон артерийн судасны беглерел, зурхний аттак авч байсан бол 20 наснаас...
Уушигны хавдарын шинжилгээ: Хэрэв та 55-80 хооронд настай, жилд 30 хайрцаг тамхи татдаг, эсвэл суулийн 15 жил дотор гарсан бол шинжилгээ егех
Будуун гэдэсний хавдрын: 50 насандаа. Гэхдээ гэр булийн гишуудээс энэ евчнеер евдеж байсан туухтэй бол эрт шинжилгээ егех...



2.  Илүүдэл цагийн мөнгө

U.S Labor Department-аас өнгөрсөн сард гаргасан 12-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх шинэ дүрмээр бизнес эрхлэгчид жилд $47,476 хүртэлх цалинтай ажилчдад илүүдэл цагийн мөнгө /1.5 дахин/ заавал төлөх ёстой боллоо. Хуучин $23,660 болон түүнээс цалинтай ажилчид 40-ээс дээш цаг ажилласан ч илүүдэл цагийн мөнгө авах эрхгүй байсан.

3.  Енеегийн дайн самуунтай нь зуйрлэхийг бодоход евег дээдэс маань бужигнуулж дээ тэнд.

 

 4. Манай хотоос Панамын цаастай ххолбогдсон хүмүүс
Манай хотын Панамын папертэй холбогдсон 6 оффшор буртгэлтэй компани байгаагаас Аргентины ЗГ-аас менге идсэн гэж шижиглэгддэг хун, мен Ecuador-ийн экс еренхийлегчийн 4 охинтой холбоотой компаниуд давхиж явна.
"Манай" хэдийг санагдуулав.

5. Тархинд цус харвах шинж тэмдэг

 Тархинд цус харвахад цаг алдалгуй эмнэлэгт очвол 6 цагийн дотор л stent retriever гэдэг шинэ аргаар биеийн доод хэсгээс темер утас оруулаад тархин дахь беглеесийг гаргадаг юм байна. Цус харвасны эхний шинж тэмдэгт нүүр ам мурийх, ярьж алхаж чадахгүй байх, утгагүй зүйл ярих, биеийн нэг тал мэдээгүй болох, нүд юм үзэхгүй болох, толгой хүчтэй өвдөх аж. эдгээр шинж тэмдгүүд шууд түргэнд очоорой. Алдсан 30 минут тутам эмчлэгдэх магадлалийг 10 хувиар бууруулдаг гэж доктор хэлжээ. Томоохон судас бөглөрсөн үед хүн минут тутамд тархины 1.8 сая неороноо алддаг.
Хэвийн биш зүрхний хэмнэл, артерийн судас дахь наалданга, зарим эмийн давхар нөлөөнөөс үүсч болно. Хэрэв өндөр даралттай, гэр бүл чинь ийм өвчний түүхтэй, нас /55 наснаас хойш эрсдэл нь 10 жил тутамд 2 дахин нэмэгддэг/ тамхи татдаг бол дээр нь доор дурдсан 2 өвчинтэй бол Цус харвалтын эрсдэлтэй хүнд тооцогдоно гэсэн байна.


6. Yellowstone Country паркт хоноглох газар олох 5 зөвлөгөө

5 Tips for Where to Stay in Yellowstone Country

http://www.yellowstonepark.com/no-reservations/

7. Хуурамч захиа болгоомжил

Өнгөрсөн 7 хоногт бизнесийн нэрээ сунгуулах Fictitious Business Name Renewal захиа хүлээн авсан юм. Сунгах болчихож дээ гэж бодоод өнөөдөр задалсан чинь захианы доод талд энэ бол ЗГ-ийн байгууллагын захиа биш гэсэн бичиг харагдахаар нь шалгасан чинь хулхи газраас ирсэн юм байна. Калифорни мужаас ирдэг албан захианы адил хэлбэрээр хэвлэсэн, дугтуй дээрх хаяг нь юм адил тул хүмүүс анзааралгүй төлчихдөг бололтой. Өмнө нь бас нэг удаа, олон жилийн өмнө бизнес нэрээ сунгуулах захианы төлбөр төлчихөөд байтал дахиад ирэхээр утастаад асуусан чинь төлөөгүй гэж гараад дахин төлж байсан дэн дун санаад орлоо. Яг аль нь хулхи байсныг мэдэхгүй.
Fictitious Business Name Renewal захиа хүлээн авсан бол мужийн албан ёсны л захиа л биш бол скам шүү. Манайд ирсэн захиа 2740 Fulton Ave Ste. 203 Sacramento, CA 95821 хаягтай байна лээ. CA-д иймэрхүү захиа явуулж байгаа газрууд өөр байж магадгүй.

Your BBB was notified this week by a local BBB Accredited business who unfortunately fell victim of this scam. Our local business owner responded to a letter she received from Compliance Filings, Inc. who also does business as “Fictitious Business Name Renewal Center” located at 2740 Fulton Ave Ste. 203 Sacramento, CA 95821. The notice asked our local business owner to complete the form right away and send them $150 to their Sacramento location.


8. Урт наслах төвд зөвлөгөө
Эрүүл бөгөөд урт наслах нууц:
Талыг нь ид.
2 дахин их алх
3 дахин их инээ.
Хязгааргүй хайрла.

 
 
9. Хиймэл хүн захиалгаар

Bayaraa Dagvadorj's photo.

Bayaraa Dagvadorj's photo.
Хуугийнхээ захиалсан сэтгуулийг эргуулээд сууж байтал энэ артикли сонирхол татав. Хун шиг хайрладаг (ядаж сээтгэнэдэг) робот бутээхийн телее зутгэж байгаа тухай юм. Сэтгэл зуйчдийг уздэгээр Чи еерийгее хунийг хайрлаж чадах эсэхийг тест нь сээтгэнэх аж. Сээтгэнэж (flirt) чадаж байвал хунд хайртай болж чадахнээ. Энэ ч яахав. Эхнэрийнхээ терхеер бутээсэн 2015 онд "сэрээсэн" Софиа, негеедех нь нэг хун эхнэрийгээ дууриалгаж захиалгаар бутээлгэсэн BINA48. Чочмоор хунтэй адил терхтэй байгаа биз. Нээрээ л хунийг "хайрладаг" робот гарлаа гэвэл еер хэн нэгнийг орлуулахаар менге телеед бутээлгэх л байх даа. Гэхдээ буртгэгдсэн судлагдсан хичнээн ч сэтгэл хедлелуудийг программчлаад роботод суулгалаа ч жинхэнэ хунийг орлоно гэж би л лав бодохгуй байна.
10.  Хамгийн нууцлал сайтай мессаж апп.
Vkontakte буюу VK сошиал нэтворкийн уусгэгч оросын Zuckerberg гэгдэх Павол Дуров кремлийнхэнтэй таараагуйгээс компаниасаа 2014 шахандаж гарсан гэгдэх тэрээр 2013 хамгийн нууцлал бухий мессежийн апп Telegram-ийг зохион бутээсэн билээ. Энэ аппаар явсан Мессежийг ямар ч байгууллага тайлж чаддаггуй гэлцэх юм. Туунд уунийгээ зарах саналыг ЗГ-ууд, алдартай компаниуд тавьсан ч дэлхийн иргэдэд эрх челеег эдлуулэх хусэлтэй тэрээр зардаггуй ажээ. Тууний херенгийг Forbes сэтгуулийн енгерсен сарын дугаарт 300 сая доллар гэжээ.

 

 11.Бизнест үзүүлэх зээлийн үйлчилгээ
Орлого багатай коммунити болон disadvantaged бизнесуудэд санхуу зээлийн уйлчилгээ узуулдэг улсын сан. Эдгээр уйлчилгээг узуулэхээр энэ сангаас менге авсан байгууллагууд, банк, санхуугийн газруудын талаар мэдээллийг дараахь линкээр орж узээрэй. Уламжлалт зээлд хамрагдаж чадахгуй байгаа disadvantaged коммунитид зориулж уйлчилгээ узуулдэг учраас монголчууд уунд багтаад зээл авах боломжтой. Мен еер мужуудын мэдээллийг уг сайтын хайлтад мужаа оруулаад узээрэй. Магадгуй танай банк ч гэсэн ийм зээл егдег байж магад. Зарим газрууд уйлчилгээ нь дууссан байж магад. Байгууллагын веб уруу ороод шалгаарай.
CDFI community development financial institutions гэж нэрлэдэг.


 12. Мөнгө шилжүүлгийн шинэ үйлчилгээ
Улс хооронд менгений шилжуулэг хямд хийдэг TransferWise гэдэг нэгэн шинэ компани байгуулагдаад удаагуй нэлээд амжилттай явж байгаа талаар уншлаа. технологийн Peter thiel аль хэдийн, магадгуй mark Zuckerberg гэх мэтийн A листийн томчуул херенге оруулж эхэлж байгаа юм байна. Эстонийн Skype-ийн инженер залуучуудын байгуулсан бегеед тэдний 1 нь Лондонгоос фунтээр цалингаа авдаг евро болгож, негее нь еврогоор цалин авдаг ч фунт болгож амьдралдаа хэрэглэх шаардлагатайгаас Улс хоорондын банкны шилжуулэгт нэлээд менгее суутгуулж байснаас ийм санаа олсон юм байна. Тэд хэрэгцээтэй газар нь менге нь байгаа тул хоорондоо тохиролцоход л хангалттайг олжээ. (Бид нар мэднее :) ) Олон найз нар нь ингэхийг хуссэн тул ийнхуу компаний уусгэсэн аж. Жишээ нь UK-ees евро зон уруу менге 17 сек дотор шилжинэ гэж Байна. Америкаас евро зон уруу 30 мин хулээх хуультай тул арай удах аж. Одоохондоо монгол уруу уйлчилгээ алга. Би хусэлт бичээд явуулчихлаа. Уйлчилгээтэй болмогц имэйлээр мэдэгдэнэ гэнээ. Харин Европ энэтхэг зэрэг Улс уруу менге харилцан шилжуулэх бол энэ уйлчилгээг ашиглаарай. Мэдээж уйлчилгээний телбер дээр менгений ханшны зеруу орно. Гэхдээ л яаж ч байсан бусад уйлчилгээнээс хямд болохыг естони уруу америкаас 1000 евро шилжуулэх ханшаас жишээ болгож харна уу. Мен энэтхэг уруу нэлээд хямдралтай явуулдаг гэж бичсэн байна. Олон хун явуулна гэж тооцоолсон биз.
 
 
 
13.  Хотын маань сонины енеедрийн дугаарт банхрыг маань магтаж дээ.
 
 
 
 14. Сонин хачин
Одуудын жилд хийсэн мөнгөний хэмжээ
Forbes-ийн энэ сарын дугаарыг эргуулжээн байсан чинь негее Kim Kardashian чинь гар утасны тоглоомноосоо 45 саяыг хийсэн бна. Kim Kardashian Hollywood гэдэг тогооом гэнэ. Тоглогч кимтэй найзалж од шиг зугаалж шопинг хийж, зугаацдаг тоглоом бегеед нийтдээ 45 сая удаа доунлоад хийгдэж 160 сая орлого авчирсан гэжээ. Уунээс 2 зуйлийг олж харав. 1/ олон дагагчидтай хумуус менге хийх шинэ аргатай болж. Бид ч Кимээс ч меддее салахгуйн дээ. 2/ ядаж тоглоомын ертенцед ч гэсэн ким шиг хенген бегеед баян амьдрахыг хусдэг хумуус хэдэн саяараа байдаг бх нь.
Бодвол монголд сайн мэддэг байлгуй солонгосын Bigbang гэдэг хамтлаг дэлхийн хамгийн их менге хийсэн одуудын А жагсаалтанд дээгуур ( бур Maroon-ийн емне) 44 сая хийсэн гэж орсон байна. Дэлхийн хаанаас ч хегжмеер менге хийж болдог болжээ.


15.  Ардчилсан намын конвеншин дээр тэргүүн хатагтай Mishelle-ийн хэлсэн үг


Хамгийн гоё нь болсон гэгдсэн Ардчилсан намын конвеншин дээр Mishelle-ийн хэлсэн үгийг өнөөдөр олж сонслоо.
If they go low
We go high...
Хүүхдүүд хэлж байгаа үг, аашилж байгаа занг чинь бүгдийг харж байгаа. Хүүхдүүдэд маань 4 жилийн дотор дууриал, нөлөө үзүүлэх хүнийг сонгох гэж байна гэж байна. Нээрээ бодоод байсан чинь Монгол хүүхэд залуучууд том болоод Их хурлын гишүүд, сайд, ерөнхийлөгч болно гэж боддог, мөрөөддөг гэдэг. Тэд нарын үйлдлийг бүгдийг харж л байгаа. Тэгж байхад нь тиймээ би хоцордог юм гээд зогсоож байж болохгүй нь дээ

 16. Сонгуульд саналаа өгөөрэй. 

Иргэн болсон найз нар, ах дүү монголчуудаа сонгуульд заавал оролцоорой. Цагаачдын эсрэг, коммунитигийн бусад хүмүүс, тэдний гэр бүл, үр хүүхдийнх нь эсрэг маш аюултай бодлого бүхий orange нехер еренхийлегч болохоор ерселдэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Түүнийг сонгуулахгүйн тулд нэг санал ч илүүдэхгүй шүү. Энэ нь та бүхний суугуул нутгийнхаа емне хүлээсэн үүрэг, монгол коммунитигийн емне хүлээсэн үүрэг гэж хүлээн авна уу. Сонгуульд бүртгүүлэхэд амархан. Доорх линк эсвэл мужийнхаа сонгуулийг сайт уруу ороод нэр овог, Ssn-ийнхээ сүүлийн 4 дугаараа хийгээд л бараг болно. Тэгээд сонгуулийн едер 11 сард егдег газар нь очоод саналаа егеерэй. Ажилтай бол санал егех едер ажлын газраас челее авахад боломжтой гэж бодож Байна. Мен энэ талаар холбоодууд хүмүүст мэдээлэл егех, сурталчлахад анхаарлаа тевлерүүлнэ гэдэгт итгэж байна. Томоохон хотуудад ялангуяа сонгуульд хүмүүсийг идэвхтэй оролцуулах чиглэлд коммунитигийн байгууллагыг арга хэмжээнүүдэд зориулж орон нутгийн сонгуулийн албанаас бага зэргийн grant-уудыг авах боломжтой байдгийг ашиглаж болно. Please share.


17. Ажлын зах зээлиын хуваарилалт мэргэжлийн чадварын хэмжээгээр
 
1992-2010 оны хооронд ажлын зах зээлийн хуваарилалт мэргэжлийн чадамжийн хэмжээгээр.
Ендер чадвартай (мэргэжилтэй), эсвэл доогуур чадвар шаардах ажил олдохоос дунд зэргийн чадвар шаардах ажил зах зээлээс шахагдаж байна гэсэн уг байхнээ. Хуухдуудэд жирийн (улсад онц шаардлагатай байгаагаас бусад) мэргэжлийн бакалавр зэрэг ч хангалтгуй болно.
 
18. Илүү өдөр

Жилийн емне TED talk дээр нэг хуухний ярианаас едер хийдэг зуйл дээр хэдэн минут хэмнэх арга олоод сард нэг едер, насан туршдаа хэдэн илуу жил еертее гаргах тухай idea олж сонсож билээ. Тэгээд тэгтээ тэргуй ургэдэх байсныг еертее гаргасан учраас дуртай юм хийж енгереех юм л даа. Харин би енеедер нэг едер санамсаргуй олдог байгаа. 4 дэхийг 5 дахь едер гээд л долоо хоногийн ажлын суулийн едер ирэх 7 хоногоос хуухдийн хичээл, еерийн ажил, энээ тэрээ эхлэхээр завгуй болно гээд л сандраад утастах, явуулах зуйлс, эмнэлгийн аппойнтмент гэж баахан гуйв. Тэгээд енеедер хагас сайн гээд л хагас сайныхаа ажлуудаа хийж эхлээд байтал том хуу 5 дахь гэлээ. Нээрээ он сар едрее зев бодож явсан ч едрее буруу бодоод яваад байж. Бур 2 дахиас л толгой нь эргэсэн юм шиг бгаа юм. Ингээд зев зугээр байж байгаад илуу едер олчихсон хун чинь яахав беен баяр. Номын сангаас аваад харж ч чадахгуй яваад бсан номоо эргуулж сууна. Олзтой. Гое уг оллоо.

Хуний аз жаргалгуй байдал ганцхан зуйлээс л болдог: ереенд хэрхэн амар тайван суухаа мэддэггуй.
 

No comments:

Post a Comment