Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Monday, August 20, 2012

Хүүхэд залуучуудад


1.DREAMERers-үүдэд утсаар хуулийн үнэгүй зөвлөгөө өгч байна.
The Asian American Center for Advancing Justice  (Advancing Justice) Asian American Institute (AAI), Asian American Justice  Center (AAJC), Asian Law Caucus (ALC), and Asian Pacific American Legal  Center (APALC) байгууллагуудаас хамтран Обамагийн шинэ бодлогоор хөнгөлөлт эдлэх эрхтэй бичиг баримтгүй хүүхэд залуучуудад (DREAMers) Азийн хэд хэдэн хэлээр үнэгүй хуулийн зөвлөгөө өгөх утасны шугам улс даяар ажиллуулж эхлээд байна.
Хуучнаар цагаачлалын алба буюу шинээр Үндэсний аюулаас хамгаалах байгууллагаас (DHS) энэ сарын 15-аас DREAMers-үүдийг албадан гаргах, албадан гаргах процесст орохоос хөнгөлөх өргөдлийг USCIS байгууллалагт бөглөж болохыг зарласан билээ. Энэхүү түүхт сайхан боломжийг ойролцоогоор 1.76 сая хүүхэд залуучууд, эдгээрийн ойролцоогоор 1/10 хувь нь Ази хүүхдүүд байгаа юм гэж дээрх байгууллагуудаас хамтран гаргасан мэдэгдэлд дурджээ.  
энэхүү хөнгөлөлтөнд багтах боломжтой Калифорн мужийн хүүхэд залуучууд Лос Анжелас хотын APALC байгужуллага уруу (888) 349-9695 тоот утсаар болон info@apalc.org имэйлээр, Сан Франциско хотын  ALC байгууллага уруу (415) 896-1701 тоот утсаар болон alc@asianlawcaucus.org имэйлээр хандаж зөвлөгөө авч болно.  
Мөн өргөдлийг түргэвчлэн шийдвэрлэж өгөх амлалтуудад анхааралтай хандахыг дээрх байгууллагуудаас сануулжээ. USCIS байгууллагаас өргөдлийг авч үзэхдээ хурдавчлан шийдэх иймэрхүү программууд байхгүй гэдгийг заасан байгаа.
Иймд Монголчууд өөрсдийн гэр бүлийн асуудлыш шийдэж байгаа хуульчдад хандах /ихэвчлэн нэмэлт төлбөргүй хийж өгөх болов уу/, эсвэл өөрсдөө болон өөрийн хотын Монголчуудын холбоодод хандаж туслалцаа авах нь зөв болов уу. Миний хувийн бодол бол эртхэн нь л өгсөн дээр байх. Учир нь сонгуулийн үр дүнгээс хамаарч цагаачлалын бодлого өөрчлөгдөх магадлалтайг та бүхэн юу эс андах вэ.
 Өргөдлийг дараахь линкээр орж бөглөөд төлбөр /өргөдлийн үнэ $465/ болон бүрдүүлэх бусад материалыг нь хавсаргаарай.. http://tinyurl.com/deferredaction
Энэхүү программын нөхцөлийн талаар Замдаан сайт дээр /www.zamdaan.com/ тавигдсан байна лээ.
2. Энэ 9 сард хугацаа нь дуусан тэтгэлэгүүдийн талаарх мэдээллийг оруулав.

ATLAS SHRUGGED CONTEST
Хэмжээ: $50 - 10000
Зохион бичлэгт үндэслэж олгоно.
/ MERIT based upon written essay /
 Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 09/17/12

 QUESTBRIDGE
Хамтран ажилладаг коллежуудад суралцах бүрэн хэмжээний тэтгэлэг олгоно.
FULL RIDE to partner colleges
Хэрэгцээнд үндэслэж олгоно. /Бага орлоготой хүүхүүдэд гэсэн үг/
/ NEED/
 Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 9/28/2012

 CA DEPARTMENT OF EDUCATION, US SENATE YOUTH
Хэмжээ: $5000 & trip to Washington DC /Вашингтон хот уруу аялах зардал/
Сургуулийн захиргаа, захирлаас дэвшүүлсэн  саналд үндэслэж олгоно.
MERIT student must be nominated by school administration
Вэб сайт. www.cde.ca.gov/eo/in/us/
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа   09/28/12

Thursday, August 16, 2012

Савтай усны эх үүсвэр

Consumer Report сэтгүүлд Америкт зарагдаж байгаа савтай усны эх үүсвэрүүдийг ангилж тайлбарласныг та бүхэнд хүргэж байна. Савтай уснууд эсвэл нэг ижил эх үүсвэрээс, жишээ нь нийтийн хэрэглээний эх үүсвэрээс /tap буюу крантны ус/ гаргаж авсан ч өөр өөр аргаар цэвэржүүлж тунгалагжуулсан, эсвэл өөр өөр эх үүсвэрээс гаргаж авснаараа ялгагдаж нэрлэгддэг юм байна. Ямар ч байсан ус авахдаа хаягийг уншаарай. Үүнд:  
Artesian. Газрын гүний чулуулаг, элсний давхрагын ус дээш худгаар гаргаж ирснээс үйлдвэрлэсэн.  Жишээ нь: Fiji Natural Artesian Water
Distilled. Усыг буцалгаж ууршуулаад, уурыг нь ус болгох замаар үйлдвэрлэсэн ус. Ууршуулалтын явцад бүх микров устгагдаж, эрдэс бодис нь ялгарч үлддэг тул ийм ус “амтгүй” санагдаж магад. Жишээ нь: Glaceau Smartwater  
Mineral. /рашаан/ Сая нэгж тутамд ядаж 250 уусаагүй бүхэл эрдэс бодисын хэсгийг агуулсан газрын гадаргуун ус. Рашаан гэж хаяг дээр бичигдэхийн тулд усыг үүсвэрээс авах үед нь эдгээр эрдэс бодис усанд агуулагдаж байх ёстой /дараа нэмэхгүй гэсэн үг/ гэсэн шаардлагыг тавьдаг ажээ. Жишээ нь Calistoga.
P.W.S. буюу Public water source. Нийтийн хэрэглээний уснаас эх үүсвэртэй. Tap буюу крантны ус гэсэн үг. Энэд дурдсанаар америкт зарагддаг тоогоороо эхний 10-т багтдаг Aquafine усны хаяг дээр "P.W.S." гэж бичигддэг байсныг хэрэглдэгчдийг төөрөгдүүлж байна гэж үзсэний улмаас 2007 онд Corporate Accountability International байгуулагаас шахалт үзүүлж болиулсан байна. Учир нь хэрэглэгчид үүнийг нийтийн хэрэглээний ус гэж биш, P.W.S гэж нэрлэгддэг уулын рашааны ус гэж ойлгож байснаас үүдэлтэй юм байна. Миний ойлгож байгаагаар ямар нэгэн нарийвчилсан эх үүсвэрээ заагаагүй л бол  ерөнхийдөө крантны устай адил эх үүсвэрээс гаралтай ус гэж ойлгож болох байхаа.
Purified. Цэвэршүүлсэн. Дурын эх үүсвэрээс гарсан усыг U.S Pharmacopoeia байгууллагаас гаргасан стандартын  хэмжээнд химийн бодис, pathogens-ийг нь ялгаж цэвэршүүлсэн ус. Саяд нэгжид уусаагүй бодис 10-аас илүү байх ёсгүй гэсэн нөхцөлтэй. Жишээ нь Aquafine, Dasani.
Sparkling. Газтай. Усанд агуулагдаж байгаа карбон диооксид /CO2  газ/ нь усыг эх үүсвэрээс авах үеийн тоо хэмжээтэй адил байх ёстой. Цэвэршүүлэх явцад   карбон диооксид нь алдагдсан бол нөхөж нэмэх ёстой. Эдгээр карбонадлагдсан уснууд болох club soda, soda water, seltzer зэргийг ус биш soft drink гэж тооцдог юм байна. Жишээ нь Perrier.
Spring. Газрын гүний ус газрын гадаргуу дээр өөрөө гарч ирснээс эх үүсвэртэй. /манайхаар бол булаг, рашаан/    Spring хаягтай усыг яг булаг, рашаанаас нь эсвэл булаг рашааны эх үүсвэрээс нь хоолойгоор гүйлгэх замаар авсан байх ёстой гэнэ. Ийм усанд Arrowhead Mountain Spring Water /Nestle/, Evian ордог аж.
  Бусад нэр  /Other terms/ Зарим усан дээр "glacier water", "mountain water" гэх зэргээр бичсэн байдаг нь иймэрхүү нэрст тодорхой стандарт байхгүй тул эдгээр нь яг “уулын ус”, “мөсөн уулын ус” байх албатай биш юм байна.

Saturday, July 28, 2012

Хямд Үнийн Эрэлд


Доорх бичлэгийг миний бие 2005 оны 12-р сард Даяар Монгол сонинд нийтлүүлж байсан байна. Зарим мэдээлэл нь хэрэгцээтэй байж магад хэмээн орууллаа.

Хэдхэн жилийн өмнө Монголд Номин элекроникс компаний реклам дээр “Хямд үний баталгаа” буюу яг ижил төрлийн адил барааг өөр дэлгүүрээс хямд үнээр авбал зөрүү мөнгийг нь бид төлнө гэсэн үгс гарч ирэхэд урьд өмнө ийм амлалттай таарч байгаагүй хэрэглэгч бид үнэн эсэхэд итгэж ядан байж билээ.
Харин өндөр хөгжилтэй оронд энэ нь ердийн үзэгдэл болон хэвшсэн зүйл байдгийг саяхнаас олж мэдсэн юмаа. Ер нь эрүүл эдийн засагт жижиглэн худалдаалагчдын барааны үнэнд огцом зөрүү байдаггүй бөгөөд төрийн “бага” зэргийн зохицуулалт болох барааныхаа үнийг тодорхой хэмжээнээс доогуур тогтоохыг компаниудад хуулиар хориглосон байдаг ч үүнд нөлөөлдөг бизээ. өөрөөр хэлбэл та нэг компаний яг ижил чанар, үзүүлэлт бүхий бүтээгдэхүүнийг огцом хямдханаар өөр нэг газраас олох магадлал бараг байхгүй гэсэн үг юм. Гэвч хэрэв таны худалдаж авсан бараа чинь арай хямдаар өөр дэлгүүрт байвал та дэлгүүрийн “price-matching policies”-ийг ашиглаж болох юм.
Sears, Best Buy, Staples зэрэг олон дэлгүүрүүд “price-matching policies” хэрэгжүүлдэг ба хэрэв та тухайн нутаг дэвсгэртээ хямд үнэтэй гэж рекламдагдсан барааг худалдаж авсан ч өөр газарт хямдаар худалдаалагдаж буйтай тааралдвал дээрх дэлгүүрүүдэд худалдаж авсанаасаа хойш 30 хоногийн дотор хандсанаар барааны үнийн зөрүүг, заримдаа арай илүүг буцаан авах боломжтой юм байна. Мэдээж үүнд mail-in rebate, санхүүгийн гэрээ хэлцэлтэй холбоотой хямдралын үнэ хамаарахгүй ажээ. Ихэнх дэлгүүрүүд энэ зарчимд үнэнч байдаг бөгөөд уг дэлгүүрт орж ирэхийнхээ өмнө хямд үнэтэй тааралдсан бол худалдан авалт хийхдээ ашиглаж болно юм. Түүнчлэн таны худалдаж авсан бараа чинь уг дэлгүүртээ хямдарсан байхад хэрэглэвэл бүр ч ашигтай билээ. Ийнхүү үнийн зөрүүгээ авахын тулд худалдаж авсан талон, боломжтой бол бараагаа болон хямд үнэтэй гэсэн зарласан реклам зэргийг аваачиж үзүүлбэл Customer-service ажилтан таньд үнийн зөрүү болон ихэвчлэн дээрээс зөрүүгийн 10 орчим хувийг нэмж төлнө.
Жишээ нь таны 500 доллараар авсан TV-ний үнэ өөр дэлгүүрт эсвэл уг дэлгүүртээ $450 болж хямдарсан байвал анхны дэлгүүр таньд 55 доллар буцааж төлнө. Хэрэв тухайн дэлгүүр төлөхөөс татгалзвал хамгийн сүүлчийн арга бараагаа буцаагаад хямд шнээр худалдан авах л шлдэнэ дээ. Харамсалтай нь ихэнх онлайн худалдаачдад “price-matching policies” хэрэгждэггүй билээ.
Үүний далимд нэмж хэлэхэд хэрэв хямдарсан гэж рекламдсан бараа нь дууссан байвал үйлчлэгчэд хандаж “rain check” авсанаар хямдрал зарласан хугацаа нь дууссан ч өмнө зарлагдсан хямдралтай үнээр нь худалдаж авч болдгийг мэдэж авахад илүүдэхгүй бизээ.

Thursday, July 26, 2012

Outlet дэлгүүрээс юм авахдаа

Хүүхдүүдийн сургууль орох дөхөхийн хамт эцэг эхчүүд бид хичээлийн хэрэгсэл, хувцасны шоппингоо хийх цаг эхэлж байна. Монголчуудын олонх нь түүний дотор миний би ч хотынхоо ойролцоох 2 аутлэт дэлгүүрийн аль нэг очиж сургуулийн хувцас, гутлыг нь бэлддэг билээ. Хэдийгээр аутлэтийн бараа таваар молл доторх ижил брэндийн дэлгүүрийн чанарыг гүйцдэггүй, буцаах солих дүрэм журам нь ялгаатайн дээр хотуудаас зайтай байршдагаас цаг, бензин илүү зарцуулах боловч үнийн хувьд гэр бүлийн санхүүд хожоотой тусдаг. Ялангуяа аутлэт дэлгүүрт зориулсан купонуудаа хэвлэх, эсвэл имэйлээ үзүүлэх замаар угийн хямдарсан бараан дээр нэмээд нэлээд хэдэн төгрөг хэмнэж болдог. Хэрэв купон авч байгаагүй бол дуртай дэлгүүрийнхээ кассан дээр имэйлээ бүртгүүлж орхивол тогтмол купон ирүүлэх болно. Харин үндсэн моллын дэлгүүрүүдийн купон аутлэтэд ихэвчлэн үйлчилдэггүйг анхаарна биз. Худалдан авагчид бид аутлэтүүдийн дэлгүүрүүд илүүдэл үйлдвэрлэгдсэн, эсвэл түрүү жилийн загварын, аль эсвэл бага зэрэг засвар, гэмтэлтэй бараануудыг зарж борлуулдаг гэж боддог нь эндүүрэл юм байна. Эдгээр бараануудын зөвхөн бага хэсэг л үндсэн дэлгүүрээс ирсэн байдаг, ихэнх нь моод загварын хувьд арай онц биш, эсвэл арай муу чанарын материал түүний дотор илүү синтетик материалаар зөвхөн аутлэтүүдэд зориулж тусгайлан үйлдвэрлэдэг байна. Consumer Report cэтгүүлд Banana Republic, Gap, J.Crew, Pottery Barn зэрэг дэлгүүрүүдийг барааг жишээлж дурдсан байна. Ямартаа ч бараа авахын өмнө үнээс гадна оёдол, цахилгаан, товч, материал орц зэргийг нь шалгахад илүүдэхгүй. Мөн бараан дээрх үндсэн үнийг бүү тоогоорой. Худалдан авагчдад ашигтай наймаа хийж байгаа сэтгэгдэл өгөхийн тулд ихэвчлэн хуурамч үнэ бичигдсэн байх ба одоогийн зарагдаж байгаа үнэ л чухал билээ. Нэгэнт бензин заран очих тул аль болох авах зүйлсээ нэлээд цуглуулж нэг дор шоппингоо хийхээр төлөвлөхөөс гадна хүүхдүүдийнхээ гутал хувцасны хэмжээг дахин шалгаж бичиж авах,. над шиг дэлгүүр явах дургүй хүү нартай бол том хүүхдүүдтэйгээ утсаар, зураг мессеж солилцох замаар сонголтыг нь хийлгэвэл буцаах, солих гэж дахиж ирэх асуудлаас чөлөөлөх болно.

Friday, July 6, 2012

Найз нар

Туул бид 2 1997 он
Ойр дотно хүмүүс, найз нөхдөө орхиод шинэ газар ирсний дараа бидний үеийхний ихэнх нь найзтай болно гэж хичээлгүй орхидог. Миний хувьд бол найзгүйгээр удаан байж чаддаггүй нэгэн бололтой. 10 жилд байхаасаа найзалсан 2 сайхан найзтай. Тэд нар маань миний “муу муухайг” бүгдийг мэддэг ч надад үргэлж хайртай хэвээрээ байдаг. Нөгөө талаас намайг залуухан, одоогийнхоос туранхай охин байсныг, дээр нь заримдаа тийм ч ухаалаг биш үйлдэл хийдэг, найзууддаа тус болохоосоо авах нь илүү байсныг энд танилцсан шинэ найзууд маань мэдэхгүй. Тэд намайг юм хийж явахдаа, эсвэл хэлж ярьж байхдаа юмаа мартаж дундуур нь “тасардаг”, хэт олон зүйлийг бага цагт амжуулах гэж зүтгэдэг авгайгаар минь л мэднэ дээ.

Хуучин найзууд маань, жишээ нь Туул алс холын Европоос намайгаа одоо ч дэмжиж, “чи ч мундаг, яаж тэгж чадав уу” гэхчилэн “хөөргөж” өгнө дөө. Нөгөө нэг нь Лхагваа, багын буйр суурьтай, бид 3-аас асуудалд хамгийн нухацтай ханддаг нэг л байлаа. Эмээ Мууниагийнх нь хийсэн печень боовыг мөн их хороолцсон доо. Бидний найзалсан 20 гаруй жилд өөр сургуулиас тооны ангид орж шинэ сургууль, хүүхдүүдийн дунд хөлөө олох гэж “зовсон” болон “тоонд” цуг нүдүүлсэн жилүүд, конкурс, хойноос амралтаараа ирээд Монголд гэрээ болон найзуудыгаа санасан сэтгэлээрээ бүтэн өдрөөр чалчихад минь нэг ч таслалгүй сонссон, эрэгтэй хүнээс болж уйлахад минь хажууд минь зогсож, баярлахад минь цуг “дэвхцэлцэж” явсан 10 гаруй жил багтаж байгаа юм. Тийм найз нартай байхад өөрийгөө азтайд тооцохоос өөр яах билээ.
Тэгвэл одоогийнхоо найзуудтай хүүхдүүдийнхээ “ачаар” найзалсан. Хотынхоо Монгол хүүхдүүд зориулсан 2 дахь төслөө авсны дараа жижиг хүүхдүүтэй ээж аав бүрийн бараа харахаар л гүйж очиж танилцсаар 2 сайхан туслагч Болороо, Мига нартай найзлаад авсан. Олон цагаар ажил хийдэг ч 7 хоногийн ганц амралтын өдрөө Монгол хүүхдүүдэд маань монгол хэл зааж өгдөг байсан багш эмэгтэй Чукатай уулзаж ярилцсаар найзынхаа тоог нэгээр нэмчихсэн. Надтай нэг өдөр төрснийг нь ч бэлэгшээсэн. Заримыг нь ил далд ятгасаар нэг районд нүүлгэж, хүүхдүүдээ нэг дор сургуулиудад оруулуулаад авсан. Эд нараас минь тэмдэглэлт өдрүүдээр сайхан үгтэй, ерөөлтэй мессежууд ирнэ. Сайхан хоол хийчихсэн дуудна. Заримдаа ганц нэг виноны ард гарна. Боломжгүй үедээ бие бие үрүү утастаж хүүхдүүдүүддээ сургуулиас нь авахуулна. Тэгээд ч манай хүүхдүүдийн имиржинси картууд дээр тэд нарын маань нэрс бий. Өөрийгөө мартан ийш тийшээ гүйж байхад намайгаа тордож нүүр хуруугаа тэг гэж зөвлөнө, өөрөө анзаарч авдаггүй гоё зүйлсийг тэд нар маань л авч бэлэглэнэ.
Тэгээд бодохнээ би л зориг гаргаж гүйж хариаж асууж шалгааж байж танилцаагүй бол ийм сайхан найзуудыг хажуугаараа өнгөрөөх байсан нь гарцаагүй. Ингэхээр найзтай болох нь өөрсдийн минь зүтгэлээс хамаарч байдаг санагдана. Өдрийг нь минь улам гэгээлэг болгодог та нартаа баярладаг шүү. Мөн сайн найз нөхөдтэй болоход хэзээ ч оройтохгүй гэж л уншигч та нартаа хэлэх гэсэн юм.  
Бүжээ, Болороо, Гиймаа, Би, Мига, Бадмаа /Цаана нь байгаа нь Бороо/

Sunday, June 24, 2012

Америкийн банкны картаар бусад оронд худалдаа хийхдээ

Гэрийнхнээс чинь хэн нэг нь Монгол болон бусад орон уруу түр явах гэж байгаа бол доорх мэдээлэл хэрэг болж магад.
Америкийн ихэнх банкнууд кредит картаараа гадаадад хийсэн гүйлгээнд ихэвчлэн 3% суутгадаг. Тэгвэл American Express, J. P. Morgan Chase, Citygroup банкнууд дээрх гадаад гүйлгээний төлбөргүй урамшуулалт /reward/ карт санал болгодог. Гэвч энэ картыг нэлээд сайн кредиттэй хүн авч чадах бөгөөд жилийн төлбөртэй гэдгийг анхаараарай. Дээрхээс гадна Capital One Financial банк оюутан сурагчдад зориулсан болон бусад дансны хэрэглэгчдээсээ гадаад гүйлгээний хураамж авдаггүй гэсэн байна. Bank of America жилийн төлбөргүй, гадаад гүйлгээний хураамжгүй ”Travel Reward Card” –ыг шинээр санал болгож байна. Түүнчлэн картаараа гүйлгээ хийхдээ солилцооны тухай үеийн ханшаа мэдэж байвал алдагдалгүй наймаа хийх болно гэдгийг та бүхэн юу эс андах вэ.
“Cash” бол хаана ч хаан гэдгээр монголчууд маань эндээс бэлэн мөнгөө аваад тэнд нь ашигтай ханшаар солиулж хэрэгцээндээ зарцуулдаг. Гэвч ямар нэгэн хэрэгцээ гараад дебит картнаасаа бэлэн мөнгө гаргах болбол бас л гадаад гүйлгээний /3% хүртэлх/ болон дээр нь тодорхой хэмжээний төлбөр төлөх болно. Иймд явахынхаа өмнө өөрийн үйлчлэгч банкнаасаа гадаад дахь ATM төлбөрийн хэмжээ, данс уруугаа мөнгө шилжүүлэх төлбөр болон хамтарч ажилладаг ATM төлбөр авдаггүй гадаад банк байгаа эсэхийг асуугаад авахад илүүдэхгүй болов уу. 

Ямар ч тохиолдолд эндхийн өөр муж ч бай, өөр улс уруу аялахынхаа өмнө банк уруугаа утастаж хаашаа, хэдий хугацаагаар явахаа мэдэгдэх нь зүйтэй юм билээ. Учир нь оршин суугаа газраасаа өөр газруудаас картаа их хэмжээгээр ашиглаад ирэхээр таны мөнгийг хамгаалах зорилгоор банк сэжигтэй гэж үзээд гүйлгээ хийхийг нь хааж орхидог. Бидэнд өнгөрсөн жил ийм явдал тохиолдсон бөгөөд банк уруугаа утастаж тэнэж яваагаа мэдэгдсэн билээ.

Tuesday, June 19, 2012

Эх орон маань гадаадад амьдарч байгаа хүүхдүүдийг хүлээж авахад бэлэн үү?

Манай хотын Монголчуудаас маань хэд хэдэн хүн эх орон уруугаа буцсан болон буцах гэж байна. Энд ирээд нэг коммунити болоод бэрхшээл зовлон, баяр баясгалангаа хуваалцаж дассан нэгнийгээ явахаар сэтгэлд эвгүй байдаг ч эх орондоо ихийг бүтээх, гэр орноо бүтэн болгох, илүү ирээдүйтэй замыг сонгож буцаж байгаа тэдэндээ сайн сайхныг хүсэхээс өөр яах билээ. Сүүлийн үед төрөл садан, ахан дүүс, төрөөс маань ирцгээ гэж уриалж байгаагийн хамт энэд байгаа нэгэнд маань мэргэжил боловсролын нь дагуу, эсвэл илүү боломж бүхий
ажлын байр болон бизнесийн санал, санаа өгч байгаа ч хүүхдүүдтэй айлууд буцахаас түтгэлцсээр байна. Томчуул ч яахав. Ихэнх насаа үдсэн эх орондоо очиж байгаа хүмүүс усандаа орсон загас шиг дорхноо эвээ олоод яваад өгнө. Харин эндхийн боловсролын системд дассан, дамжсан хүүхдүүд маань эх орон маань ямар сургууль, систем санал болгож байна вэ? Ихэнх хүүхдүүд маань монгол хэлээрээ монголын сургуулийн сургалтын хэмжээнд уншиж, бичиж ойлгож чадахгүй. Дээр эрс өөр боловсролын систем үрүү /босоо асадемик чиглэлтэй/ шилжихэд нь туслах ямар арга зам санал болгож байна вэ? Нэлээд хэдэн жилийн өмнө энэ тэнд гадаадад амьдарч байсан янз бүрийн насны хүүхдүүдийг нийлүүлсэн ахлах анги хичээлдэг гэж сонсож байсан ч эд нар монголын системд шилжихээсээ өнгөрсөн хүүхдүүд, нэг цаас өгөөд л төгсгөх бодолтой гэсэн байдалтай хандсан гэсэн. Бид нарт тийм аргацаасан хүүхдүүдүүдийг минь хохироосон газар хэрэггүй. Барууны оронд зөвшөөрөгдсөн стандартын дагуу мөн дээр монгол хэл дээрээ илүүтэй ажилладаг тийм цогц шийдэлтэй сургууль хэрэгтэй байна. Ихэнх хүмүүс Америкийн сургалттай хувийн сургуулиуд байгаа гэж ам уралдан хэлэх юм. Тийм сургалтын мөнгийг биднээс маань хэд нь төлж чадах бэ. Дээрээс нь энэд үнэгүй авдаг нийтийн боловсролын хэмжээний чанартай ерөнхий боловсролд нэг хүүхдэдээ л гэхэд жилд хэдэн мянган доллар төлж сургана гэдэг бидний хувьд зөв шийдэл биш билээ. Эндээс очсон хүүхдүүдээс маань найз нөхөд үрүүгээ ярьсныг сонсоход хичээлээ гүйцэхэд нэлээд хүнд байгаа болон, тэднийгээ битгий ирээрэй гэж зөвлөж байх юм. Тоглож дассан найз нөхөд, сургууль орчноосоо салаад цоо шинэ газар очиж байгаа тэдэнд ядаж сургалтын зүгээс нь асуудлыг нь багасгах талаар сургуулийн зүгээс яаж туслах вэ? Илүү цагаар заах, зөвлөх багш гаргаж өгч байна уу? Ээж аав нь энэд байсан хэмжээний ахуй нөхцөлийг бүрдүүлээд л өгнө. Гэтэл сэтгэл санаа, сурч боловсрох нөхцөлийг нь бүрдүүлж өгч чадах уу? Тоглоомын талбай, паркаас /park/ өгсүүлээд анги танхимын хангамж, номын сан, чөлөөт байдлаа санагалзаж байгаа тэднийг дээр монголоороо ярихад нь дооглох хүүхэд захаасаа байгаа. Монголоос Америк уруу ирсэн хүүхдүүдийн жишээ дээр харахад англи хэл сурах, дээр нь хичээлээ гүйцэхэд нь тийм ч амар биш байдаг. Ихэнх аав, ээж манай хүүхдүүд хичээлээ шууд л гүйцсэн, ангилаар хэдхэн сарын дотор шууд ярьдаг болсон, багш нь “good, good" гэдэг гэж ярих боловч сургууль дээр, хүүхдүүдийн хувьд байдал өөр байдаг. Монгол хүүхдүүд барагтай бол хэцүү гэж хэлдэггүй. Хүүхдүүдийн дасан зохицох, гүйцэх хурд янз тул зарим хүүхдүүд тэр чигээрээ л гүйцэлгүй явсаар төгсөх нь бий. Ихэвчлэн ахлах ангидаа монголоос ирсэн хүүхдүүд хэл, сургалтаас гадна найз нөхөдтэй болох, дасан зохицох гээд л нэлээд амаргүй байдаг нь монголдоо буцья гэж аав ээждээ үглэхээс харагддаг. Аль болох бага насандаа ирнэ, хурдан хичээлээ гүйцэх боломж нь төдий чинээ амар байдаг. Иймд үүнтэй адилаар дунд насны болон томхон хүүхдүүдтэй айлууд монголд очвол хамгийн түрүүнд хичээлээ гүйцэхгүй байж байгаад хүүхдүүдийнхээ ирээдүйгээр тоглочих вий гэж айдаг.
Энэд гадаадаас ирсэн хүүхдүүдийг америкийн сургалтын систем үрүү оруулах бүхэл бүтэн систем ажилладаг. Юуны түрүүнд хэлний шалгалтаар Англи хэлний мэдлэгийн хэмжээг тогтоож хэрэв хангалттгүй бол сургуулийн дистрикт бүрт байдаг Англи хэл 2 дахь хэл нь /
English as a second language / ангид хуваарилдаг. Ийм төрлийн тусгайлсан анги байна, эсвэл англи хэлний хичээлээ зөвхөн тусдаа аваад бусад хичээл дээрээ жирийн ангид сурдгаар ч зохицуулсан байдаг. Ямар ч тохиолдолд сургуулийн дистрикт шинээр ирсэн хүүхдүүдийг шинэ системд шилжихэд нь зориулж илүү хөрөнгө мөнгө, цаг зарцуулдаг.
Олон жилийн турш оршин тогтносон ийм системийн хэрийн биш ч тодорхой хэмжээгээр энэ тэндээс очсон хүүхдүүдэд туслах систем байдаг бол эсвэл хэрэгжүүлэх санаа байвал мэддэг хүмүүсээс нь сонсвол гадаадад байгаа гэр бүлүүдэд их хэрэгтэй байхсан. Түүнчлэн энэдээс очсон эцэг эхчүүд энэ талаар ямар бодолтой байгаа болон зөвлөгөө байвал бичээрэй.