Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, February 25, 2010

ТИП буюу Гар Цайлгах Мөнгө

Тун ч завгүй байгаа ойрын үед өмнө бичиж байсан нийтлэлүүд маань "нүүрийг минь тахалж" байна даа :-)  Доорх мэдэээлэл 2006 оны 9 сард Даяар Монгол сонинд уг нийтлэлэгдэж байсан байна.
Бид барууны оронд хэвшил болсон бага цалинтай үйлчилгээний ажилчдад талархал болгож өгдөг гар цайлгах мөнгө буюу типийг хэзээ, хаана, хэнд, хэдийг өгөх вэ гэдэг асуудалтай алхам бүртээ тулгардаг.
Олон үйлчилгээний ажилчдын амьдрал типнээсээ хамаардгийг Монголчууд бид анхандаа мэдэхгүйгээсээ болж өгөлгүйгээр нэлээд хүнийг гомдоосон байж магадгүй. Миний хувьд анх ирсэн дариудаа таксигаар үйлчлүүлээд буухдаа тоолуурын дагуу ягштал мөнгөө тоолоод өгснөө санахаар таксины жолооч нь нүдэнд харагдах шиг болдог юм.
Вэнжамин Франклины хэлснээр “Хэтрүүлж өгвөл тэнэг болж харагдана, дутуу өгвөл бүр ч том тэнэг болно” гэдэг шиг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандарт хэмжээг мэдэж байвал өөрийгөө эвгүй байдалд оруулахгүй байх боломжтой юм. Судлаачдын үзэж байгаагаар ихэнх хүмүүс талархал гэхээсээ илүүтэйгээр зүгээр л эвгүй байдалд орохгүйн тулд тип өгдөг гэсэн бол харин үйлчилгээний ажилчдын хувьд хэрэв тип өгөхгүй бол үзүүлсэн үйлчилгээг нь үнэлсэнгүй гэж хүлээж авдаг байна.

НИЙГЭМД ХЭВШИЛ БОЛСОН СТАНДАРТ ХЭМЖЭЭНҮҮДИЙГ ДУРДВАЛ:
- Нисэх онгоцны буудлыг ачаа зөөгчид: ачаа бүрт $1, хүнд ачаанд арай илүүг.
- Бармэнд: захиалга бүрт $1, $2.
- Хэрэв ширээнд үйлчлүүлж байгаа бол 15-20 хувь. /Зоогийн газарт/
- Гоо сайхны газарт: Үс засалт, хумс, нүүр зэрэг гоо сайхны үйлчилгээний төлбөрийн 15-.20 хувь. Үс угаагчид $2-$5.
- Таксинд: $10-аас бага төлбөрт $1-$3. Хэрэв $10-аас дээш төлбөрт 10 хувь.
- Кафед: Зарим хүмүүс тип өгөх хэрэггүй гэж үздэг. Гэхдээ тухайн кафены төрөл чанараас хамаарна. Зарим нь жирийн нэг аяга joe кофенд төлдөггүй боловч тусгай захиалгын ундаандаа төлөх нь бий. Ундаа бүрт задгай мөнгөнөөс - $1 хооронд.
- Хүргэгч, ачаа зөөгчдөд: Юу тээвэрлэж байгаагаас нь хамаарч янз бүр байна. Жижиг хоолны захиалганд хэдхэн доллар хангалттай бол нүүлгэгчдэд $20-$30 тип өгөх нь зөв ажээ.
- Хими цэвэрлэгээ: Ерөнхийдөө өгөх хэрэггүй гэж үздэг.
- Зочид буудал: ачаа зөөгчдөд $1-$2 ачаа бүрт. Буудлын цэвэрлэгээний ажилчинд нэг өдөрт $2, $3 /өдөр бүр өрөөндөө орхиход болно/. Хэрэв хаалгач таньд бороотой өдөр такси зогсоож өгсөн бол $2, $3 өгөхөд зүгээр байхаа.
- Массажчинд: 15 хувь.
Түүнчлэн хэд хэдэн зүйлсийг анхаарахад илүүдэхгүй аж. Үүнд:
-Үйлчилгээний ажилчид бэлэн мөнгийг илүүд үздэг, та хэдийгээр картаар төлбөрөө төлсөн ч гэсэн типээ бэлнээр өгөхийг хичээгээрэй. Гэхдээ бэлэн мөнгө байхгүй бол санаа зовсны хэрэггүй бөгөөд орчин үеийн картны машинууд типны тооцоог гаргуун хийдэг болсон байна. /нэмсэн. 2/24/2010/
- Томоохон үдэшлэг, хүлээн авалт, баярын төлбөрийн тооцоонд тип нь ихэвчлэн багтсан байдаг. Гэхдээ асуухад илүүдэхгүй.
- Улс орон бүрт типийн хэмжээ янз бүр байна.
- Эцэст нь, бүдүүлэг үйлчилгээг бүрэн талархлаар хариулах хэрэггүй.
“The Itty Bitty Guide to Tipping” номыг хамтран зохиогч Стаси Кражчир бичихдээ “Типийн талаар хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Гэхдээ амьдралыг тань тэгш дардан, хялбар болгоход тусалж байгаа ‘байгаа’ өөрөөр хэлбэл, үсчин, гэрийн үйчлэгч, зүлэг, талбайг чинь янзалдаг хүмүүс, хүүхэд асрагчид, зөөгч нартаа хамгийн түрүүнд талархах хэрэгтэй юм” гэжээ.
Нөгөө талаас үйлчилгээний ажилчдын хувьд найрсаг үйлчилгээ нь типэнд голлох нөлөө үзүүлдэг ба инээмсэглэл, бөхөлзөлт, хувь хүнд хүрч үйлчлэх зэрэг нь типийн хэмжээг нэмэгдүүлдэг болох нь судалгааны үзүүлэлтээр нотлогджээ. Түүнчлэн эмэгтэй үйлчлэгчийн инээмсэглэл эрэгтэй үйлчлэгчийнхээс илүү типэнд нөлөө үзүүлдэг гэнэ. Биднээс нэлээд нь үйлчилгээний ажил хийж байгаа болон хийж үзсэн байх. Ямар ч байсан томоохон тип өгсөн хүнийг, эсвэл тохиолдлыг үйлчилгээний ажилчид мартдаггүй бөгөөд өгсөн типны хэмжээг болон өгсөн хүнийг сайнаар дурсаж явдаг билээ.
Вашингтон пост сонины эх сурвалжийг ашиглав.

No comments:

Post a Comment