Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, February 4, 2010

Татсан махаар хийх хоол -1

Өөрөө хийж туршсан эсвэл хийдэг хялбар хоолнуудын жороос хааяа оруулж байх болно.
Татсан махыг бууз, хуушуураас гадна бэлэн, хөшиглөх шаардлагагүй тул өөр бусад төрлийн хурдан хийж болох хоолонд хэрэглэхэд амар байдаг билээ.
Өнөөдөр татсан мах, будаатай амттат чинжүү буюу Bell pepper-ээр хийх хоолыг орууллаа.
Орц:
4 ширхэг чинжүү /ямар ч өнгийнх байж болно/
1 кап  будаа- Ямар ч төрлийн болгосон будаа байж болно. Бор будаа эсвэл урт нарийн будаа ч болно. /cup- аяга гэсэнгүй. Хэмжүүрийн нэгж учраас/
1 паунд татсан мах
1 өндөг
1/2 кап талхны үйрмэг - Хийгүй байсан ч болно./гэртээ талхны үйрмэгийг хатаагаад хэрэглэж болно/
1/2 кап шөл /эсвэл өөрсдийн чинь дуртай аль нэг соусууд бага зэрэг шингэлээд хийж болно/
Амтлагчууд: зүгээр буузны адилаар сонгино, сармис, бага зэргийн усаар найруулсан давс хийж болно. эсвэл өөрсдийн дуртай амтлагчуудаа нэмж болно.
Нэмэлт: өөрсдөө корн зэрэг дуртай ногоогоо нэмж болно.

Хийх заавар:
Дотор нь хийх бүх зүйлээ хольж амтал. Чинжүүгээ угаагаад үртэй дээд хэсгийг аваад дотор нь бэлтгэсэн мах эсвэл махтай зуурмагаа хийж зууханд хийж болдог гүнзгий саванд хийж дээр шөл буюу соусаа дээрээс нь асгах, эсвэл хажуугаар нь хийж саваа таглаад зуухандаа хийнэ. Хэрэв таггүй сав бол тугалган гялгар цаасаар сайн таглаж болно.
350'F -д 45 минут орчим жигнэх буюу чинжүү зөөлөн болсны дараа гаргана. Хэрэв махаа эхлээд хуурч борлуулсан бол арай бага хугацаа орох боловч мах нь болох явцдаа бусад холимогоо амтладаг тул түүхийгээр нь хийсэн дээр санагддаг.

Ер нь хоолны жор бол хүнд зөвхөн санаа өгөх зориулалттай гэж миний хувьд боддог бөгөөд хүмүүст өөрчдийн сонирхол байдалдаа тохируулж өөрчлөхөд зүгээр юм. Дээрх хоолыг би ихэвчлэн будаа хийлгүйгээр зүгээр буузны махны адил бэлтгэж хийгээд будаа ногоо салаттай тавагладаг. Мөн олон хүнд хийх шаардлагатай бол чинжүүгээр хөндлөн эсвэл босоо 2 хуваагаад хийдэг.
За тэгээд сайхан хооллоорой. Та бүхэн хийж үзсэн туршлагаасаа хуваалцана гэж найдаж байна.

No comments:

Post a Comment