Эдийн засгийн уналтаас болоод байшин, бизнесээ санасандаа хүртэл зарж чадахгүй хүмүүс сугалаа явуулах замаар байр, бизнесээ борлуулах санаачлага Америкийн энэ тэнд түрүү жил нэлээд эрчтэй явагдаж байсан билээ. Харин Калифорний хувьд 2001 оноос гарсан хуулиар ашгийн бус байгууллагуудад байрны сугалаа явуулах зөвшөөрөл өгсөн ба харин хувь иргэдэд ийм төрлийн сугалаа явуулахыг хориглодог юм байна. Харин Сактод бизнесүүдээс ийм санаачлага гаргаж байснаас санаж байгаагаар нэг хос зайрмагны кафе бизнесээ зарахын тулд $100 сугалаа явуулж азтай нэгэнд өгөхөөр зарлаж байсан. Тэд ойролцоогоор 1500 орчим сугалаа зарахаар төлөвлөж байсан санагдаж байна. Үнэхээр энэ бүгд бүтэлтэй болсон эсэхийг мэдэхгүй. Лав л Бэй Ариад ашгийн бус байгууллагуудаас зохион байгуулсан нэлээд хэдэн сугалаа санасандаа хүрч чадаагүй гэснийг уншиж байсан юм байна. Харин Сактогийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Ronald McDonald House Charities of Northern California" гэдэг байгууллага харин өмнө нь 2 удаа амжилттай зохион байгууллаад одоо дахин Granite Bay-д байрлалтай 1 акр газартай, 5000кв.ф хэмжээтэй, бассейн, лифттэй, 1,7 саяар үнэлэгдсэн тансаг зэрэглэлийн ордныг сугалаагаар азтай нэгэнд нь өгөх гэж байгаа бичжээ. Калифорний 1 саяас дээш үнэтэй байшингууд дунджаар 10-аас дээш саруудаар зах зээлд зарагдахгүйгээр байж байгаагаас эздийн хувьд ийм замаар ашгийн бус байгууллагуудтай тохиролцоо хийх /тодорхой хувийг нь хандив хийж буян үйлдэхээс гадна гайгүй үнээр борлуулаад авах/ тэдэнд ашигтай байх боломжтой аж. Нөгөө талаас буяны байгууллагууд эдийн засгийн хэцүү үед санхүүжилтээ олоод байх боломжийг олгож байна. Гэхдээ сугалаа таарсан азтан хожилдоо маш их мөнгийг татварт төлөх ёстой болно гэдгийг мартаж болохгүй. Жишээ нь энэ байрны хувьд татвар 425 мянган доллар болно гээд боддоо. Өнгөрсөн жил уг байгууллагаас Placer County-д байрлалтай 1,9 сая долларын үнэтэй байшинд сугалаа явуулсан ба хэдийгээр төлөвлөсөн хэмжээгээр сугалаа зарагдаагүй ч ялагч оюутан охин нийт орлогын тал буюу 555 мянган долларыг хожсон аж. нөгөө талаас уг байгууллага 500 мянга гаруй долларыг байгууллагатаа оруулж чадсан байна. Энэ жилийн байшингийн хувьд тэд 150 долларын үнэтэй 28500 сугалааг борлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хэрэв тэр хэмжээнд зарагдаж чадахгүй бол ялагч нь нийт борлуулалтын орлогын талыг авах болно. Нөгөө талаас хэрэв хангалттай тооны сугалаа зарагдвал хожигч уг байрыг эсвэл 1.2 сая долларыг авахын аль нэгийг сонгоно. Муугүй байгаа биз. Сугалааг хаах өдөр нь 5-р сарын 14, мөн 2-р сарын 12-аас өмнө сугалаа авсан хүмүүсийн дунд бас шагналын сугалаатай гэсэн байна. Дэлгэрэнгүйг www.sacramentoraffle.com эсвэл (888)422-0221 утсаар холбогдоорой. Энэ сугалаанаас гадна өөр 2 байшингийн сугалааны хугацаа дуусах дөхөж байгаа юм байна. Үүнд:
1. Lake Tahoe Dream House - 1.4 сая доллар
Төлөвлөсөн - 22 000 сугалаа /бараг зарагдаж дуусаж байгаа/
Сугалааны үнэ - $100
дуусах хугацаа 2р сарын 14
Мэдээллийг www.laketahoeraffle.com, (877) 309-8673
2. Marin Dream House - 1,9 сая мөн $300 болон түүнээс дээш үнэтэй шагналууд байгаа гэсэн байна.
Төлөвлөсөн - 37,000 /бараг дөхсөн гэсэн байна/
Сугалааны үнэ - $150
Дуусах хугацаа - 2-р сарын 5
Мэдээллийг www.marinraffle.com, (888) 999-4540
Дээр дурдагдсан хожсон охин сугалаа явуулсан тус байгууллагад байнга тусалдаг байсан нэг бөгөөд одоо ч гэсэн томоохон хандив өгдөг хүмүүсийн нэг болсон гэж тус байгууллагын захирал дурдсан байсан ба "It's about good Karma" буюу буян сайн хийдэг хүнд сайн зүйл тохиолддог гэж дурдахаа мартаагүй байна.
Анхааруулга: Иймэрхүү сугалаанд оролцохын өмнө зохион байгуулж байгаа байгууллагын талаар судалгаа хийж жинхэнэ гэдгийг баталж мэдэх хэрэгтэй.
Sunday, January 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment