1. Хүүхддүүддээ хямд метал зүүлт чимэглэл бүү авч өгөөрэй
Сүүлийн хэдэн жилүүдэд хүүхдийн эрүүл мэндэд хортой, тархины хөгжилд нөлөөлдөг хүнд төмөр болох хар тугалганы хольцтой будгаар будагдсан, хятад улсад үйлдвэрлэгдсэн сая сая тоглоом, чимэглэлийг дэлгүүрүүдийн лангуунаас татан авч байсныг санаж байгаа байх. Иймээс 2008 онд хар тугалганы стандартыг тогтоосон шинэ хууль батлан хэрэгжүүлснээр Хятад улсаас орж байгаа хүүхдийн бүтээгдэхүүнүүдэд тугалганы хольцийн шинжилгээг нэмэгдүүлсэн билээ. Энэ жилийн хувьд дахиад л асуудал гарч ирсэн нь хятадын үйлдвэрлэгчид хямд үнэтэй метал зүүлт чимэглэлийг тугалгыг орлуулаад түүнээс илүү хортой cadmium буюу кадмий гэдэг металийн хольцтой будгаар будаж тэдгээр нь дэлгүүрийн лангуугаар зарагдаж байгаа нь шинжилгээгээр илэрсэн юм. Үүний дотор Wall Mart, Claire's зэрэг томоохон дэлгүүрүүдэд орон даяар зарагдаж байсан бугуйвчны зүүлтэнд кадмийгын өндөр хэмжээний орц илэрчээ.Кадмий нь гялтагнуур өнгөтэй, бат бөх, маш бага температурт хайлдаг, хүний эрүүл мэндэд хортой метал бөгөөд хамгийн гол нь харьцангуй хямд юм байна. Associated Press /AP/ лабораторийн шинжилгээгээр 103 ширхэг хямд үнэтэй зүүлт чимэглэл дээр шинжилгээ хийж үзэхэд 12-т нь кадмийгийн хэмжээ нь нийт жингийн 10-аас дээш хувьтай байжээ. түүнчлэн зарим том хүний метал зүүлтүүдэд ч гэсэн илэрсэн гэжээ. Хэрэв тугалга, кадмий зэрэг хүнд металын хольцтой тоглоом, чимэглэлийг амандаа хийх, зажлах, залгивал хүүхдийн тархины хөгжлийг удаашруулах, хорт хавдар тусгах, түүнчлэн хөхний хавдар, зүрх судасны өвчин, уушиг, бөөрний ажиллагааны алдагдал, ясны бэхжилт, бойжилтонд тус тус муугаар нөлөөлөх магадлалтайг саяхны судалгаагаар тогтоогоод байгаа билээ. Нөгөө талаар хятадын үйлдвэрлэгчид Америкийн дэлгүүрүүдийн гэрээг авахын тулд маш хямд үнэ санал болгож тэр нь маш алдагдалтай байдаг тул түүнийгээ нөхөхийн тулд хямд төрлийн будаг, металийг хэрэглэхээс өөр аргагүй болдог гэсэн тул Хятадаас бараа авдаг том болон жижиг худалдаачдыг байнгын найдвартай үйлдвэрлэгч ч гэж итгэж найдах хэрэггүй сайн шалгаж авахыг сануулж байгаа юм байна. Иймээс ч хууль боловсруулагчдаас кадмий болон бусад өөр 2 төрлийн төмрийг хүүхдийн зүүлт чимэглэл, тоглоомд хориглох хуулдь боловсруулаад хэлэлцэхээр оруулаад байна.
Ямар ч байсан хүүхдүүддээ болон Монголд байгаа төрөлд төрөгсдөдөө хямд үнэтэй зүүлт чимэглэлийг авч өгөхгүй байх, хэрэв байгаа бол хогийн сав уруу хаях, түүнчлэн Цагаан сараар тийм төрлийн бэлэг авахгүй байхыг Монголд байгаа хүмүүстээ сануулаарай. Эрүүл мэндээс чухал зүйл гэж хаа байх билээ.
Нэмэлт: 3/15/2012
Хуучны байшин, барилгуудын хуучин будаг нь хар тугалганы ихээхэн хольцтой байдгаас гаднах будаг нь халцарч хуучин нь ил гарсан тохиолдолд хүүхдүүд өртөж хордох үзэгдэл багагүй гардаг. Жишээ нь нэгэн 1 настай гэнэт юм идэх дургүй болж, бөөлжих болсон тул ээж аав эмнэлэгт үзүүлтэл тугалганы хордолттой гарчээ. Учир нь тэдний байрны хаалга, цонхны тавцангийн будгаас хар тугалга илэрчээ. Хэдийгээр тугалгыг будаг, бензин, бусад бүтээгдэхүүнд хориглосон боловч хуучин будаг, зүүт чимэглэл, тоглоом, гэр ахуйн хэрэглээний зарим зүйлсд хэрэглэсээр байгаа билээ.
Lead буюу хар тугалганы хольцтой будаг харьцангуй хямд тул хятадын үйлдвэрлэгчид ихээр хэрэглэдэг ба Walmart, Target зэрэг дэлгүүрт зарагдаж байсан хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн сандлаас өгсүүлээд боксын бээлий, төрөл бүрийн тоглоом, хүүхдийн болон том хүний төмөр зүйлт чимэглэлд жрийн тогтоосон хэмжээнээс 3-45 дахин их гарсан тул лангуу дээрээс татагдаж байсан билээ. Мөн McDonald's түргэн хоолны газарт урамшууллын байдлаар зарагдаж байсан хүүхэлдэйн киноны баатруудын зурагтай стакануудад хэдийгээр барааны гаднах будган дахь хар тугалганы хэмжээнд хяналт тавьдаггүй ч хүүхэд уг стаканд өдөрт 8 удаа хүрснээр аюултай металын хордолд өртөгдөх магадлалтай гэж үзсэнээр 12 сая бүтээгдэхүүнийг татсан.
Хар тугалга нь тархи болон бөөрийг /нүх үүсгэдэг/ маш хүндээр гэмтээдэг, ясыг зөөлрүүлдэг, үржил боловсролын системд муугаар нөлөөлдөг төдийгүй хордолт нь үхэлд хүргэх аюултай бодис билээ. Маш удаан хугацаагаар энэ бодист өртөгдсөн хүүхэд төдийгүй томчуудын мэдрэлийн системийг гэмтээдэг аж. Ялангуяа бага насны хүүхдүүд амандаа юм хийх заншилтай тул хар тугалганы хольтой бүтээгдэхүүнийг залгисан, зажилсан тохиолдолд хүүхдийн цусаар дамжин маш хурдан биед түгдэг байна. Маш багаар өртсөн ч хүүхдүүдийн IQ, сурах чадвар, зан төрхөнд муугаар нөлөөлдөг.
Монголд байгаа хүүхдүүддээ lead буюу хар тугалганы хэмжээг шалгуулаарай. Энэдхийн хүүхдүүдийг цэцэрлэгт байхад нь эрүүл мэндийн заавал өгөх ёстой тестэнд ордог бөгөөд өндөгний цусны шинжилгээгээр амархан гаргаж авдаг. Амандаа хийдгийг нь бодож бага насны хүүхдүүддээ тоглоом, бүтээгдэхүүн авахдаа нэлээд шалгууртай авч байгаарай.
Thursday, January 28, 2010
Tuesday, January 26, 2010
Анхаар: Замын хөдөлгөөний "Move over law" шинэ хууль
Бидэнд хэрэгтэй нэгэн имэйлийг найз маань явуулжээ. Цагдаа, түргэний тэрэг гэрлээ анивчуулан араас ирж байгаа тохиолдолд баруун талын эгнээ үрүү эгнээ солих болон замын хажуу уруу гарч зогсож өнгөрөөх хуультайг бид бүхэн мэдэж байгаа. Харин Калифорнид 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Move Over Law хуулийн талаар тэр бүр хүмүүс сонсоогүй байгаа билээ. Энэ хуулийн дагуу замын хажууд шар гэрлээ анивчуулан зогсож байгаа аюулаас хамгаалах тээврийн хэрэгслүүдийн /цагдаа, түргэн, Caltrans... г.м/ хажуугаар өнгөрөхдөө тэдний аюулгүйн байдлын улмаас нэг эгнээ сольж цаад эгнээнд орох буюу хэрэв трафик зэргээс болоод боломжгүй тохиолдолд 20 майлаас доош хурдаа сааруулж өнгөрөх хууль юм. Үйлчилгээ үзүүлж байгаа цагдаа болон бусад ажилтнуудын биеийг 65 майл хурдтай "зэвсгээс" хамгаалах энэ хуулийн хэрэгжилтэнд лав л Сактогийн цагдаа нар маш хатуу хяналт тавьж байна. Энэ нь ч бас аргагүй бөгөөд 1999 оноос хойш 150 гаруй цагдаа нар хажуугаар өнгөрөх машинуудад дайруулж нас барсан гэсэн тоо байгаа бөгөөд нэгдсэн улсын хэмжээгээр 3-хан мужаас /New York, Maryland, Hawaii/ бусад бүх мужид энэ хууль хэрэгжиж байна. Дээрх имэйлд дурдсанаар нэг залуу замын хажууд зогсож байсан 2 цагдаагийн машины хажуугаар эгнээ солилгүйгээр хурдаа сааруулаад өнгөрөхөд цагдаагийн машин даруй зогсоож 754 долларын торгууль, 3 онооны хасалт, шүүхэд заавал ирэх хуудас өгсөн байна.
Калифорнид болон бусад мужуудад хэрэгждэг энэ хуулийн талаар дэлгэрэгүй мэдээллийг http://www.moveoveramerica.com/ сайтаас орж үзээрэй.
Тайлбар: Дээрх хүмүүст тараагдаж байсан имэйлд заасан 754 доллар гэдэг нь ор үндэсгүй зүйл бөгөөд Сакраметогийн хувьд дээд тал нь 50 орчим долларын торгууль ноогдуулдаг юм байна.
Калифорнид болон бусад мужуудад хэрэгждэг энэ хуулийн талаар дэлгэрэгүй мэдээллийг http://www.moveoveramerica.com/ сайтаас орж үзээрэй.
Тайлбар: Дээрх хүмүүст тараагдаж байсан имэйлд заасан 754 доллар гэдэг нь ор үндэсгүй зүйл бөгөөд Сакраметогийн хувьд дээд тал нь 50 орчим долларын торгууль ноогдуулдаг юм байна.
Monday, January 25, 2010
Цаны баазын лифтийн үнэгүй билет
Shell бензин түгээгүүрийн газраас 10 галлоноос дээш бензин авбал хамтарч ажилладаг Washington,Oregon, Michigan, Idaho, Colorado, California, Wyoming мужуудын цаны баазуудын лифтийн нэг билет худалдаж авсан тохиолдолд 1 билет үнэгүй авах купон өгөх "Ski Free" урамшуулал явагдаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл уг купоныг ашиглаж 2 хүний билетийг нэгийн үнээр авна гэсэн үг.
Тус программ 2010 January 4 - April 16, 2010 хүртэл хэрэгжих бөгөөд та Shell-ээс бензин авсаныхаа дараа тасалбараа дотор нь орж үзүүлээд энэ купоныг аваарай.
Калифорний хувьд доорх 3 цаны баазад уг купон хүчинтэй байх юм байна.
* Mt Shasta - CA
* Northstar at Tahoe - CA
* Sierra at Tahoe - CA
http://skifreedeals.com/home
Тус урамшууллын талар болон хамтарч ажиллаж байгаа бусад мужуудын цаны баазын жагсаалтыг харъя гэвэл дээрх линкээр орж үзээрэй.
Тус программ 2010 January 4 - April 16, 2010 хүртэл хэрэгжих бөгөөд та Shell-ээс бензин авсаныхаа дараа тасалбараа дотор нь орж үзүүлээд энэ купоныг аваарай.
Калифорний хувьд доорх 3 цаны баазад уг купон хүчинтэй байх юм байна.
* Mt Shasta - CA
* Northstar at Tahoe - CA
* Sierra at Tahoe - CA
http://skifreedeals.com/home
Тус урамшууллын талар болон хамтарч ажиллаж байгаа бусад мужуудын цаны баазын жагсаалтыг харъя гэвэл дээрх линкээр орж үзээрэй.
Sunday, January 24, 2010
Аз байвал 1,7 саяын байшинг $150-оор
Эдийн засгийн уналтаас болоод байшин, бизнесээ санасандаа хүртэл зарж чадахгүй хүмүүс сугалаа явуулах замаар байр, бизнесээ борлуулах санаачлага Америкийн энэ тэнд түрүү жил нэлээд эрчтэй явагдаж байсан билээ. Харин Калифорний хувьд 2001 оноос гарсан хуулиар ашгийн бус байгууллагуудад байрны сугалаа явуулах зөвшөөрөл өгсөн ба харин хувь иргэдэд ийм төрлийн сугалаа явуулахыг хориглодог юм байна. Харин Сактод бизнесүүдээс ийм санаачлага гаргаж байснаас санаж байгаагаар нэг хос зайрмагны кафе бизнесээ зарахын тулд $100 сугалаа явуулж азтай нэгэнд өгөхөөр зарлаж байсан. Тэд ойролцоогоор 1500 орчим сугалаа зарахаар төлөвлөж байсан санагдаж байна. Үнэхээр энэ бүгд бүтэлтэй болсон эсэхийг мэдэхгүй. Лав л Бэй Ариад ашгийн бус байгууллагуудаас зохион байгуулсан нэлээд хэдэн сугалаа санасандаа хүрч чадаагүй гэснийг уншиж байсан юм байна. Харин Сактогийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Ronald McDonald House Charities of Northern California" гэдэг байгууллага харин өмнө нь 2 удаа амжилттай зохион байгууллаад одоо дахин Granite Bay-д байрлалтай 1 акр газартай, 5000кв.ф хэмжээтэй, бассейн, лифттэй, 1,7 саяар үнэлэгдсэн тансаг зэрэглэлийн ордныг сугалаагаар азтай нэгэнд нь өгөх гэж байгаа бичжээ. Калифорний 1 саяас дээш үнэтэй байшингууд дунджаар 10-аас дээш саруудаар зах зээлд зарагдахгүйгээр байж байгаагаас эздийн хувьд ийм замаар ашгийн бус байгууллагуудтай тохиролцоо хийх /тодорхой хувийг нь хандив хийж буян үйлдэхээс гадна гайгүй үнээр борлуулаад авах/ тэдэнд ашигтай байх боломжтой аж. Нөгөө талаас буяны байгууллагууд эдийн засгийн хэцүү үед санхүүжилтээ олоод байх боломжийг олгож байна. Гэхдээ сугалаа таарсан азтан хожилдоо маш их мөнгийг татварт төлөх ёстой болно гэдгийг мартаж болохгүй. Жишээ нь энэ байрны хувьд татвар 425 мянган доллар болно гээд боддоо. Өнгөрсөн жил уг байгууллагаас Placer County-д байрлалтай 1,9 сая долларын үнэтэй байшинд сугалаа явуулсан ба хэдийгээр төлөвлөсөн хэмжээгээр сугалаа зарагдаагүй ч ялагч оюутан охин нийт орлогын тал буюу 555 мянган долларыг хожсон аж. нөгөө талаас уг байгууллага 500 мянга гаруй долларыг байгууллагатаа оруулж чадсан байна. Энэ жилийн байшингийн хувьд тэд 150 долларын үнэтэй 28500 сугалааг борлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хэрэв тэр хэмжээнд зарагдаж чадахгүй бол ялагч нь нийт борлуулалтын орлогын талыг авах болно. Нөгөө талаас хэрэв хангалттай тооны сугалаа зарагдвал хожигч уг байрыг эсвэл 1.2 сая долларыг авахын аль нэгийг сонгоно. Муугүй байгаа биз. Сугалааг хаах өдөр нь 5-р сарын 14, мөн 2-р сарын 12-аас өмнө сугалаа авсан хүмүүсийн дунд бас шагналын сугалаатай гэсэн байна. Дэлгэрэнгүйг www.sacramentoraffle.com эсвэл (888)422-0221 утсаар холбогдоорой. Энэ сугалаанаас гадна өөр 2 байшингийн сугалааны хугацаа дуусах дөхөж байгаа юм байна. Үүнд:
1. Lake Tahoe Dream House - 1.4 сая доллар
Төлөвлөсөн - 22 000 сугалаа /бараг зарагдаж дуусаж байгаа/
Сугалааны үнэ - $100
дуусах хугацаа 2р сарын 14
Мэдээллийг www.laketahoeraffle.com, (877) 309-8673
2. Marin Dream House - 1,9 сая мөн $300 болон түүнээс дээш үнэтэй шагналууд байгаа гэсэн байна.
Төлөвлөсөн - 37,000 /бараг дөхсөн гэсэн байна/
Сугалааны үнэ - $150
Дуусах хугацаа - 2-р сарын 5
Мэдээллийг www.marinraffle.com, (888) 999-4540
Дээр дурдагдсан хожсон охин сугалаа явуулсан тус байгууллагад байнга тусалдаг байсан нэг бөгөөд одоо ч гэсэн томоохон хандив өгдөг хүмүүсийн нэг болсон гэж тус байгууллагын захирал дурдсан байсан ба "It's about good Karma" буюу буян сайн хийдэг хүнд сайн зүйл тохиолддог гэж дурдахаа мартаагүй байна.
Анхааруулга: Иймэрхүү сугалаанд оролцохын өмнө зохион байгуулж байгаа байгууллагын талаар судалгаа хийж жинхэнэ гэдгийг баталж мэдэх хэрэгтэй.
1. Lake Tahoe Dream House - 1.4 сая доллар
Төлөвлөсөн - 22 000 сугалаа /бараг зарагдаж дуусаж байгаа/
Сугалааны үнэ - $100
дуусах хугацаа 2р сарын 14
Мэдээллийг www.laketahoeraffle.com, (877) 309-8673
2. Marin Dream House - 1,9 сая мөн $300 болон түүнээс дээш үнэтэй шагналууд байгаа гэсэн байна.
Төлөвлөсөн - 37,000 /бараг дөхсөн гэсэн байна/
Сугалааны үнэ - $150
Дуусах хугацаа - 2-р сарын 5
Мэдээллийг www.marinraffle.com, (888) 999-4540
Дээр дурдагдсан хожсон охин сугалаа явуулсан тус байгууллагад байнга тусалдаг байсан нэг бөгөөд одоо ч гэсэн томоохон хандив өгдөг хүмүүсийн нэг болсон гэж тус байгууллагын захирал дурдсан байсан ба "It's about good Karma" буюу буян сайн хийдэг хүнд сайн зүйл тохиолддог гэж дурдахаа мартаагүй байна.
Анхааруулга: Иймэрхүү сугалаанд оролцохын өмнө зохион байгуулж байгаа байгууллагын талаар судалгаа хийж жинхэнэ гэдгийг баталж мэдэх хэрэгтэй.
Saturday, January 23, 2010
Toyota зарим машинууддаа рикол /recall/ хийлээ
Toyota компаний зарим маркийн машинууд дээр хазны газалтаас улмаас аваар осол, зарим тохиолдолд бүр үхэлд хүргэсэн тохиолдол гарсан гомдлуудын асуудалтай тус компани өнгрсөн 10 сараас хойш зууралдаж байгаа билээ. Тэдний шинжээчдээс хөлний доорх ширдгийн буруу байрлал, мөн хазны системд асуудал учирсны улмаас гэж тайлбарлаж байгаа ч асуудлын бүрэн тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм байна. Ингээд өнгөрсөн 4 дэх өдөр тэдний зарим төрлийн 2.3 сая машинууддаа риколл /recall/ хийлээ. Үүнд: 2009-10 оны RAV4, Corolla, Matrix, 2005-10 оны Avalon, 2010 оны Highlander, 2007-10 оны Tundra, 2008-10 оны Sequoia орж байгаа юм байна. Рикол хийгдсэн машинуудыг техикийн ажилтнууд үзлэг хийж, хазны систем болон бусад холбогдох хэсгүүдэд тохиргоо хийх ажээ. Эдгээрт багтаж байгаа машинуудын эзэдтэй тус компаниас холбогдож эхэлсэн ба хэрэв ямар нэгэн асуудал байвал тус компаний хэрэглэгчийн үйлчилгээтэй 800)331-4331 утсаар холбогдох хэрэгтэй.
Friday, January 22, 2010
Салхи, борооноос үүссэн хохирлыг хэн төлөх вэ?
Өчигдөр Доунтоунаар өнгөрч явтал паркалсан нэгэн гоёмсог машин дээр нэг том мод үндсээрээ булгараад уначихсан эзэн нь яахаа мэдэхгүй гайхширсан байдалтай зогсож байхыг харлаа. Ойрын өдрүүдийн хүчтэй салхи мод ихтэй Сактод байшин цонх дээвэр, машин тэргийг гэмтээх зэргээр иймэрхүү хохирлыг авчирч байна. Зам хааж унсан, гэмтэл авчирсан модыг юуны түрүүнд зайлуулдаг тул мод хөрөөдөж зайлуулж өгдөг бизнесүүд л их завгүй байх шиг байна. Зарим газар шонгийн мод гэмтсэний улмаас тог богино хугацаагаар тасраад авсан сурагтай. Улсын болон томоохон компаний хувьд эвдрэл гэмтлээ засаад авдаг байз. Хэрэв мод унаад тэр залуугийнх шиг паркалсан машин, эсвэл байшингийн чинь дээврийг гэмтээсэн зэрэг иймэрхүү байгалиас хамаарсан хохирлыг даатгалын газрууд чинь барагдуулах уу гэсэн асуулт гарч ирнэ.
Юуны түрүүнд ямар хохирлыг даатгалууд барагдуулдаг вэ гэдгийг харъя.
- Хэрэв мод болон модны мөчир танай байран дээр унаж гэмтээсэн бол байр эзэмшигчийн даатгал /homeowners insurance/ үүнийг хариуцна.
- Байранд ус, үерээс үүссэн гэмтлийг хэрэв та үерийн даатгалтай /flood insurance/ л бол уг даатгалаар нөхөгдөнө.
- Машины хувьд машины 2 талын буюу comprehensive даатгалтай л бол уг даатгалаар хариуцагдана. хэрэв зөвхөн нэг талын даатгалтай бол өөрийн хармаанаасаа машинаа засуулах болохнээ. 2 талдаа даатгалтай машины хувьд засахын аргагүй гэмтсэн тохиолдолд даатгалын газраас уг машиныг гэмтэхээс өмнөх үеийн зах зээлийн үнийг тогтоож үнэлэн хохирлыг барагдуудах аж.
- Мод, бутанд гарсан хохирол: ихэнх даатгалын компани байшин дээр чинь унасан ч арай гэмтэл учруулаагүй мод, мөчрийг зайлуулах төлбөрийг /ойролцоогоор $500 хүртэлх үнэтэй байдаг/ төлдөг. Харин тэр унасан мод, мөчрийг нөхөж худалдаж авах, суулгах зэрэг зардлыг даахгүй гэнэ.
- Харин газар шорооны гулсалтаас /landslide or mudslide/ үүссэн хохирол байр эзэмшигчийн эсвэл үерийн даатгалын аль алинд нь хамаарагддагүй юм байна.
Гэхдээ дээр дурдсан нөхцөлүүд ерөнхий бөгөөд өөрийн даатгалын нөхцөлийг сөхөж харахад илүүдэхгүй байх.
Нэхэмжлэлээ хэрхэн гаргах вэ?
- Даатгалын газар уруугаа утасд
- Цаашдаа нэмж гэмтээхээс сэргийлж түр зуурын засвар үйлчилгээг хий. Бүх төлбөрийн хуудсаа хадгал. Даатгалын газраас /зохицуулагч - adjuster/ хохирлыг үнэлэх хүртэл бүрэн хэмжээний засвараа бүү эхэл.
- Хэрэв зохицуулагч хэд хоногоос ирэхээр бол гэмтлийн байдлын тэмдэглэгээг хийж зургийг авч байх.
- Хэрэв эд хөрөнгөнд чинь гэмтэл хохирол учирсан бол зохицуулагчийг иртэл нь гадаа гаргаж бүтээ. Хэрэв зайлуулахаас өөр аргагүй бол хаяхын өмнө зургийг нь ав.
Нэмэлт мэдээллийг өөрийн даатгалын компани, өөрийн мужийн даатгалын хэлтэс /Калифорнийнх www.insurance.ca.gov, (800)927-HELP (4357)/ Insurance Information Network of California /www.iinc.org/, Үндэсний үерийн даатгалын прогамм /National Flood Insurance Program www.floodsmart.gov, (888) 379-9531/ зэргээс аваарай.
Үер гэснээс үерт автаж байсан машиныг худалдаж авахгүйн тулд юуны өмнө машины хамрыг нь сөхөж усанд автаж байсан ямар нэгэн шинж тэмдэг байгаа эсэхийг мөн хивсийг сөхөж үзэх, доторх элетрон хэрэгслэлийг нь шалгаарай гэж мэргэжилтнүүд зөвлөдөг юм билээ.
За тэгээд амралтын өдрүүддээ сайхан өнгөрүүлээрэй.
Юуны түрүүнд ямар хохирлыг даатгалууд барагдуулдаг вэ гэдгийг харъя.
- Хэрэв мод болон модны мөчир танай байран дээр унаж гэмтээсэн бол байр эзэмшигчийн даатгал /homeowners insurance/ үүнийг хариуцна.
- Байранд ус, үерээс үүссэн гэмтлийг хэрэв та үерийн даатгалтай /flood insurance/ л бол уг даатгалаар нөхөгдөнө.
- Машины хувьд машины 2 талын буюу comprehensive даатгалтай л бол уг даатгалаар хариуцагдана. хэрэв зөвхөн нэг талын даатгалтай бол өөрийн хармаанаасаа машинаа засуулах болохнээ. 2 талдаа даатгалтай машины хувьд засахын аргагүй гэмтсэн тохиолдолд даатгалын газраас уг машиныг гэмтэхээс өмнөх үеийн зах зээлийн үнийг тогтоож үнэлэн хохирлыг барагдуудах аж.
- Мод, бутанд гарсан хохирол: ихэнх даатгалын компани байшин дээр чинь унасан ч арай гэмтэл учруулаагүй мод, мөчрийг зайлуулах төлбөрийг /ойролцоогоор $500 хүртэлх үнэтэй байдаг/ төлдөг. Харин тэр унасан мод, мөчрийг нөхөж худалдаж авах, суулгах зэрэг зардлыг даахгүй гэнэ.
- Харин газар шорооны гулсалтаас /landslide or mudslide/ үүссэн хохирол байр эзэмшигчийн эсвэл үерийн даатгалын аль алинд нь хамаарагддагүй юм байна.
Гэхдээ дээр дурдсан нөхцөлүүд ерөнхий бөгөөд өөрийн даатгалын нөхцөлийг сөхөж харахад илүүдэхгүй байх.
Нэхэмжлэлээ хэрхэн гаргах вэ?
- Даатгалын газар уруугаа утасд
- Цаашдаа нэмж гэмтээхээс сэргийлж түр зуурын засвар үйлчилгээг хий. Бүх төлбөрийн хуудсаа хадгал. Даатгалын газраас /зохицуулагч - adjuster/ хохирлыг үнэлэх хүртэл бүрэн хэмжээний засвараа бүү эхэл.
- Хэрэв зохицуулагч хэд хоногоос ирэхээр бол гэмтлийн байдлын тэмдэглэгээг хийж зургийг авч байх.
- Хэрэв эд хөрөнгөнд чинь гэмтэл хохирол учирсан бол зохицуулагчийг иртэл нь гадаа гаргаж бүтээ. Хэрэв зайлуулахаас өөр аргагүй бол хаяхын өмнө зургийг нь ав.
Нэмэлт мэдээллийг өөрийн даатгалын компани, өөрийн мужийн даатгалын хэлтэс /Калифорнийнх www.insurance.ca.gov, (800)927-HELP (4357)/ Insurance Information Network of California /www.iinc.org/, Үндэсний үерийн даатгалын прогамм /National Flood Insurance Program www.floodsmart.gov, (888) 379-9531/ зэргээс аваарай.
Үер гэснээс үерт автаж байсан машиныг худалдаж авахгүйн тулд юуны өмнө машины хамрыг нь сөхөж усанд автаж байсан ямар нэгэн шинж тэмдэг байгаа эсэхийг мөн хивсийг сөхөж үзэх, доторх элетрон хэрэгслэлийг нь шалгаарай гэж мэргэжилтнүүд зөвлөдөг юм билээ.
За тэгээд амралтын өдрүүддээ сайхан өнгөрүүлээрэй.
Thursday, January 21, 2010
Бага зэрэг зугаа цэнгэл...
Сакто болон Сактогийн орчимд болдог вино амтлах үйл ажиллагааны зарууд зөндөө л тааралдаж байгаа байх. Тэгвэл өөр төрлийн зүйл уух дуртай хүмүүст энэ зарууд таалагдах байхаа. "Жинхэнэ" пивонд дуртай хүмүүс 2-р сарын 22-28 хооронд болох "Сакраментогийн Пивоны 7 хоног" худалдааны шоуд очвол өөрийгөө болон найз нөхдөө /хань болж ууж чадвал/ баярлуулах нь лавтай. Тэнд та Auburn Ale house, Valley Brewing in Stockton гээд л энэ хавийн томоохон компаниудаас эхлээд хувийн жижиг үйлдвэрлэгчдийн хамгийн сайн чанарын пивонуудаас амсах боломж олдоно. Дэлгэрэнгүйг www.sacramentobeerweek.com сайт болон дараахь линкээр орж үзээрэй.
Sacramento Beer Week 2010
Бүр хатуу ундааг амтлахыг хүсвэл сүүлийн үед модонд ороод байгаа Lounge 20 бааранд дараагийн 3 дахь өдөр очоорой. 60 гаруй төрлийн архинаас амтлах боломжтойгоос $25 үнэтэй /онлайнаар, хэрэв үүднээс нь авбал
$30 үнэтэй/ билетээр 20 төрлийн архинаас амсах /1/4 ounce хэмжээтэй/ билет авах аж. Сайт нь www.loungeon20.com.
За тэгээд жолоочтойгоо явахаа мартав.
Sacramento Beer Week 2010
Бүр хатуу ундааг амтлахыг хүсвэл сүүлийн үед модонд ороод байгаа Lounge 20 бааранд дараагийн 3 дахь өдөр очоорой. 60 гаруй төрлийн архинаас амтлах боломжтойгоос $25 үнэтэй /онлайнаар, хэрэв үүднээс нь авбал
$30 үнэтэй/ билетээр 20 төрлийн архинаас амсах /1/4 ounce хэмжээтэй/ билет авах аж. Сайт нь www.loungeon20.com.
За тэгээд жолоочтойгоо явахаа мартав.
Wednesday, January 20, 2010
Орон нутгийн шинэхэн жимс ногоо амттай аа.
Өнөөдөр өвөө эмээ хоёрыхоор дайраад гарах үеэр гадаа нь хайрцагтай ногоо байсныг оруулангаа CSA-н ногоо болохыг хаягаар нь анзаарлаа. CSA буюу Community Supported Agriculture гэдэг нь хэрэглэгчид өөрийн гэртэйгээ ойр байдаг орон нутгын жимс ногооны фармаас улирлын шинэхэн ногоонуудыг дэлгүүрээр дамжуулалгүйгээр шууд худалдаж авдгаараа нэлээд моодонд орж байгаа билээ. Өөрөөр хэлбэл фармарууд тодорхой тооны жимс ногоогоо бусадтай хуваалцана гэсэн үг бөгөөд тэд хэрэглэгчид буюу гишүүддээ ургацын улирлаар 7 хоног бүр хайрцаг буюу ууттай ногоог гэрт нь хүргэж өгөх эсвэл тодорхой цэгээс хэрэглэгчдэд тараадаг. Захиалагч хайрцгаа онгойлохоосоо өмнө нь дотор нь юу юу байгааг мэддэггүй /сурприз :-)/ бөгөөд тухайн фармын ургацын төрөл, улирлын байдлаас хамаарч янз бүрийн жимс ногоо байх боломжтой. Бидний хувьд заримыг нь амсаж үзэх нь бүү хэл хараа ч үгүй ногоо байж болно. Гэхдээ зарим нь түгээмэл хэрэглэгддэггүй ногоогоор хийх хоолны жороо багтаасан байдаг гэсэн. Мэдээж органик тэгээд өөрийн орон нутгын ногоог хэрэглэх нь эрүүл мэндэд ач тустайг хүн болгон мэдэж байгаа ч үнэ өртөг нь айл бүр худалдаж авах боломжийг хааж байгаа болов уу. Эмээгийн хайрцагнаасаа бидэнд амсуулсан салатны ногоон навч, лууван, огурцын амт янзтай. Ялангуяа лууван нь: бидний багадаа идэж байсан луувангийн амт амтагддаг юм даа. Би тэргүүтэй манайхан нэг нэгийг цэвэрлэж аваад мэрсэн дээ. Магадгүй хими бордоо хэрэглээгүй, амт сайтай ногоогоор хоол унд бэлдээд байвал ногоог үзэн яддаг манай зарим "аваргууд" дуртай болох ч юм билүү. Ойрын үед фармууд, тэдгээрийн үнийг судалж үзнээ. Дүүгийнхэнтэйгээ хувааж авч болох л юм даа.
Жимс ногооны төрөл, хэмжээ, үнэ зэрэг нь фарм бүрт ялгаатай байдаг аж. Ихэвчлэн органик чиглэлийн ногоо жимс тариалдаг фармууд багтдаг ба хэрэв та бүхэн сонирхвол өөрийн гэртээ ойролцоох фармуудын бүрэн жагсаалт, ямар улиралд ямархуу ногоо жимс илгээдэх боломжтойг http://www.localharvest.org/csa/
сайтаас олж үзээрэй.
Жимс ногооны төрөл, хэмжээ, үнэ зэрэг нь фарм бүрт ялгаатай байдаг аж. Ихэвчлэн органик чиглэлийн ногоо жимс тариалдаг фармууд багтдаг ба хэрэв та бүхэн сонирхвол өөрийн гэртээ ойролцоох фармуудын бүрэн жагсаалт, ямар улиралд ямархуу ногоо жимс илгээдэх боломжтойг http://www.localharvest.org/csa/
сайтаас олж үзээрэй.
Tuesday, January 19, 2010
Mongolian Youth Camp 2009
Өнгөрсөн жилд Бүлүүмингтон хотын Төвд Монголын соёлын төвд болдог Монгол зусланд Сакрамэнтo хотоос Монгол хүүхдүүддээ авч явахаар төлөвлөж байсан ч авч явах эцэг эхчүүдийн тоо хүрэлцээгүй улмаас болиход хүрсэн билээ. Гэсэн ч тэсэн хүлээж байсан 10-аад хүүхдүүддээ зориулж зуслан зохион байгуулахаар шийдэж төлөвлөөд эцэг эхчүүдтэйгээ ярилцахад тэд дуртайяа дэмжсэн юм. Ийнхүү Мига, Манда би гэсэн эцэг эхчүүдийн төлөөлөл экологийн нөхөн сэргээлт, боловсролын чиглэлээр ажилладаг WildPlaces байгууллагатай /www.wildplaces.net/ хамтран жижиг том оролцсон 13 хүүхдүүдэд Сактогийн Монгол Хүүхдүүдийн Анхны Зусланг 7-р сарийн 19-22-ийн хооронд амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү аяллын тэмдэглэлийг та бүхэндээ хүргэе.
1. Бэлтгэл буюу асуудлуудыг шийдвэрлэсэн нь
Төлөвлөснөөс хойш нэг сарын дотор хамтран ажиллах газартайгаа имэйлээр харилцах, үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтарч гаргах, эрүүл мэнд, хариуцлагаас чөлөөлөх болон авч явах, анхааруулах зүйлсийн жагсаалт зэргийг бэлтгэх, эцэг эхчүүдээр гарын үсэг зуруулах, аяллын ерөнхий төлөвлөгөө, газрын зургаа бэлтгэх гээд бичиг цаастай холбоотой зүйлсээ амжуулчихлаа. Зусланд явахын өмнөх өдрүүдэд Мига бид хоёр нийт хүмүүстээ хийх, бэлтгэх хоол хүнсээ төлөвлөх, мөнгө сангаа зохицуулж хүрэлцээтэй, бас чанартай хүнсний зүйл авах, бүх хүүхдүүддээ зориулж ижил подвалк хийлгэхээр шийдсэн тул захиалах газар хайх зэргээр амьсгаа өндөртэй ийш тийшээ давхицгааж подвалкоос бусдыг нь гүйцээв. Ярилцаж тохиролцсон орос хэвлэлийн газрын үнэ, подвалкны материал, хугацаа зэрэг нь санасанд хүрсэнгүй тул болиод өөрсдөө хийхээр шийдэж гар урлал хийх зүйл зардаг дэлгүүрээс бэлэн зурагнуудыг компьютерээр хэвлээд индүүддэг цаас, тэнгэрийг бэлэгдэж цэнхэр өнгөтэй подвалк сонгож худалдаж авлаа. Тэгээд дунд насны ээжүүд гэхэд яахавээ, зургаа сонгоод хэвлээд подвалк дээрээ наагаад авлаа. За ингэд бүх юм цэгцрээд байтал яг нэг өдрийн өмнө 2 дахь жижиг автобус маань /van/ биднээс үл шалтгаалан явах боломжгүй болж гацаанд орох шахав. Гэсэн ч 3 толгой зэрэг ажиллаж ямар ч байсан бүх асуудлаа шийдээд 19-ны өглөөний 6:30 гэхэд замдаа гарлаа.
2. Sequoia & Kings Canyon National Park-уудаар
Эхний өдөр төлөвлөгөө их шахуу байсан тул бараг зогсолтгүй давхисаар Sequoia & Kings Canyon National Park-d ороод ирэв. Үүдэнд төлбөр төлөхгүй 3-хан амралтын өдрийн нэгийг сонгож аяллаа тааруулсан байсан тул 40 доллар хэмнээд авлаа. Sequoia хэмээх дэлхийн хамгийн том, урт настай моднууд, түүний дотор General Sherman буюу ойролцоогоор 2300 гаруй настай дэлхийн хамгийн том модыг үзэж, зургаа даруулж, Sierra-Nevada уулсын үргэлжлэл Kings Canyon уулсын үзэсгэлэнт өндөрлөгүүд дээр зогсож, Grizzly болон Roaring River 2 өвөрцөц урсгалтай хүрхрээн дээр алхаж очин сэрүүцэн уулын замыг өгсөж уруудан давхисаар Quaking Aspen хэмээх байрлах газраа ирцгээлээ. Замдаа харанхуйд яаж майхнаа босгоноо гэж санаа зовж байсан ч азаар WildPlaces байгууллагын ажилтан Ian Herrick бидэнд зориулсан майхан, сандал зэргийг аль хэдийн бэлтгэн бэлэн байлгаж байсан тул жаахан юм идээд, маргаашийн төлөвлөгөөгөө сонсоод, майхнаа хуваарилуулж аваад л бүгдээрээ унтаад өгцгөөлөө. Уулын замаар их удаан явсан тул зарим хүүхдүүдийн дотор эвгүйцсэнийг эс тооцвол богино хугацаанд их зүйлийг амжуулж маш амжилттай явцгаасан гэж дүгнэцгээв.
3. Зулзаган Sequoia модыг усалж, нүцгэн хаданд авирлаа.
Өглөө босоход шувууд дуугарч, мод үнэртээд маш сайхан байлаа. Өглөөний хоолоо бэлтгэхийн хамт өдрийн хоолны сэндвичээ бэлтгээд амжлаа. Ингээд өглөөний хоолоо идсэний дараа өглөөний тойргоо хийж бие биетэйгээ болон миний танил WildPlaces байгууллагын дарга Mehmet McMillan болон бусад ажилтнууд-багш нартайгаа танилцаж мөн өдрийн төлөвлөгөөгөө сонсов. Мөн тэд бидэнд пластик савтай ус бага хэрэглэж байхыг зөвлөж байгууллагын лого бүхий усны төмөр сав, дэвтэр, бал бэлэглэлээ.
“Trial of 100 Giants” буюу 100 аварга модны жимээр алхаж James болон Ian багшийн модны талаар, шилмүүст модны ялгаануудын талаар болон аварга Sequoia мод яагаад урт насалдаг болохын нууцын талаар яриа сонсож, хэд хэдэн модны Англи нэрийг цээжилж, аварга модны боргоцой нь жирийн модны боргоцойноос хамаагүй жижиг боловч илүү онцлог чанаруудтайг нь мэдээд авцгаалаа. Ярианы явцад бид модны холтос, шилмүүсүүдийн ялгааг сайн ажиглан харж, тэмтэрч хүртэл үзэж, зарим хүүхдүүд дэвтэртээ тэмдэглэгээ хийж байлаа. Үүний дараа машинаасаа ачиж ирсэн уснуудаа буулгаж түрдэг тэргэнд түрээд ойн чөлөөнд тэдний тарьсан зулзаган Sequoia моднуудыг услав. биднээс хойш ч 2, 3 мянган жил наслаж аварга биет болох бяцхан моднуудыг усалж нэмэр болсондоо бид баяртай байлаа.
Тэгээд бидэнд үдийн хоолоо идэх газруудын талаар санал болгоход хүүхдүүд мэдээж голын эргийг сонголоо. Бид устай газар ирнэ гэж төлөвлөөгүй байсан тул усны хувцас авч гараагүй билээ. Гэсэн ч үдийн хоолны дараа хүүхдүүд бараг бүгдээрээ ус уруу орцгоож, томчууд нь ядаж хөлөө дүрж, толгойгоо норгоцгоов.
Мөн хамтдаа сайхан сууж байгаа цагийг ашиглан “Сайн хүн, сайхан сэтгэл” гэсэн сэдвээр Цэгмаагийн блогоос болон Эрдэнийн сайн Субашид-ийн хэсгээс авч бэлтгэсэн материалыг хүүхдүүдэд тарааж тэдний бодлыг сонсож, өдөрт ядаж нэг сайн зүйл өөртөө, эсвэл бусдад зориулж хийх, сайн сайхныг хэлж ярьж, мөрөөдөж тэмүүлэх хэрэгтэй талаар болон бид нар үндсэн иргэдээс 2, 3 дахин илүү хөдөлдмөрлөж байж тэдний хэмжээнд амжилтанд хүрэх боломжтой болох талаар бага зэрэг “ухуулга” хийгээд амжлаа. Хүүхдүүд маань ч зөв сайхан хүмүүжилтэй болох нь тэдний ярианаас илт байлаа.
Ингээд хаданд авирах газар уруугаа хөдөлцгөөлөө. Тэнд өглөөнөөс эхлэн 3 багш биднийг авирахад зориулж бэлтгэл ажлыг хийж байсан ба тэднийг хүлээх зуур Susan багш өөрийн “тоглоомууд”-аа хүүхдүүдэд үзүүлж тэднийг зугаацуулав. Ингээд багш нар ирж биднийг хаданд авирах газар уруу авч явлаа. Нэлээд уруудаж байж зорьсон газраа ирлээ. Тэд бидэнд зориулан өөрсдийн болон найз нөхдийхөө янз бүрийн размерийн хувцас бэхэлгээг авчирч бэлдсэн байлаа. Юуны өмнө багш нар хувцас, малгай, гутал, бэхэлгээгээ хэрхэн өмсөхөөс эхлэн аюулгүйн заавар зөвлөгөөг өгч өөрчдийн биеэр бүх бэхэлгээг хувцсыг шалгаж өмсүүлэв. Биднээс анхны алтан хараацайгаар Мөнгөөнөө маань тодорч хамгийн эхний авирлатыг амжилттай хийлээ. Түүний дараа хүүхдүүд өрсөлдөн авирч, зарим нь бүр цагаар уралдан авирч хамгаалтанд зогсч байгаа багш нараа нэлээд “ядраав”. Хамгийн бяцхан авирагч болсон манай дунд хүү Тэнүүнээ бэхлэгээ байхгүй байсан ч нэхсээр байгаад бэхэлгээ уяагаар “захиалан” хийлгэж аваад хадны дунд нь хүртэл авираад буулаа. Харин босоогоороо зогсох шахуу байрлалтай буухдаа их дуртай байв. Анх удаа авирч үзэж байгаа гэхэд хүүхдүүд маань мундаг байсан ба нэлээд зориг шаардаж зорьсон газарт хүрдэг тул эдгээр авиралтууд тэдний маань өөртөө итгэх итгэл, урам зоригийг нэмсэн нь лавтай.
Ингээд хүүхдүүд нэлээд өлсөж ядарсан байсан тул ахуйхан оройн хоол хийхээр шийдэж бургер дээр нь монгол сайхан будаатай хурга, шөл хийж идэцгээлээ. Өдрийн жижүүрүүд халаасан усанд аяга тавгаа угааж цэвэрлэлээ.
Би багш нартай цуг оройны товч уулзалтанд орж маргаашийн төлөвлөгөөг тодруулаад авлаа. Хүүдүүд гал түлж тойрч суугаад маршмоллоу хайлуулж инээд хөхрөлдөн их л зугаатай сууцгааж байлаа. Тэдэнд маргааш 7 босох ёстойг сануулж унтахыг ”санал болгоход” тэднийг майхан уруу нь үдэж оруулаад өөрөө унтахаар хэвтсэн ч тэдний дүнгэр дүнгэр ярилцах нь чихэнд сонсогдож байсан ч удалгүй тасраад нэг мэдэхэд өглөө сэрлээ.
4. Willow хэмээх Уд мод тарьсан болон Монголынхаа талаар сурталчлав.
Маш сайхан өглөө байлаа. Америкт энд тэнд олон газар кампин хийж гадаа майханд унтаж байсан боловч энэ газар шиг шувууд шулгинасан, мод үнэртсэн сайхан ойтой одоохондоо таараагүй юм байна. Магадгүй алслагдсан өндөр уулын ой болохоор хүн бага ирдэг тэгээд ан амьтан, шувууд элбэгтэй байдаг байхаа даа.
Өглөөний цайны дараа тойргоо тойрч өдрийн төлөвлөгөөгөө болон U.S Forest Service-ийн 2 ажилтныг бидэнд танилцууллаа. Тэд монголоор уд гэж орчуулагдаж байгаа модыг тарих үйл ажиллагааг удирдах аж. Энэ модноос бидний сайн мэдэх аспирин гэдэг эмийг хийдэг гэдгийг мэдэж авлаа. Моднуудыг цэцэг алгалсан сайхан хөндий дундуур урсан жижиг горхины эрэг дагуу суулгах юм байна. Нөгөө хоёр маань бидэнд хэрхэн суулгах, услах талаар зөвлөгөө өгч жишээ үзүүлсний дараа бид ажилдаа орлоо. Хүүхдүүд бүгдээрээ анх удаа мод тарьж үзэж байсан тул сэтгэл нь хөдөлсөн нь илт байлаа. Би тэдэнд та нарыг 5 жилийн дараа дагуулж ирэх үед өндөр сайхан ургасан байна гэхэд тэд бүр ч баярлацгаав. Үүний дараа зарим нь хоол ундаа бэлтгэж байх хооронд эрэгтэйчүүд маань модоо үхрээс хамгаалсан торон хашаа дор нь босгоод авлаа. Ингээд кампин уруугаа буцаж очоод хүүхдүү маань чөлөөт цагаа тоглож өнгөрөөж Мига бид хоёр нэлээд гайгүй сайхан хоол /салат, нухсан төмс, чанаж амталсан гоймон, шарж соусаар амталсан гахай, үхрийн мах/ хийхээр төлөвлөсөн төдийгүй орой нь шөний явган зугаалгатай тул оройн хоолоо бэлтгэх ажилдаа эртхэн орлоо. Жижүүрүүд маань ч гэсэн бидэнд тусалж хоолоо бэлэн болголоо. Сэтгэл гаргаж зүтгэснийх хоол маань амттай боллоо. Оройн хоолны дараа Монголын талаар “Mongolian Culture Awareness” активити хийхээр төлөвлөсөн байсныгаа явууллаа. Эхлээд Монголын талаар товч мэдээллийг Америк багш нартаа зориулж өглөө. Үүнд энд байгаа Монгол коммунитигийн талаар, ямар ямар бахархал, соёл бид нартай цуг ирснийг болон бидний ихэнх нь боловсролтой сайтай, залуу, ирээдүйнхээ төлөө шантралгүй ажилладаг ажилсаг хүмүүс болохоо дурдахаа мартаагүй ээ. Дараа нь хүүхдүүд, томчууд маань Монголынхоо юунд нь хамгийн дуртай болон юугаараа бахархдаг талаар ээлжлэн өгүүлцгээсэн тэднийгээ харахад үнэхээр бахархмаар байсан шүү. Үүний дараа хүүүхэд, томчуул бүр өөрийнхөө нэрийг англиар орчуулж тайлбарлалаа. Монгол нэрс үнэхээр сайхан утга, билэгдэлтэй шүү. Дараа нь шөнийн явган аялалд гарах үеэр багш нараас 2 нь ч Монгол очих хүсэл төрчихлөө гэсэн нь бид хэд Монголоо сайн рекламдаж чадсаных гэж дотроо баяртай байлаа.
5. Шөнийн аялал
Аялалд гарахдаа нэг нэг гар чийдэн эсвэл толгойн дээрээ жижиг гэрэл асааж хэдэн багш нарыгаа урд хойноо гаргаад майхан байрлаж байсан газрын цаад хөндий үрүү хөдөлцгөөлөө. Эхлээд нэгэн хос нүд бидний гэрлийг ойлгон гялтганаж байгаатай тааралдаж жаахан айсан ч багш нар зүгээр гөрөөс гэснээр тайвшрав. Цааш явах замдаа баавгайн баастай таарав. Аялалд гарахын өмнө энэ ойд хар гэж нэрлэгддэг баавгай амьдардаг гэсэн тул хүүхдүүд энэ талаар, жишээ нь хэрэв баавгай гараад ирвэл яах вэ, ноцолдвол бид нар дийлэх үү гэхчилэн зөндөө ихийг асууж шалгааж амжсан юм. Тэд энэ ойд баавгай хүнийг оролдох нь бараг үгүй, хэдхэн тохиолдолд жишээ нь бамбарууш эх хоёрын дунд зогсож байгаа болон идэх юм идэж байх үед нь оролдох хоёрт л дайрах магадлалтай, бусад үед яах ч үгүй гэж биднийг тайвшруулсан юм. Цааш нь жижиг хорхой, урагамал, модны талаар ихийг сонсож харж явлаа. 30-аад минут алхсаны дараагаар нам гүн ойд цоорхойд нэгэн унасан модон дээр сууцгааж гэрлээ унтрааж бараг толгой дээр яралзах оддыг харцгааж, юу ярилгүйгээр чимээ чагнан сууцгаалаа. Бидний ихэнх нь шөний хайкин хийж үзээгүй байсан, мөн чимээгүй шуугиантай хотоос хол жинхэнэ байгальд ингэж суух шиг сайхан юмгүй санагдаж байлаа. Майхан уруугаа буцахад хүүхдүүд маань хэдийгээр ядарсан ч гал түлж тойрч суугаад эцэс төгсгөлгүй яриагаа дэлгэж инээлдэж хөхрөлдөн шөнийн 1 цаг хүргээд унтацгаалаа.
6. Гэрийн зүг урилгатайгаар болон Exeter хотоор
Өдөржингөө хуурай хоолтой байх тул өглөө хүүхдүүддээ сайхан төмстэй шөл хийж талхтай идүүлээд кампингаа хурааж бэлтгэх, машиндаа ачих ажилдаа орцгоов. Бид хэд өөрсдийн ажлаа амжуулж дуусаад нөгөө багш нартай туслаад дараа нь өглөөний тойрогтоо зогслоо. Багш нар ам өрсөн манай хүүхдүүдийг магтаж тэдний байгууллагаас хамтран зохион байгуулдаг Lake Tahoe-д 10 сард болох байгаль хамгаалах чиглэлээр зүтгэдэг хүүхдүүдэд зориулсан конференсд хүүхдүүдийг урьж замын зардал, буудлыг даах боломжтойг мэдэгдэв. Ингээд багш нартайгаа баярлалаа, баяртайгаа хэлцгээж зургаа татуулцгаагаад хөдөллөө. Замдаа төлөвлөсөн ёсоор Visalia хотын дагуул хот Exeter гэдэг нэгэн жижиг хотоор зогсов. Энэхүү хот нь байшин дээрх том зургын /mural/ цуглуулга бүхий өвөрмөц хот юм. Хүүхдүүд өгсөн газрын зураг, танилцуулгын дагуу зураг бүрийг сайтар ажиглан дотроос нь нуугдмал зургийг олох даалгавартай тул их л хөгжилтэйгээр цагийг өнгөрөөгөөд гэрийн зүг хөдөллөө. Машин дотор ирснээ бодвол дуу хөөр инээд наргиантай давхисаар нэг л мэдэхэд хотдоо ороод ирсэн байлаа.
Ийнхүү хүүхдүүд маань зугаатай сайхан 4 өдрийг “зуслан дээр” өнгөрөөлөө. Дараа жил хүртэл хол байна даа.
Нэмэлт: Өгсөн урилга, тэтгэмжийн дагуу манай хотын Монгол хүүхдүүдээс 3 хүүхэд дээр дурдсан “Youth Track at the 16th Annual Sierra Nevada Alliance Conference”-д www.sierranevadaalliance.org/news/calendar/profile.shtml?index=1248885110_11755&cat=&loc=&listpage=1
оролцож Сийра Нэвадагийн нурууд, Тахое нуур, хүрээлэн байгаа байгаль орчныхоо талаар нэлээд их зүйл сонсож сурж мэдэж ирцгээсэн. Магадгүй эдгээр хүүхдүүдээс маань ойрын үед болон ирээдүйд эрэлттэй, борлуулалттай мэргэжлийн нэг болох байгаль орчны хамгаалал, судалгааны чиглэлийн мэргэжлийг сонирхон эзэмшихийг хэн үгүйсгэх вэ.
Эхлэл
Хүмүүсээс блогтой болох болоогүй юу гэж асуухаар удахгүй болноо гэж хариулсаар удлаа. Тэгээд шинэ оны төлөвлөгөөндөө дээгүүр бичсэний ачаар өнөөдөр л өөрийнхөө блогийн барааг харж байна. Гэр орны бусад гишүүдтэйгээ харилцан тохиролцож, зөвшөөрөл авсаны үндсэн дээр :-) цаг заваа зөв сонгож зохицуулаад хичээнээ. Дээр нь та бүхний дэм их нэмэртэй шүү.
Subscribe to:
Posts (Atom)