Sobriety check point буюу жолооч нарын согтуу эсэхийг шалгах цэгүүд томоохон зам дээр оройн цагуудаар ажиллаж замаар өнгөрөх бүх жолооч нарыг зогсоож жолооны үнэмлэхийг давхар шалгаад байдгийг та бүхэн мэдэж байгаа. SacBee сонины 2-р сарын 14-ний дугаарт нийтлэгдсэнээр 2010 оныг "шалгах цэгийн жил" болгон зарлаж Калифорний цагдаагийн байгуулагуудаас одоогийн байдлаар 2500 үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байгаа аж. Иймэрхүү цэгүүд нь согтуу жолооч нарыг барихаас илүүтэйгээр жолооны үнэмлэхгүй хүмүүсийг олж машиныг ачуулах зорилготой байдаг гэхэд бараг хилсдэхгүй бололтой. Учир нь 2009 онд иймэрхүү цэгүүдийн машины ачуулалт, торгуулиас 40 сая долларыг олсон ба үүнийн зарим хэсэг нь хотуудын төсөвт, үлдсэн хэсэг нь машин ачдаг компаниуд уруу оржээ. Үүн дээр нэмэгдээд цагдаа нар илүү цагийн нэмэгдэл болох 20 сая доллар ихэвчлэн нэгдсэн улсын төсвөөс санхүүжигддэг California Office of Traffic Safety байгууллагаас гарчээ. Нөгөө талаас эдгээр шалгалтын цэгүүд нь Латино нар ихтэй хотын хэсгүүдэд ихээр байрладаг гэж судалгаагаар гарсан байна. Эдгээр районуудаас ачигдсан машины тоо бусад районуудыг бодвол 3 дахин илүүтэй байсан ба өнгөрсөн жил нийтдээ 24 мянган машин эдгээр цэгүүдээс ачигджээ. Мөн дээрх судалгаагаар ачигдсэн машинуудын эздийн 70 орчим хувь машинаа шууд хаядаг нь 1000-4000 мянган доллар төлж авах болдогтой холбоотой аж.
Калифорний цагдаа нар жолооч нарын оршин суух эрхийн асуудлыг асууж шалгадаггүй тул Цагаачдын албанд мэдэгдэнэ гэж айх аюулгүй ч жолооны үнэмлэхгүй явж байгаа шалгалтанд өртвөл машинаа салах эсвэл ихээхэн мөнгө төлөх болохнээ. Иймэрхүү аюулаас хол явахын тулд шалгалтын цэгүүд гардаг томоохон зам болон латино ихтэй районы замыг аль болох тойрч гарч байвал шалгалтанд өртөх нь бага байж болохнээ.
Wednesday, February 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment