Өчигдөр Доунтоунаар өнгөрч явтал паркалсан нэгэн гоёмсог машин дээр нэг том мод үндсээрээ булгараад уначихсан эзэн нь яахаа мэдэхгүй гайхширсан байдалтай зогсож байхыг харлаа. Ойрын өдрүүдийн хүчтэй салхи мод ихтэй Сактод байшин цонх дээвэр, машин тэргийг гэмтээх зэргээр иймэрхүү хохирлыг авчирч байна. Зам хааж унсан, гэмтэл авчирсан модыг юуны түрүүнд зайлуулдаг тул мод хөрөөдөж зайлуулж өгдөг бизнесүүд л их завгүй байх шиг байна. Зарим газар шонгийн мод гэмтсэний улмаас тог богино хугацаагаар тасраад авсан сурагтай. Улсын болон томоохон компаний хувьд эвдрэл гэмтлээ засаад авдаг байз. Хэрэв мод унаад тэр залуугийнх шиг паркалсан машин, эсвэл байшингийн чинь дээврийг гэмтээсэн зэрэг иймэрхүү байгалиас хамаарсан хохирлыг даатгалын газрууд чинь барагдуулах уу гэсэн асуулт гарч ирнэ.
Юуны түрүүнд ямар хохирлыг даатгалууд барагдуулдаг вэ гэдгийг харъя.
- Хэрэв мод болон модны мөчир танай байран дээр унаж гэмтээсэн бол байр эзэмшигчийн даатгал /homeowners insurance/ үүнийг хариуцна.
- Байранд ус, үерээс үүссэн гэмтлийг хэрэв та үерийн даатгалтай /flood insurance/ л бол уг даатгалаар нөхөгдөнө.
- Машины хувьд машины 2 талын буюу comprehensive даатгалтай л бол уг даатгалаар хариуцагдана. хэрэв зөвхөн нэг талын даатгалтай бол өөрийн хармаанаасаа машинаа засуулах болохнээ. 2 талдаа даатгалтай машины хувьд засахын аргагүй гэмтсэн тохиолдолд даатгалын газраас уг машиныг гэмтэхээс өмнөх үеийн зах зээлийн үнийг тогтоож үнэлэн хохирлыг барагдуудах аж.
- Мод, бутанд гарсан хохирол: ихэнх даатгалын компани байшин дээр чинь унасан ч арай гэмтэл учруулаагүй мод, мөчрийг зайлуулах төлбөрийг /ойролцоогоор $500 хүртэлх үнэтэй байдаг/ төлдөг. Харин тэр унасан мод, мөчрийг нөхөж худалдаж авах, суулгах зэрэг зардлыг даахгүй гэнэ.
- Харин газар шорооны гулсалтаас /landslide or mudslide/ үүссэн хохирол байр эзэмшигчийн эсвэл үерийн даатгалын аль алинд нь хамаарагддагүй юм байна.
Гэхдээ дээр дурдсан нөхцөлүүд ерөнхий бөгөөд өөрийн даатгалын нөхцөлийг сөхөж харахад илүүдэхгүй байх.
Нэхэмжлэлээ хэрхэн гаргах вэ?
- Даатгалын газар уруугаа утасд
- Цаашдаа нэмж гэмтээхээс сэргийлж түр зуурын засвар үйлчилгээг хий. Бүх төлбөрийн хуудсаа хадгал. Даатгалын газраас /зохицуулагч - adjuster/ хохирлыг үнэлэх хүртэл бүрэн хэмжээний засвараа бүү эхэл.
- Хэрэв зохицуулагч хэд хоногоос ирэхээр бол гэмтлийн байдлын тэмдэглэгээг хийж зургийг авч байх.
- Хэрэв эд хөрөнгөнд чинь гэмтэл хохирол учирсан бол зохицуулагчийг иртэл нь гадаа гаргаж бүтээ. Хэрэв зайлуулахаас өөр аргагүй бол хаяхын өмнө зургийг нь ав.
Нэмэлт мэдээллийг өөрийн даатгалын компани, өөрийн мужийн даатгалын хэлтэс /Калифорнийнх www.insurance.ca.gov, (800)927-HELP (4357)/ Insurance Information Network of California /www.iinc.org/, Үндэсний үерийн даатгалын прогамм /National Flood Insurance Program www.floodsmart.gov, (888) 379-9531/ зэргээс аваарай.
Үер гэснээс үерт автаж байсан машиныг худалдаж авахгүйн тулд юуны өмнө машины хамрыг нь сөхөж усанд автаж байсан ямар нэгэн шинж тэмдэг байгаа эсэхийг мөн хивсийг сөхөж үзэх, доторх элетрон хэрэгслэлийг нь шалгаарай гэж мэргэжилтнүүд зөвлөдөг юм билээ.
За тэгээд амралтын өдрүүддээ сайхан өнгөрүүлээрэй.
Friday, January 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment