Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, February 19, 2010

НУУГДМАЛ ТӨЛБӨРҮҮД

Доор Даяар Монгол сонины 2006 оны 8-р сард нийтлэгдсэн өөрийн материалыг орууллаа. Зарим тоо баримтууд хуучирсан байж болох талтайг та бүхэн юу эс андах вэ. Гэхдээ санаанууд нь одоо ч хэрэгцээтэй байх байхаа.

“Хямд үнэтэй “гэгдэх зарим бараа үйлчилгээнүүдэд бидний бодож төлөвлөж байснаар илүү их мөнгийг төлөх хэрэгтэй болдгийг анзаарсан уу? Бид нар бараг бүгдээрээ л заасан үнээс илүү мөнгийг бараа үйчлигээнд төлж байна гэж болно. Үүний гол шалтгаан бол “stealth fee” буюу нуугдмал төлбөрүүд юм.

Хамгийн эхний жишээ бол бидний нэрлэдгээр гар утасны билл. Утасны компаниуд сарын хямд төлөвлөгөөг санал болгодог ч дээр нь зайлшгүй төлөгдөх ёсой татвар, төрийн зарим төлбөрүүдээс гадна жижиг сажиг үйлчилгээний үнэ нэмэгдсэнээр анхны амласан сарын төлбөрөөс нь даруй 20 гаруй доллар илүү төлөхөд хүрдэг билээ. Жишээ нь сарын $39,99 үнэтэй төлөвлөгөө байлаа гэхэд холбооны улсын, зохицуулалтын, захиргааны 3 тусдаа нэмэлт төлбөрүүд, дээр нь төрийн болон татварын төлбөр гээд $6.31 нэмэгдэх ба дээр мессеж, замын тусламжийн программ, даатгал, интернэт зэрэг үйчлигээ, түүнчлэн төлбөрөө хожимдуулсан бол 5 болон түүнээс дээш мөнгийг нэмээд 60 орчим долларыг төлөх хэрэгтэй болно. Түүнчлэн хэрэв минутаа хэтрүүлсэн бол хэтрүүлсэн минут тутамд $0,45 гэсээр зөвхөн 20 минут хэтрүүлэхэд л 9 доллар илүү төлнө гэсэн үг. Ийнхүү хамгийн хямд төлөвлөгөөний маань сарын төлбөр заримдаа хамгийн олон үйлчилгээ үнэгүй багтаасан, их минуттай ангиллын төлөвлөгөөний сарын төлбөрөөс ч давж гарахад хүрдэг. Тэгвэл эдгээрээс зайлсхийх арга бий юу? Үүний тулд юуны түрүүнд биллээ нарийвчлан шалгаж нэмэлт төлбөрүүдэд ангилалт хийх хэрэгтэй юм. Нуугдмал төлбөрүүд дотроо зайлшгүй төлөгдөх ёстой болон нэмэлт үйлчилгээний 2 ангилалттай байна. Зайлшгүй төлөгдөх ёстой төлбөрт дээр дурдсан шиг татвар, төрийн авдаг төлбөрүүд багтана. өөрөөр хэлбэл бид үүнээс зугтаах аргагүй. Харин нэмэлт үйлчилгээнүүдийн талаар дахин бодож үзэх хэрэгтэй билээ. Жишээ нь та гар утсаараа интернэт, мэсаж тэгтлээ хэрэглээд байдаггүй бол Wireless Data, мөн AAA зэрэг замын үйчилгээний өөр програмтай бол Road Assistance Program-ийг хүчингүй болгож өгөхийг компаниасаа хүсэх хэрэгтэй. Эдгээрээс та сард бараг 3-5 орчим доллар хэмнэх байх. Түүнчлэн даатгал, уртасгасан баталгаат хугацаа зэрэг үйлчилгээг авахгүй байж болох юм. Хэрэв утас эвдэрлээ гэхэд бараг л эдгээр төлбөрийн хэдхэн сарын үнийн дүнтэй тэнцэх мөнгөөр үйлчилгээний гэрээгээ сунгаснаар шинэ утас худалдаад авч болж байна. Мөн утасны минутаа тогтмол хэтрүүлдэг бол дараагийн минут ихтэй ангилалд орох, төлбөрөө тогтмол хугацаанд төлөх зэргээр биллийн төлбөрөө зохих хэмжээнд байлгаж болно.
Доор биднийг ухаалаг худалдан авагч болгоход туслах хэд хэдэн санааг хүргэе.

Электрон хэрэгслийн хор.
Хямд үнэтэй шингэн хортой /Inkjet/ принтерийн хорыг нь байн байн солиход хүрдэг тул арай илүү үнэтэй ч хэрэглээний зардал багатай лазер принтер авснаар мөнгөө арай хэмнэж болох юм. Жишээ нь, Rochester Institute of Technology-ийн Хэвлэх, хувилах бүтээгдэхүүний лабораторид хийсэн туршилтаар $40 үнэтэй Inkjet принтерээр 500 хуудас хэвлэхэд нийтдээ $98 доллар зарцуулагджээ. 3000 хуудас хэвлэхэд $387 болохнээ. Худалдан авагчдын судалгаар принтер худалдан авсан хүмүүсийн зөвхөн 3% л принтерийн жинхэнэ үнийг худалдан авалт хийх үедээ мэдэж байсан гэж гарчээ. Миний хувьд inkjet принтерийг хэрэггүй зүйл гэж хэлэхгүй л дээ. Мэдээж компьютерээ дагаж үнэгүй буюу хямд ирсэн, эсвэл гараж худалдаагаар $5 худалдаад авчихад гэмгүй л эд. Тэгээд ч тэгтлээ их зүйл хэвлээд байдаггүй айл бол боломжийн эд билээ. Үүний далимд факсын хорыг дурдахгүй бол болохгүй юм. Манайх хорон цаастай энгийн факсыг $30-аар худалдаж авсан нь ердөө л 20-30 хуудас хүлээн авах чадвартай байсан тул Монголоос хүн андуураад факс дахин дахин явуулснаар нэг өдрийн дотор л хор нь дуусч билээ. Тэгээд хорны үнэ нь $20. Иймд ажил төрөлдөө факс ихээхэн хэрэглэдэг айл бол inkjet эсвэл лазер хортой факсын аппарат худалдан авахыг зөвлөж байна.

Банкны төлбөрүүд
Direct deposit буюу сар бүр цалин буюу орлогоо шууд банкны чинь данс орж байхаар гэрээ байгуулах, хадгаламжийн дансандаа тодорхой мөнгй байлгах зэргээр банкны сар бүрийн үйлчилгээний хураамжаас чөлөөлөгдөх аргуудыг манайхан сайн мэддэг билээ. Тэгвэл буцсан чек, дансны мөнгөө хэтрүүлэн хэрэглэсэн зэрэгт ноогдох торгуулын мөнгийг хадгаламж, чекэн дансаа холбосон overdraft protection-ийг хийлгэвэл арай багасгах боломжтой. Жишээ нь, мөнгөө хэтрүүлсэнд ноогдох торгууль нь $31 байлаа гэхэд хэрэв дээрх хамгаалалтын гэрээтэй бол хадгаламжийн данснаас нь хэтрүүлсэн мөнгийг чинь шилжүүлээд торгууль $10 болж багасах жишээтэй. Ер үнэгүй буюу, хямд үйлчилгээтэй гэгдэх банкнуудын үйлчилгээнүүдийн үнэ, торгуулийн хэмжээ зэргийг асууж лавласны дараа дансаа нээлгэхэд илүүдэхгүй юм.

Кредит болон чекэн дансандаа хяналт сайн тавих.
American Bankers Association, Dove Consulting компанийн хамтарсан судалгаагаар хэрэглэгчдийн бараг талаас илүү хувь нь кредтит эсвэл банкны данснаас нь автоматаар төлбөрөө авах нэг буюу түүнээс дээш тооны гэрээтэй байдаг гэж гарчээ. Хэрэв та автоматаар мөнгөө төлөхөөр гэрээ байгуулсан бол эдгээр төлбөрүүддээ сайн хяналт тавиарай. Ялангуяа үнэгүй, эсвэл туршилтын хугацаагаар онц хэрэгцээгүй үйлчилгээ авахдаа карт, дансны дугаараа өгсөн бол хугацаа нь дуусахаас өмнө эдгээр компаниуд уруу утастаж үйлчилгээгээ хүчингүй болгохыг сануулж байна.
Түүнчлэн ихэнх кредит картны компаниуд хугацаа хожимдсон төлбөрт $39, бүр 31% хүртэлх хүүгийн торгууль тогтоох, лимитээ хэтрүүлсэн тохиолдолд $35 торгууль тус тус ноогдуулж байна гэж cardweb.com сайтэд бичжээ. Жишээ нь, кредит карт хэрэглэгч Америкчуудын бараг 31% нь балансаа бүтнээр нь төлдөг тул ямар нэгэн хүү төлдөггүй байна. Тэгвэл кредит картны компаниуд төлбөр төлөх хугацааг нь урагшлуулах, тэгээд хугацаа хожимдуулсны торгууль ноогдуулах замаар эдгээр дээрх хэрэглэгчдээс мөнгй авах арга олсон байна. Тэгээд ч торгуулийн орлого нь компанийн нийт орлогын ихээхэн хэмжээг эзлэх болсон ба өнгөрсөн жилд гэхэд л 16 биллион доллар зөвхөн торгуулийн мөнгөөр хийсэн гэж Parade сэтгүүлд бичжээ. Эдгээр торгуулиас зайлсхийхийн тулд дансныхаа балансыг тогтмол шалгаж хяналт тавих явдал бөгөөд төлбөрөө хожимдуулахаас зайлсхийх сайн аргын нэг бол биллээ онлайнээр төлөх явдал билээ.

No comments:

Post a Comment