1. Хүүхддүүддээ хямд метал зүүлт чимэглэл бүү авч өгөөрэй
Сүүлийн хэдэн жилүүдэд хүүхдийн эрүүл мэндэд хортой, тархины хөгжилд нөлөөлдөг хүнд төмөр болох хар тугалганы хольцтой будгаар будагдсан, хятад улсад үйлдвэрлэгдсэн сая сая тоглоом, чимэглэлийг дэлгүүрүүдийн лангуунаас татан авч байсныг санаж байгаа байх. Иймээс 2008 онд хар тугалганы стандартыг тогтоосон шинэ хууль батлан хэрэгжүүлснээр Хятад улсаас орж байгаа хүүхдийн бүтээгдэхүүнүүдэд тугалганы хольцийн шинжилгээг нэмэгдүүлсэн билээ. Энэ жилийн хувьд дахиад л асуудал гарч ирсэн нь хятадын үйлдвэрлэгчид хямд үнэтэй метал зүүлт чимэглэлийг тугалгыг орлуулаад түүнээс илүү хортой cadmium буюу кадмий гэдэг металийн хольцтой будгаар будаж тэдгээр нь дэлгүүрийн лангуугаар зарагдаж байгаа нь шинжилгээгээр илэрсэн юм. Үүний дотор Wall Mart, Claire's зэрэг томоохон дэлгүүрүүдэд орон даяар зарагдаж байсан бугуйвчны зүүлтэнд кадмийгын өндөр хэмжээний орц илэрчээ.Кадмий нь гялтагнуур өнгөтэй, бат бөх, маш бага температурт хайлдаг, хүний эрүүл мэндэд хортой метал бөгөөд хамгийн гол нь харьцангуй хямд юм байна. Associated Press /AP/ лабораторийн шинжилгээгээр 103 ширхэг хямд үнэтэй зүүлт чимэглэл дээр шинжилгээ хийж үзэхэд 12-т нь кадмийгийн хэмжээ нь нийт жингийн 10-аас дээш хувьтай байжээ. түүнчлэн зарим том хүний метал зүүлтүүдэд ч гэсэн илэрсэн гэжээ. Хэрэв тугалга, кадмий зэрэг хүнд металын хольцтой тоглоом, чимэглэлийг амандаа хийх, зажлах, залгивал хүүхдийн тархины хөгжлийг удаашруулах, хорт хавдар тусгах, түүнчлэн хөхний хавдар, зүрх судасны өвчин, уушиг, бөөрний ажиллагааны алдагдал, ясны бэхжилт, бойжилтонд тус тус муугаар нөлөөлөх магадлалтайг саяхны судалгаагаар тогтоогоод байгаа билээ. Нөгөө талаар хятадын үйлдвэрлэгчид Америкийн дэлгүүрүүдийн гэрээг авахын тулд маш хямд үнэ санал болгож тэр нь маш алдагдалтай байдаг тул түүнийгээ нөхөхийн тулд хямд төрлийн будаг, металийг хэрэглэхээс өөр аргагүй болдог гэсэн тул Хятадаас бараа авдаг том болон жижиг худалдаачдыг байнгын найдвартай үйлдвэрлэгч ч гэж итгэж найдах хэрэггүй сайн шалгаж авахыг сануулж байгаа юм байна. Иймээс ч хууль боловсруулагчдаас кадмий болон бусад өөр 2 төрлийн төмрийг хүүхдийн зүүлт чимэглэл, тоглоомд хориглох хуулдь боловсруулаад хэлэлцэхээр оруулаад байна.
Ямар ч байсан хүүхдүүддээ болон Монголд байгаа төрөлд төрөгсдөдөө хямд үнэтэй зүүлт чимэглэлийг авч өгөхгүй байх, хэрэв байгаа бол хогийн сав уруу хаях, түүнчлэн Цагаан сараар тийм төрлийн бэлэг авахгүй байхыг Монголд байгаа хүмүүстээ сануулаарай. Эрүүл мэндээс чухал зүйл гэж хаа байх билээ.
Нэмэлт: 3/15/2012
Хуучны байшин, барилгуудын хуучин будаг нь хар тугалганы ихээхэн хольцтой байдгаас гаднах будаг нь халцарч хуучин нь ил гарсан тохиолдолд хүүхдүүд өртөж хордох үзэгдэл багагүй гардаг. Жишээ нь нэгэн 1 настай гэнэт юм идэх дургүй болж, бөөлжих болсон тул ээж аав эмнэлэгт үзүүлтэл тугалганы хордолттой гарчээ. Учир нь тэдний байрны хаалга, цонхны тавцангийн будгаас хар тугалга илэрчээ. Хэдийгээр тугалгыг будаг, бензин, бусад бүтээгдэхүүнд хориглосон боловч хуучин будаг, зүүт чимэглэл, тоглоом, гэр ахуйн хэрэглээний зарим зүйлсд хэрэглэсээр байгаа билээ.
Lead буюу хар тугалганы хольцтой будаг харьцангуй хямд тул хятадын үйлдвэрлэгчид ихээр хэрэглэдэг ба Walmart, Target зэрэг дэлгүүрт зарагдаж байсан хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн сандлаас өгсүүлээд боксын бээлий, төрөл бүрийн тоглоом, хүүхдийн болон том хүний төмөр зүйлт чимэглэлд жрийн тогтоосон хэмжээнээс 3-45 дахин их гарсан тул лангуу дээрээс татагдаж байсан билээ. Мөн McDonald's түргэн хоолны газарт урамшууллын байдлаар зарагдаж байсан хүүхэлдэйн киноны баатруудын зурагтай стакануудад хэдийгээр барааны гаднах будган дахь хар тугалганы хэмжээнд хяналт тавьдаггүй ч хүүхэд уг стаканд өдөрт 8 удаа хүрснээр аюултай металын хордолд өртөгдөх магадлалтай гэж үзсэнээр 12 сая бүтээгдэхүүнийг татсан.
Хар тугалга нь тархи болон бөөрийг /нүх үүсгэдэг/ маш хүндээр гэмтээдэг, ясыг зөөлрүүлдэг, үржил боловсролын системд муугаар нөлөөлдөг төдийгүй хордолт нь үхэлд хүргэх аюултай бодис билээ. Маш удаан хугацаагаар энэ бодист өртөгдсөн хүүхэд төдийгүй томчуудын мэдрэлийн системийг гэмтээдэг аж. Ялангуяа бага насны хүүхдүүд амандаа юм хийх заншилтай тул хар тугалганы хольтой бүтээгдэхүүнийг залгисан, зажилсан тохиолдолд хүүхдийн цусаар дамжин маш хурдан биед түгдэг байна. Маш багаар өртсөн ч хүүхдүүдийн IQ, сурах чадвар, зан төрхөнд муугаар нөлөөлдөг.
Монголд байгаа хүүхдүүддээ lead буюу хар тугалганы хэмжээг шалгуулаарай. Энэдхийн хүүхдүүдийг цэцэрлэгт байхад нь эрүүл мэндийн заавал өгөх ёстой тестэнд ордог бөгөөд өндөгний цусны шинжилгээгээр амархан гаргаж авдаг. Амандаа хийдгийг нь бодож бага насны хүүхдүүддээ тоглоом, бүтээгдэхүүн авахдаа нэлээд шалгууртай авч байгаарай.
Thursday, January 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment