Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, February 9, 2010

Гудамжинд хэвтэж байгаа жимсийг авч ашиглаж болох уу?

Анх Монголоос Сакраментод ирсэнийхээ дараа Цагаан ордны дэргэдэх паркт хөглөрөх оранж жимснүүдийг хараад хайран жимсийг хаяад гэж бодогдоод. Тэгээд хүнээс зайдуухан зогсч байгаад нэгийг амсаад үзтэл нэлээд гашуун байхаар нь бушуухан шидчихэж билээ. Тэр үедээ идэхийн аргагүй болохоор нь түүддэггүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч билээ :-)
Нийтийн эзэмшлийн газарт хаягддаг жимсийг түүж хэрэглэж болох эсэх талаар над шиг хүмүүст хэрэгтэй нэгэн мэдээлэл SacBee-д гарчээ. Хэдийгээр Капитол паркийн /цагаан ордны дэргэдэх/ мужийн эзэмшлийн 12 оранж моднуудаас /2 Washington navel, 10 Valencia/ жимснүүд нь энэ тэндгүй унаж хөглөрч харагдаж байгаа ч тэдгээрийг түүж хэрэглэхийг хориглодог бөгөөд тэдгээрийг хэсэг хугацааны дараа Green Waste хаягдлаар ачиж ашигладаг ажээ.  Department General Service-ийн төлөөлөгчийн өгүүлж байгаагаар эдгээр моднууд нь нэлээд урт настай тул жимс нь идэх аргагүй, дээр нь эдгээр моднуудыг түүхийн дурсгалт зүйлс гэж авч үздэг тул жимсийг түүсэн тохиолдолд хулгай эсвэл сүйтгэлт гэж авч үзэн торгох болно гэжээ.  Гэхдээ хотын эзэмшлийн 108 ситрус моднуудаас жимс түүхийг хориглодоггүй ч хотын төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар  эдгээр модонд тэр хавийн айлууд нь ямар төрлийн химийн бодис хэрэглэснийг мэдэхгүй тул  хариуцлагын асуудлын улмаас хэрэглэхийг зөвлөхгүй гэж байна.
Харин 17th street & L хоёрын уулзвар дээр байдаг St.John's Lutheran Church-ийн модноос хэрэглэх хүн байвал оранжийг чөлөөтэй түүж хэрэглэж болно гэж тус сүмийн менежер өгүүлжээ. 
Эдгээр оранжууд ихэвчлэн sour /гашуун/ Sevilles гэдэг төрлийнх байдаг бөгөөд нэлээд зузаан хальстай, гашуун тул шууд идэхэд тохиромжтгүй аж. Харин гурилан бүтээгдэхүүн, салатны амтлагч, дрэссэн, оранж жүүсэнд шахаж хэрэглэхэд боломжийн байдаг гэнэ. Манай хөршийн бидэнд өгдөг гашуун оранжуудыг ашиглаад элсэн чихэртэй цуг буцалгаж варень хийгээд өөрсдөө идэхгүй бол Монгол уруу явуулбал зүгээр юм гэсэн санаа төрлөө.  Доор хялбар English marmalade-ийн жорыг оруулж байна.
Оранжаа сайн үрж угаагаад хуваагаад үрийг түүж аваад жүүсийг нь саванд шахна. /Эсвэл жүүсийг шахалгүйгээр шууд хэрчиж болно/ Тэгээд үлдэгдлийг хальсны хамтаар нимгэн жижгээр хэрчиж дөнгөж бүрхэх шахуу бага зэргийн усанд хийж зөөлөн болтол нь буцалгана.  Тэгээд томхон саванд жүүсний хамт хэмжиж хийгээд дээрээс нь яг ижил жинтэй элсэн чихрээ хийнэ. Савны доторхийг савны тал дундаас хэтрүүлсний хэрэггүй /буцалгах тул/. Ингээд плиткээ дунд зэрэг дээр нь тавиад буцалгана. Байнга хутгах ёстой. Тэгээд буцалсаар хутгах аргагүй өтгөрөөд ирэхээр нь гаргана. Тэгээд шууд хэрэглэх буюу эсвэл халуун ууранд ариутгасан шилэн саванд хийж таглаад дараа хэрэглэж болно. Үүнийг оранж дээрээ gratefruit, лемон зэргийг нэмж оруулаад хийж болдог аж.

1 comment:

  1. Pretty! This was a really wonderful article. Thanks for supplying these details.


    Also visit my website; nerevar

    ReplyDelete