1.1.2 Хүүхдийг үгэнд оруулдаг багш нарын аргууд
Эндхийн
хүүхдүүд маань багш нарынхаа үгэнд яг тас ордог, тэдний хэлснийг барагтай л
бол зөрчинө гэж байдгүйг та бүхэн анзаарсан байхаа. Анги дүүрэн хүүхдүүдийг сахилга
баттай байлгаж үгэндээ оруулж байгаад хамгийн гол зүйл болох хичээлээ заана гэдэг
мундаг байгаа биз. Мэдээж хүүхдүүд багш нартайгаа эцэг эхчүүдтэйгээ харьцдагаа
бодвол сэтгэл санааны хөдлөл (эмошин) багатайгаар харилцдагаас тэдний үгийг сайн
сонсож хэрэгжүүлдэг байж болох юм. Мөн багш нарын хүлээн
зөвшөөрөгдөх болон гаргаж болохгүй зан чанаруудыг хүүхдүүдэд урьдчилж зааж ойлгуулдаг, тэдний өөртөө
итгэх итгэлийг нэмэгдүүлэх, сурч мэдэхэд нь сэтгэл санааны баттай суурь бэлдэж
өгөхийг зорилгоо болгодог нь үүнд бас нөлөөлдөг. Доор хүүхдээ бидний үгийг
сонсдог, ордог болгохын тулд гэр орондоо хэрэглэж болох багш нарын баримталдаг
зарчмуудаас оруулж байна. Үүнд:
-
- Хүүхэдтэй харьцахдаа эхлээд түүний анхаарлыг татах
хэрэгтэй. Нүд үрүү нь эгц харах, гар уруу эсвэл мөр үрүү хүрэх зэргээр анхаарлыг нь
татна. Сургууль дээр багш баруун гараа өргөх гэх мэт намайг сонс гэсэн ямар
нэгэн сигнал хэрэглэдэгтэй адил эцэг эхчүүд гэрэл унтраах, эсвэл хонх дуугарах
зэрэг сигналыг ашиглаж болно.
- -Дүрмийг танилцуулж хэлэлцэх. Эхний өдөр л багш нар энгийн
баримтлах дүрмүүдийг хүүхдүүдэд танилцуулдаг. Мөн тэднийг ангийн баримтлах гол зорилтыг тодорхойлуулахад
оролцуулдаг. Ингэснээр өөрсдөө дүрэм гаргахад оролцсон хүүхдүүд илүү сайн биеэ авч явдаг. Эцэг эхчүүдийн хувьд
жижиг хүүхдэд бол зан үйлдэл тус бүрт эерэг, сөрөг үр дагавруудыг нь урьдчилж
сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Жишээ нь, тоглоомоо хураасан тохиолдолд бид парк явна гэх мэт. Томхон
хүүхэдтэй бол гэр орноо аятайхан байлгахад ямар ямар зан чанар үйлдэл туслах
талаар ярилцах нь дээр. Жишээ нь “Яагаад тоглож дууссаны дараа тоглоомоо хураах нь дээр
байх вэ?”, “Гэртээ бөмбөг яагаад тоглож болохгүй вэ” зэргээр асууж хариултыг нь
хэлүүлэх.
- - Төлөвлөгөө гаргах. Багш нар өдрийн төлөвлөгөө самбар дээр
бичиж тавьдаг. Ингэснээр хичээлийн өдрийг бүтцэнд оруулахаас гадна хүүхдүүд
дараа нь юу болохыг мэдэж байх нь тэднийг тайвшруулдаг. Эцэг эхчүүд календар
болон самбар дээр 7 хоногийн төлөвлөгөөгөө бичиж тэмдэглэдэг ч хүүхдүүд тэр бүр
анзаардаггүй. Иймд 4 цагаас хөл бөмбөг, бүтэн сайнд өвөө эмээтэйгээ хоол иднэ
гэхчилэн тэмдэглэгээг хүүхдүүдээр нь өөрсдөөр нь бичүүлэх, эсвэл зуруулснаар 7
хоногт юу юу хийхийг нь мэдүүлж, ингэснээр хүн бүр тайван байх болно.
- -
Асуудлыг урьдчилж хар. Асуудлыг бүр хүндрэхээс нь өмнө
урьдчилан харж арга хэмжээ авдаг. Жишээ нь, хэрэв сурагч их яриа бол дуу багатай,
анхаарлаа сайн төвлөрүүлдэг хүүхэдтэй цуг суулгах, томоотой сууж чаддаггүй
хүүхдэд атгах зөөлөн бөмбөг өгөх, бүр заримд нь бохь зажиллах эрх хүртэл өгдөг нь тэдний зан аашинд нь сайн нөлөө үзүүлдэг юм байна. Тодорхой үйл ажиллагаа дандаа асуудал
үүсгэдэг, хүүхэд ааш гаргадаг бол урьдчилж бэлдэх, хүүхэддээ юу юуг хийж болохгүй, хэрэв тэгвэл яах
талаар хэлж ойлгуулсан байх ёстой гэсэн үг байхнээ. Жишээ нь дэлгүүрт хүүхэд юм авахуулах гэж дандаа асуудал үүсгэдэг бол
гарахын өмнө түүнд юу худалдаж авах гэж гарч байгаа болон хэрэв юм авахаар
зөвшөөрч байгаа бол яг хэдэн доллар түүнд зарцуулахаа болон буруу ааш гаргавал
яах талаар хэлнэ. Мөн бага насны хүүхдүүд дэлгүүрт уурлаж уцаарлах нь их байдаг
тул сайн унтуулж амруулж, хооллосон үедээ авч явах, дэлгүүрт сатааруулах ном,
тоглоом авч явах гэх мэтээр урьдчилж төлөвлөх нь үр дүнтэй байдаг.
- -
Хийх зүйлийн эхлэл төгсгөл тодорхой, дэлгэрэнгүй
зааварчилгаатай, нарийсгасан үйлдлүүдэд хуваагдсан байвал гүйцэтгэл нь
сайжирдаг. Жишээ нь, завааруулсан зүйлсээ янзал гэхийн оронд тоглоомуудаа тэр
саванд хийгээд, тэгээд түүнийгээ өрөөнийхөө тавиур дээр тавь гэх мэт.
- - Тогтмолжуулах. Хийх зүйлсийг баттай тогтмолжуулсан
тохиолдолд бүх зүйл асуудал багатай явагдаж байдаг. Бүх хүүхдүүд хэзээ, ямар
зүйл тогтмол хийдгээ мэдэж байдаг учраас биеэ даагаад юмаа амжуулж буруу зан
ааш бага гаргадаг аж. Эцэг эхчүүдийн хувьд хүүхэддээ шүдээ угаах, хиртэй
хувцсаа угаах хувцасны саванд хийх гээд л өдөр бүр хийх ажлуудын дарааллаар нь
тус бүрд нь дагуулж явж ийм хэмжээний оо хэрэглэ, хувцсаа энэд ирж дотор нь хий
зэргээр зааж танилцуул. Эдгээр гэр орны ажлуудыг дахин дахин давтсаар тогтмолжино.
- - Сайн байсан бол шагна. Багш нар хүүхдүүдийн буруу хийсэн
жижиг зүйлийг гаргаж ирж шүүмжлэхийн оронд позитив риинфорсмент /positive
reinforcement/ буюу эерэгээр түлхэц өгөх аргыг хэрэглэдэг. Үдийн цайны цагаар
газар байгаа хогийг түүж авсан, хичээл дээр дүрмээ зөрчөөгүй зэрэг дүрмээ
сайн хэрэгжүүлсэн хүүхдүүдэд шагналын тасалбар, оноо зэргийг өгч яваад 7
хоногийн эцэст багшийн “гүүди бокс” /goody box/-оос дуртай юмаа авах, эсвэл илүү
минут завсарлах эрх зэргийг өгдөг нь дүрэм, сахилга бат, сайхан сэтгэл гаргах
урмыг хүүхдүүдэд өгдөг. Эцэг эхчүүүд хэрэв хүүхдүүдийн хэлүүлтгүйгээр
гэрийн ажлаа сайн хийсэн гэх мэт сайн үйлдлийг нь анзаарч чи тэрийг их нямбай
хийсэн байна гэхчилэн хийсэн процессыг оруулж магтах хэрэгтэй. Ажлаа хийж дууссан бол “баярлалаа” гээд
тэвэрч авах гэх мэт. Сайн байгаа бол жижиг тоглоом зэргээр шагнаж болох юм. Хүүхэд магтагдсан
тохиолдолд тэр зүйлээ дахин хийх дуртай байдаг.
No comments:
Post a Comment