1.2.2 Дүрэм журмын үндэс
Хууль дүрэм гэж
байж нийгэм зөв гольдролдоо явдагтай адилаар эрүүл гэр оронд заавал дүрэм журам
байх ёстой, түүнийг хүүхдүүд биелүүлдэг байх ёстой. Бид дүрэм журмаар хүүхдэд зах
хязгаар тогтоож, тэднээс хүлээх үр дүнгээ тодорхой шаардах ёстой. Мэдээж эцэг
эхчүүд хэрэглээгүй гэрлээ унтрааж байх, хэн нэгнийгээ унтаж байхад аяархан ярьж
чимээ бага гаргах, дүү нарыхаа хөнжлийг шалгаж хучиж байх гэдгээс өгсүүлээд
ширээн дээр суудаггүй, хувцсаа газар хаяж болохгүй гэх мэтчилэн энэ бүгд
дүрмийг гэр бүлийн нийт ашиг сонирхол, цаашид хүүхдийн амьдралд эерэг үр
дүн авчирна гэдэг үүднээс гаргадаг. Хүүхдийн ямар ч дүрэм,
сахилга батын арга хэмжээ нь зөвхөн хүүхдийн тусын тулд зориулагдах ёстой ч
үүндээ томхон хүүхдээс
гаргасан зөв санаа оноог багтаасан байж болохоос биш тэдэнд
зориулсан дүрмийг өөрсдөөр нь гаргуулна гэж хэзээ ч байж болохгүй.
Их, бага ямар ч
хэмжээтэй байсан эцэг эх бидний хүүхэддээ зориулж гаргасан дүрэм ерөнхийдөө
- -
хүүхдийг болон
бусад гишүүд, гэр ахуйгаа аюул, сүйтгэлээс хамгаалсан /хүүхдээ машин тэргэнд
мөргүүлчих вий, архи, хар тамхинд орж өөрийгөө сүйтгэх вий гэх мэт/,
- -
эд хөрөнгө
зүйлсээ хариуцаж хамгаалах /машинаа угааж, цэвэрлэх гэх мэт/
- -
хүүхдэд үнэнч
шударга, хичээл зүтгэл, нинжин сэтгэл, бусадтай хуваалцах зэрэг эерэг зан чанар
суулгах /аав ээждээ туслах, ах дүү нартайгаа хувааж хэрэглэх гэх мэт/,
- -
хүүхдийг
хариуцлагад сургах /шалаа шүүрдэх, ороо хураах гэх мэт/,
- -
биеэ зөв авч
явах /баярлалаа, тэгэх үү зэрэг үг хэрэглэх гэх мэт/ зэргийг агуулсан байж зөв,
эрүүл дүрэм болдог.
Ийм эрүүл
дүрмийг мөрдөж өссөн хүүхэд том болоод ажил хөдөлмөр, нийгэмд өөрийгөө аятайхан
ухаалгаар аваад явах болно. Дүрмийн биелэлт нь дүрмийн бүтэц, агуулгаас ихээхэн
хамаардаг тул үр дүнтэй дүрэм гаргахын тулд доорх зүйлсийг анхааралдаа аваарай.
Үүнд:
1/ Зорилготой
байх. Үүнийг хэрэгжүүлснээр юунд хүрэх, ямар сайн үр дагавар авчрахыг бодож
гаргана гэсэн үг. Гарах логик үр дүнтэй байна гэсэн үг.
2/ Эцэг эх
хоёул зөвшөөрсний үндсэн дээр гаргасан байх.
3/ Биелүүлэх боломжтой байх. Цөөн хэдэн чухал зарчимдаа үндэслэсэн, бодит,
хүүхэд бүрийн нас, хөгжил, орчинд нь тохирсон байж хэрэгжинэ.
4/ Тодорхой
байх. Хүн бүр дүрмээ мэдэж байх. Үүний тулд тайлбарлаж танилцуулсан, зааж өгсөн
байх ёстой. Жишээ нь хүүхэд бүрт ноогдох гэр орны ажлыг
тодорхой байлгахын тулд 7 хоног бүрийн хийх гэрийн ажлын жагсаалтыг үр
дагавартай нь жагсаагаад нүдэнд харагдах газар өлгөх. Тухайн ажлыг яаж хийх
гүйцэтгэх талаар хийж байхад нь зааж сургахаас биш хийсэн хойно нь тэгэх ёстой
байсан гэх нь буруу. Мөн томхон хүүхдэд өөрийн стратеги, өөрийн санаа гаргах
боломж олгохын тулд ажлыг хэрхэн гүйцэтэх талаар нарийвчлан заах хэрэггүй,
чиглэлийг нь өгөхөд хангалттай. Дүрэм нь энгийн бөгөөд цөөхөн байх нь хүүхдүүд марталгүй
санаж мөрдөхөд амар байдаг.
5/ Тогтмол байлгах.
Өдөр бүрт тогтмол цагт хийдэг байвал тогтмолжиход тустай байна. Байнга бүх хугацаанд ижил байлгана гэж
хэцүү ч баримтлах гол чиглэл, дүрэм, хандлагаа өдөр бүр ижил байлгахыг хичээх
ёстой. Байнгын өөрчлөлт нь хүүхдийн толгойг эргүүлээд зогсохгүй тэд үүнийг
далимдуулаад ингэж, тэгж болох эсэхийг байнга туршиж үзэх болно. Харин цаашид
хүүхдийн нас, гэр бүлийн нөхцөл байдалд үндэслэн өөрчлөгдөж болно
No comments:
Post a Comment