Өнөөдөр өвөө эмээ хоёрыхоор дайраад гарах үеэр гадаа нь хайрцагтай ногоо байсныг оруулангаа CSA-н ногоо болохыг хаягаар нь анзаарлаа. CSA буюу Community Supported Agriculture гэдэг нь хэрэглэгчид өөрийн гэртэйгээ ойр байдаг орон нутгын жимс ногооны фармаас улирлын шинэхэн ногоонуудыг дэлгүүрээр дамжуулалгүйгээр шууд худалдаж авдгаараа нэлээд моодонд орж байгаа билээ. Өөрөөр хэлбэл фармарууд тодорхой тооны жимс ногоогоо бусадтай хуваалцана гэсэн үг бөгөөд тэд хэрэглэгчид буюу гишүүддээ ургацын улирлаар 7 хоног бүр хайрцаг буюу ууттай ногоог гэрт нь хүргэж өгөх эсвэл тодорхой цэгээс хэрэглэгчдэд тараадаг. Захиалагч хайрцгаа онгойлохоосоо өмнө нь дотор нь юу юу байгааг мэддэггүй /сурприз :-)/ бөгөөд тухайн фармын ургацын төрөл, улирлын байдлаас хамаарч янз бүрийн жимс ногоо байх боломжтой. Бидний хувьд заримыг нь амсаж үзэх нь бүү хэл хараа ч үгүй ногоо байж болно. Гэхдээ зарим нь түгээмэл хэрэглэгддэггүй ногоогоор хийх хоолны жороо багтаасан байдаг гэсэн. Мэдээж органик тэгээд өөрийн орон нутгын ногоог хэрэглэх нь эрүүл мэндэд ач тустайг хүн болгон мэдэж байгаа ч үнэ өртөг нь айл бүр худалдаж авах боломжийг хааж байгаа болов уу. Эмээгийн хайрцагнаасаа бидэнд амсуулсан салатны ногоон навч, лууван, огурцын амт янзтай. Ялангуяа лууван нь: бидний багадаа идэж байсан луувангийн амт амтагддаг юм даа. Би тэргүүтэй манайхан нэг нэгийг цэвэрлэж аваад мэрсэн дээ. Магадгүй хими бордоо хэрэглээгүй, амт сайтай ногоогоор хоол унд бэлдээд байвал ногоог үзэн яддаг манай зарим "аваргууд" дуртай болох ч юм билүү. Ойрын үед фармууд, тэдгээрийн үнийг судалж үзнээ. Дүүгийнхэнтэйгээ хувааж авч болох л юм даа.
Жимс ногооны төрөл, хэмжээ, үнэ зэрэг нь фарм бүрт ялгаатай байдаг аж. Ихэвчлэн органик чиглэлийн ногоо жимс тариалдаг фармууд багтдаг ба хэрэв та бүхэн сонирхвол өөрийн гэртээ ойролцоох фармуудын бүрэн жагсаалт, ямар улиралд ямархуу ногоо жимс илгээдэх боломжтойг http://www.localharvest.org/csa/
сайтаас олж үзээрэй.
Wednesday, January 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment