Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, January 26, 2010

Анхаар: Замын хөдөлгөөний "Move over law" шинэ хууль

Бидэнд хэрэгтэй нэгэн имэйлийг найз маань явуулжээ. Цагдаа, түргэний тэрэг гэрлээ анивчуулан араас ирж байгаа тохиолдолд баруун талын эгнээ үрүү эгнээ солих болон замын хажуу уруу гарч зогсож өнгөрөөх хуультайг бид бүхэн мэдэж байгаа. Харин Калифорнид 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Move Over Law хуулийн талаар тэр бүр хүмүүс сонсоогүй байгаа билээ. Энэ хуулийн дагуу замын хажууд шар гэрлээ анивчуулан зогсож байгаа аюулаас хамгаалах тээврийн хэрэгслүүдийн /цагдаа, түргэн, Caltrans... г.м/ хажуугаар өнгөрөхдөө тэдний аюулгүйн байдлын улмаас нэг эгнээ сольж цаад эгнээнд орох буюу хэрэв трафик зэргээс болоод боломжгүй тохиолдолд 20 майлаас доош хурдаа сааруулж өнгөрөх хууль юм. Үйлчилгээ үзүүлж байгаа цагдаа болон бусад ажилтнуудын биеийг 65 майл хурдтай "зэвсгээс" хамгаалах энэ хуулийн хэрэгжилтэнд лав л Сактогийн цагдаа нар маш хатуу хяналт тавьж байна. Энэ нь ч бас аргагүй бөгөөд 1999 оноос хойш 150 гаруй цагдаа нар хажуугаар өнгөрөх машинуудад дайруулж нас барсан гэсэн тоо байгаа бөгөөд нэгдсэн улсын хэмжээгээр 3-хан мужаас /New York, Maryland, Hawaii/ бусад бүх мужид энэ хууль хэрэгжиж байна. Дээрх имэйлд дурдсанаар нэг залуу замын хажууд зогсож байсан 2 цагдаагийн машины хажуугаар эгнээ солилгүйгээр хурдаа сааруулаад өнгөрөхөд цагдаагийн машин даруй зогсоож 754 долларын торгууль, 3 онооны хасалт, шүүхэд заавал ирэх хуудас өгсөн байна.
Калифорнид болон бусад мужуудад хэрэгждэг энэ хуулийн талаар дэлгэрэгүй мэдээллийг http://www.moveoveramerica.com/ сайтаас орж үзээрэй.

Тайлбар: Дээрх хүмүүст тараагдаж байсан имэйлд заасан 754 доллар гэдэг нь ор үндэсгүй зүйл бөгөөд Сакраметогийн хувьд дээд тал нь 50 орчим долларын торгууль ноогдуулдаг юм байна.

No comments:

Post a Comment